29/05/2025
Монголчууд эмэгтэй хүнийг хэдэн янзаар нэрлэдэг байжээ:
1. Охин – Нас бага эмэгтэй
2. Хэүхэн, Бяцхан, Нунжи - охин хүүхдийг нэрлэдэг байна.
3. Хэүхэн- хүүхэн гэж дуудаад охин хүүхэд гэхээсээ нас гүйцсэн эмэгтэйг ойлгох болжээ. Бусад нутагт хэүхээ гэж дуудаад охин гэсэн утгаар ойлгосон хэвээр байна.
4. Нунж - Жаахан охин, тухайлбал цэцэрлэг мөн бага ангид сурч буй охин юм.
5. Хонгор - Монгол аав, ээжтэй, удам сайтай эрд гараагүй залуухан эмэгтэй хүнийг нэрлэдэг сайхнаас сайхан үг юм. Ойрдод сээвгэр, Буриадад басхан гэнэ.
6. Аби - Ноёны охиныг
7. Бэхи - Зангийн охиныг
8. Гэгээ - Сайн удамтай охиныг
9. Гүнж - Монгол аавтай, манж эхтэй бүсгүй
10. Бяцган - Хүнтэй суугаагүй нас ахисан эмэгтэй (халхад мартагдсан).
11. Тулгар- Анх жирэмсэлж буй эмэгтэй
12. Томуй - Анх амаржиж буй эмэгтэйг
13. Ойс - Хүүхэд төрөхгүй эмэгтэйг
14. Авааль гэргий - Анхны гэргий
15. Эхнэр - Нэг эрийн олон эмүүдийг хүүхдүүд нь эхнэр гэж дууддаг байсан нь эхнэр гэж хэлэгдэх болсон баахан шоод утга
16. Хатан буюу хатагтай - Хүний дайтай яваа эм хүнийг хүндэлж буйн шинж тэмдэг
17. Авгай - Асар нарийн ёслол үйлдэж, асар үнэ цэнэтэй хувцас өмсгөл бэлдэж бий болдог хүндийн дээд хүндрэлтэй нэр.
18. Ахай - Олны хүндийг хүлээсэн эм хүнийг
19. Авьсан – Нэг айлын ахмад бэрийг дүүмэд нь авьсан гэдэг.
20. Ажин – Дүүмэд бэр нь ахмад бэрийг ажин гэдэг.
21. Бөл – Эгч, охин дүү хоёрын хүүхдүүд хоорондоо бөл болно.
22. Бөлөнцэр – хоёр бөлөөс төрсөн хүүхдүүд бөлөнцөр болдог.
23. Жидгэр- Нэг эрийн хоёр эм хоорондоо
24. Эх- Төрсөн эх, хойт эх, дараа эх, хадам эх, хөхүүлсэн эх гэнэ.
25. Ээж ижий – Үр хүүхэд нь эхээ энхрийлэн дуудах нэр. Эх гэдэг нь албаны зүйл мэтэд ихэвчлэн хэрэглэдэг. Ярианы хэлэнд дотночлон хэлэхдээ ижий гэнэ.
26. Эмэг ээж – Ээжийн ээж (эмэг эх, эмээ) авгайлах үг (буурал эмээ).
27. Өндөр эмээ – Эмэг ээжийн эх.
28. Элэнц эх – Өндөр эмээгийн эх.
29. Хуланц эх – элэнц эхийн эх г.м
Өөрөөр хэрхэн яаж нэрлэдэг байсан юм бол. Миний фээсбүүг найзууд хэлээд өгнө дөө.
Нутаг нутгийн хөгшчүүд өөрөөр хэлдэг байж таарна даа.
Ву Лхагважавын Баянжаргал