Magnet Magnet

  • Home
  • Magnet Magnet

Magnet Magnet Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Magnet Magnet, Social Media Agency, .

Манай page-ээс өөрийгөө хөгжүүлэх мэдээ мэдээлэл, (Online) онлайн сургалт, Бараа захиалах сургалт, Taobao, Pinduoduo, 1688 гэх мэт Хятадын сайтаас бараа захиалж сурах боломжтой.

25/08/2025
САЙН ХҮҮД ЭД БҮҮ ХУРАА ӨӨРӨӨ ОЛНО,МУУ ХҮҮД ЭД БҮҮ ХУРАА АМИНД НЬ ХАЛТАЙ,ХУН ШИГ ЦАГААН БИТГИЙ ЯВ АМИНД ЧИНЬ ХАЛТАЙ,ХЭРЭЭ...
07/08/2025

САЙН ХҮҮД ЭД БҮҮ ХУРАА ӨӨРӨӨ ОЛНО,
МУУ ХҮҮД ЭД БҮҮ ХУРАА АМИНД НЬ ХАЛТАЙ,
ХУН ШИГ ЦАГААН БИТГИЙ ЯВ АМИНД ЧИНЬ ХАЛТАЙ,
ХЭРЭЭ ШИГ ХАР БИТГИЙ ЯВ ҮРД ЧИНЬ ХАЛТАЙ,
ЖАРГАЛЫГ БАРЬЖ ТОГТООХ УХААНТАЙ БАЙ,
ЗОВЛОНГ ЯЛЖ ГАРАХ ТЭНХЭЭТЭЙ БАЙ,
ҮГЭЭ ОЛЖ ХЭЛЭХ МЭДРЭМЖТЭЙ БАЙ,
ҮЙЛДЛЭЭ ХЯНАЖ ЧАДАХ БОДОЛТОЙ БАЙ,
МӨНГӨЖИХ ТУСАМ ХУВЦАСЛАЛТ ДАРУУСНА,
МЭДЛЭГЖИХ ТУСАМ ХЭРЭГЛЭЭ ДАРУУСНА,
УХААЖИХ ТУСАМ ЗАН ДАРУУСНА,
ЭНЭ ХОРВООГ ОРХИХЫН ЦАГТ ЮУТАЙ БАЙСНЫГ ЧИНЬ БИШ,
ХЭН БАЙСНЫГ ЧИНЬ ДУРСАНА,
🥰 БЯМБЫН РИНЧЕН 🥰

26/07/2025

Дундаж 20 хүнээс илүү хөдөлмөрлөж байж амжилт ирнэ

Бие дааж шинээр бизнес эхлүүлэх гэж байгаа хүмүүст ганц нэг юм зөвлөмөөр санагдах.
Банкнаас ч юм уу хэн нэгнээс мөнгө зээлээд тэрийгээ хурдан өсгөөд амжилтад хүрчих юм шиг товчилж бодох юм.
Чи амар хялбар аргаар төсөөлөх тусам унах магадлал харьцангуй их.
Тэрний оронд байж болох хамгийн муу хувилбаруудыг бодоод тэндээс л эхлэх ёстой. Эхний удаад чөлөөт цаг, амралт зугаалга, хоббигоо гарцаагүй золиосолно. Бие сэтгэлийн амар амгалан эхэндээ хэзээ ч байхгүй. Чи хийх гэж буй зүйл дотроо амьдарч, амьсгалахаас өөр аргагүй.
Бизнес хөгжлийн тухай Америкийн ч юм уу барууны ном уншчихаад түүгээр романтик сэтгээд Монголд явахгүй. Хэдүүлээ тэд нараас хүний хөгжлөөр 100 жилээр хоцорчихсон гэдгээ сана.
Их мөнгө олох нэг өөр. Бизнес хийх шал өөр.
Чи суурь ухаан, суурь чадвар, суурь туршлагаа олоогүй цагт азтай байдлаар их мөнгө оллоо ч тогтоож барих боломжгүй. Туршлага заавал цаг хугацаа шаардана. Тэр дотор чинь уналт босолт явна. Сэтгэлийн хугарлын цэг ирнэ. Тэр цэг их юм бодуулна.

Жорлонгийн бочкгийн дахь ус хаанаас ирдэг асаж буй чийдэнгийн гэрэл чинь юунаас эх үүсвэртэйг мэдэх зайлшгүй шаардлагатай.
Учир нь чи ямар ч бизнесийг нэг өрөөнд эхлүүлж л таарна. Чи эхлээд өрөөгөө ойлгох ёстой.
Жорлонгоо цэвэрлэж, шалаа угааж, шатсан гэрлийнхээ лампыг солихын тулд чи 220вольтод цохиулж үзнэ. Аж ахуйг ойлгохгүйгээр амжилтад хүрэх үнэхээр амаргүй. Бас чи үргэлж хөдөлж байх ёстой. Хүн хөдөлж байх тусмаа илүү их боддог юм.
Суух, хэвтэх, зүгээр байх, биеийн амрыг хайх дуртай бол чи өөрөөсөө юу ч горьдолтгүй. Чи захирлын ширээ худалдаж авсан байж болно оо. Тэр ширээн дээрээ сууж гарын үсэг зурах хүртэл асар их хугацаа бий. Сайхан костюм сүүлийн үеийн гар утас 33 дугаар асуудал. Бусдад чи гоё харагдахаас илүү өөоийгөө сайн ойлгуулах нь үр дүнтэй.
Гуйхаас хэзээ ч битгий ай. Гуйх чинь хэлбэр биш агуулга л байх ёстой. Гэхдээ үнэхээр нөөцгүй болсон үедээ л гуйна. Өөрөө нөөцтэй байж өрөөлөөс гуйх нь адгийн зан.

Орлогоосоо давсан зарлагатай байж болохгүй. Өлөн зан хүмүүст бий. Хязгаарлаж сурах нь ухаан.
Муу хувцас өмсөж болно. Муу хоолллож болохгүй.
Санхүүгийн сахилга бат бол 1 дүгээрт. Бага ярьж их асуу.
Хэлэлцээр, гэрээ, хамтын ажиллагаа хийх гэж буй бол зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бүхний дээр тавьж болохгүй. Ширээний нөгөө талд яг өөрийгөө байгаа гэж төсөөл. Тэгснээр бусдыг боддог болно.
Дургүй байсан ч дундын болон олонхын шийдвэрээ дага. Товч тодорхой ярьж сур.
Төрсөн дүүгээ ч битгий үнэгүй зар. Харин чи өөрөө үнэгүй зарагд.
Чи эргэн тойрныхоо дундаж 20 хүнээс илүү хөдөлмөрлөж байж л амжилтад хүрнэ.
Чи бүгдийг мэддэг үедээ биш харин юу ч мэддэггүй юм шиг санагдах үед л зөв зам дээрээ гарна. Тэр замаар хэсэг явсны дараа зарим нэг зүйлийг гадарлаж эхлэх үедээ чи өөрчлөгдсөн байна.
100-г 110 болгох амархан. О-ийг 1 болгох хамгийн хэцүү.
Жорлонгоо сайн угаа. Хаалганы ручкээ чангал. Нугасаа тосол. Яг одоо. Битгий хойшлуул. Маргаашийг март. Өнөөдөрт гол юм нь бий.

Жич: Крангүй /татаас/, крантгүй /баян өв залгамжлалгүй/ бор зүрхээрээ хүмүүст зориулав.

Ядуу болж тоглохоо боль...“Надад байхгүй”, “надад хангалттай байхгүй”, “би бага орлого олдог” гэж хэлэхээ зогсоо...Ядуур...
24/07/2025

Ядуу болж тоглохоо боль...

“Надад байхгүй”, “надад хангалттай байхгүй”, “би бага орлого олдог” гэж хэлэхээ зогсоо...

Ядуурлыг тунхагласаар амьдарвал чи ядуу хэвээрээ л байна...

Золиос болсон мэт жүжиглэдэг зуршлаасаа сал...

Тэгж явбал чи хэзээ ч сайжрахгүй...

Чи өөрийн үзлээ юун түрүүнд өөрчлөх ёстой...

Чи ядуу биш, зүгээр л мөнгөний дутагдалд орсон...

Мөнгө орж ирнэ, чи мөнгө олно...

Сэтгэлгээгээ нэгдүгээрт өөрчлөх хэрэгтэй...

Санхүүгийн тайлан чинь зүгээр л чиний сэтгэлгээний төлвийн тусгал гэдгийг сана...

Оюун санаандаа мөнгө харвал чи баялагийг харна, боломжуудыг харна, дэвшлийг харна...

Удахгүй халаасанд чинь тусгалаа олж эхэлнэ...

Хоёрдугаарт, үнэлгээгээ сайжруулах...

Аахар шаахар зүйлд сэтгэл бүү хана, томоор хар...

Гуравдугаарт, хэл яриагаа сайжруулах...

Хэрэглэдэг үгнүүдээ өөрчил...

Өдөржин өвчин зовлон, байхгүйн гаслангаа ярьдаг хүмүүс байна...

Сонин сайхан юу байна гэж асуувал тэд өөрийн мэдэлгүй “юмгүй дээ”, “за яахав дээ, гэлдэрч л явна”, “өдөр хоногийг өнгөрөөж л байна” гэж хариулдаг...

Хэрэв сайн ажиглавал, энэ илэрхийллүүд илүү хэрэгцээний үр болж хувирдаг...

Үгээ өөрчил, баялагийн шугам дээгүүр алх...

Сонин сайхан юу байна гэж асуувал цоглог дуугаар: “сонин зөндөө”, “бүх эрч хүчээрээ урагшилж явна”, “гайхалтай сайхан байна” гэж хариулж занш...

Чиний үг шинэ долгионыг бий болгоно!

🧠 Тархиндаа ямар үүрэг өгөх вэ гэдэг таны сонголт"Болохгүй ээ" гэж хэлмэгц тархи чинь шалтаг хайж эхэлдэг."Бүтэхгүй юм б...
24/07/2025

🧠 Тархиндаа ямар үүрэг өгөх вэ гэдэг таны сонголт

"Болохгүй ээ" гэж хэлмэгц тархи чинь шалтаг хайж эхэлдэг.
"Бүтэхгүй юм байна" гэж бодмогц тархи чинь зам хаадаг.

Харин "Болно!" гэж итгэвэл
— Боломжийг хайж эхэлдэг.
— Замыг олдог.
— Гарцыг бүтээдэг.

Тархины гайхамшиг нь үгэндээ захирагддагт оршдог.
Та тархиндаа ямар үүрэг өгч байна вэ?
Сөрөг үг өгвөл сөрөг шийдэл хайна.
Эерэг чиглэл өгвөл эерэг гарц хайна.

Үг бол энерги. Үг бол чиглэл. Үг бол ирээдүйн эхлэл.
Тиймээс...
"Болохгүй" гэж битгий хэлээрэй.
"Яаж болох вэ?" гэж асуугаарай.

Баян эр эрх хүүгээ ажил хийж мөнгө олж ир гээд явуулжээ. Хүү гэрээсээ гаран ажил хайж, голж шилж явсаар орой гэртээ хоос...
21/07/2025

Баян эр эрх хүүгээ ажил хийж мөнгө олж ир гээд явуулжээ. Хүү гэрээсээ гаран ажил хайж, голж шилж явсаар орой гэртээ хоосон ирж. Ээж нь хүүгээ өрөвдөн энэ мөнгийг ажил хийж оллоо гээд аавдаа өг гээд мөнгө өгөв. Аавдаа мөнгөө өгсөн чинь шууд галруу хийчихэж гэнэ.
Хүү тоосонгүй ээ.
Маргааш нь ахиад л ажил хий гэж явууллаа орой хүү нь хов хоосон, маш их ядарсан хүн ирээд ээжээсээ мөнгө аваад аавдаа өгч. Аав нь дахиад л шатаачихаж.
Энэ байдал хэд хоног үргэлжлээд ээж нь ч сүүлдээ мөнгө өгөхөө байж хүү аавдаа зэмлүүлэв.
Маргааш нь хүү ажил олж хийхээр гэрээсээ гарч. Олдсон хүнд ажлаа маш их хичээж хийсээр орой болгосон ч ээжийнхээ өгч байснаас хамаагүй бага мөнгө олоод аавдаа өгөв. Аав нь мөн л халуун галруу хийж орхиход хүү орилон ухасхийж гал дундаас гараа түлэн байж өөрийнхөө олсон мөнгийг түүж гаргав гэнэ. Тэр байдлыг харсан аав нь одоо л миний хүү мөнгөний үнэ цэнийг мэддэг хүн боллоо хэмээн ихэд баярлаж.
Тэр цагаас хойш хүү мөнгөний үнэ цэнийг ойлгож залхуурч цамаарч хэвтэхээ байж аавынхаа бүх ажилд тус дэм болсоор хамгийн сайн хамтрагч нь болов гэнэ.
Хожим нь бизнесээ өөрөө авч явдаг алдартай тэрбумтан болсон байна.
Ээж аав мөнх наслахгүй, босгосон эд хөрөнгө нь ч цаг зуурынх !!!
Маргааш гэж аливааг хойш тавьдаг тэнэг зангаа хаяж, өнөөдрөөс эхлэн эрт босож, ажил голохгүй хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гарган "өөрийгөө болон хамгийн сайн хийж чадах зүйлээ олж ав" !
Өөрийгөө болон хийж чадах зүйлээ олж авсан хүнд хэн ч болж болох боломж нээгддэг ...

Еврей хүмүүжлийн нууц нь...👇1. Еврей ээж хүүхэддээ жишээ нь "Чи муу байна", "чи ч өөдгүй хүүхэд юм даа" гэж хэзээ хэлдэг...
20/07/2025

Еврей хүмүүжлийн нууц нь...👇
1. Еврей ээж хүүхэддээ жишээ нь "Чи муу байна", "чи ч өөдгүй хүүхэд юм даа" гэж хэзээ хэлдэггүй, харин "Ийм сайн хүүхэд яагаад ийм тоогүй зүйл хийчихэв дээ", Тун ч тусгүй хэрэг болжээ" гэдэг байна. Алдаа гаргах, сахилгагүйтэх зэрэг нь хүүхдэд байх ёстой хэвийн зүйл гэнэ. Яагаад гэвэл тэд энэ амьдралд урд нь амьдарч үзээгүй бөгөөд бүхий л зүйлийг шинээр танин мэдэж байгаа. Хүүхдийг хийсэн болгон дээр нь шүүмжлэх нь тус болдоггүй, харин ч нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг гэж үздэг аж. Иймд хүүхэд бол дандаа сайн хүүхэд, харин хийсэн үйл нь тусгүй, тааруу зүйл байж болно. Ийм зүйл хийхэд хүргэсэн учир шалтгааныг нь олоод тайлбарлан таниулахад хүмүүжлийн гол ач холбогдол орших нь. Нэг үгээр хэлбэл хүүхдийг өөрийг нь биш, хийсэн үйлдлийг нь авч үзэх нь.
2. Еврейчүүд маш гэр бүлсэг. Хүүхдийн уралдаан, тэмцээн гээд бүхий л зүйлд эмээ өвөө, ээж аав гээд бүгд л очиж харагдах вий. Хүүхэд уралдаанд ороод хамгийн сүүлд ирсэн ч "Ээ, энэ хурдан хүүхэд чинь манай хүүхэд байна шүү дээ. Хурдан гүйдэг тэр сайхан хөлийг нэг харья даа. Би багадаа яг ингэж эхлээд аажмаар хурдаа нэмсээр хамгийн хурдан гүйдэг сурагч болсон шүү. Миний хүү яг л аав юм даа" гэнэ. Хөгжмийн хичээл авч эхэлсэн охин хийлээ чахруулан дуугаргахад эмээ босч хүндэтгэлтэйгээр алга ташин "Яг зөв өнгийг олж дуугаргалаа шүү. Авьяастай юм гээч. Миний өмнө ирээдүйн алдарт Ростропов зогсож байна шүү дээ" гэнэ. Ийм маягаар хүүхэд болгон л ирээдүйн алдарт Абрамович, Аршавин, Билл Гейтс болдог бөгөөд ийм итгэл үнэмшлээр өссөн хүүхэд зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй болдог байна.
Ээж хүн бол үр хүүхдийнхээ амжилт ололт, уналт босолт бүх зүйл дээр хажууд нь байх ёстой гэсэн зарчим энд үйлчилдэг. Гэхдээ хүүхдийнхээ өмнөөс бүхнийг хийнэ гэсэн үг биш. Хүүхэд өөрөө бүхнийг хийнэ. Ээж дэмжинэ. Ээжийгээ байхад хүүхэд хүчтэй, урам зоригтой, бас өөртөө итгэлтэй, ямар нэгэн далдын ид шид туслаж буй мэт л аливаа зүйлийг илүү сайн хийж чаддаг байна.
3. Еврей ээжүүд хүүхэд хүмүүжүүлэх арга барилдаа эсрэг, тэсрэг хоёр зарчимыг нэгэн дор хэрэгжүүлдэг аж. Тэр нь хүүхдэдээ дээд зэргийн эрх чөлөө олгоод, мөн дээд зэргээр шаардлага тавьдаг аж. Хүүхэд сургууль гэртээ хийх ёстой бүхнээ хариуцлагатай хийж үүргээ гүйцэтгэж байж бусад эрх чөлөөгөө эдэлнэ гэдгээ ухамсарласан байдаг. Үүнийг орон зайгаар баримжаалбал хатуу чанд хана туурга, цоож бүхий асар том орон зайтай өрөөгөөр төсөөлж болох юм. Хүүхдэд олон зүйлийг чөлөөтэй хийх эрх чөлөө олгоно, ялих шалихгүй зүйл дээр хүүхдийг загнаж шүүмжлэхгүй, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх үүднээс янз бүрийн туршилт хийх, уран бүтээл хийхэд саад тотгор болохгүй. Жишээ нь, чанга хөгжим тоглох, ханын цаасан дээр зураг зурах, байгаа зүйлүүд дээр шинжлэх ухааны туршилт хийх, хольж хутган өнгө, үнэр амт оруулах, шинж чанарыг хувьсган өөрчлөх. Энэ их эрх чөлөөний хажуугаар бас хийхийг хориглосон, эсвэл заавал дагаж мөрдөх зүйлүүд байна. Тухайлбал, ахмад настныг хүндлэх, мэндлэх, хичээл сургууль, багш нартаа хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах, эрүүл мэндээ анхаарах, ариун цэврийг сахих, бусдад садаа болохгүй байх, үнэнч шударга байх. Эдгээрийг заавал дагаж мөрдөж хэвшсэн байна.
4. Хүүхдийг зөв цагт нь, зөв зүйлд нь харамгүй магтаж байх зарчим. Жижиг ч гэсэн амжилтыг нь урамшуулан магтаж улмаар дараагийн амжилтанд хүргэх шат болгох. Энэ нь хүүхдийг өөртөө итгэлтэй, өөрийн хүч чадалдаа итгэх итгэлтэй болгон хүмүүжүүлдэг хамгийн үр дүнтэй арга юм. Би энийг чадсан юм чинь дараагийнхыг яав ч хийж чадна гэсэн итгэлтэй болгодог. Зөвхөн өөрийг нь өөрт нь магтах төдийгүй найз нөхөд, танил нөхөд, ах дүүгийнхээ дэргэд хүүхдийнхээ хийсэн сайн зүйл, хүрсэн амжилтыг магтан ярих хэрэгтэй. Хүүхдийнхээ дэргэд болон өөрт нь сонсогдохоор орчинд хүүхдийг бахархан ярих нь хүүхдэд илүү их хичээх, амжилтанд хүрэх их урам зориг өгдөг.
5. Өөрийнхөө гаргасан сайн муу аль ч зан хандлагад нь бүрэн хариуцлага хүлээлгэх зарчим Еврей гэр бүлийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилд том байр суурь эзэлдэг. Хүүхдэд нэг зүйлийг олон дахин давтан хэлэх хэрэггүй, харин биеэр үлгэрлэх нь хамгийн сайн нөлөө үзүүлдэг. Эцэг эхийн ганц л буруу үзүүлсэн жишээ, буруу биеэ авч яваа байдал эсвэл ганц буруу үг, үйл хөдлөл хүүхэддээ хэлсэн мянган сайхан зөвлөгөөний чинь үр дүнг хормын дотор л алга болгох чадалтай байдаг. Таны хийж буй зүйлийг хараад хүүхэд шууд тусгаж авдаг. Иймд та хүүхдээ байхгүйд ч үлгэр жишээ байж сурсанаар гэнэ алдаж баригдах зүйлгүй санаа амар байж болно.
6. Хүүхдийн хүмүүжлийн суурь гэр бүлийн хүмүүжлээр тавигдана. Хичнээн бат бэх, сайн суурь тавина гарах үр дүн төчнөөн сайн байна. Эцэг эхийн үзүүлсэн үлгэр дууриал, олгосон хүмүүжил үр хүүхдийн тань ирээдүйд цогцлоох гэр бүлд тэр чигээрээ очиж, үе дамжин уламжлагдах болно. Үр хүүхдээ аз жаргалтай гэр бүлтэй, сайхан амьдраасай гэж хүсч байгаа бол та өөрөө аз жаргалтай амьдрах ёстой. Хайр, харилцан итгэлцэл, хүндэтгэл дээр гэр бүл тогтдог. Хүүхэд эцэг эхээ эхлээд бие биедээ хайртай, аз жаргалтай хос, дараа нь үр хүүхэддээ хайртай эцэг эх гэж харж байх нь чухал.
Еврей гэр бүл үр хүүхдээ өлгийтэйгөөс нь эхлэн ирээдүйд сайн эцэг эх болгон хүмүүжүүлэхэд анхаардаг. Энэ хүмүүжлийн арга нь хүүхдийн тоглоом, наадамд шингэсэн байна. Гэр бүлээ авч явах, эцэг эхээ ачлах, үр хүүхдээ хүмүүжүүлэх гэдгийг хүнд хэцүү ачаа, үүрэг хариуцлага, зовлон гэж ойлгуулахаас илүү хүний амьдралын гол утга учир, аз жаргалын түлхүүр гэдгээр яс маханд нь шингэтэл ойлгуулж өсгөдөг. Хүүхдүүд өсөж том болоод гэр бүл зохиох болоход гэр бүлийн харилцааны нарийн ширийн асуудалд яаж хандаж, шийдэхийг хүртэл зааж зөвлөдөг байна. "Эхнэр", "нөхөр", "ээж", "аав" байна гэдэг нь олж авсан мэргэжлээс урьтаж эзэмших ёстой үндсэн "мэргэжил" гэдгийг бүгд мэддэг. Эцэг эх болоход бэлтгэх хичээл сургалтууд синагогчууд болон еврейчүүдийн боловсролын хөтөлбөрт заавал үзэх ёстой хичээлээр орсон байдаг.
7. Хичээл сургуульд хүүхэд маш их цаг зарцуулна. Учир нь сурах ёстой хэл, уран зохиол, тоо, хими физик, газарзүй гээд үндсэн хичээлүүдээс гадна бие бялдар болоод гоо зүйн хичээлүүд болох биеийн тамир, спорт, гадаад хэл болон хөгжмийн олон төрлүүдээр хүүхэд заавал хичээллэж, төгс сайн эзэмших хэрэгтэй болдог. Эрдэм мэдлэг бол амьдралын ололт амжилтын үндэс, гол түлхүүр гэж үздэг. Еврей хүүхдүүдэд амралт чөлөөт цаг байхгүй мэт харагдах боловч хийж буй зүйлээсээ ачаалал бага авч, зүгээр л амьдралын хэвшил болгож, түүнээсээ таашаал, баяр баясгалан авч чаддаг нь суурь хүмүүжлийн гол ач холбогдол оршиж байгаа юм. Үүндээ маш багаас суралцсан байдаг тул тэдний хувьд энэ бүхэн зүгээр л өдөр тутмын зүйл болж бие организм, сэтгэл санаа нь үүнд бэлтгэгдсэн байдаг тул ердөө ч түүртдэггүй, харин ч баяр баясгалантай, аз жаргалтай амьдралын эх үүсвэр болж, мөрөөдлөө биелүүлэх, хүссэнээрээ амьдрахад нь түлхэц болж өгдөг.
Нэгэн хижээл насны эрэгтэй "Миний ээж үргэлж хамт байж, тусалж дэмждэг. Одоо тэрээр тэнгэрийн оронд байгаа ч зовлон жаргал бүхэнд ээж маань надтай хамт байхыг би мэдэрдэг. Энэ нь надад хичнээн хэцүү байлаа ч зовлонг маань нимгэлж, бэрхшээлийг даван туулах, зоригжих хүч чадал өгдөг. Ээж хамт байгааг мэдрэх хамгийн сайхан" гэсэн байдаг. Тэгэхээр тэдний хүмүүжлийн эх ундарга нь үр хүүхэддээ бүхнээ зориулсан эх хүн байх нь.
Эцэст нь хэлэхэд, та бүхэн еврей эцэг эх хамгийн хүнд хэцүү үед ч үр хүүхдээ ямар баяр баясгалантай, аз жаргалтай болгож, өөрөө ямархан үлгэр дууриал үзүүлж, хүүхдийнхээ төлөө хэрхэн зүтгэж, юу хийдгийг "Амьдрах сайхан" хэмээх гайхамшигтай киноноос харсан биз ээ.
Тэртээ 1940 онд нэгэн цагт хамтран зүтгэж асан И.Сталины захиалгаар амь насанд нь халдсаны улмаас Зөвлөлт гүрний үүсгэн байгуулагчдын нэг, онолч, тууштай марксист Койокан Лев Тройцкий алс холын Мексик улсын Мехико хотын даруухан эмнэлэгт нас баржээ. Түүний бичсэн гэрээслэлийн “Амьдрах ёстой сайхан юм. Хойч үеийнхэн маань амьдралыг бусармаг явдал, дарлал, хүчирхийллээс цэвэрлэж, амьдралаа баяр жаргал, хайр энхрийллээр дүүргэж явах болтугай” гэсэн хамгийн сүүлийн мөр нь уг киноны гол утга санаа болж, Италийн жүжигчин, найруулагч Роберто Бенини 1997 онд өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон киногоо “Амьдрах сайхан” хэмээн нэрлэсэн байдаг.
Нацистууд еврейчүүдийг хомроглон баривчилж, хорих лагерьт хорьж, хөгшид хүүхдийг хийн зууханд шатааж байлаа. Хүүтэйгээ хамт насанд хүрэгчдийн хорих лагерьт хоригдсон Гвидо үхлээс, хийн зуухнаас, айдсаас Жошуа хүүгээ аврахын тулд эргэн тойронд нь өрнөж байгаа энэ бүхэн бол тоглоом гэж ойлгуулаад үгэнд нь сайн орж, тоглоомын дүрмээс гажихгүй байвал танк хожно гэж итгүүлдэг. Шагналыг авахын тулд заавал 1000 оноо цуглуулна. Гэхдээ оноо авах гол дүрэм нь герман цэргүүдийн нүдэнд харагдахгүй байх, уйлж болохгүй, цэргүүдээс юу ч гуйж болохгүй. Эргэн тойрны цус, нулимс, үхэл зовлонг мэдэхгүй, ойлгохгүй балчир хүү нь аавдаа бат итгэж, энэ бол зөвхөн тоглоом гэж бодно.
Хүнд хүчир ажлын дараа яаж ч ядарч байлаа, амьдралд нь юу ч тохиолдсон хүүгийнхээ өмнө тэр дандаа л инээмсэглэж, цоглог байдаг. Тиймдээ ч бяцхан хүү Жошуа нь хүнд бэрхийг мэддэггүй. Харин ээж нь яагаад өөрсөдтэй нь цуг байхгүй байгаад л бага зэрэг гайхаж асууна. Удалгүй чөлөөлөх армийнхан ирж, дайснууд ялагдан ухарахад хорих лагерьт хүүтэйгээ амьд үлдэж чадсан Гвидо эхнэрээ олохоор үлдэх хэрэг гарлаа. Харин бяцхан Жошуагаа яахав. Тэр мэргэн арга олжээ. Хүүдээ энэ бол тоглоомын сүүлийн шат болох нуугдаж тоглох тоглоом гэж ойлгуулаад цахилгааны шийтэнд нууж орхино.
Харамсалтай нь дайснуудад баригдан буудан хороогдохоор туугдаж явахдаа ч хүү нь нууцаар харж байгааг мэдэх тул хөгжилтэй инээмсэглэн алхсаар үхэл рүү одно. Түүний нүүрэнд нөгөө л гайхамшигт инээмсэглэл тодорч хүүгийнхээ сэтгэлд тэр янзаараа үлдэнэ.
Эцгийн хайр, ханийн хайр гэж чухам юу болохыг, хайрынхаа төлөө хүн юу хийж чаддагийг харуулсан инээдэмтэй мөртлөө гүнзгий эмгэнэлтэй, нулимсан дундуур инээлгэж чаддаг, хүн үр хүүхэд, гэр бүлээ хайрлахын утга учрыг хүн төрөлхтөнд мэдрүүлсэн энгийн мөртлөө тийм л нэг агуу кино. Гайхамшигт инээмсэглэлийн үр дүнд бяцхан хүү Жошуа дайны аймшгийг мэдэхгүйгээр ээжтэйгээ уулзсанаар кино төгсдөг. Энд л еврей хүмүүжлийн гол нууц оршино.

💸 ЯМАР ХҮНД МӨНГӨ ТОГТОДОГГҮЙ ВЭ?1️⃣. Төсөв хөтөлдөггүй хүнОрлого нь юу ч байсан, сар бүрийн зардлаа мэддэггүй хүн мөнгө...
20/07/2025

💸 ЯМАР ХҮНД МӨНГӨ ТОГТОДОГГҮЙ ВЭ?
1️⃣. Төсөв хөтөлдөггүй хүн
Орлого нь юу ч байсан, сар бүрийн зардлаа мэддэггүй хүн мөнгөө барьж чаддаггүй.

👉 Зөвлөмж: Орлого, зарлагаа Excel, дэвтэр эсвэл гар утасны апп-д хөтөлж сур. Энэ бол эхний алхам.

2️⃣. Өөрөөсөө илүү амьдарч харагдахыг хүсдэг хүн
Бусдад гайхуулахын тулд зээлээр машин, гоёл, утас авдаг хүмүүс мөнгө тогтоож чаддаггүй.

👉 Зөвлөмж: Өөрийгөө бусадтай биш, өчигдрийн өөртэйгээ харьцуул.

3️⃣. Сэтгэл хөдлөлөөр мөнгө зарцуулдаг хүн
Уурласан, гунигласан, баярласан үедээ шоппинг хийдэг бол энэ зуршил таны хуримтлалыг сэвтээнэ.

👉 Зөвлөмж: "Энэ зүйл надад хэрэгтэй юу, эсвэл сэтгэл хөдлөл үү?" гэж асуугаарай.

4️⃣. Мөнгөтэй харьцах мэдлэггүй хүн
Хадгаламж, хөрөнгө оруулалт, зээлийн үндсэн ойлголтгүй бол мөнгө түрхэн зуурын зочин л болно.

👉 Зөвлөмж: Санхүүгийн анхан шатны ном унших, подкаст, сургалт үзэх, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах.

5️⃣. Өр зээлд дарагдсан хүн
Байнгын зээлтэй амьдралд хуримтлал тогтоох боломж багатай.

👉 Зөвлөмж: Эхлээд өрөө тодорхой бичиж, хамгийн бага зээлийг түрүүлж төлөх аргыг хэрэглэ (debt snowball method).

6️⃣. Хуримтлалын дадалгүй хүн
“Дараа хадгална” гэсээр олон жил өнгөрдөг. Тэгээд хадгаламжгүй үлддэг.

👉 Зөвлөмж: Орлогоос эхлээд 5-10%-ийг шууд хадгалдаг автомат систем хий.

7️⃣. Мөнгөний талаар буруу итгэл үнэмшилтэй хүн
“Би мөнгөтэй болох хувьгүй”, “Мөнгө муу зүйл” гэж итгэдэг хүмүүсийн гар дээр мөнгө тогтдоггүй.

👉 Зөвлөмж: Мөнгө бол зөв удирдвал сайн үр дагавар авчрах хэрэгсэл гэдгийг ойлго.

“Мөнгө тогтоно гэдэг нь орлогын хэмжээ бус, зан төлөвийн асуудал юм.”
— Dave Ramsey, хувийн санхүүгийн зөвлөх

Төлөвлө – Хуримтлуул(Хуулбарлав)

ӨӨРИЙГӨӨ АЛДАЖ БАЙГАА ХҮНИЙ 6 ШИНЖ:1. Өөрийн дотоод мэдрэмжийг үргэлж дарж, зөрчлөөс зайлсхийж хүлцэн тэвчих.2. Өөрийн з...
18/07/2025

ӨӨРИЙГӨӨ АЛДАЖ БАЙГАА ХҮНИЙ 6 ШИНЖ:

1. Өөрийн дотоод мэдрэмжийг үргэлж дарж, зөрчлөөс зайлсхийж хүлцэн тэвчих.

2. Өөрийн зөн совин, мэдрэмжээ үгүйсгэж үл ойшоох.

3. Сэтгэл зүй таагүй байсан ч, зүгээр юм шиг дүр эсгэсээр байх.

4. Хортой, таагүй харилцаатай хүмүүсийг дахин дахин уучилж өөрийгөө гэмтээхийг хүлээн зөвшөөрсөөр байх.

5. Өөрийн ҮНЭ цэнийг үргэлж хойш тавьж, бусдын төлөө байнга гүйсээр байх.

6. Юу бодож, юу мэдэрч байгаагаа илэрхийлэхгүй, бусдад таалагдах гээд чимээгүй л байх.

Би үүнийг ойлгох гэж 70 жил амьдарсан юм шүү !!Харин чамд би ганцхан минутанд тайлбарлаад өгье ЗАЛУУ минь...1-рт Амьдрал...
18/07/2025

Би үүнийг ойлгох гэж 70 жил амьдарсан юм шүү !!
Харин чамд би ганцхан минутанд тайлбарлаад өгье ЗАЛУУ минь...
1-рт Амьдрал чамайг хэзээ ч хүлээдэггүй юм. Тийм болхоор үргэлж хичээж зүтгэж бай. Юуны ч төлөө байж болно...
2-рт Өөрийгөө хайрлаж халамжлаж бай. Чамд асуудал тулгархад хэн ч чамайг бодохгүй чи ганцаараа тэр асуудалтай нүүр тулна.
3-рт Чи өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээнэ. Өөр хэн ч чиний өмнөөс, чиний амьдралыг бүтээхгүй. Тэгэхгүй бол өөр хүн өөрийнхөө мөрөөдөлыг биелүүлэхийн тулд чамайг өөртөө ажилуулах болно...
4-рт Чив чимээгүй зүтгэ. Баяраа ганцаараа тэмдэглэж бай. Хүмүүс хүний сайн сайхныг СҮЙТГЭХ их дуртай байдаг юм.
5-рт Өнгөрсөн алдаандаа хэзээ ч битгий харамсаарай. Харин тэр алдаа бүрээ мартахгүй үргэлж санаж яв. Мартахгүй байна гэдэг тэр алдаагаа давтахгүй түүнээс суралцаж байна гэсэн үг...
6-рт Хэзээ ч залхуурч болохгүй шүү. Шаргуу хөдөлмөрлө. Хурдтай байгаарай...
7-рт Амжилтанд хүрч чадаагүй бас ядуу хүмүүсийн үгийг бүү сонс. Тэд өөрөө чадаагүй байж хүнд зөвлөж заах дуртай байдаг юм. Тэдний үгийг сонсох нь цагын гарз болдог...
8-рт Сэтгэл хөдлөлөө маш сайн захирч сур. Би сэтгэл хөдлөлөөр шийдэх бүртээ алдаа гаргаж байсан юм. Оюун ухаан тайван байх тусмаа ямар ч зүйлийг зөв шийдэж давж чаддаг...
9-рт Өөрөөсөө илүү хүнийг хүмүүс үзэн ядаж муу хэлж байдаг нь ХУУЛЬ. Харин чи өөрөөсөө илүү хүмүүсийг үзэн ядаж болохгүй шүү. Харин тэднээс зөвлөгөө авахыг хичээж байгаарай...@хар цагаан

Address


Telephone

+97660094024

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Magnet Magnet posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Magnet Magnet:

  • Want your business to be the top-listed Media Company?

Share