Udur.mn

Udur.mn Өдөр тутмын мэдээллийн сайт
www.udur.mn

Ч.Хүрэлбаатар сайдын үлдээсэн эдийн засгийн үзүүлэлт📈Гадаад валютын нөөц 2.4 ➡️5.2 тэрбум $-рт хүрч өссөн📈Эдийн засгийн ...
19/03/2025

Ч.Хүрэлбаатар сайдын үлдээсэн эдийн засгийн үзүүлэлт
📈Гадаад валютын нөөц 2.4 ➡️5.2 тэрбум $-рт хүрч өссөн
📈Эдийн засгийн өсөлт 5%➡️8.4% болж өссөн
📉Инфляц 16.9% ↘️ 5.7% болж буурсан
📈Шууд хөрөнгө оруулалт 73%-иар өсөж ↗️ 374 сая ам.доллароор нэмэгдсэн.

🤔😂
30/10/2024

🤔😂

Дараах ажлын байранд хамтран ажиллах хүнийг урьж байна."Цахим Худалдаа" ХХКУтас 99298246, 77320000
10/10/2024

Дараах ажлын байранд хамтран ажиллах хүнийг урьж байна.
"Цахим Худалдаа" ХХК
Утас 99298246, 77320000

Зүүн бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон ХАА-н салбарт шинэ залуу, эрч хүчтэй төлөөлөл байгаад талархалтай...
19/06/2024

Зүүн бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон ХАА-н салбарт шинэ залуу, эрч хүчтэй төлөөлөл байгаад талархалтай байна.

Салбарын сайдаар ажиллах хугацаандаа экспортын нэг цонхны системийг эхлүүлж, махны экспортыг нэмэгдүүлж түүхэн дээд амжилт тогтоосон. Шинэ хоршоо хөдөлгөөний ажлын хэсэгт манлайлан ажиллаж өнөөдөр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг малчид маань аваад байна.

Эрхэм дүүдээ амжилт хүсье! Лхагвасүрэнгийн Соронзонболд

Gankhuleg Munguntsog

Хайрын түүх
13/02/2024

Хайрын түүх

Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. Энэхүү баяр нь жил бүрийн 2 сарын

ЭЭЛЖИТ “ТУРИЗМ ТАЙМ” АРГА ХЭМЖЭЭ
06/01/2024

ЭЭЛЖИТ “ТУРИЗМ ТАЙМ” АРГА ХЭМЖЭЭ

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧТЭЙ ТОМИЛГООНЫ СОНСГОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
04/01/2024

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧТЭЙ ТОМИЛГООНЫ СОНСГОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын

Ч.ХҮРЭЛБААТАР: ЦЕНЗУРГҮЙ ГҮТГЭЛЭГТ АРХИВЫН МАТЕРИАЛД ҮНДЭСЛЭН ХАРИУГ ӨГЬЕ.
04/01/2024

Ч.ХҮРЭЛБААТАР: ЦЕНЗУРГҮЙ ГҮТГЭЛЭГТ АРХИВЫН МАТЕРИАЛД ҮНДЭСЛЭН ХАРИУГ ӨГЬЕ.

Шинэ оны ажлын эхний өдөр Үндэсний төв архивын газар орж ээжийнхээ удам угсаатай холбоотой 1927, 1933, 1944 оны хүн амын тооллогын материалууд, ээжийн намд

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ГИШҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 1 дүгээр ...
04/01/2024

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ГИШҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг баталснаар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа...

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд

04/01/2024

Сонгуулийн ерөнхий хорооны шинээр томилогдсон гишүүд тангараг өргөв

Ирэх 12 дугаар сард цаг агаар ямар байх вэ?Цаг уурын байгууллагаас ирэх 12 дугаар сарын ерөнхий төлөвийг гаргажээ.Цаг уу...
28/11/2023

Ирэх 12 дугаар сард цаг агаар ямар байх вэ?

Цаг уурын байгууллагаас ирэх 12 дугаар сарын ерөнхий төлөвийг гаргажээ.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр, ирэх сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас багатай байх бол гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, агаарын температур олон жилийн дунджаас 1-2 градусаар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоног олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Хөвсгөлийн баруун өмнөд хэсэг болон Архангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэг болон хоёрдугаар арав хоног олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-4 градусаар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн зүүн хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх боловч хоёрдугаар арав хоногт харьцангуй тунадас багатай дулаахан байна. Харин гуравдугаар арав хоногт олон жилийн дундаж аас 2-5°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн нутгаар олон жилийн дунджийн орчим, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол, хур тунадас Дундговь, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногт олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-4°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Address

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Udur.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Udur.mn:

Share

Category