Yuna's store

Yuna's store Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Yuna's store, News & Media Website, Ulaanbaatar.

"Yuna's store" пэйждээ Тавтай морил ✅
Та манай пэйжийг дагаснаар чанартай барааг хямд өртгөөр буюу ширхгийг ч бөөний үнээр захиалж авах боломжтой✅
Бид танд найдвартай, шуурхай үйлчилнэ✅
Танд АЗ, ОД, АМЖИЛТ хүсэе✅

😮😮😮
22/06/2025

😮😮😮

Ямарч гэсэн анхаараад авцгаая!
АНХААР!
БНХАУ-д
Шэнянь эмнэлэг: өчигдөр шөнийн 02:23 минутанд 13 эрэгтэй, 13 эмэгтэй sk5 вирусын халдвараар нас баржээ. Хамгийн хөгшин нь 32 настай, залуу нь 5 настай байсан ба үзлэг шинжилгээ хийсэн эмчийг каринтилаад байгаа юм байна. Төв телевизээс ойрын хугацаанд Тарвас🍉 идэхгүй байхыг, ялангуяа одоогоор худалдаалагдаж дуусаагүй байгаа 13.167 халдвартай байж мэдэх тарвасыг идэхгүй байх тухай мэдээллээд байна. Үүнийг цааш нь өөрсдийнхөө танил дотно хүмүүстээ дамжуулж, аль болох олон хүнд хүргэхийн тулд группд хуваалцаарай. Их хэмжээний бороо, борооны усаар вирус халдварлах магадлалтай тул өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө хэсэгтээ тарвас бага худалдаж аваарай!

😮😮😮
22/06/2025

😮😮😮

Улсын харцага Г. Ганхуяг:
Би нэг түүх ярьж өгье.
2001 оны наадмаар 6 давж Өсөх идэр начин болчихоод аймгийнхаа ойд очиж барилдаад шөвгийн 4т үлдсэн.
Наадам дуусаад Дэлгэр мөрөндөө очиж орлоо.
Усанд умбаж шумбаад л гоё байсан.
Тэгсэн чинь усан дотор улаан чулуу байж байна.
Аваад аавдаа үзүүллээ.
Аав минь: Миний хүүг нутгийн чинь мөрөн шинэ цолыг чинь мялааж байгаан байна.
Газар тавьж гурав мөргөж гуйгаад аваад хөөрөгнийхөө даалинд хийчих.
Битгий хаяж гээгээрэй гэсэн юм.
Тэр үед залуу ч байж.
Салан задгай ч байж.
Нэг л мэдэхэд тэр улаан чулуу алга болчихсон.
Тэрийгээ ч үгүйлж хайгаагүй юм.
Тэгээд дараа жилээс нь бэртэл гэмтэл салахаа байлаа.
Дандаа том тэмцээний өмнө гэмтчихнэ.
Тэгтэл нэг сайн бөө буух гэж байна гэж сураг дуулаад очиж буулт тослоо.
Шүтээн буугаад үйлээ хийж байхад нь би очиж өөрийгөө танилцуулж золгоод учир байдал, зорьж ирсэн зорилгоо хэлээд суулаа.
Хэсэг бөөлж байгаад надруу хараад хараад алгаа тосоод:
Аль чи нөгөө чулуугаа аваад ир гэв.
Ямар чулуу вэ?
Надад ямарч чулуу байхгүйшдээ гэлээ.
Би тэр чулуугаа гээгээд олохоо байгаад мартчихсан байсан юм.
:Яагаав нөгөө усан дотроос авсан улаан чулуу..
Би шоок.. Ээ дээдэс минь тэр чулууг олохоо байсаан гэлээ.
За тэр дээ. Эзэнтэй юмыг гуйж гуйж авчихаад ингэх байсан хүн үү чи!!
Уулыг нь хамт дааж авч чадахгүй бол чулуугаар нь яах гэсэн юм чи??
Харинч чамайг энэ зэрэгтэй байлгасанд нь баярлаарай чи гэж байна.
Би өршөөл эрж гуйлаа.
Бэртэл гэмтлийг маань эдгээж цол амжилтыг минь ахиулж өгөөч гэж гуйлаа.
Ахиад л бөөлж бөөлж төрсөн газраа очоод нэг чулуу сонгож аваад 3 мөргөж гуйгаад аваад ир гэж байна.
Би УБ 1-р төрөхөд төрсөн хүн чинь яахав харуй бүрий болох үед 1-р төрөхийн хашаанд очиж 1 чулуу сонгож хараад хүний хөл татрахаар нь ийш тийшээ харж байгаад л
:Алд сайхан биенээсээ ариун сайхан чулуунаасаа 1 ширхэгийг Ганзоригийн Ганхуяг хүүгийнхээ үйлийн мөрт зориулж хишиглэж хайрла гэж 3 мөргөж гуйчихаад хадганд боож аваад өвөртлөөд нөгөө бөөтэйгээ холбогдож байгаад буултыг нь тослоо.
Чулуугаа ч өглөө.
Бөө маань бөөлж тэр чулууны амийг эндээс таслаж байна гэж арцтай архи аршаанаар ундалж угаагаад нутагтаа аваачиж авсан газраа зал гэж буцааж өглөө.
Тэр чулуугаа аваад Хөвсгөлрүүгээ мордлоо. Зөвхөн тэр чулууг аваачиж тавьж өрөө төлөхийн тулд шүү..
Чулуугаа харахаар хайр хүрээд л.
Алга болгочих вий гэж айгаад дахин дахин шалгаад л.
Харахад энгийн нэг чулуу мөртлөө чулуу болгон амьтай, нэхэлтэй байдаг гэдгийг сайн ойлгож авч билээ.
Уул овоонд гараад өргөл өргөлийн дээд гээд чулуу л өргөдөг юм билээ.
Овоонд сүү өргөх шал дэмий.
За тэгээд яасан гэхээр тэрнээс хойш сайхан барилдсаан.
Олон бага сага гэмтлүүд авч байсанч чулууны нэхэлтэй гэмтэл хамгийн хүнд нь байсан юм.
Энүүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр эзэнгүй эд, гэрчгүй гэмт хэрэг гэж байдаггүй юм шүү.
Эх нутаг, газар шороогоо хайрлаж хамгаалж байвал буян нь үр удамд чинь ирэх юм байна лээ шүү залуусаа.
Дараа би бөөгийн тэнгэрийн хараал хүрч яаж аргалуулж баларч явснаа бичнээ.

Монголд бэлэн Туркийн "ВЕНУС" улсын үйлдвэрийн хөлд эвтэйхэн чийг татахгүй, каучук зууралттай ултай сандал, үйсэн зөөлөн...
16/06/2025

Монголд бэлэн Туркийн "ВЕНУС" улсын үйлдвэрийн хөлд эвтэйхэн чийг татахгүй, каучук зууралттай ултай сандал, үйсэн зөөлөн ултай, зууралттай алхалтын пүүзнүүд итгэмээргүй үнээр зарагдаж байгаа тул та яаравчлан захиалгаа өгөөрэй☺️

Хот дотор хүргэлттэй болоод хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө💚

🔥🔥🔥
07/06/2025

🔥🔥🔥

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Yuna's store posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share