Tagtaa Publishing

Tagtaa Publishing Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Tagtaa Publishing, Publisher, Ulaanbaatar.

Тагтаа Паблишинг нь дэлхийн уншигчдын дунд үнэ цэнэ олсон нийгэм, соёл, гүн ухаан, утга зохиолын сонгодог болон орчин цагийн бүтээлүүдийг сорчлон орчуулж монгол уншигчдын хүртээл болгохыг эн тэргүүний зорилго болгодог.

Цаашид олон улсын хэвлэлийн зах зээлийн нийтлэг зарчим, дэлхийн томоохон хэвлэлийн компаниудын үйл ажиллагааны жишгийн дагуу дотоодын зохиолч, уран бүтээлчдийн ном бүтээлийг өөрсдийн үнэлэмжээр сонгон авч зохиогчтой байгуулсан гэрээний дагуу хэвлэх, олон нийтэд сурталчлан таниулах, худалдаж борлуулах үйл ажиллагааг хариуцах, номын зах зээлд хэвлэл, худалдааны шинэ жишиг тогтоохыг зорьж байна.

Тагтаа Паблишингтай бүтээлээрээ уншигчидад хэдийн танил болсон чадварлаг залуу орчуулагчдын баг хамтран ажилладаг билээ.

Уг фэйсбүүк хуудаснаас та компанийн эрхлэн хэвлүүлж гаргасан болон гаргахаар зэхэж буй номнуудын талаар мэдээлэл авахаас гадна утга зохиолтой холбоотой бүх төрлийн сонирхолтой мэдээлэл, нийтлэл, орчуулга унших боломжтой юм.

***Хоосрол, талархлын дунд холбирон дэнсэлж л явна даа. Уур цухал хийгээд баяр талархал, олны дунд байх хийгээд эрх чөлө...
08/07/2026

***
Хоосрол, талархлын дунд холбирон дэнсэлж л явна даа. Уур цухал хийгээд баяр талархал, олны дунд байх хийгээд эрх чөлөөтэй орших гэсэн эсрэг тэсрэг мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрч, энэ бүхэн зэрэгцэн оршиж болно хэмээх итгэлээр өөрийгөө тайтгаруулах хэрэгтэй байна.

Догбуги 2

Манай номуудыг Интерном, Азхур, Альфа, Мажестик номын дэлгүүрээс аваарай. 🌻

“Саарал зөгийнүүд” романаараа манай уншигчдад хэдийнээ танил болсон өнөө цагийн Украины хамгийн нөлөө бүхий зохиолч Андр...
02/07/2026

“Саарал зөгийнүүд” романаараа манай уншигчдад хэдийнээ танил болсон өнөө цагийн Украины хамгийн нөлөө бүхий зохиолч Андрей Курков “Орвелл”-ын шагналыг “Three Years On Fire: The Destruction of Ukraine” бүтээлээрээ хүртлээ. Роман, баримтат бүтээл, нийтлэл, радио нэвтрүүлгүүдээрээ дамжуулан ард түмнийхээ дуу хоолойг дэлхий дахинд хүргэсээр буй түүний уран зохиолд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж 1997 оноос хойш ердөө найм дахь удаагаа олгож буй энэхүү ховор шагналын эзнээр тодруулав. Хүндэт зохиолчдоо баяр хүргэе. ✨✨✨

***-Хүүе, Сэхи минь чи чинь Есүс эсхүл Будда биш шүү дээ. Чи ч бас заримдаа уншсан номоо, бүр сонгодог зохиолыг ч үзэж ч...
01/07/2026

***
-Хүүе, Сэхи минь чи чинь Есүс эсхүл Будда биш шүү дээ. Чи ч бас заримдаа уншсан номоо, бүр сонгодог зохиолыг ч үзэж чаддаггүй биз дээ? Тийм атал яахаараа хорвоогийн бүх хүн чиний номыг таашаах ёстой юм бэ? гэж өөрөөсөө асуув.
-Чиний хэлдэг зөв өө” гэж өөртөө хариуллаа.
-Номыг чинь магтсан сэтгэгдэл их үү, үзэн ядсан нь жин дарж байна уу?
-Магтсан нь олон байсан юм байна.
-Тийм олон хүн номыг чинь магтаж байхад юман чинээд бодоогүй атлаа сөрөг сэтгэгдэлд ингэтлээ ач холбогдол өгдөг нь ямар учиртай юм бэ? Ёс зүйгүй аашилж, уншигчдаа дорд үзэж байгаа хэрэг биш үү? Жаахан хамраа сөхөөд байгаа юм биш үү?
- Тийм ээ, би жаахан биеэ тоох нь ч тоожээ...

Догбуги 2

https://order.tagtaa.mn

ШИНЭ НОМ 📣📣📣2024 оны 5-р сарын 20-нд буюу Тайванийн анхны уугуул үндэстэн ерөнхийлөгч тангараг өргөсний маргааш тус улсы...
22/06/2026

ШИНЭ НОМ 📣📣📣

2024 оны 5-р сарын 20-нд буюу Тайванийн анхны уугуул үндэстэн ерөнхийлөгч тангараг өргөсний маргааш тус улсын хүн ам тэр аяараа Кубын ард түмэнтэй солигдчихсон сэрж ирэв… Ийнхүү аль аль нь их гүрнүүдийн ноёрхол дор байж үзсэн, одоо ч зарим талаар хараат байдаг, олон үндэстэн ястан холилдсон уугуул соёлын өвтэй гэдгээрээ ижилсдэг арлын хоёр улс урьд хэзээ ч тохиож байгаагүй учир битүүлэг, ойлгомжгүй нөхцөл байдалтай нүүр тулна. Үүнтэй зэрэгцээд эх газрын “аварга мангасууд”-ын шунахай харц тэднийг алдалгүй дагана…

"Нүүдэг арал" өгүүллэгээрээ монгол уншигчдад хэдийнээ танил болсон Тайванийн зохиолч Хуан Чон Кайгийн "Формоса солилцоо" романыг Тагтаа нь та нартаа эх хэлнээс нь орчуулан хүргэхэд бэлэн боллоо. Хуан Чон Кайгийн эл бүтээл куба зураач, Тайванийн анхны уугуул үндэстэн ерөнхийлөгч, Гуантанамо булан дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн шоронд хоригдож асан эр, уугуул үндэстэн болохыг хүсдэг хан үндэстэн зэрэг олон сонирхолтой дүрээр дамжуулан үндэс угсаа, соёлын ялгаа, улс төрийн тэгш бус байдал зэрэг томоохон асуудлуудыг хөндөж, ил тод шүүмжилснээрээ онцлог. Мөн Маркезын шидэт реализмыг санагдуулам нэн сонирхолтой хүүрнэлийнхээ дундуур номын тэмдэглэл, подкаст, ярилцлага зэргийг сүлж оруулснаараа Майкл Хэррийн сэтгүүлзүйг хослуулсан мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Орчуулагч: Доржсүрэнгийн Мөнхжаргал
Редактор: Батсайханы Сувддулам
Хавтасны зураг: Зандангаравын Мандах
Хэвлэлийн дизайнер: Түмэнбаярын Нарангуа
Тагтаа хэвлэлийн газар, 2026 он.

***Номыг минь уншсан зарим хүн намайг сул дорой, хэт сүржигнүүр гэх мэтээр дүгнэснийг харахад гунигтай санагддаг. Гэхдээ...
17/06/2026

***
Номыг минь уншсан зарим хүн намайг сул дорой, хэт сүржигнүүр гэх мэтээр дүгнэснийг харахад гунигтай санагддаг. Гэхдээ зовлон зүдүүрийн тухай нэг ном уншаад нэлээн тайтгарсан л даа. Виктор Франкл “Амьдралын утга учрын эрэлд” хэмээх тэр номдоо нацистын бөөнөөр хорих лагериас хэрхэн амьд гарсан тухайгаа бичсэн байдаг. Анх уншихад энэ хүн асар их зовлон бэрхшээлийг даван туулж амьд үлдсэн байхад яагаад би иймхэн юманд туйлдаад байгаа юм бол гэж бодогдоод их хэцүү байж билээ. Гэхдээ зохиогч өөрөө “Зовлон их багаасаа үл хамаараад зүрх сэтгэл, оюун санааг бүхэлд нь эрхшээдгийн учир хүмүүний зовлонгийн хэмжүүр туйлын харьцангуй” гэж бичсэн байна лээ.

Пэк Сэхи Догбуги II

Интерном, Азхур, Альфа номын дэлгүүрээс аваарай ✨

Захиалах холбоос: https://order.tagtaa.mn

***Гагцхүү эхнэртээ хэчнээн хайртай байснаа, гэвчиг түүнийгээ даанч бага илэрхийлж байснаа л бодож суух болж.  Тэд үр хү...
08/06/2026

***
Гагцхүү эхнэртээ хэчнээн хайртай байснаа, гэвчиг түүнийгээ даанч бага илэрхийлж байснаа л бодож суух болж. Тэд үр хүүхэдгүй тул Шим эмч орь ганцаар үлджээ. Эхнэрийнхээ тухай бодох бүрийд шинэхэн талхны үнэр сэнхийнэ. Хань ижлийнх нь барьж өгдөг байсан талхны амт дурсамжид нь тодхон үлдсэн байв. Тэр л амт, үнэр элж мартагдсан бага насных нь өдрүүдийг санагдуулж, бүдгэрч арилсан дурсамжуудыг нь хэсэг бусгаар нь сэргээдэг юм санж. Эхнэр нь амьд сэрүүн ахуйд тэднийх гэдэг айл өглөө бүрийг ширээн дээрээ шинэхэн талхтай угтдаг байлаа. Тэгээд л Шим эмч талх барьж суръя гэж шийдсэн аж. Ядаж ингээд ч болов эхнэрээ дурсан санаж, хүндэтгэж явахыг хүсжээ. Ухаад бодвол ингэх утгагүй л дээ. Эхнэр нь түүний барьсан талхыг нэгэнт идэж чадахгүй болсноос хойш ямар хэрэг байх вэ дээ…

Бүйлс 💚

Догбуги II Интерномд очлоо ✨
05/06/2026

Догбуги II

Интерномд очлоо ✨

Санжийн Энхсанаагийн шүлгүүдийг хүргэж байна.  1999 онд Улаанбаатар хотод төрж, Завхан аймгийн Мандал суманд өссөн. Монг...
04/06/2026

Санжийн Энхсанаагийн шүлгүүдийг хүргэж байна. 1999 онд Улаанбаатар хотод төрж, Завхан аймгийн Мандал суманд өссөн. Монгол Улсын Их Сургуулийг Утга зохиол судлаач мэргэжлээр 2023 онд төгссөн. Нөхөр, хоёр охины хамт амьдардаг.

***
Аялгуу эгшгийг би одооноос чамдаа хүргэх гээд л
Аавын чинь хэлж өгсөн олон хөгжмийг сонсож байна.
Аз жаргалыг тээж ирсэн чиний сураг
Анхны бороо шиг догдлом байсан.
Аав чинь өглөө эрт цүнхээ үүрээд гарна,
Аниргүй, ихэнхдээ гунигтай өвөл болсон ч
Алсарч буй догдлол, яруу найрагч зүрхийг нь
Амь зуухын мананд төөрүүлэхгүй байхыг хүснэ...

Санжийн Энхсанаа. 1999 онд Улаанбаатар хотод төрж, Завхан аймгийн Мандал сумын нутагт өссөн. Монгол Улсын Их Сургуулийг Утга зохиол судлаач мэргэжлээр 2023 онд төгссөн...

Захиалах холбоос: https://order.tagtaa.mnДогбуги II тун удахгүй Интерномд очно. Азхур, Альфа номын дэлгүүрт бий.
03/06/2026

Захиалах холбоос: https://order.tagtaa.mn

Догбуги II тун удахгүй Интерномд очно.

Азхур, Альфа номын дэлгүүрт бий.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Tagtaa Publishing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tagtaa Publishing:

Shortcuts

Share

Category