Voices for Sustainability

Voices for Sustainability Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Voices for Sustainability, Social Media Agency, Ulaanbaatar.

"Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой" - Подкаст, Блог, Воркшоп цуврал
---
"Voices for Sustainability: Amplifying Policy Impact Through Podcasts, Blogs, and Workshops"

31/03/2025

🎙️Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой - Подкаст №15 🎙️
Дүгнэлт подкаст

24/03/2025

🎙️ Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой - Подкаст №14 🎙️

Чэвнингийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, 2017/18 онд Лондон хотын Кингстон Их Сургуульд Олон улсын бизнесийн менежментээр суралцаж төгссөн Ц.Дөлгөөнийг энэ дугаарт онцолж байна.

Тэрээр Монгол Соёлын Өв, түүнийг гадаад хэл дээр ном болгон гаргаснаар хэрхэн өв соёлоо дэлхийд тэмдэглэн үлдээх, ялангуяа гадаад аялагчид, жуулчдад эх орноо соёл заншил, үнэт зүйлийн мэдээлэлтэй нь хамт танилцуулах талаар хуваалцсан юм. Ц.Дөлгөөн Бяцхан Нүүдэлчин Паблишинг компаниа үүсгэн байгуулаад, "Хуучин байшингийн цэнхэр нүдэн" буюу англиар "Бяцхан Нүүдэлчин" хэмээх нүүдэлчин айлын охины түүхээр хөдөө нутгийн амар амгаланг, монгол ахуй, хоол, аж амьдралын соёлын хамт англи, монгол хэл дээр ном болгон хэвлүүлсэн. Энэ удаад "Жинхэнэ Монгол" буюу "Authentic Mongolia" номын нээлтээ 2025.03.25-нд хийх гэж байна.

Ц.Дөлгөөнтэй дараах хаягаар нь холбогдох боломжтой:
🔗 https://www.facebook.com/.dulguun

---
🎙️ Voice for Sustainable Development - Podcast Episode #14🎙️

In this episode, we are excited to feature Ts. Dulguun, a 2017/18 Chevening Scholar who completed her Master’s in International Business Management at Kingston University, London.

Dulguun shares her inspiring journey of promoting Mongolia’s rich cultural heritage to the world. By publishing Mongolian cultural stories in foreign languages, she provides travelers and international audiences with a unique window into Mongolia’s traditions, values, and nomadic lifestyle.

As the founder of Little Nomad Publishing, she authored and published the bilingual book "Little Nomad" (Mongolian title: "Хуучин байшингийн цэнхэр нүдэн") — a beautifully told story about a young girl from a nomadic family. Through this book, she introduces readers to the peace of the countryside, traditional Mongolian life, food, and customs.

Now, she is preparing to launch her latest book, "Authentic Mongolia," on March 25, 2025.

You can connect with Ts. Dulguun here:
🔗 https://www.facebook.com/.dulguun

Подкаст №11-ийн зочин Б.Сэлэнгийн ярилцлагаас хийсэн нийтлэл. Бизнесийн байгууллагуудад “Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХ...
18/03/2025

Подкаст №11-ийн зочин Б.Сэлэнгийн ярилцлагаас хийсэн нийтлэл. Бизнесийн байгууллагуудад “Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ)”-уудыг хэрэгжүүлэх зөвлөгөө өгөх талаар

Б.Сэлэнгэ нь University of St Andrews -д Тогтвортой хөгжлийн магистрын зэрэг хамгаалсан. БОНЗ-н зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Дараах хуудаснаас блог нийтлэлийг уншаарай: https://voicesforsustainability.blogspot.com/

Дараах хуудаснаас түүний бизнестэй холбогдож болно: https://www.facebook.com/sustainablebusiness

Дараах хуудаснаас түүний оролцсон подкастыг сонсох боломжтой: https://youtu.be/m3gjznJkL90?si=mfSCR6zk2O7PtYcm

🎙 Тогтвортой байдлын төлөөх дуу хоолой - Подкастын №13 🎙Энэ дугаарт бид олон улсын бизнесийн засаглал, компанийг нэгтгэх...
18/03/2025

🎙 Тогтвортой байдлын төлөөх дуу хоолой - Подкастын №13 🎙

Энэ дугаарт бид олон улсын бизнесийн засаглал, компанийг нэгтгэх болон худалдан авах харилцааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, хуульч О.Эрдэнэдалайг онцолж байна.

Тэрээр 2009–2010 онд Chevening тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Их Британид суралцаж, улмаар Харвардын Их Сургуульд боловсролоо дээшлүүлсний дараа өөрийн хуулийн фирмийг байгуулжээ. Түүний фирм Монгол Улсын Засгийн газар болон бизнесийн байгууллагуудыг дэмжин ажилладаг.

📢 Бидэнтэй нэгдэж, түүний өвөрмөц замнал, дэлхийн засаглалын талаархи ойлголт, хууль, бизнес, тогтвортой хөгжлийн огтолцлын цэгт хийж буй ажлынх нь тухай сонсоорой!

🎧 Яг одоо сонсоод илүү ихийг мэдэж аваарай!

---
[Eng]

🎙 Voices for Sustainability - Podcast Episode №13 🎙

In this episode, we feature Erdenedalai O., a highly accomplished corporate lawyer specializing in governance, mergers, and acquisitions for international businesses. A Chevening Scholar from Mongolia (2009–2010), Erdenedalai furthered his education at Harvard University before founding his own law firm. His firm is dedicated to supporting the Government of Mongolia and various businesses.

Tune in to hear about his unique journey, insights on global governance, and his work at the intersection of law, business, and sustainability.

🎧 Don't miss out — listen now to discover more!

🎙 Voices for Sustainability - Podcast Episode №13 🎙In this episode, we feature Erdenedalai O., a highly accomplished corporate lawyer specializing in gover...

🎙Voices for Sustainability - Podcast episode №12 🎙MEO Carbon from Germany provided valuable insights into the sustainabi...
10/03/2025

🎙Voices for Sustainability - Podcast episode №12 🎙

MEO Carbon from Germany provided valuable insights into the sustainability-related regulations in both the EU and Germany for our audience. We greatly appreciate the EU's leadership in driving the transition towards more environmentally responsible and sustainable supply chains, procurement practices, manufacturing processes, and transportation systems. This commitment paves the way for a greener future across industries.

MEO Carbon from Germany provided valuable insights into the sustainability-related regulations in both the EU and Germany for our audience. We greatly apprec...

06/03/2025

🎙Тогтвортой хөгжлийн дуу хоолой - Подкаст №11🎙

"Тогтвортой хөгжлийн зөвлөх үйлчилгээ" сэдвээр 2020-2021 оны Чевнинг хөтөлбөрийн төгсөгч,
"Sustainable Business Consulting" зөвлөх үйлчилгээний компанийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Сэлэнгэтэй ярилцлаа.

Сэлэнгэ нь University of St Andrews -д Тогтвортой хөгжлийн магистрын зэрэг хамгаалсан. БОНЗ-н зөвлөх үйлчилгээ хэрэгтэй бол дараах хуудсаар нь зочлоорой: https://www.facebook.com/sustainablebusiness

Бидний подкаст Chevening Alumni Program Fund-ийн дэмжлэгтэй танд хүрч байна. Хамтран ажилласан Mkorstudio.

🎙Voices for Sustainability - Podcast episode №11 🎙

"Sustainability Consulting" with our guest Selenge.B who obtained the Master of Science in Sustainable Development from the University of St Andrews under the Chevening scholarship from 2020-2021. Selenge is the CEO and Co-founder of "Business Consulting" start-up company.

The podcast is supported by Chevening Alumni Program Fund and partnering with Mkorstudio.

24/02/2025

🎙Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой - Подкаст №10🎙
ТХЗ 4 "Чанартай боловсролыг дэмжих" хүрээнд "Тэгш хамруулах, тусгай хэрэгцээт боловсрол" сэдвээр 2019-2020 оны Чевнинг хөтөлбөрийн төгсөгч, https://www.facebook.com/AdinaEquility Адина тэгш боломж ТББ-ын үүсгэн байгуулагч Л.Ариунзултай ярилцлаа. Ариунзул нь Бристолын Их Сургуульд Тэгш хамруулах боловсролын магистр хамгаалсан. "Англид суралцсан тэмдэглэл" https://www.facebook.com/profile.php?id=100086557442482 номын зохиогч.
Өмнөх ярилцлагуудыг нийтлэл (блог) хэлбэрээр дараах холбоосоор нэвтрэн унших боломжтой.
https://voicesforsustainability.blogspot.com/?m=1
Бидний подкаст Chevening Alumni Program Fund-ийн дэмжлэгтэй танд хүрч байна. Хамтран ажилласан Mkorstudio.
🎙Voices for Sustainability - Podcast №10 🎙
Within the SDG 4 "Quality education", we have talked with Ariunzul.L about "Inclusive and Special Needs Eduactions". Ariunzul obtained the Master of Science in Inclusive Education under the Chevening scholarship from 2019-2020.
You can also visit the below link to read the blogs from the previous interviews with Cheveners from Mongolia.
https://voicesforsustainability.blogspot.com/?m=1
The podcast is supported by Chevening Alumni Program Fund and partnering with Mkorstudio.

Г.Эрдэнэбилгүүн, Подкаст №8-аас хийсэн нийтлэлМонгол Улсын эрчим хүчний салбар эх үүсвэрийн дутагдал, салбарын алдагдал,...
17/02/2025

Г.Эрдэнэбилгүүн, Подкаст №8-аас хийсэн нийтлэл

Монгол Улсын эрчим хүчний салбар эх үүсвэрийн дутагдал, салбарын алдагдал, хойд хөршийн хамаарал зэрэг олон жил үргэлжилсэн асуудлуудаас шалтгаалан хүндхэн нөхцөл байдалд ороод багагүй хугацааг үджээ. Зарим сэргээгдэх эх үүсвэрүүд болон станцуудын чадлыг нэмэгдүүлснийг эс тооцвол Монгол Улс сүүлийн 30 гаруй жилийн турш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр бариагүй. Гэтэл хэрэглээ жил бүр тогтмол 6 – 8% өссөөр ирсэн байна. Хэдийгээр 2024 оны 12-р сард Бөөрөлжүүтийн цахилгаан станц шинээр ашиглалтад орж удаан хугацаанд үргэлжилж мэдэх байсан хязгаарлалтыг энэ жил зохицуулж чадсан ч цаашид дорвитой арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал дээрдэхгүй гэдгийг Эрдэнэбилгүүн яриандаа онцлов.
Гэтэл дэлхийн улс орнууд аль хэдийн малтмал түлшний уламжлалт эх үүсвэрээс илүүтэйгээр сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах хандлагатай болсныг бид өдөр тутамдаа сонсож, уншдаг болсон. Энэ тал дээр Эрдэнбилгүүн дурдахдаа “Бид дэлхийг жишгийг дагах нь зөв боловч бодит амьдрал дээр 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн улс орон дэлхийн хаана ч байхгүй. Учир нь нар, салхи байхгүй үед эрчим хүч гарах боломжгүй болдог. Нөгөө талд бидний хэрэглээ нар, салхинаас үл хамааран тогтмол байдаг. Иймд дэлхийн олон орнууд тэр дундаа сэргээгдэх эх үүсвэрийг их хэмжээгээр хэрэглэж буй улсууд ч системийн суурь хүчин чадал нь уламжлалт эх үүсвэр болох нүүрс, газ гэх мэтийг ашигласан хэвээрээ байгаа. Тиймээс аливаа сэргээгдэх эх үүсвэр нь суурь хүчин чадалтайгаа хорших байдлаар нийт системийнхээ тодорхой хувийг л эзэлдэг гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй болов уу.”
Үүнээс дүгнэн үзэхэд Монгол Улсын хувьд уламжлалт эх үүсвэрүүдэд тулгуурлан суурь чадлын бэхжүүлэхтэй зэрэгцүүлэн сэргээгдэх эрчим хүчний салбараа орхигдуулалгүй тэнцвэрийг зөв олох үүгээрээ дамжуулан дэлхий дахины хүлэмжийн хийг бууруулах үйлсэд хувь нэмэр оруулж, хөгжлийн чиг хандлагуудтай мөр зэрэгцэн алхах хэрэгтэй.
Эрдэнэбилгүүн ярихдаа “Сүүлийн 20 - 30 жилийн хугацаанд нар салхины технологи эрчимтэй хөгжиж байна. Нарны хавтан, салхин сэнсний өртөг эрчимтэй буурсан. Гэхдээ анхны хөрөнгө оруулалтын өртөг уламжлалт эрчим хүч гаргах аргуудтай харьцуулахад өндөр хэвээрээ байгаа.”
Сэргээдэх эх үүсвэр тэр дундаа нар, салхины эх үүсвэр ихээр баригдах нь эргээд эрчим хүчний системд байгалийн хүчийн зүйлсээс хамаарсан тогтворгүй байдлыг нэмэгдүүлдэг. Үүнийг шийдэх аргууд нь тохируулгын буюу чадлыг богино хугацаад өөрчлөх боломжтой зай хураагуур (баттерeй), усан эсвэл байгалийн хийн цахилгаан станцууд. Эдгээрээс зай хураагуурын системийг сүүлийн үед Монгол Улс барьж эхэлсэн нь сэргээгдлэх эрчим хүчээр цэнэглээд, өндөр ачааллын үед буцаан системд эрчим хүч нийлүүлэх боломжыг бүрдүүлдэн. Гэвч батарей технологи нь өртөг өндөртэй хэвээр байгааг Эрдэнэбилгүүн сануулав. Зай хураагуур өөрөө бас насжилттай байдаг. Утасны баттерэй нурдаг шиг тодорхой хугацааны дараа солих шаардлагатай болдог гэх мэт асуудлууд байдаг ажээ. Иймд техникийн талаасаа эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эх үүсвэрийг бодолцож үзэхэд юу боломжтой, боломжгүйг мөн тухайн улс орны онцлогт тохируулан сайтар ялгаж салгаж ойлгох хэрэгтэйг тэрээр онцлов. Тэр тусмаа манайх шиг бага чадлын системтэй улсад сэргээгдэх эрчим хүчийг ярихдаа техникийн сайн тооцоололтой, давхар хөрөнгө оруулалт, хууль эрх зүй талаасаа сайтар судалж цогцоор нь хандах хэрэгтэй гэнэ. Шууд сэтгэл хөөрлөөр авчраад барчихъя гэж хандаж болохгүй салбар гэдгийг мөн сануулав.
Тэгвэл Монголд ямар нөөц бололцоо байна вэ?
Монголын говийн бүс дэлхий дээр хамгийн өндөр салхины нөөцтэйд тооцогддог. Урагшаа хил даваад онгоцноос хархад маш олон салхин сэнснүүд , нарны хавтангууд харагдаж байдаг. Буцаад Монгол руу ороод ирэхэд юу ч үгүй хоосон байдаг тухай дурдав. Манай урд хөршид маш хурдацтай хөгжиж байгаа нар,салхины эрчим хүч Монголд эсрэгээрээ хөгжлийнхөө эхэн шатанд явж байгаа нь харамсалтай. Эрдэнэбилгүүн ярихдаа “Сүүлийн үед Хятад улсад сэргээгдэх эрчим хүч маш сайн хөгжиж байгаа. Манайхны цахилгаанаа худалдаж авдаг Өвөр Монголын баруун бүсийн ханган нийлүүлэх сүлжээний нийт суурилагдсан хүчин чадлын 40 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна.” Гэтэл энэ ханган нийлүүлэх сүлжээ нь манай МУ-ын нийт сүлжээг бараг 50,60 нийлүүлсэн мэт том сүлжээ байдаг байна. Хятадаас хямд сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж чаддаг улс дэлхийн хаана ч байхгүй болсон. Хятад улсын бодлогыг хөндлөнгөөс харж дүгнэхэд хэзээ нэгэн цагт шавхагдах нүүрс гэх мэт нөөц дуусахад 100 хувь бие даасан, өндөр хөгжилтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байх бодлого баримтлаад байх шиг гэж Эрдэнэбилгүүн онцлов. Ер нь дэлхийн хэмжээнд decarbonization буюу малтмал түлшнээс эрчим хүч гаргах технологиос татгалзаж сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хөгжүүлэх energy transition эрчимтэй явагдаж байгаа бөгөөд улмаар хүлэмжийн хийг тэг ялгаралттай (net-zero) болох зорилтыг дэвшүүлэн дэлхийн олон орнууд хамтран ажиллаж байна. Малтмал шавхагдах эх үүсвэрээс сэргээгдэх эх үүсвэрт шилжих үйл явц гэсэн үг. Энэ шилжилттэй холбоотой үйлдвэрлэлийг өөр дээрээ барих боломжийг Хятад бүрдүүлээд эхэлжээ. Сэргээгдэх эрчим хүч гаргахад шаардлагатай нарны хавтан, салхин сэнснүүдийг ханган нийлүүлэгч байх нөхцөлөө бүрдүүлж байна гэсэн үг. Хятад улс хамгийн бага өртгөөр зай хураагуур, хавтан, сэнсний хоолой зэргийг үйлдвэрлэдэг болсон. Хятадад бүх дэд бүтэц, нөү хау, инженерүүд нь бэлтгэгдэж байгаа тухай яриаг дэлгэв. Тэгвэл бидний яг дэргэд байгаа энэ том нөөц боломжоос манай улс суралцах, хүртэх боломжоо хэрхэн ашиглаж чадаж байгаа вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
Харин дэлхийн хөгжил, эдийн засгийн нөгөө том тоглогч болох АНУ шинэ Ерөнхийлөгч Трампыг сонгосноор сэргээгдэх эрчим хүчний хөгжилд сөргөөр нөлөөлнө гэж зарим судлаачид харж байгаа юм байна. Учир нь Трамп дэлхийн дулаарлын эсрэг “Парисын гэрээ хэлэлцээр”-ээс АНУ гарах талаар мэдэгдсэн. Энэ хэлэлцээрт байснаараа сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой тодорхой үүрэг амлалтуудыг өгдөг. Одоо бол Трамп эрчим хүчний хямралаас АНУ-ыг гаргахын тулд уламжлалт буюу газрын тос, хийгээ үйлдвэрлэ, илүү өрөмд гэдэг бодлого баримтлах нь тодорхой болчихлоо. Энэ нь судлаачдын үзэж байгаагаар Nationalist буюу илүү дотооддоо чиглэсэн, өөрийгөө бодсон бодлого гэж тайлбарлаад байгаа аж. Ийм үзэл баримтлал өөр улсуудад ч давамгайлах хандлагатай болжээ. Канад, Аргентин улсуудад ч гэсэн ийм дотоодод чиглэсэн үзэл баримтлалтай удирдагчид гарч магадгүй болсон гэдгийг ярилцлагадаа дурдав. Эрдэнэбилгүүний үзэж байгаагаар эдгээр уламжлалт эх үүсвэрийг дэмжсэн бодлого нь сэргээгдэх эрчим хүчний хөгжилд тодорхой нөлөө үзүүлэх боломжтой гэжээ.
Эрдэнэбилгүүний ахлах менежерээр ажилладаг Рио Тинто Групп нь 2050 он гэхэд Net Zero буюу Тэг ялгаралтай болно гэдэг амлалтыг өөртөө хүлээсэн. Энэ хүрээнд Монголд байгаа хамгийн том төсөл болох Оюу толгойн ашиглаж байгаа эрчим хүчний тодорхой хувийг дотоодоосоо сэргээгдэх эрчим хүчнээс хангадаг болох зорилтыг тавин судалгааны ажлаа эхлүүлсэн гэнэ. Оюу толгойн хүлэмжийн хийн ялгарлын хамгийн том хувь нь эрчим хүчнээс гардаг. Эрчим хүчээ Хятад улсаас импортоор авдаг. Иймд сэргээгдэх эрчим хүчний дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх томоохон төслийн ажлыг Монгол Улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа тухай Эрдэнэбилгүүний дуулгасан сайхан мэдээгээр нийтлэлээ төгсгөе.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Voices for Sustainability posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share