Алтанхуягийн Цэнгүүн

Алтанхуягийн Цэнгүүн Сайхан бүхнийг хамтдаа бүтээцгээе Өөрчлөх цаг нь болсон

Зөв шийдвэр шүү, Тархалт гаүар авхаас өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй
31/01/2025

Зөв шийдвэр шүү, Тархалт гаүар авхаас өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй

09/10/2024
08/10/2024
Өдрийн мэнд ! Шүүхээс урагш автобусны буудалруу алхах замд явган хүний зам байдаггүйн улмаас хүүхэд залуучууд замруу орж...
02/10/2024

Өдрийн мэнд !
Шүүхээс урагш автобусны буудалруу алхах замд явган хүний зам байдаггүйн улмаас хүүхэд залуучууд замруу орж алхах нь элбэг ингэсэнээр хүүхэд залуучуудын аюулгүй байдал зөрчигдөж зам тээврийн осол гарах болзошгүй хэсэг юм. Иймд Пүрэвсүрэнгийн Наранбаяр-Naranbayar Purevsuren -н ажлын албаныхан болох Төмөрсайханы ОТГОНБААТАР Доржлхагвын Батцэцэг Battsetseg Dorjlkhagva бид КТМС сургуулийн захиргаанд шаардлага хүргүүлж ктмсийн хашааг дотогш 5 метр татуулж явган хүний зам хийх ажлыг 10-2 ний өдөр эхлүүллээ.

#Хүннам
#наранбаярынбагажилнугалана
#мэргэжилтнүүдөөрчилнө

Ажилын 3дахь өдөр Өнөөдөр 2р хорооныхоо 4 дүгээр хэсэгээр явж сонингоо тараангаа иргэдтэйгээ уулзаж ярилцлаа. Энэ хороо ...
29/09/2024

Ажилын 3дахь өдөр
Өнөөдөр 2р хорооныхоо 4 дүгээр хэсэгээр явж сонингоо тараангаа иргэдтэйгээ уулзаж ярилцлаа.

Энэ хороо эзэнгүй юм шиг л байна. Эрх баригчдаа бүсчилж ялгамааргүй байна !!!

Төмөрсайханы ОТГОНБААТАР
Доржлхагвын Батцэцэг
Бид энэ алагчлалыг алга болгох болно.
Иргэн бүрт хүрч ажиллана.
Төлөөлөгч гэдэг ажилыг нэр хүндэтэйгээр гүйцэтгэнэ. 💜👌

Сурталчилгааны 3 дахь өдөр Бид өнөөдөр БЗД-н 2р хорооны оршин суугчиддаа сонингоо тараалаа. Иргэдтэйгээ асуудал бэрхшээл...
29/09/2024

Сурталчилгааны 3 дахь өдөр

Бид өнөөдөр БЗД-н 2р хорооны оршин суугчиддаа сонингоо тараалаа.

Иргэдтэйгээ асуудал бэрхшээлийн талаар ярилцлаа. Халуун дулаан яриа өрнүүлсэн хүмүүстээ маш их баярлалаа 💜

#Наранбаярынбагажилнугалана
#ХҮННАМ
Төмөрсайханы ОТГОНБААТАР
Battsetseg Dorjlkhagva

29/09/2024
28/09/2024
Алтанхуягийн Цэнгүүн БЗД-ийн 2 дугаар хороо буюу өөрийн оршин суудаг хорооноосоо нэр дэвшиж байна. Пүрэвсүрэнгийн Наранб...
28/09/2024

Алтанхуягийн Цэнгүүн
БЗД-ийн 2 дугаар хороо буюу өөрийн оршин суудаг хорооноосоо нэр дэвшиж байна.
Пүрэвсүрэнгийн Наранбаяр-Naranbayar Purevsuren

Алтанхуягийн ЦэнгүүнМиний бие нь 2 дугаар хорооны үндсэн оршин суугч. Тиймээс хороондоо тулгамдаж буй асуудлуудыг шийдүү...
28/09/2024

Алтанхуягийн Цэнгүүн

Миний бие нь 2 дугаар хорооны үндсэн оршин суугч. Тиймээс хороондоо тулгамдаж буй асуудлуудыг шийдүүлж оршин суугч та бүхний дуу хоолой болж хороогоо хөгжүүлэхийн тулд ханцуй шамлан ДИТХ-д 2р хорооноосоо нэр дэвшиж байна.
• Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг Холбооны инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. ОСНААУГ-т борлуулалт хариуцсан мэргэжилтэн, ХХЕГ 0198-р ангийн 6-р заставт Холбоочин, Цэгц проперти ХХК маркетинг, хүний нөөц, Юнител ХХК-д хувь хэрэглэгчтэй харилцах хэлтэст тус тус ажиллаж байсан туршлагатай.
• Нэгэн дуу хоолойгоор ард иргэдийнхээ гүүр нь болж амьдарч буй орчноо сайжруулж, тулгамдаж буй асуудлуудын гарц гаргалгааг олж Монгол улсад “ЭРҮҮЛ ХҮҮХЭД БОЙЖИЖ, АЮУЛГҮЙ ОРЧИНД ӨСӨН, СУРАЛЦАХ” нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хичээхийн сацуу Улсынхаа хөгжил дэвшилд нөлөөлөх шинэ шийдлүүдийг олж стрессгүй МУ-г бүтээхийг зорьж байна. Миний бие нь ДИТХ-д ногоон байгууламж болон иргэдийнхээ аюулгүй байдал таатай орчныг бүрдүүлэхийн тулд иргэдээс ирж буй саналын дагуу гудамж талбайн засвар, хог, дахин төлөвлөлтийн асуудлуудыг холбогдох шатны байгууллагуудад хүргүүлэн шаргуу ажиллахыг зорьж байна.
Манай хороонд 80% нь гэр хороолол байдаг ба хороо маань орхигдсон газар шиг л байдаг. Хүүхэд хөгшчүүд амрах тоглох талбай байхгүй, гудамж талбайн гэрэлтүүлэг дутмаг, тогны утасны замбараагүй байдал, аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд бол бүр хол хаягдсан асуудал болсон ба 1 сард 1 удаа л айл өрхийн хогийг ачиж байна. Энэ агаараар амьсгалахаар юу болох нь мэдээж тодорхой. Зундаа үер усны асуудал, өвөлдөө утаа, халианы асуудал гээд дуусахгүй болсон. Хороо бүр эмх цэгцтэй, тохижилттой байвал тэндээс дүүргийн хөгжил шууд харагдана. Дүүргийн хөгжил иргэддээ ээлтэй байвал Нийслэлийн хөгжил мэдээж сайхан байна. Тиймээс дүүргээ нэгдсэн төлөвлөлтөөр өөрчилж, зорчих хөдөлгөөнийг ухаалгаар шийдэж, үерийн далан гудамж талбайн гэрэлтүүлгийг сайжруулж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж камержуулах, зам талбайн асуудлуудыг нэн даруй шийдвэрлүүлэхийг зорьж байна. Хараа хяналтгүй баригдаж байгаа барилгуудын зохицуулалтыг хийж оронд нь иргэддээ ээлтэй жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж иргэдийн амьжиргааг дээшлүүлж, эрүүл аюулгүй орчныг хамтдаа бүтээхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе. Та бүгд биднийг багаар нь дэмжээрэй 💜
Төмөрсайханы ОТГОНБААТАР
Доржлхагвын Батцэцэг
Baigalmaa Ganzorig
Lamkhai Saraa
Иван Тунгалаг
Доржпаламын Цогтдэлгэр
Munkhtuya Enkhbold-Энхболдын Мөнхтуяа

Address

BZD 2r Khoroo
Ulaanbaatar
0000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Алтанхуягийн Цэнгүүн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category