29/11/2025
Зорчигчид улбар шар ажлын хувцастай, бохир эрийг харсан…
Харин түүний цээжин дээр нойрсож буй бяцхан балетчин охин түүнийг хаан гэдгийг мэдэж байлаа…
Марк бол хоёр ажил хийж, жижигхэн байрныхаа түрээсийг төлдөг ганц бие аав…
Өдрийн цагаар хотын ус суваг, ариутгалын албанд ажиллаж, шөнөдөө ихэвчлэн цэвэрлэгчийн ажил хийдэг…
Түүний гар ширүүн, хувцас нь байнга толботой…
Гэвч түүний ертөнц бол зургаан настай Лили охин…
Харин Лилигийн ертөнц бол балет….
Тэр олон сар анхны тоглолтдоо бэлтгэжээ...
Марк охиноо хичээл сургуулалтанд нь хамруулах, ягаан балетын юбка авч өгөхийн тулд долоо хоногт 70 цагийн ажил хийж, бүхнээ золиосолсон…
Тоглолтын өдөр ирэхэд ажлын ээлж нь цагтаа тарсангүй…
Усны шугам хагарч, тэр оройн 6 цаг хүртэл шаварт өвдгөө хүртэл шигдэн ажилласан...
Тоглолт 6:30-д эхлэх байсан тул гэртээ очих цаг байсангүй…
Таксидах мөнгөгүй…
Тэр метро руу гүйн орж, сургуулийн танхимын хаалгаар өдрийн хиртэй хувцастайгаа орж ирэв…
Костюм, даашинзтай бусад эцэг эхчүүд гайхан ширтсэн ч тэр үл тоон, арын суудалд суулаа…
Лили тайзан дээр гарч ирэхдээ аавынхаа царайг олж хараад хамгийн том инээмсэглэлээ түүнд бэлэглэв…
Энэ зураг тэр хоёрыг гэртээ харих замд нь метронд авсан зураг…
Марк 16 цагийн ажлын дараа үнэхээр туйлдсан байлаа...
Лили од болсон тоглолтынхоо дараа мөн л ядарсан байв…
Марк бол бусад хүмүүсийн нүдэнд зүгээр л нэг ядарсан ажилчин…
Харин Лилигийн хувьд тэр уулыг хөдөлгөж, охиноо бүжиглэх боломж олгосон баатар…
Тэр охиноо цээжиндээ тэврэхэд, Лили хир тоосыг үл тоон, баатрынхаа энгэрт аюулгүйгээр нойрссон юм…