Эрх чөлөө.мн

  • Home
  • Эрх чөлөө.мн

Эрх чөлөө.мн Үйл явдлын мэдээ, сурвалжлага, ярилцлага

БЗД-Эх нялхас хооронд цусыг 7 минутын дотор хүргэж байнаБаянзүрх цус цуглуулах төвөөс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний...
19/07/2025

БЗД-Эх нялхас хооронд цусыг 7 минутын дотор хүргэж байна

Баянзүрх цус цуглуулах төвөөс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү дроноор цус тээвэрлэхэд 7 минут зарцуулдаг аж.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв эмнэлгүүдэд цус, цусан бүтээгдэхүүнийг цаг алдалгүй шуурхай хүргэх төсөл хэрэгжүүлж байгаа.

Төслийн хүрээнд NEWCOM группийн MONGOLIAN SMART DRONE компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, долоо хоногийн даваагаас баасан гарагт дроны тээвэрлэлт хийж буй гэнэ.

Ц.Хулан: Би төрийн нууц задлаагүй, дамжуулаагүй, миний дансаар нэг ч төгрөг доллар юань рубль ороогүй юм шүүСАЙН СУУЦГАА...
18/07/2025

Ц.Хулан: Би төрийн нууц задлаагүй, дамжуулаагүй, миний дансаар нэг ч төгрөг доллар юань рубль ороогүй юм шүү

САЙН СУУЦГААЖ БАЙВ УУ, Та нар минь?!
Сайхан наадав уу? Надад санаа зовж, хүлээж чадсан хүн бүхэнд хязгааргүй баярлалаа! Зохиолчид, найрагчид, театрынхан гээд ерөөс соёл урлагийнхан бүгд, сэтгүүлчид, хот хөдөө суугаа миний анд нөхөд, гадаадад байгаа элэг нэгтнүүд ...навсайж савсайж явахад минь намайгаа хаана ч таньдаг нийслэлчүүд...та бүхнийхээ итгэл хайр халамжаар хэцүү бэрх цагийг даван тууллаа. Хулан төрийн нууц задлаагүй, дамжуулаагүй, миний дансаар нэг ч төгрөг доллар юань рубль ороогүй юм шүү. Нэг сэтгүүлч ( олны дэндүү сайн танил) Хулан дансан дахь 2 тэрбумаа л тайлбарлачих хэрэгтэй гэж бичиж олон түмнийг айхтар муухай төөрөгдүүлсэн, юун тэрэнтэй зарга хийх манатай өнгөрөөснөө одоо л хэлье ээ.

НАДАД ГАР СУНГАСАН ТӨРИЙН ТЭРГҮҮНДЭЭ БАЯРЛАЛАА. Бүтэн 2 жил хагас бичиг цаас өргөж, учрыг нь олоосой гэж гүрийж, итгэж байсны хэрэг гарав. Гэмт хэрэгтнийг суллав гэж Ерөнхийлөгчийг зэмлэх ганц нэг хүн байна гэсэн, бүү тэг л дээ... Төр нь иргэндээ гар сунгасан сайн тохиолууд үргэлжилсээр байг! Мөн Хүний эрхийн зөрчилтэй Эрүүгийн хуулиуд өнгөрөгч саруудад УИХ - аар нэг бус удаа хэлэлцэгдэж, цөөнгүй хуульд нэмэлт өөрчлөлт орсон нь Төрийн тэргүүнд урам зориг өгсөн гэж хувьдаа бодож байна. Би Ерөнхийлөгчид хандахаас өөрөөр тэндээс суллагдах хууль эрх зүй үнэхээр байгаагүй.

За ингээд түр болиё , ээж намайг Наад амаа мэд! Битгий олон юм ярьж бай!!!! гэж шувт загнаад ккк Сайхан уран бүтээлээрээ эргэн уулзая, удахгүй!

18/07/2025

Сэрэмжлүүлэг: Ачааны машины ослын улмаас олон жижиг тэрэг мөргөлджээ…

Х.Нямбаатар: Нийслэл замаа засаад араас нь яам очиж ухаж, төнхдөгЖил бүр халуун ус хаах хуваарь гаргаж байгаад л дулааны...
26/06/2025

Х.Нямбаатар: Нийслэл замаа засаад араас нь яам очиж ухаж, төнхдөг

Жил бүр халуун ус хаах хуваарь гаргаж байгаад л дулааны шугам засах ажлууд хийгддэг. Нийслэл зам харгуйгаа засаад л араас нь яам очиж ухаж төнхөөд шаардлага хангахгүй гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөхгүй алга болно. Эргээд нөгөө сайхан зассан зам цөмрөөд хэмхрээд байдаг. Үүнийг бас ялгаж салгана биз ээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт"-ийн ажлыг Эрчим хүчний яамны Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгжээс хэрэгжүүлж гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажилласан. Тухайн хэсэгт авто зам, явган хүний замыг зөвшөөрөлгүй сэтлэн нөхөн сэргээлтийг өөрсдөө хийсэн бөгөөд нийслэлд хүлээлгэн өгөөгүй. Тухайн эвдэрсэн авто зам, явган хүний замыг дулааны шугамын захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулна.

Анхны усархаг борооны дараах нийслэлийн авто болон явган замын нөхцөл байдал…
23/06/2025

Анхны усархаг борооны дараах нийслэлийн авто болон явган замын нөхцөл байдал…

Элэг нэг Монгол түмэн минь сэтгэлийн хандив өргөнө үү Б.Урангоо найз маань яс болон нуруу нугас руу үсэрхийлсэн, 4-р шат...
20/06/2025

Элэг нэг Монгол түмэн минь сэтгэлийн хандив өргөнө үү

Б.Урангоо найз маань яс болон нуруу нугас руу үсэрхийлсэн, 4-р шатны хорт хавдартай гэсэн хүнд оноштой тулгараад байна.
Тэрээр өмнө нь хүнд өвчнөө ялан дийлж байсан ч, харамсалтай нь хавдар дахин сэдэрч, мэдрэл дарагдсаны улмаас бүсэлхийнээс доош мэдээ алдаж, яаралтай гадаадад эмчлүүлэх шаардлага үүссэн юм.

🏥 Эмчилгээний нийт зардал: 250 сая төгрөг

Энэ бол ганц хүний давахад хэтэрхий хүнд ачаа. Гэвч бид хамтдаа байвал боломжтой.
Таны сэтгэлийн хандив, найз минь амьдралын төлөөх тэмцлээ үргэлжлүүлэх итгэл найдвар, боломж болно.

Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 1-р сургуулийн 12А ангийн сурагч О.Эрхэс Англи хэлний хичээлээр ЭЕШ-д 800 он...
20/06/2025

Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 1-р сургуулийн 12А ангийн сурагч О.Эрхэс Англи хэлний хичээлээр ЭЕШ-д 800 оноо авчээ. Бэлтгэсэн багш Э.Цэндсүрэн.

9-14 насны хүүхдүүд бүлэглэн айлын хашаанаас Crown-210 машин хулгайлжээ Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанааса...
17/06/2025

9-14 насны хүүхдүүд бүлэглэн айлын хашаанаас Crown-210 машин хулгайлжээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

✅Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.

Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна❗

Усанд живж байсан 9-11 настай ах дүү хоёрыг онцгой байдлын жолооч залуу аварчээ Тодруулбал, Завхан аймгийн Тосонцэнгэл с...
17/06/2025

Усанд живж байсан 9-11 настай ах дүү хоёрыг онцгой байдлын жолооч залуу аварчээ

Тодруулбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хожуулын голд аав нь хүү, охин хоёртойгоо зугаалж явах үеэр энэ явдал болжээ.

Хүүхдүүдийн аав жолооч залууг алдаршуулж шагнаж өгөөч гэсэн хүсэлт гаргажээ

“ЦЭНГЭЛДЭХ LIVE MUSIC CONCERT” -Харуул хамгаалалт, аюулгүй байдал гурав дахин сайтай, амьд хөгжмийн гайхалтай тоглолт бо...
12/06/2025

“ЦЭНГЭЛДЭХ LIVE MUSIC CONCERT” -Харуул хамгаалалт, аюулгүй байдал гурав дахин сайтай, амьд хөгжмийн гайхалтай тоглолт болоход ГАНЦХАН хоног үлдлээ
Анх удаа Төв Цэнгэлдэх Хүрээлэнд Монголын үе үеийн амьд хөгжмийн төлөөлөл болсон хамтлагууд нэгэн дээвэр дор цугларна.
Энэ бол зүгээр нэг тоглолт биш энэ бол
Хамгийн том, хамгийн өндөр, хамгийн нарийн хийцлэлтэй тайз
Шинэлэг тайзны үзүүлбэрүүд
Хөгжимд хайртай бүхний цугларах цэг
Хоолойгоо сөөтөл дуулж, хөлөө чилтэл бүжиглэх газар чинь байх болно.
Тоглолтод:
NIGHT TRAIN
THE LEMONS
A-SOUND
MXRNINGSTAR
DAVAIDASHA & BABA YAGA
THE TOURISTS
THE PIPS
BATCHULUUN /Niciton/ нар тайзан дээр гал асаана.
ТА ЯГ ОДОО ТАСАЛБАРАА АВ
Тасалбар авах: https://www.portal.mn/events/tsengeldekh болон Moni app-аас
Холбоо барих утас: 72720022
6-р сарын 13-нд “ЦЭНГЭЛДЭХ LIVE MUSIC CONCERT” дээр уулзацгаая.
Зохион байгуулагч: iWonder, Portal.mn
Хамтран зохион байгуулагч: Skin Entertainment

Бурхан багшийн их дүйчэн өдрөөр төв ганданд морилж буй Аравдугаар Богд
11/06/2025

Бурхан багшийн их дүйчэн өдрөөр төв ганданд морилж буй Аравдугаар Богд

Энэхүү өдрийг энэ жил “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо ...
09/06/2025

Энэхүү өдрийг энэ жил “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэх өдөр болгон тэмдэглэх ба орон даяар хурал ном, сургалт, урлаг соёлын олон талт үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна.

Мөн төв талбайд жилд нэг удаа үйлддэг Эзэн богд Чингис хааны сэрэг дүрд хүндэтгэл үзүүлэх “Эзэн сан” хурах үйл ажиллагаа болохоос гадна “What happens today” залуучуудын урлаг, соёлын хөтөлбөр “Баярын жагсаал, бясалгал”-ын болно.

Бурхан багшийн Их Дүйчэн өдөр 6 дугаар сарын 11-нд буюу энэ лхагва гаригт тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар эн....

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Эрх чөлөө.мн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share