Sorgog News

Sorgog News Эрх чөлөө

Нэг удаа би аав, ээжийнхээ гэрт ороход сэтгэл өвдөм дүр зураг угтсан юм. Аав минь галын өрөөндөө чимээгүйхэн сууж, ээж м...
06/10/2025

Нэг удаа би аав, ээжийнхээ гэрт ороход сэтгэл өвдөм дүр зураг угтсан юм. Аав минь галын өрөөндөө чимээгүйхэн сууж, ээж минь хоосон шахуу ширээн дээр цай аягалж байлаа. Би хэрэглээний мөнгө өгье гэхээр “Үгүй ээ, хэрэггүй дээ миний хүү. Өөртөө л хэрэглэ. Бид чинь зүгээр” гэж байнга хэлдэг. Би ч тэдний үгэнд итгэж, сэтгэл амар буцдаг байв.

Гэвч тэр өдөр ширээн дээр үмх мах ч үгүй, өтгөн сүү ч үгүй сууж байгааг харсан мөчид миний дотор цуурч унасан юм шиг санагдсан. Тэр үед би ухаарсан – эцэг эх хүн үр хүүхдээ хэзээ ч зовлонд унагахгүй гэж өөрсдийгөө зольдог юм байна гэдгийг.

Түүнээс хойш би асуулгүйгээр сар бүр хэрэглээний мөнгө шилжүүлдэг болсон. Ядаж хэрэглээндээ санаа зоволгүй шимтэй хоол идэж, өтгөн сайхан цай ууж суугаа гэж бодохоор сэтгэлд өег. Харин ч бүр тэднийхээ төлөө улам илүү хичээж ажилламаар санагддаг болсон. Тэд “Миний хүү өөрийгөө бод, бидэнд бүү санаа зовоорой” гэж одоо ч хэлдэг.

Залуучууддаа хандаж хэлэхэд:
Эцэг эхийнхээ үгэнд бүү хуурт. Тэд үргэлж өөрсдийгөө зольж, хүүхдээ боддог. Харин бидний хийх ёстой зүйл бол тэдний өгсөн хайрын хариуд халамжаар хариу барих.

06/10/2025
Талийгаач 30 настай эмэгтэй бөгөөд түүнийг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй нь хөнөөгөөд, хувцасны шүүгээндээ нуусан б...
06/10/2025

Талийгаач 30 настай эмэгтэй бөгөөд түүнийг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй нь хөнөөгөөд, хувцасны шүүгээндээ нуусан болохыг олж тогтоожээ.
Өнгөрсөн бямба гарагт /2025.09.27/ Баянзүрх дүүрэгт хүн амины ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, илжирч муудсан эмэгтэй хүний цогцос нийтийн байран дахь хувцасны шүүгээнээс олдсон хэрэг юм.
Тэгвэл талийгаач 30 настай эмэгтэй аж. Түүнийг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй нь хөнөөгөөд, хувцасны шүүгээндээ нуусан болохыг олж тогтоон, хэрэг үйлдсэн этгээдийг дайчлан баривчилжээ.
Өдгөө хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шуурхай бүрэлдэхүүн үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

06/10/2025
Миний муу найз. Билгээ андаа хүн чинь махан биеэрээ ганц л төрдөг, үйл хэрэгээрээ хэд ч төрж болдог шд гээд инээж байдаг...
06/10/2025

Миний муу найз. Билгээ андаа хүн чинь махан биеэрээ ганц л төрдөг, үйл хэрэгээрээ хэд ч төрж болдог шд гээд инээж байдаг найз минь. Өгөх л гэж энэ хорвоод ирсэн юм уг нь. Хүрээд ирээ гоё юм хэлъе, найзруугаа залга сайхан мэдээтэй. Андын минь аманд хэзээч муу үг байдаггүй. Сэтгэлээ хувааж өгнө, Урамаа дэвсэж өгнө, Хүүд минь хүртэл хүч өгнө, Идэх хоолоо ч таллаж өгнө. Би ийм сайхан найзыгаа тэнгэрт илгээлээ. Цээж дараастай хавьд аваагүй хүндхэн мэдрэмж байнаа. Анд минь хийсэн сайн үйл, дуулсан сайхан дуугаараа өөрийхөө хэлдэг байсан шигээ өдөр бүр бидний зүрх сэтгэлд ахин дахин төрнө. Аавыхаа бүтэн нэрээр өсч байгаа сайхан үр чинь залгаж үргэлжлүүлнэ. Эх сайхан нутаг, хөрст алтан дэлхийдээ тайван нойрсоорой.

Чиний сахалтай андаас нь 2026.10.06
Batbileg Myagmarjav

Жүжигчин Б.Ганчулуун: Би ипотекийн зээл төлөөд 5 жил болохдоо нийт 60 саяыг төлснөөс үндсэн зээлээс 7 сая хасагдаж үлдсэ...
06/10/2025

Жүжигчин Б.Ганчулуун:
Би ипотекийн зээл төлөөд 5 жил болохдоо нийт 60 саяыг төлснөөс үндсэн зээлээс 7 сая хасагдаж үлдсэн 53 саяыг хүүнд нь өгсөн байна. Энэ зээл Монголын хамгийн хүү багатай зээл шүү дээ 🥹

Багш нарын баяраар шавь нь БАГШ болдог тэ🙏🙏🙏😂😂😂
06/10/2025

Багш нарын баяраар шавь нь БАГШ болдог тэ
🙏🙏🙏😂😂😂

Ардын хувьсгалын 66 жилийн ойн наадмын 5-ын даваа.Ирээдүйн дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын заан цолтой байхдаа энэ наад...
06/10/2025

Ардын хувьсгалын 66 жилийн ойн наадмын 5-ын даваа.
Ирээдүйн дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын заан цолтой байхдаа энэ наадмын 5-ын даваанд ирээдүйн гарьд улсын начин Д.Баярааг 5 бөхөөс амлан авч давжээ. Улсын наадмын түүхэнд дэх ширүүхэн барилдаануудын нэг болон үлдсэн юм. Үүнээс 3 жилийн дараа Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн баяр наадамд 768 бөх барилдаж шөвгийн 3-т Х.Баянхмөнх аварга гоц мөргөж, даян аварга Б.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баярааг мөн давсан байдаг.

💚🇲🇳🇲🇳🇲🇳💚"Монгол азарга - Гадаад азарга"Маш их ялгаатай. Дэл сүүл, байгалийн хатуу ширүүнийг даван туулах чанар, чонон сү...
29/09/2025

💚🇲🇳🇲🇳🇲🇳💚
"Монгол азарга - Гадаад азарга"

Маш их ялгаатай. Дэл сүүл, байгалийн хатуу ширүүнийг даван туулах чанар, чонон сүргээс адуунуудаа хамгаалах, хол газраас эх орноо зорих, дэлхийг тамгалсан Монгол адуу дэндүү гайхамшигтай. Хурдны хувьд ойрын зайд гадаадын өндөр морь хурдан байж болох ч хол замд Монгол адууны хаана нь ч хүрэхгүй. Монгол адуу, Монгол эр хүн хоёр дэлхийг эзэгнэж, морин туурайгаар дэлхийг тамгалж явсан аугаа их түүхтэй Их Монгол Улсын үргэлжлэл дархлаа нь юм.

Монгол адуугаа ирлийзжүүлэхгүй байвал сайнсан даа Монгол эрчүүдээ‼️

Монголын удам судрыг залгуулдаг охид бүсгүйчүүд минь Монгол хүний аугаа генийг ирлийзжүүлэхгүй байвал маш том буян болно шүү‼️

Бидэнд эх орон, удам судар, хэл бичиг, ахуй соёл, өв уламжлал гээд өч төчнөөн хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх маш их зүйлүүд үүрэг хариуцлага бий шүү‼️
💚🇲🇳🇲🇳🇲🇳💚

Монгол бөх 2025.09.24

Цэцийгээс хойш засмал зам дагуу 26км орчим ийм тамагтай 2 адуу дайрагдан энэ сарваа ийм байдалтай хэвтэж байна таньж мэд...
29/09/2025

Цэцийгээс хойш засмал зам дагуу 26км орчим ийм тамагтай 2 адуу дайрагдан энэ сарваа ийм байдалтай хэвтэж байна таньж мэдэх нь эзэнд нь дуулгаарай.

Өнгөрсөн баасан гарагт БНСУ-ын Дэжон хот дахь Үндэсний мэдээллийн нөөцийн төвд литийн ион батарей дэлбэрч, гал гарсан.Га...
29/09/2025

Өнгөрсөн баасан гарагт БНСУ-ын Дэжон хот дахь Үндэсний мэдээллийн нөөцийн төвд литийн ион батарей дэлбэрч, гал гарсан.

Галыг 22 цагийн дараа бүрэн унтраасан ч төрийн 647 мэдээллийн систем ажиллагаагүй болсон.

Эдгээр системийг сэргээх ажиллагаа үргэлжилж байгаа ба одоогийн байдлаар 10 хувийг нь л эргэн ажиллагаанд оруулаад байгаа аж.

Иргэд даваа гаргийн өглөө цахимаар хялбархан авах боломжтой байдаг үйлчилгээнүүдээ авч чадахгүйн улмаас хүндрэл учирч байгаа талаараа ярьсан байна.

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг–Арцат–Өнөр хороолол чиглэлийн нэгдүгээр шугамын тав дахь тулгуур баганыг амжилттай су...
29/09/2025

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг–Арцат–Өнөр хороолол чиглэлийн нэгдүгээр шугамын тав дахь тулгуур баганыг амжилттай суурилууллаа. Төслийн хүрээнд 19 тулгуур багана суурилуулах юм.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sorgog News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share