25/04/2026
Хосын харилцаагаа дүгнэх ҮНЭГҮЙ ТЕСТ.
Яг одоо багахан цаг гаргаад доорх асуултад дотроо хариулаад үзээрэй.
Үүгээр таны хосын харилцаа санаа зоволтгүй эсвэл анхаарах шаардлагатай болсон эсэхийг тодорхойлоход ерөнхий баримжаа гарна.
Доорх 25 асуултыг анхааралтай уншиж, хариулт бүрдээ дараах оноог өгөөрэй:
0 оноо: Үгүй / Хэзээ ч үгүй
1 оноо: Заримдаа / Дунд зэрэг
2 оноо: Тийм / Байнга
1. Та хайрттайгаа хүүхэд, ажил, мөнгөнөөс өөр сэдвээр ярилцдаг уу? (сонирхол, мөрөөдөл г.м)
2. Та хайрттайгаа долоо хоногт дор хаяж 1 удаа хамт чин сэтгэлээсээ инээлддэг үү?
3. Та өдөр тутмын жижиг сонин хачныг нөхөртөө/эхнэртээ хамгийн түрүүнд хэлэхийг хүсдэг үү?
4. Та хайрттайгаа хамт хийдэг, дуртай хобби эсвэл дадал бий юу?
5. Нөхөр/эхнэр тань гэртээ ирэх үед танд баяртай таатай мэдрэмж төрдөг үү?
6. Таны хичээл зүтгэлийг (гэр бүл, ажилдаа) хайрт тань үнэлж, ямар нэг байдлаар илэрхийлдэг үү?
7. Та нөхөртөө/эхнэртээ гэмшил мэдрэхгүйгээр "Үгүй" гэж хэлж чаддаг уу?
8. Та хайрттайгаа сард ядаж нэг удаа хоёулхнаа чанартай цаг гаргадаг уу? (болзоо, алхалт г.м)
9. Таныг сэтгэлээ нээж ярихад нөхөр/эхнэр тань шүүмжлэхгүйгээр сонсож чаддаг уу?
10. Та хайртынхаа амьдралын "хамгийн чухал" хүний нэг гэдгээ мэдэрдэг үү?
11. Та хайрттайгаа маргалдахдаа нэгэн рүүгээ дайрах биш, маргааны үндсэн асуудлаа анхаардаг уу? (Доромжлохгүй, хараахгүй байх)
12. Та утсаа эсвэл санхүүгийн мэдээллээ ханиасаа нуух шаардлагагүй гэж боддог уу?
13. Амьдралын том шийдвэрүүдийг та хоёр хоорондоо заавал зөвшилцөж гаргадаг уу?(мөнгө, нүүх, хүүхэд)
14. Та хайрттайгаа ярихаас айдаг "Ноцтой сэдэв" байхгүй гэж боддог уу?
15. Та түүний дэргэд өөрийнхөөрөө байхдаа ямар ч айдасгүй байж чаддаг уу?
16. Та өнгөрсөн дэх гомдол, маргааныг хэрэлдэх шалтаг, буруутгах зэвсэг болгож ашиглахгүйгээр хаяж орхиж чадсан уу?
17. Та хоёрын харилцаанд гуравдагч этгээд нөлөөлөх боломжгүй байдаг уу? (хадам, найз нөхөд)
18. Та сүүлийн үед "салах" тухай бодлыг бодоогүй юу?
19. Та хоёр нэг өрөөнд байад та "ганцаардал" мэдрэхгүй байж чаддаг уу?
20. Таны хувьд с**с хийх нь эхнэр хүний "үүрэг" биш, хүсэл таашаал хэвээрээ юу?
21. Та бусдын дэргэд ханиасаа хүндлэл мэдэрдэг үү? (Доош нь хийх, шоолохгүй байх)
22. Харилцаагаа "засах" гэж оролдох нь танд дарамт биш, боломж гэж санагддаг уу?
23. Та хоёрын амьдралын зорилго, чухалчилдаг зүйлс хоорондоо зөрчилддөггүй гэдэгт та итгэлтэй байна уу?
24. Танай гэрт "магтаал, урам" нь "шүүмжлэл, гомдол"-оосоо илүү олон байдаг уу?
25. Хэрэв та хайрттайгаа өнөөдөр шинээр танилцсан бол та түүнийг дахиад сонгох байсан уу?
Оноогоо нэгтгэж, таны харилцаа аль түвшинд байгааг хараарай. (Нийт оноо: 50)
Онооны хариугаа комментоор уншаарай. (хэтэрхий урт болчихлоо)