MongolComment TV.mn

MongolComment TV.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MongolComment TV.mn, Media/News Company, Ulaanbaatar.

19/04/2025
25/03/2025

Сангийн сайд Б.Жавхлан: Богино хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хурал өнөөдөр боллоо.

Хурлаар хилийн боомтуудын экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх, нэвтрэн өнгөрөх урсгалыг нэмэгдүүлэх, боомтын талбайд үүссэн нүүрсний нөөцийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв.

Сангийн сайд Б.Жавхлан: Богино хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ү...
25/03/2025

Сангийн сайд Б.Жавхлан: Богино хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хурал өнөөдөр боллоо.

Хурлаар хилийн боомтуудын экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх, нэвтрэн өнгөрөх урсгалыг нэмэгдүүлэх, боомтын талбайд үүссэн нүүрсний нөөцийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв.

Сангийн сайд Б.Жавхлан: Төр ,төмөр зам, боомт талаас бүхий л боломжит өртгүүдийг бууруулж байна. Ханги, Гашуунсухайт боо...
25/03/2025

Сангийн сайд Б.Жавхлан: Төр ,төмөр зам, боомт талаас бүхий л боломжит өртгүүдийг бууруулж байна.

Ханги, Гашуунсухайт боомт манай биржийн арилжааг нэвтрүүлж байгаа хилийн боомтууд. Тэнд биржийн арилжаатай холбоотой асуудлууд байна. Шивээхүрэн боомтын тухайд хувийн компаниуд нүүрсээ гаргаж байна. Тэнд нөхцөл байдал арай өөр байна. Хувийн компаниуд оролцсон боомтын бүтээн байгуулалтын ажил маш сайн явсан байна.

Нүүрсний үнэ унаад байгаа түр зуурын асуудлаар шалтгаалж экспорт багассан. Боомтын наана, цаана овоолгууд үүссэн. Тиймээс биржийн шинэ арилжаанууд явж чадахгүй болчихоод байгаа. Биржийн асуудлыг шат дараатай шийдээд явж байгаа.

Төр ,төмөр зам, боомт талаас бүхий л боломжит өртгүүдийг бууруулж байна. Хамгийн нэгдүгээрт бид газар дээр нь очоод Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замын Гашуунсухайт, Ханги чиглэлийн төмөр замын тээврийн үнийг авто тээврийн үнэтэй өрсөлдөхүйцээр буурууллаа.

Тухайлбал, Ханги чиглэлийн төмөр замын тээвэр 92 ам.доллар байгаа бол төмөр замынхыг 90 ам.доллар бууруулсан. Цаашдаа ч бууруулах боломжийг эрэлхийлж ажиллана.

Ц.Туваан: Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулнаАж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Манай улсын экспорты...
25/03/2025

Ц.Туваан: Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Манай улсын экспортын 93-94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буураад ирэхээр Монгол Улсын төсвийн орлого доголддог. Тиймээс манай ажлын хэсэг маш чухал байгаа юм. Нүүрсний арилжааг манай улс Уул уурхайн биржийн тухай хуулиараа явуулдаг. Бирж дээрээ зараад 3-4 сарын дотор нүүрсээ хүргэдэг байсан.

Өнөөдөр манай хилээр гарч байгаа нүүрс өмнө нь зарагдсан нүүрс гэж ойлгож болно. Тэнд үндсэн гацаа үүсэж байгаа.
Манай хамгийн гол нүүрсний экспортыг гаргадаг боомт дээр Хятадын талдаа агуулах нь дүүрчихсэн байна. Тиймээс нүүрс хүлээж авахгүй зайгүй байгаатай холбоотойгоор тээвэрлэх, борлуулах асуудал доголдоод байгаа юм. Мөн нүүрсний үнэ унасантай холбоотойгоор Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Яагаад гэхээр энэ хууль үнэ өсөлттэй үед батлагдсан. Унахаар зохицуулах асуудлыг шийдээгүй байсан учраас биржийн арилжаан дээр гацаа үүсэж байна.
Тиймээс маргаашийн Засгийн газрын хуралдаан дээр Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаа яриад УИХ-д өргөн барина.

Уул уурхайн бирж дээр маш олон удаагийн арилжаа амжилтгүй болоод байна. Үнэ унаад байгаа учраас өнөөдөр худалдаж авсан үнэ нь маргааш дахиад унавал яах вэ гэдэг боломжлолоос болоод арилжаанд орохгүй байна. Тиймээс хуулиараа индексжүүлж өгснөөр тодорхой хугацааны дотор үнийг буулгаж өгөх боломж бүрдүүлнэ.

Энэ жил манай улс 83 сая тонн нүүрсийг 105 ам.доллароор борлуулна гэж төсөвтөө тусгасан. Үнэ унасан учраас экспортлох хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай. Ерөнхий сайдын түвшинд болон хөгжил шинэтгэлийн хороотой уулзахдаа Монгол Улсын нүүрсний экспортыг 100 сая тонноос дээш гаргах зорилготой уулзалт, хэлцэл хийгээд явж байна.

Түүнчлэн Биржийн журамд өөрчлөлт оруулсан. Нүүрсний үнэ өндөр байх үед биржийн хатуу нөхцөлтэй худалдаа хэвийн үргэлжилж байсан бол үнэ буурсан үед үнийн хатуу нөхцөлийг урт хугацаагаар тулгах нь худалдан авагч талд их хэмжээний алдагдал үүсгэж байгаа учраас нүүрсний татан авалтууд гацаж хилийн наана болоод цаанаа хэт их овоолго үүсч, ачаалал үүссэн. Тиймээс нүүрсний үнэ өссөн үед өсгөж, буурсан үед буулгах үнийн индексийг боловсруулж, журмаа шинэчилсэн. Үүний үр дүнд эхний ээлжинд 1 сая тонн нүүрс худалдан авах захиалга орж ирсэн талаар сайд нар мэдээллээ. Цаашид энэ байдал үргэлжилвэл богино хугацаанд биржийн арилжаа сэргэнэ гэж тооцож байна.

Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан: Цаашид экспорт нэмэгдэнэ, ямар нэгэн тээврийн гацаа байхгүй болно. Ажлын хэсэг ...
25/03/2025

Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан: Цаашид экспорт нэмэгдэнэ, ямар нэгэн тээврийн гацаа байхгүй болно.

Ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт боомтууд дээр ажиллаад ирлээ. Манай ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд хил боомтод ямар гацаа байна, хаана өртөг зардал өндөр байна вэ гэдгийг хараад, гурван боомтод ажиллаад ирлээ. Зам тээврийн яамны хувьд төмөр замын нүүрсний тээврийг нэмэгдүүлэхийн тулд нүүрсний тарифыг 50 хувь хөнгөлсөн. Энэ хөнгөлөлт машины тээвэртэй өрсөлдөхүйц хэмжээнд очсон. Гэвч газар дээр нь очоод харахад тарифыг бууруулах олон боломж харагдаж байна.

Уурхайн амнаас нүүрсийг зөөгөөд ачилтын талбайд авчирдаг зардал өндөр байна. Үүнийг хямдруулах боломж байна. Мөн хилээр гарч байгаа гарцыг нэмэгдүүлэх боломж байна.

Цаашдаа экспорт нэмэгдэнэ. Боомтуудаар явахад Ханги мандлаар гэхэд экспорт чөлөөтэй гарч байна. Боломж байна. Гашуунсухайт дээр Ганцмодны агуулах дүүрсэнтэй холбоотойгоор Хятадын талын татан авалт нэлээд багассан байна. Гэхдээ ямар ч байсан бид тээврийнхээ өртөг зардлыг хямдрууллаа. Шивээ хүрэн боомт дээр нүүрс хэвийн гарч байна. Ямар нэгэн тээврийн гацаа байхгүй байна.

Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтыг шийдсэний дараа Сэхээ Шивээхүрэнгийн боомтын төмөр замыг холбоно. 300 метр л дутуу байна. 300 метр төмөр зам тавьчихад бараг Ганцмод-Гашуунсухайтаас өмнө ашиглалтад орох боломж байна.

Өнөө өглөө 08:00 цагийн орчимд Ч:28 чиглэлийн автобусны жолооч Д.Азжаргал Сэлхийн 3-р буудлын зүүн талд нэгэн айлын амба...
20/03/2025

Өнөө өглөө 08:00 цагийн орчимд Ч:28 чиглэлийн автобусны жолооч Д.Азжаргал Сэлхийн 3-р буудлын зүүн талд нэгэн айлын амбаараас утаа гарч буйг анзаарчээ. Тэр даруй тээврийн хэрэгслээ зогсоон, гүйж очиход хашааны хаалга цоожтой байсан бөгөөд нэгэн залуу гадаа зогсож, аль хэдийн галын дуудлага өгсөн байв. Автобусны жолооч нөхцөл байдлыг ойлгон, хөрш айлын хаалгыг нүдэн “Хүн байна уу” гэж асуухад дотроос хүнтэй гэж хариулжээ. Тэр даруй хашааг давж, байшингийн цонхыг хагалан орсноор 30 орчим насны нэгэн залууг сэрээж амжсан байна. Улмаар 9-10 орчим насны хүүг хамт орсон залуутайгаа нийлж өргөн гаргаж, галын аюулаас эсэн мэнд аварчээ

Хотол олноороо сэтгэл тэнүүн, итгэл дүүрэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!
28/02/2025

Хотол олноороо сэтгэл тэнүүн, итгэл дүүрэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!

БНСУ-ын Төмөр замын Дуньян Их Сургуульд "ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР"-өөр суралцахыг урьж байна🇲🇳Зам, тээврийн яам болон 🇰🇷 БНСУ-...
28/02/2025

БНСУ-ын Төмөр замын Дуньян Их Сургуульд "ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР"-өөр суралцахыг урьж байна
🇲🇳Зам, тээврийн яам болон 🇰🇷 БНСУ-ын Дуньян их сургууль хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлдэх, 2️⃣ улсын төмөр замын технологийг боловсронгуй болгох зорилт тавьжээ.
БНСУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2️⃣0️⃣2️⃣5️⃣-2️⃣0️⃣2️⃣6️⃣ оны хичээлийн жилд “Дуньян их сургууль”-ийн бакалаврын сургалтад нийт 3️⃣0️⃣ оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ➡️ https://mrt.gov.mn/i/4423

🇰🇷БНСУ-ын Төмөр замын Дуньян Их Сургуульд "ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР"-өөр суралцахыг урьж байна

🇲🇳Зам, тээврийн яам болон 🇰🇷 БНСУ-ын Дуньян их сургууль хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлдэх, 2️⃣ улсын төмөр замын технологийг боловсронгуй болгох зорилт тавьжээ.

БНСУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2️⃣0️⃣2️⃣5️⃣-2️⃣0️⃣2️⃣6️⃣ оны хичээлийн жилд “Дуньян их сургууль”-ийн бакалаврын сургалтад нийт 3️⃣0️⃣ оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ➡️ https://mrt.gov.mn/i/4423

Хатуу өвөл харьж, урин хавар айсуйХамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуйБуурал жил улирч, буянт жил морилох ньӨвгөн жил ...
28/02/2025

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.....
Photo by: Batkhurel Natsagdorj

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.....

Photo by: Batkhurel Natsagdorj

🎯Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүд хөдөлж эхэллээГашуунсухайт-Ганцмод боомтын хил...
16/02/2025

🎯Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүд хөдөлж эхэллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан 14 мега төслийн эхэнд “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж төлөвлөсөн билээ.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр Харбин хотноо уулзалт хийж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар оролцлоо.

Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын төсөл хэрэгжсэнээр Монгол Улс, БНХАУ хоорондын Эрдэс баялаг, Аж үйлдвэр, Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжихээс гадна худалдаа, эдийн засаг болон бусад салбар, олон улс бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.

Тодруулбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. 2030 он хүртэл нүүрсний экспорт 120 сая тонноор нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах ач холбогдолтой.

Байршил болон техникийн үзүүлэлтийн хувьд, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үргэлжлэл бөгөөд нийт 979 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 5 багц ажлаас бүрдэнэ.

Газрын байршлаас шалтгаалан 30 орчим метр өндөр гүүрэн байгууламжтай баригдах юм.

БНХАУ-ын талаас эхний ээлжинд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг барьж, ашиглалтад оруулсны дараа бусад боомтуудыг төмөр замаар холбох боломж нөхцөл бүрдэнэ.

Том бүтээн байгуулалтын ажил эхлэх нь дээ.
Зам тээврийн яамны хамт олонд баяр хүргэе!

🍎Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа: Миний хүү дуулж ч явсан, уйлж ч явсан. Унаж, бас босож үзсэн том эр байгаа юм аа. Олимпы...
16/02/2025

🍎Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа: Миний хүү дуулж ч явсан, уйлж ч явсан. Унаж, бас босож үзсэн том эр байгаа юм аа. Олимпын дэвжээнд 19-хэн настайдаа тулалдаж, аварга болох дэврүүн мөрөөдлөөсөө мултарчихаад асгартлаа уйлж явлаа. Тэр том дэвжээнээс хоосон буцахыг, дахиж рингинд гарч чадахгүй ч байж мэдэх харууслыг мэдэрч үзсэн. Олон хүнд итгэл, сэтгэлээ дэвслүүлчихээд шантарч, шар хор нь буцалж ч явлаа. Тэмцээний бэлтгэлээс шууд Сэхээн амьдруулахын тасагт ч хэвтэж үзлээ. Харин миний хүү бууж өгч үзээгүй юм шүү. Үүргэвчээ үүрээд, байдгаа шавхаад тив алгасаж, өөрийгөө хайсан. Мэргэжлийн рингинд есөн удаа тулалдаж, хэн бэ гэдгийг харуулсан
Асар их сэтгэлийн зовлон туулсан хүү минь

Яг одоо л миний хүүгийн цаг эхэлж байна...

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MongolComment TV.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share