Deep talk with Sanaa

Deep talk with Sanaa Гүн гүнзгий, утга учиртай зүйлс сонирхдог хүмүүст зориулсан яриануудыг Санаатай хамт сонсоё :)

05/02/2026

Хайр зөвхөн аз жаргалтай мэдрэмж байдаггүй. Хайрлах заримдаа хэцүү байж болдог. Санаж, бэтгэрч, догдон тэмүүлж маш олон янзын мэдрэмжүүдийг мэдрүүлдэг учраас "Twilight Serenade" хэнийг ч ялгахгүйгээр романтик мөртлөө хөнгөн гунигийг ч сануулах нь ээ. 1 өдөр үлдлээ

Уран бүтээлч Очир: "Teresa in the Moon" хамтлагийн дуунуудыг амьдаар нь сонсоход бэлэн үү?Энэ удаагийн дугаарт маань "Te...
01/02/2026

Уран бүтээлч Очир: "Teresa in the Moon" хамтлагийн дуунуудыг амьдаар нь сонсоход бэлэн үү?

Энэ удаагийн дугаарт маань "Teresa in the Moon" хамтлагын үүсгэн байгуулагч, гоцлох дуучин, уран бүтээлч, сэтгэл судлаач Очир оролцлоо. (Видео подкаст төдийлөн оруулдаггүй надад их догдлом байлаа.)

Бидний яриа хамтлагийн нэрээс эхлээд уран бүтээл бүтэх үйл явц, шинэ тоглолт, "Apollo's Love Never Dies" нэртэй шинэ цомгийн дуунуудын утга учрын тухай ярилцлаа. Тэдний "Twilight Serenade" нэртэй тоглолт 2026 оны 2 дугаар сарын 7-нд "On'n Off" продакшны байранд болох гэж байна.

Хайр гэдэг үгийг бүгд мэдэх ч хэрхэн мэдрэгдэх нь хүн бүрт өөр шүү дээ. Twilight Serenade тоглолт нь дотоод хүнээ сонсохыг хүссэн, дурласан, зүрхээ шархлуулсан хэн бүхэнд зориулагдсан билээ.

Тоглолтын тасалбарыг Portal.mn сайтаар дамжуулан захиалах боломжтой. https://www.portal.mn/en/events/twilight-serenade

2 сарын 7-нд уулзацгаая~!

Энэ удаагийн дугаарт маань "Teresa in the Moon" хамтлагын үүсгэн байгуулагч, гоцлох дуучин, уран бүтээлч, сэтгэл судлаач Очир оролцлоо. (Видео подкаст төдийл...

01/02/2026

Энэ удаагийн дугаарт маань "Teresa in the Moon" хамтлагын үүсгэн байгуулагч, гоцлох дуучин, уран бүтээлч, сэтгэл судлаач Очир оролцлоо.

Дуртай шүлгүүд цувралаа бичээгүй уджээ. Энэ удаа Б.Батрэгзэдмаа яруу найрагчийн хайрын шүлгүүдээс уншлаа.Хэзээ нэгэн цаг...
23/07/2025

Дуртай шүлгүүд цувралаа бичээгүй уджээ. Энэ удаа Б.Батрэгзэдмаа яруу найрагчийн хайрын шүлгүүдээс уншлаа.

Хэзээ нэгэн цагт хайранд итгэж, хэзээ нэгэн цагт хайраа алдан харамсаж, хэзээ нэгэн цагаас хайранд итгэх итгэлээ ахин эрж буй бол энэ шүлгүүд зүрхэнд тань эм байх болтугай.

УЛБАР паблишингийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв.

00:00 Жинхэнэ чи мөн үү
02:01 Цаг хугацаан дотор хоёулаа
04:40 Хаа эсвэл нээ
07:15 Тэнэгхэн минь дээ
11:00 Харамсал
14:24 Хоёулаа эсвэл

Дуртай шүлгүүд цувралаа бичээгүй уджээ. Энэ удаа хайртай яруу найрагч Б.Батрэгзэдмаа гуайн хайрын тухай шүлгүүдээс уншлаа.Хэзээ нэгэн цагт хайранд итгэж, хэз...

 #51: Яруу найргийн тухай. Зочин яруу найрагч Санчир Тойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүс...
20/07/2025

#51: Яруу найргийн тухай. Зочин яруу найрагч Санчир

Тойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүст зориулсан хурган эвентээр live podcast бичсэн билээ.

Энэ дугаарын зочин бол яруу найрагч Санчир. Бид зуны нэгэн нарлаг өдөр хүүхдийн 100н гадаа диваан дээр суугаад яруу найраг, дурлал, хайр, бүтэлгүйтэл, сэтгэлийн тухай ярилцлаа. Тэрээр анхны шүлгийн түүвэр болох "157 тоотын диваажин" номоос бидэнд зориулж шүлгүүд уншиж өгсөн.

Ингээд зуны өдөртэй, шүлэгтэй, ардах чимээ нь амьд дугаарыг маань хүлээн аван сонсоорой.

🎧 СОНСОХ ЛИНК:
Castbox: https://shorturl.at/wyhEw
Apple Podcast: https://shorturl.at/0aVNW
Youtube: https://www.youtube.com/watch?v=EsRGh3Bqqsc

 #50: Цаашдаа хэрхэх вэ? Нийгэм судлаачийн нүдээр. Зочин ДоржтүвдэнӨнгөрсөн амралтын өдрүүдээр Тойрог хуучин хувцасны дэ...
11/07/2025

#50: Цаашдаа хэрхэх вэ? Нийгэм судлаачийн нүдээр. Зочин Доржтүвдэн

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүст зориулсан хурган эвентээр live podcast бичиж үзлээ.
Энэ дугаарын зочин бол "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн судлаач Г.Доржтүвдэн. Бид дэлгүүр дотор тойрч суугаад амьдарч буй нийгмийнхээ тухай, юу бидэнд нөлөөлж байна, цаашдаа хэрхэх тухай, хэрхэн сонгогчдын боловсролоо дээшлүүлэх тухай ярилцлаа.

🎧 СОНСОХ ЛИНК:
Castbox link: https://shorturl.at/6J3nT
Apple Podcast link: https://shorturl.at/VVWYt
Youtube link: https://www.youtube.com/watch?v=pDMGBcWiSoI

#НИЙГЭМ

Playtime-аас үлдэгсэддээ зориулаад "Toirogdii Weekend" staytime эвентээр "Deep talk with Sanaa" подкаст нь live podcast ...
04/07/2025

Playtime-аас үлдэгсэддээ зориулаад "Toirogdii Weekend" staytime эвентээр "Deep talk with Sanaa" подкаст нь live podcast буюу хүмүүсийн дэргэд подкаст дугаар хийх гэж байна.

Бямба гаригийн зочноор нийгэм, нөлөөлөл, улс төр, хэрхэн хэрсүү сонгогч байх тухай ярилцахаар нийгэм судлаач Доржтүвдэн байх болно.

Ням гаригийн зочноор яруу найраг, бичих болон мэдрэхүйн тухай Санчир байх болно. Үргэлжлүүлээд 20:00-22:00 цаг хүртэл Poetry night, open mic байгаа учраас өөрийн болон дуртай шүлгээ уншаарай.

Утга учиртай, гүн гүнзгий, ач холбогдолтой зүйлс ярилцаж, мэдрэмжээ хуваалцан зуны үдшийг хамтдаа өнгөрүүлцгээе.

Жич: подкастаас гадна сонирхолтой хөтөлбөрүүд багтсан байгааг постоо гүйлгээд хараарай.

Такс нэгг өдрийн 25,000 төгрөг. Сонголтоор аль нэгэнд нь ирж болно. Хоёр өдөр ирсэн ч болно.

Социологич А.Хишигтөгс бид хоёр "үнэт зүйл"-ийн тухай богинохон яриа өрнүүллээ. Амиа хорлолт, архинд донтох, сэтгэлээр у...
03/06/2025

Социологич А.Хишигтөгс бид хоёр "үнэт зүйл"-ийн тухай богинохон яриа өрнүүллээ.

Амиа хорлолт, архинд донтох, сэтгэлээр унах, гутрах бол зөвхөн тэр хүний буруугаас болж буй зүйлс биш. Нийгмээс хамаарсан бидний "үнэт зүйлсийн уналт" гэж хэлж болно.
Иймд бид ямар нийгэмд, ямар үнэт зүйлсийг баримтлан амьдарч байна? Байр, машин, амжилттай байж л хүн шиг тооцогддог энэ бүхэн хаанаас үүдэлтэй вэ? Заавал энэ материалын эзэн байж хүн шиг үнэлэгдэх ёстой юу гэх мэт сэдвүүдээр ярилцсан билээ.

Хүлээн аван сонсоорой.

НОМЫН ТУХАЙ БУУ ХАЛЪЯ  #3 Хүлээсээ тасалсан эмэгтэйн тухай “Цагаан хоолтон”Оны эхний дугаараар бид МОНСУДАР хэвлэлийн га...
02/01/2025

НОМЫН ТУХАЙ БУУ ХАЛЪЯ #3 Хүлээсээ тасалсан эмэгтэйн тухай “Цагаан хоолтон”

Оны эхний дугаараар бид МОНСУДАР хэвлэлийн газар -с эрхлэн гаргасан 2024 оны Нобелийн шагналт зохиолч Хан Ганы “Цагаан хоолтон” хэмээх тун зэвүүн зохиолын талаар ярьлаа. Номыг хараахан уншиж амжаагүй байгаа хүмүүсийн хувьд *спойлер агуулагдаж байгаа ч оюуны эрхийг хүндэтгэн номын зарим хэсгүүдээс сонгон ярилцсан билээ.

Үйл явдлын тухайд: эгэл жирийн даруухан амьдардаг Ёнхи хэмээх эмэгтэй нэг шөнө эвгүй зүүднээс болж махнаас татгалзах болсон нь түүний нөхөр, гэр бүлийнхнийг тавгүйтүүлж эхэлнэ. Ёнхигийн өөрийнх нь шийдвэр атал яагаад бусдыг тавгүйтүүлэх болов гэдгээс зохиолын үйл явдал цааш хөвөрдөг билээ.

Ингээд орчуулагч Bolortuya Dorj эгч бид хоёрын ярилцдаг “Номын тухай буу халья” булангийн ээлжит дугаарыг хүлээн аван сонсоорой.

Оны эхний дугаараар бид Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан 2024 оны Нобелийн шагналт зохиолч Хан Ганы “Цагаан хоолтон” хэмээх тун зэвүүн зохиолын тал...

🥰
23/12/2024

🥰

"Токсик" гэж хэлэгдээд буй хортой харилцааны тухай өгүүлэх "Магма" нь Исландын зохиолч Тора Хьерлейфсдоттирийн анхны бүтээл билээ. Энэхүү номыг Улбар паблиши...

Энэ удаагийн дугаартаа бид бүхний амьдарч буй нийгмийн үнэн учир зангилаа, тогтолцооны тухай социологич А.Хишигтөгстэй я...
18/12/2024

Энэ удаагийн дугаартаа бид бүхний амьдарч буй нийгмийн үнэн учир зангилаа, тогтолцооны тухай социологич А.Хишигтөгстэй ярилцлаа. (Khishig Tugs )
Подкастер миний хувьд бачимдал, эргэлзээг минь цэгцлэсэн үнэ цэнтэй яриа болсон учраас хүмүүсийг заавал сонсоосой гэж хүсэж байна ✨️

(Сонсох линк: https://youtu.be/K4dOHwBqcCA?si=c1vp4R7_KztAlpq2)

Зочин, социологич А.Хишигтөгс маань МУИС-ийг социологи мэргэжлээр төгссөн ба оюутан байхдаа “Социо-аналитик” болон “Хүнийсэл” гэсэн хоёр ном бичсэн. Одоо социологийн өлгий нутгийн нэг болох Герман Улсад Маннхаймын Их Сургуульд Социологийн мастерт сурч байгаа анхны Монгол оюутан билээ.

Бидний ярианы агуулга (товч):

03:05 Социологи гэж юу вэ?
08:10 Яагаад социологийг сонгосон бэ?
13:00 “Хүнийсэл” номоо бичсэн тухай
19:30 Социологичийн нүдээр: “Капитализм бол хамгийн муу муухай нийгэм” (Карл Маркс)
33:38 Феминизм бол тэгш бус тогтолцооны эсрэгээр бий болсон
36:45 Тогтолцоог баталгаажуулдаг “Эцгийн эрхт ёс“ буюу “Патриархи”
45:20 Эртний философичид маш патриархилаг байжээ
47:30 Байгалийн ялгаанаас эхлэн шатлан захирах ёс үүссэн
49:00 Тогтолцоог бэхжүүлэгч “Шашин”~ы тухай
53:00 Буддизм эмэгтэй хүнийг аймшигтай дарладаг байсан
56:54 Эмэгтэйчүүдийг дарлах нь капиталистуудад ашигтай
58:07 Монголын ёс заншил эмэгтэй хүн, хүүхдүүдэд халтай

1:05:49 Өөрийн "цэвэр” үзэл бодол гэж байх боломжгүй. Биднийг өөрийн мэт хэлбэржүүлдэг.
1:07:00 Харилцаа дандаа тогтолцоонд үүсдэг
1:10:00 Бидэнд зориулж харуулж буй эдгээр зүйлсийг хүлээж авах амаргүй
1:12:40 Санаа социологич Хишигтөгсийг энэ бүхнийг торохгүй харж байгааг нь гайхаад асууна. Юу нөлөөлөв өө?
1:14:54 Амиа хорлолт ба Үнэт зүйлийн хямрал
1:25:40 Бидний дорой байхаас ХОЖИГЧИД

1:31:30 Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хэрхэн хэлбэржүүлж ирсэн бэ?
1:39:16 Эмэгтэй хүнд гэрийн ажлыг оноодог, үнэгүйдүүлдэг
1:40:21 Хөдөлмөрөө үнэлүүлж европт “Феминизм” хөгжиж эхэлсэн
1:42:09 Хүнийсэхгүй байж чадвал энэ тогтолцоог өөрчлөх боломжтой••• more

Тухлан сонсоорой!

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Deep talk with Sanaa posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category