13/05/2026
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР
- Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
- “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн үйлчлэлд Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл хамаарахыг заажээ.
-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна.
- Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна.
2026 онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ.