12/03/2026
Номын үнэ цэнэ ба мэдлэгийн хүч
Ном бол хүний хамгийн үнэнч багш юм. Ном унших тусам бидний бодол өргөжиж, ертөнцийг илүү гүн ойлгож эхэлдэг.
Мэдлэг бол хэн ч булааж авч чадахгүй үнэт баялаг билээ. Хүн хэдий чинээ их уншиж, суралцана төдий чинээ зөв бодож, зөв шийдвэр гаргах чадвартай болдог. Тиймээс ном унших нь зөвхөн мэдээлэл авах төдий биш, харин хүнийг зөв ухамсартай, оюунлаг хүн болгох чухал алхам юм.
Өдөр бүр бага ч гэсэн ном унших дадалтай болсноор бид өөрсдийгөө хөгжүүлж, ирээдүйгээ илүү гэрэлтэй болгож чадна. Учир нь өнөөдрийн уншсан нэг хуудас ном маргаашийн амжилтын эхлэл байж болох юм.
Ном уншдаг таньд баярлалаа.