U love thiss

U love thiss Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from U love thiss, Digital creator, Ulaanbaatar.

Makeup & skincare reviews
Save ur money ladies
Working as a professional makeup artist since 2014
Combination/sensitive/acne prone skin type 🥲
Instagram: u_love_thiss

Amino collagen skin science - Prebiotic & Probiotic Serum (30 мл)Арьсыг эрүүл байлгахад хэрэгтэй “сайн нян”-г дэмжиж, ар...
09/12/2025

Amino collagen skin science - Prebiotic & Probiotic Serum (30 мл)

Арьсыг эрүүл байлгахад хэрэгтэй “сайн нян”-г дэмжиж, арьсны хамгаалалтыг сайжруулах зорилготой маш сонирхолтой серум хэрэглээд дуусгалаа. Керамидын нийлэгжилтыг дэмжиж, эмзэгшилт, улайлтыг намдаах үүрэгтэй. Миний арьсны хувьд амархан улайдаг, эмзэгшиж батга гардаг учраас арьсны тэнцвэртэй байдалд байнга анхаарч иймэрхүү төрлийн бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмын арчилгаандаа орхигдуулахгүй хэрэглэдэг.

💕 Хэрэглэсэн сэтгэгдэл:
- Гел бүтэцтэй, элдэв хурц үнэргүй, маш хурдан шингэдэг.
- Үр дүнгээ маш сайн үзүүлсэн. Улайлт багасаж, жижиг улаан батганууд арилсан 🥹
- Чийгшил ч дажгүй сайн өгсөн.
- Нэмж арьсанд ямар ч асуудал үүсгээгүй

Товчхондоо маш сайн бүтээгдэхүүн байсан. Эмзэг асуудалтай арьстай хүмүүс заавал хэрэглээд үзээрэй. Маш зөөлнөөр арьсны асуудалыг шийдэж байгаа юм шиг санагдсан. Highly recommended 💯🤌
mn -с худалдан авах боломжтой.

 - Houttuynia Cordata + Tea Tree SerumЭнэ серум нь арьсыг тайвшруулж, үрэвсэл намдааж, батга гаралтыг багасгахад чиглэсэ...
30/09/2025

- Houttuynia Cordata + Tea Tree Serum

Энэ серум нь арьсыг тайвшруулж, үрэвсэл намдааж, батга гаралтыг багасгахад чиглэсэн. Найрлага нь маш энгийн бөгөөд гол хоёр ургамал болох Houttuynia Cordata ба Tea Tree-д харшилгүй бол үйлчилгээгээ сайн үзүүлэхээр бүтээгдсэн.

-Хэрэглэсэн сэтгэгдэл:
Шингэн биш, зөөлөн гель бүтэцтэй бөгөөд хурдан шингэж, наалдамхай мэдрэмж огт үлдээдэггүй.
Ургамлын үнэртэй, түрхэхэд тааламжтай.
Арьсны улайлтыг маш сайн дарж өгсөн.
Батгыг хатаах, үрэвслийг намдаах тал дээр дажгүй үр дүнтэй.

Батга гаралт болон эмзэгшилтэй үед туршиж үзэхэд гэмгүй, үр дүнгээ өгдөг серум санагдсан. Орц найрлага нь ч гэсэн маш минимал байсан нь таалагдсан

 - Pore Smoothing Bakuchiol Serum 💜✨ Тайлбар:Нүхжилт агшааж, арьсны уян хатан чанарыг сайжруулах серум. Гол найрлага бол...
13/09/2025

- Pore Smoothing Bakuchiol Serum 💜

✨ Тайлбар:
Нүхжилт агшааж, арьсны уян хатан чанарыг сайжруулах серум. Гол найрлага болох Бакучиол нь ретинолын зөөлөн хувилбар бөгөөд арьсны эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн барзгар арьсыг толийлгодог. Мөн Ниацинамид, пептид, коллаген зэрэг найрлага нь арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлдэг.

💧 Хэрэглэсэн сэтгэгдэл:
-Бүтэц нь хэт усархаг биш, зөөлөн гельлэг. Түрхсэний дараа хурдан шингэж, наалдамхай мэдрэмж үлдээдэггүй.
-Миний арьс эмзэг тул өдөр бүр биш, 1–2 өдөр өнжөөд хэрэглэсэн. Бакучиол эмзэг арьсанд тохиромжтой ч өөрийн арьсаа мэдрээд хэрэглэсэн нь илүү зөв санагдсан.
-Арьсыг зөөлөн, гэрэлтүүлж, нүхжилтийг бага зэрэг агшаасан нөлөө үзүүлсэн.

Эмзэг хуурай арьстай хүмүүс ретинол хэрэглэхэд хэцүү байдаг бол энэ төрлийг нь туршаад үзээрэй 🫶 Тогтмол хэрэглэх нь илүү сайн үр дүн өгдөг шүү 😇mn -с худалдан авах боломжтой

#арьсааарчилъя

.official - Aquatica Cooling Sunscreen SPF50+ PA++++ Энэхүү тосны хувьд chemical буюу цагаардаггүй нарны тос. Би өдөр ту...
02/09/2025

.official - Aquatica Cooling Sunscreen SPF50+ PA++++

Энэхүү тосны хувьд chemical буюу цагаардаггүй нарны тос. Би өдөр тутамдаа хэрэглээд дуусгасан бөгөөд өдөр болгон химийн нарны тос хэрэглэхээр арьс хорсох, улайх гэх мэт шинжүүд илэрдэг ч энэ тосны хувьд тийм асуудал үүсгээгүй нь маш тааламжтай байсан.
- Хөнгөн бүтэцтэй хурдан шингэдэг
- Чийглэг төгсгөлтэй
- Будалтын сууринд тохиромжтой
- Бүх төрлийн арьсанд тохиромжтой гэхдээ хэт тослог арьстай бол тест хийгээрэй ☺️
- Cooling effect буюу арьсны хэм буулгах сэрүүцүүлэх мэдрэмж нь энэ төрлийн пад, маскаа бодвол дундаж санагдсан.
- Нулимс асгаруулаад байдаггүй 😌
➡️ Эмзэг арьстай гэхдээ химийн нарны тос хэрэглэмээр байдаг хүмүүс туршаад тест хийгээд үзээрэй 😇
mn -с авах боломжтой. Савалгаа нь 1+1 байдаг үүү 🩵

#арьсааарчилъя

 – EGF Blue Calming Toner Pad 💦Бүтээгдэхүүний тайлбарыг уншаад шууд авсаан. Миний эмзэг хуурай батга гарамтгай арьсанд т...
02/09/2025

– EGF Blue Calming Toner Pad 💦

Бүтээгдэхүүний тайлбарыг уншаад шууд авсаан. Миний эмзэг хуурай батга гарамтгай арьсанд тохирох байх гээд нилээн өндөр хүлээлттэй авсан ч сэтгэлд хүрээгүй 🙄 Найрлагууд нь тайвшруулах, нөхөн төлжүүлэх, хар цагаан батга, чийгшүүлэлт нтр гээд чухам гоё байсан ч миний арьсанд ганцхан чийгшүүлэх л үүргийг дундаж түвшинд үзүүлсэн санагдсан. Уг нь пад нь дотроо эссэнз ихтэй, материал хэмжээ нь гоё байсан. Бусдаар бол онц сайхан юу ч байхгүй байлаа. Хүмүүст ч санал болгохгүй өөрөө ч дахиж авахгүй. Klairs-ын бүтээгдэхүүн гэхэд асар сул сэтгэл гонсойлгосооон 😭

#арьсааарчилъя

 - Vita drop serum 🍋  ✨ 73% чацарганы хандтай – C витаминтай жимснүүдээс хамгийн өндөр агууламжтай✨ Арьсыг гэрэлтүүлж, н...
04/08/2025

- Vita drop serum 🍋

✨ 73% чацарганы хандтай – C витаминтай жимснүүдээс хамгийн өндөр агууламжтай
✨ Арьсыг гэрэлтүүлж, нөсөө толбо жигдлэнэ
✨ 3 төрлийн гиалуроны хүчил – гүн чийгшүүлнэ
✨ Пантенол – тайвшруулж, хамгаална
✨ Ниацинамид – тослогжилтыг хянаж, өнгө жигдрүүлнэ

🙋‍♀️ Миний хэрэглэсэн сэтгэгдэл:

1. Арьсны төрөл: Хуурай, эмзэг, батга гарамтгай
2. Бүтэц: Өтгөндүү ч нүүрэнд түрхэхэд хурдан шингэж, наалдамхай мэдрэмж огт төрүүлээгүй.
3. Хэрэглэсэн хугацаа: ~2 сар гаруй өглөө бүр хэрэглэсэн
4. Үр дүн: Арьсны өнгө жигд, гэрэлтсэн мэдрэмжтэй болсон. Чийгшүүлэлт сайн. Цочрол, хуурайшил, батга огт үүсгээгүй.
5. Сэвх, нөсөө: Энэ тал дээр мэдэгдэхүйц өөрчлөлт анзаарагдаагүй
6. Найрлага: Чийгшүүлэх найрлагатай, зөөлөн бүтэцтэй болохоор эмзэг арьсанд маш сайн тохирсон
🔸 Үнэлгээ: ⭐️ 9/10
🔸 Дахин авах уу? Тийм! Арьсаа зөөлөн, гэрэлтсэн, жигд болгохыг хүсвэл энэ серум тохирно гэж бодож байна 🤍

-с авах боломжтой 💛

#монголарьс

.official – Cooling Skin Booster Serum🪼 Арьсыг хөргөөх мэдрэмж өгөхөөс гадна, нүх агшаах, арьсны ерөнхий байдлыг сайжруу...
25/07/2025

.official – Cooling Skin Booster Serum

🪼 Арьсыг хөргөөх мэдрэмж өгөхөөс гадна, нүх агшаах, арьсны ерөнхий байдлыг сайжруулах зориулалттай усархаг бүтэцтэй серум гэсэн тайлбартай байсан

Хэрэглэж дуусгасан сэтгэгдэл:
❗️ Анх авсан шалтгаан нь мист байна гэж андуурсан дээрээс нь пад, маск шигээ арьс хөргөөж сэрүүцүүлэх мэдрэмж өгнө гэж бодож авсан 🥲
Харамсалтай нь аль аль нь биш байсан. Мөн серум гэхэд хэтэрхий шингэн тонер шиг усан байсанд бас их гайхсан.

🩵 Заа тэгээд нэгэнт авсан учираас хэрэглэх хэрэгтэй. Иймэрхүү усан тонерыг гараараа түрхэх аймар дургүй учираас аялалын кит-нд байдаг жижиг шүршдэг толгойтой саванд хийж хэрэглэж эхлээд жинхэнэ үр дүнг нь мэдэрсэн 💦💦💦
- Мист хэлбэрээр өглөө оройгүй тонер падны араас цацаж хэрэглэхэд маш үр дүнтэй чийгшил өгч байсан.
- Күүлинг падных нь араас хэрэглэхээр сэрүүцсэн мэдрэмжийг илүү удаан өгч байсан.
- Улайлт дарж арьс тайвшруулдаг
- Нүхжилт агшаах тал дээр нээх үр дүн мэдрээгүй ер нь зүгээр тайвшруулж чийг өгөхдөө сайн санагдсан
- Элдэв янзын батга нтр гаргаагүй ээ

🦄 Нэмэлтээр хэлэхэд мист байдлаар ашиглавал хамгийн үр дүнтэй санагдсаан. Түүнээс биш гаран дээрээ жааханг аваад нүүрэндээ түрхээд байвал ерөөсөө ямар ч үр дүнгүй ч юм шиг санагдхаар бүтээгдэхүүн байсан шүү. Ялангуяа над шиг хуурай арьстай хүмүүст нэг л сонин үр дүнгүй санагдаад байвал мистний саванд хийгээд хэрэглээд үзээрэй 🩵
mn -с худалдан авах боломжтой 💕
#арьсааарчилъя

15/07/2025

✨ .official - CICA Cooling Pad хэрэглэж дууссан сэтгэгдэл ✨
Энэ пад нь ерөнхийдөө
😌 Арьсыг тайвшруулна (CICA буюу Centella Asiatica агууламжтай тул),
🥵 Халуун орчны нөлөөгөөр цочирсон арьсыг хөргөнө,
☀️ Наранд түлэгдсэний дараах арчилгаанд тохиромжтой,
💦 Чийгшүүлж, хөнгөн арьс арчилгаанд хэрэглэгдэнэ.

Хэрэглэсэн сэтгэгдэл:

🥶 Хөргөгчинд хадгалаад өглөө, орой бүр тонерын шатанд 5 минут тавьж хэрэглэсэн. Нүүрэнд тавих төдийд л арьсыг сэрүүцүүлдэг.

🧃 Essence нь маш их! Пад дуусаад байхад саванд нь essence нь үлдсэн байсан omg 😳

💧 Падны материал зузаан, хоёр талтай. Ширүүн талаар нь хөнгөн гуужуулалт хийхэд тохиромжтой.

🌿 Улайлтыг маш сайн дардаг, тайвшруулах үйлчилгээтэй нь хамгийн их таалагдсан.

🩵 Энгийн Cooling pad-аасаа материал болон орц найрлаганы хувьд ялгаатай (Энгийн падны сэтгэгдэл орчихсон учираас постууд гүйлгэвэд үзээрэй)
Хэрвээ мэдрэмтгий, улайлттай, халуунаас болж цочирдог арьстай бол заавал туршаад үзээрэй! Хөргөгчинд хадгалаад хэрэглэвэл нүүрний хаван буулгахад бүр ч их нөлөө үзүүлнэ. Миний хамгийн дуртай паднуудын эхний 5т орохоор тийм гоё бүтээгдэхүүн байлаа 🩵🩵
mn -с худалдан авах боломжтой ❄️

#арьсааарчилъя

Address

Ulaanbaatar
18180

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when U love thiss posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share