Duuren.mn

Duuren.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Duuren.mn, Media/News Company, Ulaanbaatar.

Манай “songolt.mn” сайтаас УИХ-ын 126 гишүүнийг А-Я хүртэл нэрсийн дарааллаар сонгогч олонд хүргэж эхэлсэн билээ. Энэ уд...
21/06/2026

Манай “songolt.mn” сайтаас УИХ-ын 126 гишүүнийг А-Я хүртэл нэрсийн дарааллаар сонгогч олонд хүргэж эхэлсэн билээ. Энэ удаад та бүхэндээ 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 18-д эрэмбэ эдлэн УИХ-ын гишүүн болсон Х.Баасанжаргал эрхмийг хүргэж байна.

АХ НАМААР ТӨӨРГӨӨ ЗУРУУЛСАН ТҮШЭЭ
Ижил сүрэгтэйгээ ч нийлдэггүй, уналга эдлэгээнд ч ордоггүй, сүр бараа ч байхгүй байж тэрүүхэндээ өөрийн гэсэн араншинтай, ижил сүргээ захлан явдаг нэг дураараа, зөнгөр адуу байдаг даа. Тийм байж уснаасаа холдохгүй, ижил сүргийнхээ барааг таслахгүй зоргоороо бэлчиж явдаг даа. Үүн лугаа УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ёстой л нэг зөнгөөрөө авч өгнө. https://songolt.mn/p/20480

Манай “songolt.mn” сайтаас УИХ-ын 126 гишүүнийг А-Я хүртэл нэрсийн дарааллаар сонгогч олонд хүргэж эхэлсэн билээ. Энэ удаад та бүхэндээ 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жаг...

https://songolt.mn/p/20476 Цахилгаан, дулааны үнийг 80 хүртэлх хувиар нэмэхээр яах вэ. Одоо ямар байгаа билээ.
18/06/2026

https://songolt.mn/p/20476 Цахилгаан, дулааны үнийг 80 хүртэлх хувиар нэмэхээр яах вэ. Одоо ямар байгаа билээ.

Манай улс эрчим хүчний дутагдалд орж, цахилгааны хязгаарлалт хийх болсон. Нийслэл, орон нутгийн хэмжээнд ялангуяа өвлийн улиралд эрчим хүчний хэмнэлт хийж, өдөрт т

https://songolt.mn/p/20475 МАХН хэмээх намын 54 мянган гишүүн золиосолж их улс төрд орж ирсэн хүн дээ...
17/06/2026

https://songolt.mn/p/20475 МАХН хэмээх намын 54 мянган гишүүн золиосолж их улс төрд орж ирсэн хүн дээ...

Сайд, УИХ-ын гишүүний байр сууринаас харахаар жаахан жуль санагдах ч бас чиг өндөр боловсрол эзэмшиж, ажил хийх гэж хичээдэг нь харагдах болов. Америк тивд ерөнхий ....

Тэмцэгчид Оюутолгойн баяжмалын замыг өнөө өглөөний 09 цагаас эхлэн хаалаа. Зарчмын хувьд зөв. "Тэмцэлгүй ард түмэн мөхдө...
17/06/2026

Тэмцэгчид Оюутолгойн баяжмалын замыг өнөө өглөөний 09 цагаас эхлэн хаалаа. Зарчмын хувьд зөв. "Тэмцэлгүй ард түмэн мөхдөг" л гэдэг, энэ үгтэй, тэмцэгчидтэй санал нэг байна,аа.

Тэмцлийг дэмжиж байгаа ч экспортынхоо гол хаалгыг хаачихлаа. Мөнхүү бидний гадаад дотоодын хөрөнгө оруулалт, зээлжих зэрэглэл гээд олон зүйлийн нэг томоохон үзүүлэлт болсон гол замаа хаачихаар яах ч юм.

Уг нь С.Баярцогт, С.Баяр нарын хэдэн нөхдийг "цовдлоод" замаа хаачих байсан юм.

https://songolt.mn/p/20473 Эд нар Нямба даргын багийг ч "тамлах" биз дээ.
17/06/2026

https://songolt.mn/p/20473 Эд нар Нямба даргын багийг ч "тамлах" биз дээ.

Ерөнхий хяналтын сонсгол гэх зүйл дэлгэрээд удлаа. Нүүрсний, Хөгжлийн банкны гэх мтэ үр ашиггүй зүйлс болж өнгөрсөн байдаг. Гэхдээ үүнийг ямар учяраас зохион байгу

БАРТЕРЫН БОЛОМЖИЙН САНАЛ БАЙНА ОХУ-д үйлдвэрлэсэн 300-500 метр квадрат талбай бүхий байшинг халаах Нам даралтын зуухаар ...
08/06/2026

БАРТЕРЫН БОЛОМЖИЙН САНАЛ БАЙНА

ОХУ-д үйлдвэрлэсэн 300-500 метр квадрат талбай бүхий байшинг халаах Нам даралтын зуухаар бартердаж, 70 метр квадрат метр байшингийн суурь тавиулна.
Утас-90944040

"Бор тээг"-ийг Д.Амарбаясгалан авчихсан гээд "Могой" Б.Энхбаяр нэг жилийн турш худал үнэн баримт яриа биз дээ. Гэтэл "Фе...
03/06/2026

"Бор тээг"-ийг Д.Амарбаясгалан авчихсан гээд "Могой" Б.Энхбаяр нэг жилийн турш худал үнэн баримт яриа биз дээ. Гэтэл "Фермер" Ж.Энхбаяр нь Төр төлөөлж ингээд хэлчихэж. Хувь хүнд байсан бол Төр ийм шийдвэр гарахгүй. Тэгэхээр "Могой" захиалгаар "Бор тээг" хэмээх зохиол бичиж л дээ. "Могой"-г Зохиолчдынхоо хороонд бүртгэж авах сан.

ТӨРЛӨӨ ОЛООГҮЙ ТӨӨРЧ ИРСЭН СҮНС МАН Ч.Анарын чухам юунд болж жагсаалтын дөрөвт эрэмбэлэн парламентын гишүүн болгосон юм,...
03/06/2026

ТӨРЛӨӨ ОЛООГҮЙ ТӨӨРЧ ИРСЭН СҮНС

МАН Ч.Анарын чухам юунд болж жагсаалтын дөрөвт эрэмбэлэн парламентын гишүүн болгосон юм, бүү мэд. Дал, наяад оны эстрад хамтлагийн бөмбөрчин шиг харагдах ч чимээ үл гарган чуулганы хуралдаанд суух. Ер нь бол яах аргагүй төрлөө олоогүй төөрч ирсэн “сүнс” мэт л харагдана.

https://songolt.mn/p/20459

Гагцхүү тухайн үеийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй “Бэрх тосгонд тоглож өссөн болохоор” гэхээс өөр хариулт үл олдоно. МАН-ын тооноор орж ирсэн ч тэнд суусангүй, шуудхан л Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн болчихсон учраас үүнээс өөр хариултаар ч яах юм. Ч.Анар шиг гишүүнээр МАН ч яах юм, парламент ч яах юм, ард түмэн ч яах юм. Ёстой ойлгомжгүй сонголт бол Ч.Анар.

Манай “SONGOLT.MN” сайт УИХ-ын 126 гишүүнииг А-Я хүртэл нэрсийн дарааллаар сонгогч олонд хүргэж эхэлсэн. Энэ удаад МАН-ын жагсаалтын гуравт эрэмбэлгэдэн, УИХ-ын гишүүн б....

Д.Сумьяабазар аварга 1988 оны Хүүхдийн барилдаанд түрүүлчихсэн зогсоно.
02/06/2026

Д.Сумьяабазар аварга 1988 оны Хүүхдийн барилдаанд түрүүлчихсэн зогсоно.

Манай “songolt.mn” сайтаас УИХ-ын 126 гишүүнийг А-Я хүртэл нэрсийн дарааллаар сонгогч олонд хүргэж эхэлсэн билээ. Энэ уд...
01/06/2026

Манай “songolt.mn” сайтаас УИХ-ын 126 гишүүнийг А-Я хүртэл нэрсийн дарааллаар сонгогч олонд хүргэж эхэлсэн билээ. Энэ удаад та бүхэндээ 2024 оны УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж, 53,659 хүний санал авч сонгогдсон УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийг онцолж байна.

ЗАЛИНЫ ХҮҮДИЙ

Зүүний сувэгчээр ч шургаж мэдэхээр зальтай эр. Заль гэдэг ухааны хэлтэрхий хойно улстөрчид заль, мэхгүй бол хаа хүрэх билээ. Одоо ч бүр худал хулгайгүй бол хаа хүрэхэв болчихоод байна. Мань эр 2014 онд тэргүүлж байсан Засгийн газрыг нь огцруулснаас хойш 10 гаруй жил ганцаардаж явна. Тухайн цагт парламентын танхимд ганцаардлаа нууж, зангараг харуулахыг хичээн ихэд хэцүү л байсан санагддаг. Энэ үеэр Норовын Алтанхуягийг харахаар л

“Тэргэл сарны гэрэлд сүүдэртэйгээ цуг би шогшино
Тэнхэл минь барагдаж, сульдсан хөл минь гуйвна.
Тэнүүн тал зах хязгааргүй цэлийнэ
Тэнгэрийн доор би гав ганцаар шогшино
Тэмцэл гэдгийн жинхэнэ утга, ялахын жаргал, ялагдахын зовлонг
Тэнэмэл чоно би ясандаа тултал мэдэрнэ” хэмээх нэрт найрагч О.Дашбалбарын шүлгийн мөртүүд өөрийн эрхгүй санаанд ордог байв. Арга ч үгүй, тэр шархдаж ганцаардсан ч зангаа хэзээ ч тавихгүй өвгөн чоно байсан. Байсаар ч байна.

https://songolt.mn/p/20453

Бадар барьсан энэ улс төрийн талбарт хэнтэй ч нөхөрлөж чадах, хэнээс ч салж чадах ийм л нэгэн зальжин бодьгал. Өдгөө тэрбээр “Чоно өтлөвч хургандаа, цорж өтлөвч балиндаа” гэдэг шиг шинэ залуу гишүүдээс эхлээд шийдсэн өвгөдийг хүртэл хэмлэж суугаа нь харагддаг.

Түүнд энэ зэргийн эрх, зангараг үлдсэн гэхэд хэцүү ч нэгэнт өөрөө бүтээсэн орон зайг үгүйсгэх аргагүй. Харин шүд бол үлдээгүй.

Манай “songolt.mn” сайтаас УИХ-ын 126 гишүүнийг А-Я хүртэл нэрсийн дарааллаар сонгогч олонд хүргэж эхэлсэн билээ. Энэ удаад та бүхэндээ 2024 оны УИХ-ын сонгуулийн 11 дүгээр ...

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Duuren.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share