23/07/2023
Д.Мөнх-Эрдэнийг өмөөрсөн шүүх хурлын ажиглагч Д.Ганбаярын эхнэрийн гомдол:
Хотын үерийн бохироос хол зусланд хүүхдүүддээ болон өөртөө тариа тариулж, эмчилгээ хийлгэж байсан. Эмчилгээний бичиг нотлох баримтууд байгаа.
Монгол шуудангаас 7.18 ны өглөө 8:42 минутад Чингэлтэй дүүргийн прокуророос Дуудан ирүүлэх прокурорын мэдэгдэх хуудас өгөх гэж залгасаныг Д. Ганбаяр мэдээгүй.
Танихгүй дугаараас залгасаныг мэдээгүй унтаж байсан, хүүхдээ асраад утсаа silence болгосон дуудлагыг авч чадаагүй байхад тэр өдөр нь 07.18-д Чингэлтэй дүүрэг Шүүгчийн захирамж гаргасан юм байна.
7.20 ны өдөр Ганбаяр хүүхдүүддээ элсны асар хийх гээд Хангай захаас мод авч ирэхэд араас нь мөрдөж явсан Эрүүгийн цагдаагийн 3 мөрдөн байцаагч зуслан дээр дагаад 16.44 минутад ирсэн байсан.
Ганбаяр тэдэнд жаахан хүүхдүүд байгаа бие засаад, хувцасаа солиод гараад ирье гэхэд нь гэрт зөвшөөрөлгүй дагаж орсон.
Та нар гэрт яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ гэхэд бодит байдлыг баримтжуулж байна гэсэн. Бид ч гэсэн бичлэг хийж болох уу гэхэд болно гэсэн.
Ганбаярыг ариун цэврийн өрөөнд байхад хаалгыг нь байн байн татаж онгойлгоод байсан тул бухимдаад, бодит байдлыг үзүүлэх гэж фэйсбүүк лайв хийсэн гэсэн.
Шүүгчийн захирамжтай танилцах хугацаа олгоогүй, хувцасаа аваад явья гэхэд хүч хэрэглэн тусгай хэрэгсэл ашиглаж хууль, журам зөрчин баривчилж авч явсан.
Үүнээс болж сэтгэлзүйн дарамтанд орсон, бохирдлоос болж хүүхдийн гэдэс гүйлгэсэн, бие хүндэрсэн зэрэг сэтгэл санаа, эрүүл мэндээр ар гэр нь хохирсон тул гомдолтой байна.
Баяр наадмын үеэр өмгөөлөгч нар бүгд завгүй хөдөө, гадаад явсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар өмгөөлөгчтэй байх эрхийг нь эдлүүлэхгүй, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулсан гэж таслан сэргийлэх арга хэмжээ авч үг хэлж, өмгөөлүүлэх эрхийг нь хангуулахгүй гэсэн зохион байгуулалттай хуулийн байгууллагын ажиллагаа гэж хардаж байна.
Үнэндээ бол Ганбаяр ОХУ.аас улс төрийн орогнол хүссэн Халимаг Баатарт тусалснаас болоод дээрээс захиалгатай, олон улсын хэмжээний асуудал үүссэн гэж судлаач хүний хувьд хардаж байна.
Энэ талаар Олон улсын хүний эрхийн байгууллага, НҮБ, Европын холбоо, АНУ.ын элчин зэрэгт хандаж Баатар БорМагнайд өөрийг нь хамгаалсан хүнийг улс төрийн хилс хэрэг тохож яллах гэж байгааг дамжуулж хүргүүлэх болно.
Монголын төрд зүтгэсэн, олон сайхан шавь нарыгаа төрүүлсэн миний нөхөр шиг шударга, ёс зүйтэй, зарчимч хүн энэ улсад байхгүй.
Үр хүүхдээ элэг бүтэн өсгөхийн төлөө тууштай тэмцэнэ.