16/06/2025
Хамгийн гол нь жагсаалд итгэж болох юм байна, органикаар жагсаж чадах юм байна гэх нийгмийн, тэр дундаа залуусын итгэл үнэмшлийг сэргээв. Жагсаалыг тараах, үймүүлэх, булаах зэргээс үүдэн жагсаалд итгэх итгэл нэн суларсныг энэ удаагийн жагсаал буцаан өргөв.
Цаашлаад залуусын улс төрийн идэвх, нийгмийн оролцоог тодорхой хэмжээнд асав. Ерөнхий сайдад итгэл үзүүлэхтэй тухай асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы хуралдааныг 2025 оны 6-р сарын 2-ны шөнө маш олон залуу хүмүүс спортын тоглолт шимтэн үзэх мэт анхааралтай үзжээ. Магадгүй олонх нь анх удаа УИХ-ын чуулганы хуралдааныг тогтож үзсэн болов уу.
#ОгцрохАмархан
#БуцахЦаг
Огцрох амархан хөдөлгөөний жагсаал 22 хоног үргэлжлээд зорилгодоо хүрээд тарав. Үүнийг Жагсаал 2.0 буюу шинэчлэгдсэн жагсаалын хэлбэр боллоо гэж харлаа. Холбогдуул....