11/04/2025
УЛС ТӨРИЙН ШУУГИАНТ №1 СЭДЭВ: “ТӨГРӨГ НУУРЫН ОРД” 🔥🔥🔥📣📣📣
Сүүлийн 14 хоногт улс төрд өрнөсөн сэдвүүдээр интернэт орчинд дах нээлттэй мэдээлэлд мониторинг хийхэд хамгийн шуугиант №1 сэдэв нь “Төгрөг нуурын орд” тойрсон асуудал байна.
Уг сэдвээр нийт 2.9 мянган мэдээ, пост нийтлэгдэж, давхардсан тоогоор 15.3 сая хандалт авч, 24.5 мянган удаа коммент, хэлэлцүүлэг өрнөжээ.
------------------------------------------------------
⏳Сэдвийн эхлэл:
2025. 3.31 өдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Төрийн тэргүүн байсан Х.Баттулга " Төгрөг нуур" ордоо төрд өгөхөөс Баялгийн сангийн хэлэлцээр эхэлнэ” гэж мэдэгдсээр уг асуудал олны анхаарлыг татжээ.
⏳Сэдвийн өрнөл:
4.02 өдөр - ЗГ хуралдаанаас Х.Баттулгад 7 хоногийн хугацаа өгөв
4.08 өдөр - Л.Дүгэржав агсны охин АТГ-д хандав
4.08 өдөр - Х.Баттулга өрөг.мн сайтад ярилцлага өгөв
4.09 өдөр - Н.Учрал баримтуудыг холбогдох байгууллагуудад өгөв
-------------------------------------------------------
👍Н.Учралыг дэмжиж буй шалтгаан:
Олон жил яригдсан Х.Баттулгын хэргийг шийдэж, шударга ёс тогтоох нь, мөн стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувийг хэлэлцээрийг хийж, Баялгийн санг арвижуулж, иргэдэд оногдох хувийг олгох нь гэсэн хандлага олон нийт дунд хамгийн их байна. Мөн шинэ, залуу, зоригтой улс төрч гэсэн хандлага багагүй хувийг эзэлжээ.
👎Дэмжихгүй байгаа шалтгаан: Ураны гэрээ байгуулсан, хятад хүн зэрэг шалтгаанууд байна.
-------------------------------------------------------
👎🏽Х.Баттулгыг эсэргүүцэж байгаа шалтгаан:
Төгрөг нуурын ордыг хятадууд зарсанд олон нийт хамгийн их эсэргүүцэж байна, мөн 17 чингэлэг спиртийн хэргээс эхлээд өмч хувьчлал, төмөр зам, хүн амины хэргүүд болон бусад олон асуудалтай холбож түүнд тохирох шийтгэлийг оноох ёстой гэсэн хандлага өндөр байна.
👍🏽Дэмжиж буй шалтгаан: Хэлмэгдүүлж байна, үргэлж гүтгэдэг, тэр сайн улс төрч, ерөнхийлөгч гэсэн улс төрчийнх нь хувьд ерөнхий дэмжлэг
байна.
-------------------------------------------------------
📌Судалгааны Source;
X ( twitter), Facebook, Instagram, Youtube, Web, Instagram
📌Үгийн тайлбар;
• Mention – Дурдагдсан байдал
• Reach - хүнд харагдсан байдал
• Interaction - хэрэглэгчийн хариу үйлдэл