S TONE X LABEL

S TONE X LABEL Recording Studio ,Vocal Coaching ,Entertaining
(1)

Намайг хүлээ 🖤🤍
13/01/2026

Намайг хүлээ 🖤🤍

11/01/2026

Ганцаарчилсан хичээлийн өдөр цагийг суралцагч өөрөө сонгож болно.
✅🎤Эхний 2 долоо хоногт заах сэдвүүд :
- Гамма
- Амьсгалаа зөв авах техник
- Сонсголын дасгал
- Хөгжмийн суурь онол
🎤Сүүлийн 2 долоо хоногт :
- Ковер уран бүтээл дээр ажиллана.
🎧Studio - төхөөрөмжүүд дээр дуугаа бэлдэж бичүүлсэн дуугаа өөртөө WAV -аар авна .
Мэргэжилийн дуугаралттай систем хөгжим дээр бэлтгэлээ хийнэ .
🗓️Сард нийт : 8 хичээл ⏱️Нэг удаагийн хичээл үргэлжлэх хугацаа 60 минут.Мэргэжлийн багш нар хичээл орох болно.✅
📍 Байршил : Чингэлтэй дүүрэг СУИС-ын урд (Peace building)🚪6 тоот ☎️Утас : 96423242, 90009449, 99229001

📺 MTV телевиз эфирт гарахаа бүр мөсөн болилоо1981 оны 8-р сарын 1-нд анх эфирт гарснаас хойш 44 жилийн турш, өдөр бүр та...
03/01/2026

📺 MTV телевиз эфирт гарахаа бүр мөсөн болилоо

1981 оны 8-р сарын 1-нд анх эфирт гарснаас хойш 44 жилийн турш, өдөр бүр тасралтгүй дэлхий даяар цацагдсан MTV 2025 оны 12 сарын 31-ний шөнө 23 цаг 59 минутад эфирээ зогсоосноор ийнхүү түүх болон үлдлээ.

MTV бол зүгээр нэг хөгжмийн суваг байгаагүй.

🎶 Дэлхийн хөгжмийг нэг хэлээр ярьдаг болгож,

🎤 залуусын үзэл бодол, мөрөөдлийг дэлгэцээр дамжуулж, 📼 клип гэдэг ойлголтыг соёл, амьдралын хэв маяг болгосон бүхэл бүтэн эрин байсан юм.

Энэ суваг аугаа дэвшлийг авчирч, аугаа гунигийг төрүүлж, 44 жилийн турш нэгэн үеийн амьдрал, дурсамжийг бүхлээр нь бичиж үлдээлээ.

…Энэ бол зүгээр нэг телевиз хаагдсан хэрэг биш.

Энэ бол анх дурласан дуу, шөнө нойр хулжааж үзсэн клип, өсвөр насныхаа мөрөөдөлтэйгээ салах ёс хийж буй агшин юм.

Бид MTV-тэй хамт өссөн.

Бид MTV-тэй хамт хайрлаж, мөрөөдөж сурсан.

Одоо харин…

44 жилийн дараа бид MTV-г дурсамж болгож үлдээн, чимээгүйхэн үдэж байна.

📡 MTV (1981–2025)

Хүн төрөлхтний соёлд асар том ул мөрөө үлдгээд, нэгэн бүхэл үеийн зүрхэнд мөнх дуу хөгжим үлдээн алсран одлоо.

“1990-ээд оны дундуур Исландын өсвөр насныхан Европт хамгийн их архичин, тамхи татдаг хүмүүсийн тоонд ордог байсан.Өнөөд...
24/10/2025

“1990-ээд оны дундуур Исландын өсвөр насныхан Европт хамгийн их архичин, тамхи татдаг хүмүүсийн тоонд ордог байсан.

Өнөөдөр Исланд улсын залуучууд (13-19 насны) хамгийн эрүүл амьдралын хэв маягийг баримталдаг Европын орнуудын тэргүүлж байна.

Энэ хөгжил хэрхэн бий болсон бэ? Тэр үед Исландын эрдэмтэд донтолт үүсгэдэг биохимийн процессыг судалж эхэлсэн.Рейкьявикийн их сургуульд багшилдаг Америкийн сэтгэл судлалын профессор Харви Милкман архи, мансууруулах бодисыг сонгох нь хүний ​​бие стресстэй хэрхэн нягт холбоотой гэдгийг судалжээ. Олон янзын бодисууд тархийг өдөөдгөөс болж хүн хамааралтай болно. Нэгэнт ингэж өдөөдөг юм бол өөр төрлийн зүйлээр тархийг өдөөх хэрэгтэй гэжээ.

"Та тамхи, архи, газтай ундаа эсвэл тодорхой хоолонд донтож болно. Энэ хүний биед болдог л процесс. Бүжиг, хөгжим, зураг зурах эсвэл спорт нь тархинд ижил төстэй химийн урвалыг өдөөж болохыг олж мэдсэн. Ялгаатай нь энэ донтолт ямар ч хор нөлөөгүй."

Үүний дараа Исланд улс орон даяар хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.

- Өсвөр насныханд зориулсан спорт эсвэл урлагийн чиглэлээр сургалтыг төрөөс санхүүжүүлж, олноор хамруулав. Залуу хүн бүр дор хаяж гурван сарын хугацаанд оролцох урилга гаргасан. Тийм амар байгаагүй ч энэ хөтөлбөр олон жил хэрэгжсэн.

- Засгийн газар хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа тамхи, согтууруулах ундааны сурталчилгааг хориглож, эцэг эхийн холбоодыг байгуулж, сэтгэцийн эмгэгтэй залуучуудыг дэмжих зорилгоор сургуулиудтай нягт хамтран ажилласан.

Үүний үр дүнд согтууруулах ундаа байнга хэрэглэдэг залуучуудын эзлэх хувь 20 жилийн дотор 48% -иас 5% болж буурсан байна.Тамхичдын эзлэх хувь 23% -иас 3% болж буурсан байна.

Үүнийг хийхийн тулд хоёр л зүйл хэрэгтэй. Эхлээд асуудлаа сайн судалж, үр дүнд нь энэрэнгүй хандах. Хоёрдугаарт, татварын орлогыг нийт ард түмний амь нас, эрүүл мэндээс дээгүүр тавихаа болих.

Эх сурвалж Linehan

Address

Бага тойруу
Ulaanbaatar
14200

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when S TONE X LABEL posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category