timon.mn

timon.mn Шинэлэг зөвлөгөө мэдээллийн хуудас

03/08/2025
Нөхөр өглөө хүүхдийнхээ шүдийг эмчлүүлээд 50к шилжүүлэхдээ данс андуураад өөр хүнрүү шилжүүлчихлээ гээд залгав. Хаан бан...
31/07/2025

Нөхөр өглөө хүүхдийнхээ шүдийг эмчлүүлээд 50к шилжүүлэхдээ данс андуураад өөр хүнрүү шилжүүлчихлээ гээд залгав. Хаан банкруу залгатал банкин дээр өөрийн биеэр очиж гар өргөдөл бичиж өгнө гэхээр нь нөгөө дансруу нь "Хөгшин хүн данс андуурчээ. Буцаагаад өгөөч🙏" гээд 5к шилжүүлтэл хариу таг.😅
Заза өргөдөл энэтэр болж бөөн юм болох юм байна 50ч-гүй, 5ч-гүй боллоо доо гээд орхитол сая оройхон 55к буцаав гээд миний дансанд ороод ирлээ. 🤩
Хорвоо дэлхийд муугаасаа сайн хүн нь олон гэж итгэдэг бодол минь хэвээрээ🥰
Цэеэ Оюумаа🫶Танихгүй ч мундаг юмаа😍
Үйлс бүхэн нь үргэлж бүтэж явах болтугай🙏🙏

🔵 Манай хүүхэд хааныгаа зураад сууж байтал аав нь орж ирээд "Зураг хөргөнд нь хүндэтгэлтэй ханд. Наад хүн чинь Монголчуу...
22/07/2025

🔵 Манай хүүхэд хааныгаа зураад сууж байтал аав нь орж ирээд "Зураг хөргөнд нь хүндэтгэлтэй ханд. Наад хүн чинь Монголчуудын хувьд бурхан шүтэх хэрэгтэй!" гэсэн юмдаг уу даа. Тэгээд шүтэж байгаа нь энэ гэнэ 😍😅

Ээ хөөрхий дөө эзэн Чингис хаанаараа гуйлга гуйлгах байсан юм уу
21/07/2025

Ээ хөөрхий дөө эзэн Чингис хаанаараа гуйлга гуйлгах байсан юм уу

🔵 Миний тэнэг хойд эцэг…Намайг 14 настай байхад ээж минь нас барсан юм. Хойд аав маань энэ явдлаас хойш дүү бид хоёрыг о...
11/07/2025

🔵 Миний тэнэг хойд эцэг…
Намайг 14 настай байхад ээж минь нас барсан юм. Хойд аав маань энэ явдлаас хойш дүү бид хоёрыг орхиж болох л байсан. Гэхдээ тэр дүү бид хоёрыг юугаар ч дутаахгүй өсгөхийн тулд гурван ажил зэрэг хийж, хоногт ердөө л 4 цаг унтаж, бүх хүчээ дайчилж амьдарсан. Эхэндээ биднийг хэзээ орхих бол гэж байнга айдаг байсан ч, аав минь орой бүр инээмсэглэсээр орж ирдэг байсан юм. Нэг өдөр хөрш маань аавыг минь "тэнэг амьтан" гэж хэлэхийг сонсож билээ. Би түүнд хандан та ингэж хичээх хэрэггүй, бид таны төрсөн хүүхэд чинь биш шүү дээ гэж хэлэхэд тэр над руу хараад "Үгүй дээ хонгор минь би ээжтэй чинь гэрлэнэ гэж шийдэхэд та хоёр хэзээний миний хүүхдүүд болсон байсан, ээжийг чинь амь тавихаас өмнө би түүнд та хоёрыг хэзээч орхихгүй гэж амласан, гэхдээ тэрнээс ч чухал нэг зүйл бол би та хоёрт хайртай" гэж хэлсэн юм. Намайг коллежоо төгстөл тэр хорт хавдартай гэдгээ биднээс нууж, эрүүл болж жүжиглэсэн нь магадгүй намайг сургуулиа орхино гэж бодсоноос болсон байх л даа. Тэр хорт хавдрын эмчилгээндээ хангалттай хүрэлцэх мөнгийг дүүгийн минь коллежийн төлбөр болгон хадгалсан байсан. Тэр тэнэг амьтан биш ээ, харин амласан л бол хэлсэн дээ хүрдэг, хайрласан л бол дуустлаа хайрлаж чаддаг жинхэнэ эр хүн байсан юм

Ээж нь гэдсээр сайхан гурилтай шөл хийгээд өгсөн чинь 3 хүүхэд маань голж байна. Маргааш нь толгой чаналаа бас л голж ба...
30/06/2025

Ээж нь гэдсээр сайхан гурилтай шөл хийгээд өгсөн чинь 3 хүүхэд маань голж байна.
Маргааш нь толгой чаналаа бас л голж байна. Ер нь хүүхдүүд хоол, хувцасаа их голоод байгаа нь анзаарагдсан юм.
Тэгэхээр нь нэг бодол төрлөө. Гэр бүлээрээ сууж байгаад. Аавынхаа хүүхэд насанд очих уу гэсэн тэгье гэж байна. Бүгдээрээ яг аавынхаа та нар шиг байх үед очиж амьдарна шүү гэсэн чинь. За ямар гоё вэ гээд хүүхдүүд шуугилдав. Орой болж хүүхдүүд унтахаар нь.
Гэрт байсан боов боорцог үхэр, тахианы мах хоолны амтлагч гээд амттай шимтэй бүх юмаа доор манаачынд оруулж өгөөд. Хүүхдүүдийнхээ хувцаснуудаас нэг шорт подволк нэг цамц өмд, сандал нэг пүүз үлдээгээд бусдын бүгдийн нуугаад унтлаа.
Өглөө боллоо. Хүүхдүүд цайгаа уух гээд хөргөгч онгойлгоод 2 р гурилаар хийсэн гамбирнаас өөр юм олдсонгүй. Бүгдээрээ гайхаад л байна. Идэх болов уу гэсэн идсэнгүй шүү! /зун байсан юм л даа/ Аав утас яасын гэхээр нь аавынх нь хүүхэд байхад утас байгаагүй гэлээ аан гэж байна. Аав миний падь ком яасын л гэнэ би ч нөгөө хариултай өглөө. Бүгдээрээ хөзөр тоглолоо хөзөр зааж өгөөд. Өлсөөд л бгаа бололтой байн байн хөргөгч очиж ухаад. Хөөрхий нөгөө 2 р гурилын гамбираа хазаал тавиад байна. Ээж нь орой жоохон ямааны мах аваад ороод ирлээ. Нөгөө махаараа 2 гурилтай хоол хийгээд тавьсан өдөржин өлссөн нөхдүүд чинь гусаж өгч байна шүү! Том хүү юм бодоод суугаа бололтой.
Миний хүү 2 лаа маргааш мах хоолны юм олноо. Аав нь хүүхэд байхдаа гэр хоолгүй 3 дүүгээ яаж тэжээж бсаныг мэдмээр бна уу гэсэн чимээгүй за л гэж бна. Өглөө ч боллоо. Том Хүүгээ дагуулаад зах гараад өдөржин 2 лаа ачаа бараа зөөгөөд орой 2 лаа 50 мянган төгрөгтэй буулаа шүү. Эвий муу хүүгийн минь нүд ёстой туулайных шиг болчиж. Дэлгүүр ороод гэртээ юу авах уу гэсэн шууд цагаан гурил жоохон мах авч бна. Үлдсэн цөөхөн мөнгөөр нь аав нь Хүүхэд байхдаа гөөхийнд дуртай бсан гээд гөөхий авчихлаа. Гэртээ харьсан 2 дүү нь өнөөдөр ээж гэдсээр хуушуур хийж өгсөн ёстой гоё байлаа л гэнэ. Гөөхийгөө гаргаж ирээд өгсөн амаа олохгүй идэж байна. Иймэрхүү байдалтай 7 хоноод. 8 дахь хоног дээрээ хуучин хэвэндээ ороод гахайн мах аваад гэр бүлээрээ шарж идлээ. Том хүү минь нулимс нь цийлэгнээд биднийг сайн сайхан юмаар дутаахгүй амьдралуулж байгаа ааваа ээжээ таньдаа маш их баярлалаа гээд ихэр татан уйллаа. 2 жоохон ч гэсэн дагаад уйлж байна. Юм ойлгож ухаарсан бол болоо доо үрс минь.

🔴 Иргэний үг : Австралийн Брисбэйн хотод цахилгаан скүтэрт нэг эмээ дайруулж, гэмтлээ даахгүй амиа алдсанаас болж цахилг...
28/06/2025

🔴 Иргэний үг : Австралийн Брисбэйн хотод цахилгаан скүтэрт нэг эмээ дайруулж, гэмтлээ даахгүй амиа алдсанаас болж цахилгаан скүтэр бүхлээр нь хотод хэрэглэхийг хориглосон байдаг.
Манайд гэтэл "тэдэн хүүхэд үхлээ" гээд тоолоод байх ч гэж дээ.

Хүүхдээ хөтлөөд явган хүний замаар алхах үнэхээр аймшгийн кино шиг болсон.

Чихрийн тариалан сүйтгэсэн хорлон сүйтгэгчийг хөөж хөөж барьдгийн даваан дээр нөгөөх нь нуугдаад олдохоо больчихож. Хара...
28/06/2025

Чихрийн тариалан сүйтгэсэн хорлон сүйтгэгчийг хөөж хөөж барьдгийн даваан дээр нөгөөх нь нуугдаад олдохоо больчихож. Харанхуй шөнө хаагуураа ч хайхав дээ.
Өхөөрдөөд орхисон сурагтай.

“АРВАН ХАНГАЛ САХИУС”БУРХАДАА МАГТМУЙ🙏Гэгээрэлд хүргэх авралын дээдийг хайрлагчГэлүгва ёсны арван хангал бурхадаа шүтмүй...
26/06/2025

“АРВАН ХАНГАЛ САХИУС”
БУРХАДАА МАГТМУЙ🙏
Гэгээрэлд хүргэх авралын дээдийг хайрлагч
Гэлүгва ёсны арван хангал бурхадаа шүтмүй..
🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
“ЯМАНДАГА” ЯДАМ БУЮУ ЖИГЖИД САХИУС
Гэлүгва шашны авралын гол шүтээн
Гурван ертөнцийг эгшнээ нь туулагч
Гучин зургаан дүнчүүр шулмыг дарагч
Гэгээрлээр мэсийг цэцгэн эрхинд хувилагч
Шид бүтээлийн дээд Ямандагадаа мөргөе
Шимтэхүйн бясалгалт Ямандагаа магтмуй.🙏🙏🙏
Ум Ямандага хум пад
Ум Ямандага хум пад
Ум Ямандага хум пад🙏
“ОЧИРВААНЬ” ЯДАМ
Баруун мутарын очирт таван үзүүр
Бурхан багшийн нууц тарнийн эзэн
Хилэн улаан галаар наадагч хангал
Хөх Монголын буян заяаг эрхшээгч
Бадрангуйг тэтгэгч Очирвааньдаа мөргөе
Бясалгалын хилэнт Очирвааниа магтмуй.
🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
🙏🙏🙏Ум вазра бани хум пад🙏🙏🙏
🙏🙏🙏Ум вазра бани хум пад🙏🙏🙏
🙏🙏🙏Ум вазра бани хум пад🙏🙏🙏
“МАХАГАЛА” БУЮУ ГОМБО САХИУС
Замбу тивийн сэрүүн цэцэрлэгт л орших
Зургаан мутарт ертөнцөөс гэтэлгэгч дүр
Зааны арьс нойтон нөмөрсөн бодьсадва
Зүүдэн эхтэй Сажаба Гэлүгвагийн сахиус
Агшин саадыг арилгах Махагалад мөргөе
Арав дах газарт хүрсэн Махагал аа магтмуй...
🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
🙏🙏Ум базар махагала чим чидраа бигана бинаяга хум хум пад пад суу хаа.🙏🙏🙏🙏🙏🙏Ум базар махагала чим чидраа бигана бинаяга хум хум пад пад суу хаа.🙏🙏🙏🙏
🙏🙏Ум базар махагала чим чидраа бигана бинаяга хум хум пад пад суу хаа.🙏🙏🙏🙏
“ГОНГОР”САХИУС
Цасан туяат нь догшин агаад мишээмэл
Цаглашгүй эрдэнээр биеэ чимэглэсэн дүр
Гурван орны дагинасыг дуудан ирүүлэгч
Гомбо бурханы зүрхнээс хувилсан бодьсадва
Сэтгэлчлэх чандмань эрдэнийн Гонгорт мөргөе
Сансар нирвааны цог учралт Гонгороо магтмуй...
🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
🙏Ум гүрү махагала хари ниса сиддин за🙏🙏Ум гүрү махагала хари ниса сиддин за🙏 Ум гүрү махагала хари ниса сиддин за🙏
“ДАМЖИНЧОЙЖИЛ” САХИУС
Машид айлгагч зуурдын орны тангарагтан
Манзушри хувилгааны төгс билэг билгүүнтэн
Зургаан зүйл амьтныг үтэр илгээгч бодьсадва
Зарлигаар нүгэл буян дэнслэх Эрлэг номун хан
Амь бүхэнд бэрээ далаймгүй Дамжинчойжилд мөргөе
Адистэд чойжин сахиус Дамжинчойжил оо магтмуй...
🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
🙏🙏🙏Ум гаала руба хум пад🙏🙏🙏
🙏🙏🙏Ум гаала руба хум пад🙏🙏🙏
🙏🙏🙏Ум гаала руба хум пад🙏🙏🙏
“БАЛДАНЛХАМ” САХИУС
Мүлүдэнгийн далайн их шуурганаас эхт
Монгол баяраар луусаа хөлөглөн айлчлагч
Уран үгт Янжинлхам бурханы догшин дүр
Улирал бүрийн дөрвөн цаг дорхи хувилгаан
Сайн цагийн мянган бурхан Балданлхамдаа мөргөе
Сахиусандаа даатгагч Балданлхам аа магтмуй...
🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
🙏Жо рагму жо рагму жо жо рагму тунжо ха лда рагчинму рагму айви дайви түнжо рүлү рүлү хум жо хум...🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏Жо рагму жо рагму жо жо рагму тунжо ха лда рагчинму рагму айви дайви түнжо рүлү рүлү хум жо хум...🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏Жо рагму жо рагму жо жо рагму тунжо ха лда рагчинму рагму айви дайви түнжо рүлү рүлү хум жо хум...🙏🙏🙏🙏🙏🙏🙏
“ШАЛШИ” САХИУС
Эрдэнэ мэт шашныг сахих их хар Шалши
Эгэл доор хүслийг ч гэгээрэлдээ хувиргах дүр
Цаст Диса уул, Бодали далайн аралд оршигч
Цагаан зүүдэнд үзэгдэгч дөрвөн нүүрт Шалши
Гурван үндсийн чойжин сахиус Шалшид мөргөе
Гурван цаг дор бурхны зарлигт Шалши гаа магтмуй...
🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
🙏Ум маха гала гала бигала ради да домвани зандали рагча си сэнги ли дэви хум жо хум.🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
🙏Ум маха гала гала бигала ради да домвани зандали рагча си сэнги ли дэви хум жо хум.🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏Ум маха гала гала бигала ради да домвани зандали рагча си сэнги ли дэви хум жо хум.🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
“НАМСРАЙ” САХИУС
Сайн сонсогч бага хөвгүүн алтан шармал биет
Сүслэх ядам бурхан Очирваанийн хувилсан дүр
Эрдэнийг эрхэнд хураах догшин чойжин сахиус
Энэ төрөлдөө арсланг захирагч Намсрай бурхан
Найман нөхөрт Намсрай бурхандаа мөргөе
Нууцын эзэн эд баялагийн Намсрайг магтмуй...
🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
🙏🙏🙏🙏🙏“Ум бээ суухаа”🙏🙏🙏🙏🙏
🙏🙏🙏🙏🙏Ум бээ суухаа🙏🙏🙏🙏🙏
🙏🙏🙏🙏🙏Ум бээ суухаа🙏🙏🙏🙏🙏
“ЖАМСРАН” САХИУС
Хязгааргүй хоосон огторгуйн шүрэн талд
Хоёр мэст аянгат улаан жадаа далайсан
Дайсан тэрсүүдийн амин судас таслагч
Далай их бурхан багшийн улаан сахиус
Хувилгаан шар шувуут Жамсранд мөргөе
Хүрээний догшин чойжин Жамсранг магтмуй...
🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
🙏Ум рагму барна адма чирү пирү ка локи
да сарва шадрум марая пад пад🙏🙏🙏🙏
🙏Ум рагму барна адма чирү пирү ка локи
да сарва шадрум марая пад пад🙏🙏🙏🙏
🙏Ум рагму барна адма чирү пирү ка локи
да сарва шадрум марая пад пад🙏🙏🙏🙏
“ЦАМБА” САХИУС
Цогт Вишну тэнгэрийн хүйн лянхуагаас төрөгч
Цаглашгүйгээр тус үйлдэгч Дөрвөн нүүртэн
Төрүүлэгч ертөнцийг олон бүтээх Эсруа тэнгэр
Тотгор бүгдийг дарагч Ямандагын хувилгаан
Цаст уул адил гуа төгс Цамбад мөргөе
Цагаан саран зуу дахин тусах мэт Цамбыг магтмуй...
🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏Ум шри маха брахмана хум пад пад🙏 🙏Ум шри маха брахмана хум пад пад
🙏🙏Ум шри маха брахмана хум пад пад.
Гэгээрэлд хүргэх авралын дээдийг хайрлагч
Гэлүгва ёсны арван хангал бурхадаа шүтмүй...🙏🙏

Address

Ulaanbaatar
45000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when timon.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to timon.mn:

Share

Category