Соёмбо редакц

Соёмбо редакц Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний Төв хэвлэл

“СПОРТООР ТЭРГҮҮЛЭГЧ ХАМТ ОЛОН”-Ы ЭРЭЛД...📌БХЯ, түүний харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагчдын дунд “Спортоо...
29/09/2025

“СПОРТООР ТЭРГҮҮЛЭГЧ ХАМТ ОЛОН”-Ы ЭРЭЛД...
📌БХЯ, түүний харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагчдын дунд “Спортоор тэргүүлэгч хамт олон”-ыг тодруулах спортын таван төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна.
📌Тэмцээнд БХЯ-ны газар, хэлтэс, харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн нийт 320 гаруй тамирчид оролцож сагсанбөмбөг, волейбол, дартс, шатар, ширээний теннисийн төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
📌Нээлтийн үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй Батлан хамгаалах салбарын удирдлагууд оролцож нийт алба хаагчдадаа амжилт хүслээ.
📌Мөн энэ үеэр Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, яруу найрагч, “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан хүрэлцэн ирж нийт тамирчин дайчдадаа “Тамирчны алдар” дуугаа өргөлөө.
📌Тэмцээн 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд спортыг дэмжиж, эрүүл амьдралын хэв маяг эрхэмлэгч та бүхнийг хүрэлцэн ирж баг, тамирчдадаа дэмжихийг уриалж байна.

АЖЛЫН ХЭСЭГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛД АЖИЛЛАВ    Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын ...
26/09/2025

АЖЛЫН ХЭСЭГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛД АЖИЛЛАВ
Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан, БХЯ, ЗХЖШ-ын хамтарсан ажлын хэсэг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажиллаж, Батлан хамгаалахын сайдын 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн явц, байдалд шалган туслах ажил явуулж, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгч ажиллалаа.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал албан даалгаврыг хэрэгжүүлэх дөрвөн үндсэн чиглэлээр 27 арга хэмжээ төлөвлөж, салбарын онцлогт нийцсэн инновац, шинэ технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, алба хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр тусгайлсан төлөвлөгөө гарган үр дүнтэй хэрэгжүүлж байна.

ГАДААДАД СУРАЛЦСАН ЦЭРГИЙН АНХНЫ ЦУВААНЫ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА           Гадаадын цэргийн академи, их дээд сургуулиу...
25/09/2025

ГАДААДАД СУРАЛЦСАН ЦЭРГИЙН АНХНЫ ЦУВААНЫ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Гадаадын цэргийн академи, их дээд сургуулиудад суралцагчдын түүчээ болсон Гарамгай баатар Л.Дандарын хариуцсан ЗХУ-д суралцах цэргийн цувааны офицер, дайчид өнөөдөр уулзалдаж, нэгэн жарныхаа түүхийг тунхаглаж, дурсамж яриа өрнүүлцгээлээ.

Жараад оны дунд үеэс хоёр хөршийн улс төр, үзэл суртлаас үүдэлтэй нөхцөл байдал манай улсын хувьд эерэг, сөрөг нөлөөлөл үзүүлж байснаас Монголын Ардын Армийг өргөтгөн зохион байгуулах зайлшгүй шаардлага үүссэний улмаас цэргийн боловсон хүчнийг олон тоогоор сургаж бэлтгэхээр шийдвэрлэжээ. Ингээд 1965 онд дунд сургуулиа амжилттай төгссөн, сурлага, сахилга бат, эрүүл мэндээрээ шалгаран тэнцсэн 198 залууг ЗХУ-ын цэргийн академи, их дээд сургуулиудад илгээсэн нь хамгийн анхных хийгээд хамгийн олон тоотойгоороо түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм.

Эдгээр төгсөгчид Монголын Ардын Армийн хөгжил цэцэглэлтэд түүхэн хувь нэмрээ оруулсан төдийгүй олон зүйл, үйл явдлын анхдагчид болж, цэргийн шинэчлэлийг гардан гүйцэтгэгчид болсон цэргийн боловсон хүчин төдийгүй өрнийн соёлын үрийг таригчид, түгээгчид билээ.

Төр засаг, ард түмэн, ар гэрийнхнээрээ ёс төртэй үдүүлж, бүхэл бүтэн галт тэрэгний цуваа эзэгнэн алсыг зорьж байсан эдгээр төгсөгчдөөс Монгол Улсын баатар нэг, Ардын Их Хурлын депутат гурав, Үндэсний бөхийн аварга нэг, төрийн алтан мөрдэстэн генерал долоо, шинжлэх ухааны доктор, дэд доктор 10 гаруй, Монгол Улсын гавьяат цолтон хоёр төрснөөс гадна төр засаг, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлага, нэгтгэл, ангийн захирагч олноор төрөн гарсан байдаг.

Эрдмийн аянд мордсоныхоо 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа ахмадуудад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Ахмадын хороод, ажиллаж, алба хааж байсан байгууллагуудаас нь хүндэтгэл үзүүлсэн юм.

🇲🇳 Засгийн газар 100 хоногт-Батлан хамгаалах яам: ✅ Бодлого, хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд  хийгдсэн ажлууд: •  Улс...
24/09/2025

🇲🇳 Засгийн газар 100 хоногт-Батлан хамгаалах яам:

✅ Бодлого, хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн ажлууд:
• Улсын нисэхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг эцэслэн боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлэх, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо.
• “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” баримт бичгийн төслийг эцэслэн боловсрууллаа.
• “Зэвсэгт хүчний зэвсэг техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулахаар ажиллаж байна.
________________________________________

✅ Зэвсэгт хүчний бүтэц, чадавхыг сайжруулахад хийгдсэн ажлууд:
• Нисгэгчгүй нисэх хэрэгсэл, дроны анги байгуулах судалгааны ажил явагдаж байна.
• Мотобуудлага-экологийн цэргийн анги байгуулахаар судалж байна.
• Батлан хамгаалах салбарын туршилт судалгааны төвүүдийг нэгтгэн шинжлэх ухаан, инновац, аж үйлдвэрийн төв байгуулна.
• Сумны үйлдвэрийн барилгыг ашиглалтад оруулж, Монголчууд анх удаа сум үйлдвэрлэлээ.
• Олон улс судлалын төв байгуулахаар ажиллаж байна.

________________________________________
✅ Боловсон хүчнийг сайжруулах, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлд хийгдсэн ажлууд:
• Цэргийн эмч, сувилагчийг тусгайлан бэлтгэхээр боллоо.
• Зэвсэгт хүчний офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор орон сууцны урьдчилгааг бүрдүүлэхэд 20 сая төгрөгийн дэмжлэгийг нийт 100 гаруй алба хаагчид үзүүллээ.
• Ахлагч хотхон хорооллын ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүллээ.
• ҮБХИС-ийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн дэргэд “Кибер аюулгүй байдлын гүнзгийрүүлсэн сургалтын танхим”, “Нисгэгчгүй нисэх хэрэгслийн сургалт, зохион бүтээх төв”-ийг байгуулж, хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
• Оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгууллаа.
• Хугацаат цэргийн алба хаагчдыг Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвтэй хамтран сургалтад хамруулж тухайн орон нутагт хэрэгцээт мэргэжилтэн бэлтгэж эхэллээ.
• Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын нөхөн олговрын хэмжээг 80/20 болгох тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

________________________________________
✅ Олон улсын хамтын ажиллагаа, дадлага сургуулилалтыг эрчимжүүлэхэд хийгдсэн ажлууд:
• Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн “Хээрийн дадлага” сургалтыг зохион байгууллаа.
• НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагаанд “Сургалтын хөдөлгөөнт бүлэг”-ийг анхлан илгээлээ.
• Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Батлан хамгаалах салбарын олон улсын чуулга уулзалтад оролцож, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэрэг техникийн хамтын ажиллагааг сайжруулж, боловсон хүчнийг бэлтгэхэд хамтран ажиллахаар боллоо.

________________________________________

✅ Нийгмийн оролцоо, тэмдэглэлт ойн хүрээнд:
• “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгууллаа.
• 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
• “Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтад оролцож байна.

🇲🇳 Шинэ засгийн газар байгуулагдсан 100 хоногт Батлан хамгаалах салбарын хийсэн ажил нь цэрэг, техникийн шинэчлэлээр хязгаарлагдахгүйгээр улс орны хөгжил, аюулгүй байдалд илүү өргөн хүрээтэй хувь нэмэр оруулах суурь шинэчлэлийн эхлэл боллоо.

“ШИЛДЭГ ДАЙЧИН-2025” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО     Монгол цэргийн нэгдсэн холбооны нэрэмжит төрийн цэргийн бай...
24/09/2025

“ШИЛДЭГ ДАЙЧИН-2025” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монгол цэргийн нэгдсэн холбооны нэрэмжит төрийн цэргийн байгууллагын хугацаат цэргийн алба хаагчдын бие бялдар, мэдлэг, ур чадварыг сорих “Шилдэг дайчин-2025” болзолт уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Гурван үе шаттай явагдсан уралдааны эхний үеийг нэгтгэл, анги, салбарууд дотооддоо, хоёрдугаар үеийг төрийн цэргийн байгууллагууд харьяа нэгтгэл, анги, салбарынхаа хэмжээнд, гуравдугаар үеийг төрийн цэргийн байгууллагуудын дунд явуулж шилдгүүдээ тодруулав.
Тус уралдаанаар хугацаат цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг ерөнхий хөгжил, биеийн тамирын бэлтгэлийн үзүүлэлтээр, ур чадварын түвшнийг нь монгол бичиг, англи хэл, эсээ бичлэгийн чадвараар тус тус сорьсон юм. Тэгвэл “Шилдэг салааны захирагч”-ийг бие бялдар, мэдлэг чадвар, салааны бүрэлдэхүүний шат бүрийн төгсгөлд авсан онооны дунджаар дүгнэж шалгаруулав.
Энэхүү болзолт уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалтыг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн материаллаг баазыг түшиглэн явуулсан бөгөөд эл үйл ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга бэлтгэл хурандаа Ж.Ванчинсүрэн, Монгол цэргийн нэгдсэн холбооны бага хурлын гишүүн, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан бэлтгэл дэслэгч генерал Д.Ганзориг, Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн ЦЕГ-ын Ахмадын хорооны дарга бэлтгэл хошууч генерал Ч.Амарболд, төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар, хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

АЛБАН ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦАД ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА     Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 6 дугаар...
24/09/2025

АЛБАН ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦАД ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах, бүтээмжийг сайжруулах тухай” 01 дүгээр албан даалгаврыг үндэслэн Батлан хамгаалахын сайдын ижил агуулгатай 02 дугаар албан даалгавар батлагдан хэрэгжиж байна.
Албан даалгаврын хэрэгжилтийн явцыг шалган туслах зорилгоор бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Цэргийн төв эмнэлэг, “Бөртэ” ТӨААТҮГ-т ажиллаж, хэрэгжилтийн бодит байдалд үнэлэлт өглөө. Шалган туслах ажлын хүрээнд ажлын хэсгийн гишүүд албан даалгаврын шалгаж үнэлэн, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөмж, зөвлөгөө өгч, ажлын төгсгөлд дүн гарган, холбогдох бүрэлдэхүүнд танилцуулж, ажлын хэсгийн даргаас цаашид анхаарах асуудлаар үүрэг чиглэл өгч ажиллаж байна.
“БӨРТЭ” ТӨААТҮГ-т ажиллах үед УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн явцтай газар дээр нь танилцсан юм.

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ ШИНЭ САНАЛ САНААЧИЛГЫГ ЗАЛУУЧУУДААСАА АВЧ БАЙНА     УИХ, Засгийн газрын гишүүн...
23/09/2025

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ ШИНЭ САНАЛ САНААЧИЛГЫГ ЗАЛУУЧУУДААСАА АВЧ БАЙНА

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Төрлийн цэргийн командлалын залуу офицеруудын төлөөлөлтэй “Кофетой уулзалт, ярилцлага”-ыг зохион байгууллаа.

Тус уулзалтаар салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй ярилцаж, цаашид батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж болохуйц шинэ санал санаачилгыг залуу офицеруудаасаа сонсож, чухлын дарааллаар зарим санаачилгыг дэмжих боломжийг судлан ажиллахаар боллоо.

📣Цэргийн төв эмнэлэг цахим хөтөчтэй боллоо. Та бүхэн доорх QR кодыг гар утасны камертаа уншуулж мэдээллийг түргэн шуурха...
23/09/2025

📣Цэргийн төв эмнэлэг цахим хөтөчтэй боллоо. Та бүхэн доорх QR кодыг гар утасны камертаа уншуулж мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой

МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЦЭРГИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХАМТАРСАН СУРГУУЛЬ ӨНДӨРЛӨЛӨӨ       Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах ...
23/09/2025

МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЦЭРГИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХАМТАРСАН СУРГУУЛЬ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хуурай замын цэргийн инженерийн салбарын хамтарсан “Гүүр” сургалт, дадлага анх удаа зохион байгуулагдаж, амжилттай өндөрлөлөө.

Хоёр орны цэргийн инженерүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү хамтарсан сургалтын I шатны онолын сургалт нь БНСУ-д өрнөсөн бол II шатны дадлагын сургалтыг Сэлэнгэ мөрнийг түшиглэн Зэвсэгт хүчний 234 дүгээр анги болон Хуурай замын цэргийн командлал, барилга инженерийн цэргийн нэгтгэл, ангийн усчин дайчдын төлөөллийг хамруулан зохион байгуулсан юм.

Монгол, Солонгосын цэргийн инженерүүдийн ажил, мэргэжлийн төдийгүй хоёр орны найрсаг хамтын ажиллагааны гүүр болон цаашид үргэлжлэн зохион байгуулагдах тус сургалтын үеэр алба хаагчдыг хамарсан соёл урлаг, спортын олон талт үйл ажиллагаа зохион байгуулснаас гадна Монголын үндэсний өв соёл, уламжлалыг харуулсан бэсрэг наадам зохион байгуулсан нь эрхэм зочдод ихээхэн таалагдсан төдийгүй өөрсдөө бөх барилдаж, сум тавьсан нь хөгжилтэй, дурсамжтай үйл явдал байлаа.

ЦЭРГИЙН СЭТГҮҮЛЧИД ЧУУЛЖ БАЙНА      📌 Индонези Улсын нийслэл Жакарта хотод Ази, номхон далайн бүс нутгийн 10 гаруй орны ...
22/09/2025

ЦЭРГИЙН СЭТГҮҮЛЧИД ЧУУЛЖ БАЙНА

📌 Индонези Улсын нийслэл Жакарта хотод Ази, номхон далайн бүс нутгийн 10 гаруй орны 40 гаруй цэргийн сэтгүүлчид оролцсон "Цэргийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан"-ы чадавхжуулах сургалт, семинар эхэллээ. Монгол, Канад, Индонези, Тайланд, Филиппин, Вьетнам, Фижи, Малайз, Непал зэрэг орнуудын цэргийн сэтгүүлчид суралцаж байна.
📌 Канад Улсын Зэвсэгт хүчний дэмжлэгтэйгээр жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус арга хэмжээнд хошууч Ё.Бат-Эрдэнэ (ЗХЖШ), ахмад Г.Итгэл (Соёмбо редакц), ахмад Д.Болормаа (ХЗЦК) нар оролцож байгаа бөгөөд сургалт энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
📌 Нээлтийн ажиллагаанд Канад, Индонези Улсын Зэвсэгт хүчний удирдлага оролцож, бүс нутагт энх тайвныг бэхжүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, зэвсэгт хүчнийхээ үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлахад цэргийн сэтгүүлчид онцгой чухал үүрэгтэйг онцоллоо.
📌 Сургалтыг Канадын Зэвсэгт хүчний сургагч багш нар удирдан явуулах бөгөөд хэвлэл мэдээллийн орчин үеийн хандлага, онолын болон бүлгийн дасгал дадлага, орон орны зэвсэгт хүчний сурталчилгаа явуулж буй арга хэлбэрийн талаар туршлага солилцох, сошиал сувгийн давуу болон сөрөг талуудыг дэлгэрэнгүй авч үзэхээр хөтөлбөртөө тусгажээ.
📌 Ташрамд дурдахад манай оронд 2016, 2018 онд "Иргэн-цэргийн харилцаа, соёл хүмүүжил", 2022 онд "Цэргийн хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан" сэдвийн хүрээнд энэхүү арга хэмжээ байгуулагдаж байсан юм.

АЛБАН ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАЖ, ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ     Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдри...
22/09/2025

АЛБАН ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАЖ, ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах, бүтээмжийг сайжруулах тухай” 01 дүгээр албан даалгаврыг үндэслэн Батлан хамгаалахын сайдын 2025 оны “Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах, бүтээмжийг сайжруулах тухай” 02 дугаар албан даалгавар батлагдсан.
Энэхүү албан даалгаврын хэрэгжилтийн явц байдалтай танилцаж шалган, туслах ажлын хүрээнд ҮБХИС-д бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөмж зөвлөгөө өглөө.
Ажлын хэсэг 9 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд Цэргийн төв эмнэлэг, “Бөртэ” ТӨААТҮГ, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 011, 189, 310 дугаар ангиудад ажиллаж, албан даалгаврын хэрэгжилтийн бодит байдлыг үнэлж, зөвлөмж гаргах юм.

ЭЛСЭГЧДИЙН ЭЕШ-ЫН ДУНДАЖ ОНОО 40 НЭГЖЭЭР АХИСАН📌Монгол Улсын боловсролын ууган байгууллагуудын нэг Үндэсний Батлан Хамга...
22/09/2025

ЭЛСЭГЧДИЙН ЭЕШ-ЫН ДУНДАЖ ОНОО 40 НЭГЖЭЭР АХИСАН
📌Монгол Улсын боловсролын ууган байгууллагуудын нэг Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Сургалтын хэлтсийн дарга хурандаа Н.ЦОГТГЭРЭЛ-тэй ярилцав.
📌Шинэ хичээлийн жилдээ ҮБХИС-ийн хийж хэрэгжүүлэх шинэлэг үйл ажиллагаануудын тухай танилцуулна уу?
-Биднийг онцлог үйл явдлаар арвин жил угтаж байна. Үндэсний аюулгүй байдлын гадаад орчин, геополитикийн нөхцөл байдал тодорхойгүй, бүс нутгийн байдал тогтвортой бус, их гүрнүүдийн стратегийн сөргөлдөөн хурцдаж байгаа энэ үед эх орноо батлан хамгаалах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэх ирээдүйн офицер, ахлагч нарт тавигдах шаардлага улам өндөр болж байна.
Ялангуяа олон улсын болон үндэсний аюулгүй байдлын талаар гүнзгий ойлголттой, шинэ техник, технологийн талаар өндөр мэдлэгтэй нарийн мэргэжлийн инженер, техникийн офицер, ахлагч нарын эрэлт хэрэгцээ нэмэгдэх нь дамжиггүй болж байна. Эдгээр нөхцөл байдалтай уялдуулан Цэргийн нэгдсэн сургуулийн харьяанд Кибер аюулгүй байдлын тэнхимийг шинээр байгуулж Программ хангамж, сүлжээний инженер мэргэжлээр шинээр элсэлт авлаа. Энэхүү хөтөлбөрөөр элсэн суралцагчид нь цаашид Кибер аюулгүй байдлын цэрэг төдийгүй Зэвсэгт хүчний анги салбаруудад чухал хэрэгцээтэй боловсон хүчин болох юм. Ирээдүйн манлайлагч, офицеруудын гадаад хэлний мэдлэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтэд онцгой анхаарч “Сонсогч бүр тамирчин байх” зарчмыг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл сонсогч бүр суралцах хугацаандаа биеийн тамирын хичээлээс гадна спортын аль нэг төрлийг сонгон дөрвөн жил тасралтгүй хичээллэх, бэлтгэл хийх боломжийг бүрдүүллээ.
📌Гадаад хэлний хэрэгцээ аль ч салбарт чухал байр суурьтай. Энэ хүрээнд ямар ажлууд хэрэгжүүлж байгаа вэ?
-Англи хэлний сургалтын хугацааг нэмэгдүүлэн төгсөхдөө англи хэлний дунд шатны мэдлэг эзэмшсэн байх шаардлага тавина. Ингэхдээ зөвхөн багш заах бус сонсогчид бие даан суралцах, идэвх чармайлтыг дэмжих замаар хэрэгжүүлэх юм. Их сургуулийн номын санд сонсогч, оюутны бие даан суралцах танхимын тоог нэмэгдүүлэн нэг танхимыг гадаад хэлний бие даан суралцах төв болгон тохижууллаа. Мөн сонсогчдын судалж буй ерөнхий суурь хичээлийн багц цагийг нэмэгдүүлсэн. Ялангуяа байгалийн ухааны хичээлийг анги дэвшин суралцах шалгуурт хамруулсан. Гадаад хэл, биеийн тамирын бэлтгэлжилтийн төвшнийг жил бүр тогтоож, байгалийн ухааны хичээлүүдийн үнэлгээ, шалгуурыг зайлшгүй давж гарсны үндсэн дээр анги дэвших тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөж байна.
Сургалтын орчныг сайжруулах ажлын хүрээнд Ахлагчийн политехникийн коллежийн хичээлийн байрны бүтээн байгуулалтыг Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр хийж ирэх 10 дугаар сараас шинэ байранд хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон.
📌Шинэ элсэгчдэдээ ямар шалгуур шаардлага тавьсан бэ?
-Их сургуулийн нэр хүнд, үйл ажиллагаа жилээс жилд сайжирч элсэхийг хүсэгч иргэдийн тоо нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд шинээр зарим хөтөлбөрүүдийг нээсэн, дөрвөн жилийн цэргийн сургалтын тогтолцоонд шилжсэн, нийгэмд Зэвсэгт хүчний нэр хүнд өндөр байгаа зэрэг олон шалтгаанаар их сургуульд элсэн суралцахаар хандсан иргэдийн өрсөлдөөн их байлаа. Бид элсэгчдэд Элсэлтийн ерөнхий шалгалтын (ЭЕШ) онооны шалгуураас гадна эрүүл мэнд, бие бялдрын болон биеийн өндрийн хувьд тодорхой шалгуур тавьж элсэлтийг зохион байгуулсан. Тухайлбал биеийн жингийн зохистой харьцааг хангасан, эрэгтэй 170 см, эмэгтэй 165 см дээш өндөртэй, 17-22 насны иргэдийг элсүүллээ. Зөвхөн энэ онд гэхэд ЦНС-д элсэгчдийн ЭЕШ-ын дундаж оноо 40 нэгжээр ахисан байна.
📌“Цэргийн анхан шатны бэлтгэл” сургалтад хамрагдаж цэргийн тангаргаа өргөсөн залуус сэтгэл хангалуун байгаа нь анзаарагдсан.
-Тэгэлгүй яах вэ. “Цэргийн анхан шатны бэлтгэл” сургалт амжилттай явагдаж, Цэргийн нэгдсэн сургууль, Цэргийн хөгжмийн политехникийн коллеж, Ахлагчийн политехникийн коллежид шинээр элссэн сонсогчид болон гадаадын улс орнуудын цэргийн их, дээд сургуульд суралцах суралцагчид, Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудад офицер, ахлагчийн албан тушаалд энгийнээр ажиллаж байгаа алба хаагчид хамрагдаж Монгол Улсын Цэргийн тангараг өргөн, өндөр босгыг давж цэргийн албанд орлоо.
📌Та бүхний цаашдын зорилго юу вэ?
-Цаашид салбарт хэрэгцээтэй мэргэжлийн хөтөлбөрүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, гадаад, дотоодын их дээд сургуультай хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, салбарын ирээдүйг тодорхойлогч өндөр мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй офицер, ахлагчийг бэлтгэх талаар үе шаттай ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал ҮБХИС-д бэлтгэх боломжгүй боловч салбарт нэн шаардлагатай эрх зүйч, эмч, сувилагч, нарийн мэргэжлийн инженерүүд зэрэг хөтөлбөрийг дотоодын тэргүүлэх их, дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр ирэх хичээлийн жилээс 1-2 хамтарсан хөтөлбөрийг нээх, цаашид жил бүр тогтмол нэмэх юм. Зэвсэгт хүчинд шаардлагатай байгаа барилга, зам гүүр, механик болон электроникийн инженерийн тэнхимийг нээх замаар инженерийн хөтөлбөрийг тасралтгүй нэмэгдүүлнэ.
Ярилцсан танд баярлалаа. Эрдэм мэдлэг түгээж, эх орноо батлан хамгаалах дайчдаа бэлтгэх их үйлсэд нь амжилт хүсье.
Дэслэгч П.СИЙЛЭГМАА

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Соёмбо редакц posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Соёмбо редакц:

Share