Нүүдэлчин Монголчууд

Нүүдэлчин Монголчууд ☎️99556050

Гэртээ байдаг ажилгүй эмэгтэйн хөшөө гэнээ..
17/09/2025

Гэртээ байдаг ажилгүй эмэгтэйн хөшөө гэнээ..

Дэлхийн хүн ам өнөөдөр 8.2 тэрбум хүрчээ.Хэрвээ нийт хүн амыг 100% гэж бодоод ангилан хуваавал: 11%  Европ тивд амьдарда...
12/09/2025

Дэлхийн хүн ам өнөөдөр 8.2 тэрбум хүрчээ.
Хэрвээ нийт хүн амыг 100% гэж бодоод ангилан хуваавал:
11% Европ тивд амьдардаг
5% Хойд Америк тивд
9% Өмнөд Америк тивд
15% Африк тивд
60% Ази тивд амьдардаг бол
49% хөдөө тосгонд оршин сууж
51% хотын оршин суугч нар ба
12% Хятад хэлээр ярьж
5% Англи
5% Испани
3% Хинди
3% Бенгали
3% Португали
2 % Орос
2 % Япон
62% өөрсдийн эх хэлээр (Монгол гэх мэт цөөн хүн ардтай улс) ярьдаг юм байна
77% орон сууцтай амьдрах газартай бол
23% орон гэргүй ядуус байна
63% цадталаа иддэг бол
21% илүү ихийг идэж
15% хоол хүнс хүрэлцдэггүй хагас өлсгөлөн байдаг бол
48% хоногийн амьдрах зардал 2usd бага байна
87% цэвэр ус ашиглах боломжтой бол
13% цэвэр ус ашиглах боломжгүй
75% гар утас ашигладаг
25% гар утас ашигладаггүй
30% интернет ашиглаж холбогдох боломжтой бол
70% интернетэд холбогдох боломжгүй юм байна
7% дээд боловсрол эзэмшсэн
93% их дээд сургууль болон коллежид суралцаагүй
83% бичиг үсэг тайлагдсан бол
17% уншиж бичиж чаддагүй гэнээ
33% христийн шашинт
22% муслим
14% индус
7% буддын
12% бусад шашинг шүтдэг бол
12% шашингүй үзэлтнүүд аж
26% 14 нас хүрээгүй өнгөрсөн бол
66% 15-64 насалж
8% 65 дээш насныхан байна
Хэрэв та амьдрах орон сууцтай хоол хүнсээр дутагдаагүй цэвэр усны хүртээмжтэй, гар утастай интернет ашигладаг, их дээд сургууль коллеж төгссөн бол та хангалуун амьдралтай 7 хон хувийн хүн амын группт хамрагдах нь.
Нийт хүн амын 8% 65 хүртэл насалдаг.
Хэрэв та 65 дээш настай бол амьдралд талархаж сэтгэл хангалуун бай яагаад гэвэл та 65 нас хүрээгүй өөд болсон 92% ороогүй юм.
Тийм учраас та үлдсэн амьдралынхаа мөч болгоныг хайрлаж эрхэмлээрэй…

Эхнэртээ найз бүсгүйдээ авч өгөх гэж байна уу?
11/09/2025

Эхнэртээ найз бүсгүйдээ авч өгөх гэж байна уу?

06/09/2025

Эр хурга гэж энийг л хэлдэг юм шдээ.

Хөөх сүйн бөгж өгчихлөө 😱😱😱

ЭРТНЭЭС БИЕИЙГ НЬ ДААЛГА. АЛСДАА ТАНД Ч ХҮҮХДЭД Ч АМАР БАЙХ БОЛНО.Хүүхдэдээ хэлж өгөх 15 зөвлөмж: * Өөрийнхөө юмыг өөрөө...
02/09/2025

ЭРТНЭЭС БИЕИЙГ НЬ ДААЛГА. АЛСДАА ТАНД Ч ХҮҮХДЭД Ч АМАР БАЙХ БОЛНО.
Хүүхдэдээ хэлж өгөх 15 зөвлөмж:
* Өөрийнхөө юмыг өөрөө л хий. Хэн нэгний гарыг бүү хар.
* Тоглож болно, харин хийх ажлаа заавал хий.
* Тийм хүн болно гэж хоосон битгий мөрөөд. Тодорхой зорилго тавь.
* Найз нөхдөө зөв сонго. Дурыггүй зүйлийг чинь хийлгэх гэвэл татгалз.
* Маргааш юу хийхээ өнөөдөр төлөвлө.
* Өөрийгөө битгий гол. Чадна гэж бодвол чадах л болно.
* Дутагдлаа, алдаагаа хүлээн зөвшөөрч, засч бай.
* Мөрөөд, томоор мөрөөд.
* Өнөөдөр хийх ёстой зүйлээ өнөөдөр хий.
* Хийсэн зүйл чинь бүтэлгүйтвад дахиад хийгээд үз.
* Бусдыг анхааралтай сонсож бай.
* Асуух юм байвал зоригтой асуу.
* Шуумжлэлд битгий уурла. Яагаад ингэж хэлсэнийг нь бод.
* Хэн нэгнийг магтмаар байвал магт, талархмаар байвал таларх.
* Шаардлагатай үед нь бусдад тусла.
Эдгээрийг хийж чаддаггүй томчууд ч олон байдаг.
Харин багаасаа эдгээрийг сурвал ямар их үр бүтээлтэй амьдрах болоо.

Аавын талыг АВГААаваас тань дүү бол БАГА АВГААаваас тань ах эгч бол ИХ АВГАЭэжийн талыг НАГАЦЭэжээс тань дүү бол БАГА НА...
29/08/2025

Аавын талыг АВГА
Ааваас тань дүү бол БАГА АВГА
Ааваас тань ах эгч бол ИХ АВГА

Ээжийн талыг НАГАЦ
Ээжээс тань дүү бол БАГА НАГАЦ
Ээжээс тань ах эгч бол ИХ НАГАЦ

Авга, нагацын хүүхдүүд таны хувьд ҮЕЭЛ
Үеэлийн хүүхдүүд таны хувьд ХАЯАЛ
Хаяалын хүүхдүүд таны хувьд ҮЕЭНЦЭР
Үеэнцэрийн хүүхдүүд таны хувьд ХАЯАНЦАР

Таны эмэгтэй дүүг ЭГИ гэж нэрлэнэ
Таны төрсөн ах дүүсийн хүүхдүүд таны хувьд БҮЛ ДҮҮ
Таны хүүгийн хүүхэд таны хувьд АЧ
Ачийн хүүхэд таны хувьд ЖИЧ
Жичийн хүүхэд таны хувьд ГУЧ
Таны охины хүүхэд таны хувьд ЗЭЭ
Зээгийн хүүхэд таны хувьд ЗЭЛ

Өвөөгийн аавыг БУУРАЛ ӨВӨӨ
Буурал өвөөгийн аавыг ӨНДӨР ӨВӨӨ
Өндөр өвөөгийн аавыг ТЭРГҮҮН ӨВӨӨ
Тэргүүн өвөөгийн аавыг ЭЛЭНЦ ӨВӨӨ
Элэнц өвөөгийн аавыг ХУЛАНЦ ӨВӨӨ гэнэ.

Ахтай тань гэрлэсэн эмэгтэйг БЭРГЭН ЭГЧ
Дүүтэй тань гэрлэсэн эмэгтэйг БЭР гэнэ
Эгчтэй тань гэрлэсэн эрэгтэйг ХҮРГЭН АХ
Дүүтэй тань гэрлэсэн эрэгтэйг ХҮРГЭН ДҮҮ гэнэ

Нэг дэх гэрлэлтийг АРИУН ГЭР БҮЛ
Хоёр дахь гэрлэлтийг ЭВЛЭГ ГЭР БҮЛ
Гурав дахь гэрлэлтийг ХОЛИОН ГЭР БҮЛ
Үүнээс цаашхыг ЗАВХУУЛ ГЭР БҮЛ гэнэ...

ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ.Хүний 2 хөлөнд :6 булчин 40 шөрмөс 52 яс60 үе66 зүүний цэг72 рефлексологи 7200 мэдрэлийн төгсгө...
27/08/2025

ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ.

Хүний 2 хөлөнд :
6 булчин
40 шөрмөс
52 яс
60 үе
66 зүүний цэг
72 рефлексологи
7200 мэдрэлийн төгсгөл байдаг.

Анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг удаашруулахад тустай хөлийн ул болон шилбэнд зориулсан дасгалуудын тухай бичигдсэн байдаг нь зүгээр нэг тохиолдол биш юм.

💗 1. ХӨЛ НҮЦГЭН ЯВАХ.

Аль болох хөл нүцгэн явах хэрэгтэй.Мэдээж байгальд хөл нүцгэн явах нь мянган тустай.Хэрэв энэ нь боломжгүй бол ядаж гэртээ хөл нүцгэн явах хэрэгтэй.Шал тань хүйтэн байсан ч гэрийн шаахайгаа тайлаад 10-15 мин өдөрт 3 удаа гэртээ хөл нүцгэн яваарай.

💗 2. ХӨЛИЙН ӨСГИЙ БОЛОН ӨЛМИЙГӨӨР ГИШГЭЖ ЯВАХ

Өсгий ба өлмийгөөр,мөн хөлийн улны гадна болон дотор талаар тогтмол явж хэвших хэрэгтэй.Энэ нь хөлний яс,судас шөрмөсийг бэхжүүлдэг,цусны эргэлтийг сайжруулдаг төдийгүй үүний үр дүнд дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа илт сайжирдаг.Ингэж явах нь тийм хэцүү биш туршаад үзээрэй,ашиг тус нь арвин шүү.

💗 3. ХӨЛИЙНХӨӨ УЛЫГ ЮМААР ТОВШИХ

Өнөөдрөөс эхлэн хөлийнхөө улыг резин болон модон алх зэрэг хөнгөн зүйлээр товшиж эхлээрэй.Гурилын элдүүр,хоосон шилэн сав ч болно.Хөлийн хуруунуудаас эхлэн зөөлөн цохиж товш.Хэсэг хугацааны дараа бүх л биеэр халуун бүлээн урсах таатай мэдрэмж,тайвшралыг мэдрэх болно.Хятадууд энэ аргыг зөвхөн хөлнийх төдийгүй бүх биеийн цусны эргэлтийг сайжруулах шилдэг арга гэж үздэг.

💗 4. ЮН-ЦЮАНЬ ЦЭГИЙН МАССАЖ

Хятадын эрдэмтэд хөлийн уланд оршдог Юн-Цюань гэж нэрлэдэг онцгой нэгэн цэгийг тогтмол массаж хийхийг зөвлөдөг.Энэ цэг нь хөлийн хурууны ард хөлний нумны голд оршдог.Энэ массаж хөлний булчин шөрмөсийг суллаж,цусны эргэлтийг сайжруулдаг.Өглөө,оройд хийхэд тохиромжтой.Энэ массажыг хийх 2 арга бий: хуурай ба нойтон.Хуурай хийх арга нь: Энэ цэг дээр зүгээр л 20 удаа тасралтгүй дарах арга.Хоер хөлөө ээлжлэн цэг дээр дарна.Нойтон арга нь: саванд 38 градусын халуун ус хийгээд хөлөө улайхыг хүлээнэ.Үүний дараа 2 хөлийнхөө энэ цэг дээр эрхий хуруугаараа зэрэг тасралтгүй 80 удаа дарна.Эцэст нь хөлийн улыг гараараа 3-5 мин илэх хэрэгтэй.

💗 5. ХАЛУУН,ХҮЙТЭН УСААР ЭЭЛЖЛЭН БУЛХАХ

Энэ арга бидний хөлөнд маш хэрэгтэй.Цусны эргэлтийг сайжруулж,хөлний чадлыг ихэсгэж,хөгшрөлтийг удаашруулдаг.2 хөлөө эхлээд халуун,дараа нь хүйтэн усаар ээлжлэн булхаж хэвшээрэй.

Эцэст нь аль болох их алхаж,хөлөө хөдөлгөж,хөлөө арчилж түүнд залхуурал бүү олгоорой.

АМЬДРАЛ БОЛ ХӨДӨЛГӨӨН гэдгийг бүү март!

Дэлхийн хүн ам өнөөдөр 8.2 тэрбум хүрчээ.Хэрвээ нийт хүн амыг 100% гэж бодоод ангилан хуваавал: 11%  Европ тивд амьдарда...
26/08/2025

Дэлхийн хүн ам өнөөдөр 8.2 тэрбум хүрчээ.
Хэрвээ нийт хүн амыг 100% гэж бодоод ангилан хуваавал:
11% Европ тивд амьдардаг
5% Хойд Америк тивд
9% Өмнөд Америк тивд
15% Африк тивд
60% Ази тивд амьдардаг бол
49% хөдөө тосгонд оршин сууж
51% хотын оршин суугч нар ба
12% Хятад хэлээр ярьж
5% Англи
5% Испани
3% Хинди
3% Бенгали
3% Португали
2 % Орос
2 % Япон
62% өөрсдийн эх хэлээр (Монгол гэх мэт цөөн хүн ардтай улс) ярьдаг юм байна
10% дайн тулаан зэвсэгт мөргөөн болж буй бүсэд амьдардаг
77% орон сууцтай амьдрах газартай бол
23% орон гэргүй ядуус байна
63% цадталаа иддэг бол
21% илүү ихийг идэж
15% хоол хүнс хүрэлцдэггүй хагас өлсгөлөн байдаг бол
48% хоногийн амьдрах зардал 2usd бага байна
87% цэвэр ус ашиглах боломжтой бол
13% цэвэр ус ашиглах боломжгүй
75% гар утас ашигладаг
25% гар утас ашигладаггүй
30% интернет ашиглаж холбогдох боломжтой бол
70% интернетэд холбогдох боломжгүй юм байна
7% дээд боловсрол эзэмшсэн
93% их дээд сургууль болон коллежид суралцаагүй
83% бичиг үсэг тайлагдсан бол
17% уншиж бичиж чаддагүй
33% христийн шашинт
22% муслим
14% индус
7% буддын
12% бусад шашинг шүтдэг бол
12% шашингүй үзэлтнүүд аж
26% 14 нас хүрээгүй өнгөрсөн бол
66% 15-64 насалж
8% 65 дээш насныхан байна

Хэрэв та амьдрах орон сууцтай хоол хүнсээр дутагдаагүй цэвэр усны хүртээмжтэй, гар утастай интернет ашигладаг, их дээд сургууль коллеж төгссөн бол та хангалуун амьдралтай 7 хон хувийн хүн амын группт хамрагдах нь.

Нийт хүн амын 8% 65 хүртэл насалдаг.
Хэрэв та 65 дээш настай бол амьдралд талархаж сэтгэл хангалуун бай яагаад гэвэл та 65 нас хүрээгүй өөд болсон 92% ороогүй юм.
Тийм учираас та үлдсэн амьдралынхаа мөч болгоныг хайрлаж эрхэмлэ гэсэн байна да.

Гээд бодохоор манай Монголчууд ихэнх нь 7% орно до.
Энэ дээдсүүд жаахан өөдтөй бол......

1-р сандалСэтгэлзүй: Итгэлтэй, дэмжигч, магадгүй баруун гарын хүн шиг зан чанартай.Шинж чанар: Үнэнч, эрх мэдэлд ойр бай...
14/08/2025

1-р сандал

Сэтгэлзүй: Итгэлтэй, дэмжигч, магадгүй баруун гарын хүн шиг зан чанартай.

Шинж чанар: Үнэнч, эрх мэдэлд ойр байх дуртай, мэдээллийн урсгалд үргэлж оролцох сонирхолтой.

2-р сандал

Сэтгэлзүй: Тусч, нийгэмшсэн боловч анхаарлын төвд байхыг хүсдэггүй.

Шинж чанар: Тэнцвэртэй, дипломат, зуучлагчийн үүрэг гүйцэтгэх магадлалтай.

3-р сандал

Сэтгэлзүй: Тайван, тухтай орчинд оролцохыг хүсдэг ч шууд эрх мэдлийн тоглолтоос зайлсхийдэг.

Шинж чанар: Бодолтой, сайн сонсогч, багийн ажилд чиглэсэн.

4-р сандал

Сэтгэлзүй: Ил хараатай, хангалттай зайтай байх дуртай.

Шинж чанар: Ажигч, тайван, тооцоотой.

5-р сандал

Сэтгэлзүй: Өөрийгөө илэрхийлэгч, өрсөлдөх дуртай, эрх мэдэлд сорилт тавьж магадгүй.

Шинж чанар: Бие даасан сэтгэгч, итгэлтэй, ярианд давамгайлдаг.

6-р сандал

Сэтгэлзүй: Анхаарлын төвд байхыг хүсдэг ч зөрчилдөөнөөс зайлсхийдэг.

Шинж чанар: Сониуч, болгоомжтой, тодорхой зай барьсан дипломат байж магадгүй.

7-р сандал

Сэтгэлзүй: Бага зэрэг дотогшоо боловч оролцохыг хүсдэг.

Шинж чанар: Уян хатан, дуугүй сэтгэгч, ажиглагч.

8-р сандал

Сэтгэлзүй: Анхаарал татахаас зайлсхийж, олон нийтийн дунд уусах дуртай.

Шинж чанар: Дотогшоо, өөрийгөө эргэцүүлэгч, зөрчилдөөнөөс зайлсхийдэг.

9-р сандал

Сэтгэлзүй: Анхаарал татах дургүй, өөрийгөө гадуурхагдсан эсвэл зөвхөн ажиглагч мэт мэдэрч болно.

Шинж чанар: Дуугүй, стратегич, үйлдэл хийхийн өмнө ажигладаг.

Буйр нуур руу аялахдаа анхаарах зүйлс: Хадгалаад аваарай.   1. Буйр нуур орох замдаа Мэнэнгийн талаар давхихдаа нар манд...
13/08/2025

Буйр нуур руу аялахдаа анхаарах зүйлс:
Хадгалаад аваарай.

1. Буйр нуур орох замдаа Мэнэнгийн талаар давхихдаа нар мандах жаргахыг үзэх. Их үзэсгэлэнтэй жүү.
2. Буйр нуур Элсэн эрэгтэй дулаахан, халуун орны гадаадад далайд яваа мэт.
3. Буйр нуураас 20 км Их бурхант
4. Их бурхантаас 60 км яваад Халх гол сум. Халхын голын дайнд амиа алдсан баатруудад зориулсан хөшөө дурсгал , Ялалтын музей үзнэ.
5. Дархан хилээ хамгаалж буй залуу байлдагч нар хилээ болон бид нарыг хамгаалаад дурандаад зогсож байх болно.
6. Цаг агаар бол нам доор газар учир хангай газрыг бодохноо 6-8 градус дулаан, халуун гэсэн үг. Нуур нь бүлээн устай. Хөлд торох чулуу ч байхгүй.
7. Буйр нуур бол манай орны хамгийн олон зүйл загастай нуур юм. Тус нуураас жилдээ 300 тн загас олборлох нөөцтэй гэсэн тооцоо бий.
8. Зөвхөн энэ нууранд л байх “Улаан ном”-нд л бүртгэгдсэн “Леандер 1778” хавч амьдардаг.
9. Нуурын эрэг болон гайхалтай байгалийн үзэсгэлэнг буулгасан зургуудыг хараад хүмүүс гадаад далайн эрэгтэй маш их андуурдаг.
10. Буйр нуур нь зөвхөн байгалийн үнэт өв биш бөгөөд түүхийн хувьд ч үнэт өв болсон газар юм.
11. Буйр нуурын орчмын нутаг болох Загасны үйлдвэр, Адаг дулаан, Булан дэрс, Улаан худаг зэрэг газруудаар 1935-1936 онуудад Япон болон Манж-Гогийн талаас удаа дараа зэвсэгт халдлага хийж байсан.
12. Буйр нууранд 20000 дээш усны шувууд байнга байдаг ус намгийн шувууд ихтэй учраас олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Рамсарын конвенцийн хавсралт жагсаалтад 2004 онд бүртгэгджээ.
13. Буйр нуурын нэршил нь Хөлөн гэдэг гоо үзэсгэлэнт бүсгүй болон Буйр гэдэг хүчтэй сайхан эрийн тухай домгоос эхтэй.

12/08/2025

Хятадад үхлийн аюултай шумуулын вирусээр өвчилсөн өвчтөний тоо огцом нэмэгдэж байгаа аж.

8000 гаруй хүн халдвар авч мөн Гуандун мужид өнгөрсөн хоногт 3000 орчим тохиолдолд шинээр бүртгэгдсэн гэх мэдээлэл гарчээ

Найзууд хэн болсон ч найз л хэвээрээ байдаг
08/08/2025

Найзууд хэн болсон ч найз л хэвээрээ байдаг

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нүүдэлчин Монголчууд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Нүүдэлчин Монголчууд:

Share

Шинэ ертөнц цахим хуудсанд тавтай морилно уу.

Энэхүү хуудас дээр хорвоо ертөнц, шинжлэх ухаан, технологи, байгаль ан амьтантай холбоотой сониролтой мэдээллүүдийг хүргэж байх болно.