Batnaa/P

Batnaa/P Дэмжээрэй найзуудаа.

🔮2026 ОН УЛААН ГАЛ МОРЬ ЖИЛ Дэлхийн одон орон судлалын ерөнхий дүгнэлтээр 2026 оныг• Асар их хөдөлгөөн• Огцом өөрчлөлт• ...
16/12/2025

🔮2026 ОН УЛААН ГАЛ МОРЬ ЖИЛ
Дэлхийн одон орон судлалын ерөнхий дүгнэлтээр 2026 оныг
• Асар их хөдөлгөөн
• Огцом өөрчлөлт
• Шинэ эхлэл
• Зориг, эрсдэл, тэсрэлтийн жил гэж үзэж байгаа.

Энэ жил шинэ эхлэл, шинэ санаа, шинэ бүх зам шууд нээгдэнэ. Зөв зүйл хийж , Зөв байдлаар арилжаа наймаа бизнес хийх хүн огцом баяжина.
Харин буруу аргаар явж, Сөрөг буруу алхам хийсэн нь огцом унах жил гэнэ.

✅ 2026 ОНД ХАМГИЙН ИХ ОЛОЛТ АМЖИЛТ, АЗ ЖАРГАЛ ИРЭХ ЖИЛҮҮД

1. МОРЬ ЖИЛ
2026 бол таны жил.Албан тушаал ахиж өснө.Том мөнгөний боломж, урсгал нээгдэнэ. Бизнес тэлэх нигууртай. Хайр дурлал гүнзгийрнэ. Гадаад харилцаа, гадагшаа явах, шилжилт хөдөлгөөнд орно, их нүүдэл суудал болох магадлал их байна. Осол, гэнэтийн шийдвэр өөрчлөлтөд орох, хэт их яаруу байдал зэргээс болгоомжилж, аливаа зүйлд бодитой, уян хатан хандаж, тайван байхыг хичээгээрэй.
Чи зориг гаргавал 2026 он чиний амьдралыг эргүүлнэ.

2. БАР ЖИЛ
Удирдагч, ялагчийн байр суурьтай байна. Албан тушаал ахиж, нэр хүнд өснө. Санхүүгийн “тэсрэлт” хийх боломжтой.Том төслийн амжилттай жил байх магадлал маш өндөр. Эрсдэлтэй алхам ч ашиг болж хувирч магадгүй.
Гэхдээ чи өөрийгөө дарж нуувал боломжууд хаагдана. Мөн хэт бардам байвал дайсан атаархагч нэмэгдэнэ
Чи өөртөө итгэвэл 2026 он чамайг дэмжинэ.

3. НОХОЙ ЖИЛ
Суурь тогтвортой жил байх нь. Орон байр, Машин, Том худалдан авалт хийнэ. Гэр бүл илүү их тэнцвэртэйгээр бэхжинэ. Мөнгө санхүү өсөлттэй тогтворжих жил.
Түр зуурын ашигт бүү хуурт. Итгэлээ зөв хүнд өгч, тогтвортой бат бэх байдлыг сонгоорой.
Чиний амьдрал 2026 онд илүү тайван, бат бөх болно.

4. ЛУУ ЖИЛ
2026 онд чиний өмнө том боломж нээгдэнэ.Энэ жил ганцаараа зүтгээд байх биш, зөв хамтрагч, түншээ сонгох жил.
Бүхнийг ганцаараа хянах гэж битгий зүтгээрэй. Итгэж болох хүнийг зөв ялгаж салгаж хамтарсан хүчийг ашиглааарай.
Зөв хүнтэй нийлбэл энэ жил асар их өсөлт амжилтын эхлэл болно.

✅ 2026 ОНД ХИЧЭЭВЭЛ БҮХ БОЛОМЖ НЭЭГДЭХ ЖИЛҮҮД

5. ҮХЭР ЖИЛ
2026 онд Үхэр жилтнүүдийн хувьд тэвчээр, тууштай хичээл зүтгэлтэй байвал амжилттай байна.
Энэ жилд хичээл зүтгэл, тууштай алхам гаргавал ажил, төсөл, орлого, нэр хүнд зэрэг бүх талын боломжууд нээгдэнэ.
Чи аль хэдийн төлөвлөсөн зорилгодоо тууштай байж, алхам алхмаар урагшилвал үр дүн шууд мэдэгдэж, амжилт баталгаатай болно.
Мөн хүмүүстэй харилцах харилцаа чухал. Зөв түнш, зөв хамтрагчтай бол 2026 он чиний хувьд том өсөлтийн жил болно.Түргэн үр дүн хүсэхгүй, тууштай байж, зөв алхам хийгээрэй.
Энэ жилд тавьсан зөв суурь нь дараагийн жилүүдийн амжилтын үндэс болно.

6. ХОНЬ ЖИЛ
Хонь жилтнүүдэд 2026 он шинэ боломж, бүтээлч байдал, тогтвортой өсөлтийг авчирна.
Чиний идэвхтэй хөдөлгөөн, бүтээлч санаа үргэлжлээд үр дүнд хүргэнэ.Ажил, төсөл, хувийн амьдрал, харилцаа бүх зүйлд шууд үр дүн гарахгүй ч удаан хугацаанд бат бөх үр дүн гарна.
Мөн хамтран ажиллах хүмүүсээ зөв сонгох хэрэгтэй. Зөв хүнтэй нэгдэх нь бүх боломжийг нээнэ. Маш бүтээлч бай, тууштай хөдөл, зөв харилцаа холбоо тогтоо.
Чи энэ жилд тууштай, бүтээлч алхам хийвэл 2026 он бүх талын боломжийг нээх жил болно.

7. ГАХАЙ ЖИЛ
2026 он амьдралын шинэ эхлэл, тайван орчин, бүх боломж нээгдэх жил.Энэ жилд шинэ ажил, шинэ харилцаа, хөрөнгө санхүү, амьдралын том алхам нээгдэнэ. Өмнөх гомдол, алдаагаа орхиж, шинэ боломж руу яв. Гэр бүл, гэр орон, ажил, амьдралын бүх талд боломжууд бүрэн нээгдэнэ, зөв алхам хийвэл 2026 он чиний хувьд хамгийн үр дүнтэй жил болно.
Хэрвээ чи уучлах, зөв хүнээ сонгох, тууштай алхам хийх чадвартай бол бүх талын боломжийг ашиглаж чадна.

✅ 2026 ОНД ИЛҮҮ ИХ АНХААРАХ ЖИЛҮҮД

8. ХУЛГАНА ЖИЛ
Хулгана жилтнүүдэд 2026 он болгоомжлох жил болно.Энэ жилд мөнгө, өр, маргаан, хурдан шийдвэртэй холбоотой асуудал гарах магадлал өндөр. Төлөвлөгөөгөө сайтар нягтлах, хурдан шийдвэр гаргахаас зайлсхийх, тооцоо судалгаатай бай.
Мөн найз нөхөд, хамтран ажиллах хүмүүсээ анхааралтай сонго, буруу хүнтэй харилцвал асуудал хурдан үүснэ.Сэтгэлээ тайван байлгаж, аливаа өөрчлөлт, шинэ саналд түрүүлж хариу өгөхгүйг анхаараарай.
Энэ жилд болгоомжтой алхам хийвэл, боломжийг алдалгүй, асуудлыг хурдан шийдвэрлэх боломжтой.

9. ТУУЛАЙ ЖИЛ
Туулай жилтнүүдэд 2026 он сэтгэл санааны савлагаатай жил болно.Энэ жилд сэтгэл хөдлөл хэтэрвэл хурдан алдаа гаргах эрсдэл өндөр байна.Сэтгэл хөөрлөөр шийдвэр битгий гарга, тайван, бодлоготой бай.Ажил, харилцаа, гэр бүлийн асуудалд тэвчээртэй, ухаалаг алхам хийвэл асуудал багасна.Мөн шинэ боломжийг туршиж үзэхээсээ өмнө тооцоолол хийж, Хэн нэгэн мэдлэгтэй хүнтэй зөвлөлдөх хэрэгтэй.
Энэ жилд ухаалаг, тайван алхам хийвэл эрсдэлээс зайлсхийж, дараа нь амжилттай үргэлжлүүлж болно.

10. МОГОЙ ЖИЛ
Могой жилтнүүдэд 2026 он далд сорилт, хов живээс болгоомжлох жил.Энэ жилд хүнтэй харилцахдаа үг, үйлдэлдээ анхаарахгүй бол асуудал үүсэх магадлал өндөр. Мэдээ, мэдээллийг баталгаажуулж бай, аливаа маргаанд шууд оролцохгүй байх, үгэндээ хянамгай байгаарай. Хэрвээ чи тайван, ухаалаг алхам хийвэл, бусдын алдаа, сорилтыг өөртөө нөлөөлүүлэхгүй давна.
2026 онд маш болгоомжтой, үг үйлдлээ хянасан алхам хийх нь хамгийн зөв.

11. ТАХИА ЖИЛ
2026 он тахиа жилтнүүдэд нэр хүнд, бичиг баримт, албан ёсны харилцаанд анхаарах жил.Энэ жилд яаралтай шийдвэр, албан ёсны бичиг баримт, гэрээ хэлцэл дээр анхаарал сул бол асуудал хурдан гарна. Аливаа бичиг баримт, гэрээ хэлцлийг дахин дахин шалга, хуулийн зөвлөгөө авч, зөв хүнтэй зөвлөлд.
Мөн амжилттай байхын тулд тайван, нягт нямбай байх хэрэгтэй.
Энэ жил болгоомжтой байж, гэрээ хэлцлийг зөв хийвэл дараа нь үр дүн нь баталгаатай гарах болно.

12. БИЧ ЖИЛ
Бич жилтнүүдэд 2026 он эрүүл мэнд, стресс, анхаарал шаардсан жил.Энэ жилд ажил, хичээл, гэр бүлийн ачаалал, стресс нэмэгдэх магадлалтай. Амьдралын эрч хүчээ зөв хуваарилж, завсарлага авч, сэтгэл санаагаа тайван байлгах.
Мөн хурдтай аливаад алхам хийхээс зайлсхий.
Энэ жилд тайван, нягт төлөвлөсөн алхам хийвэл эрсдэлээс зайлсхийж, амжилттай үргэлжлэх боломжтой.

💫 2026 оны сорилтыг даван, дараа жилийн боломжыг бүрэн ашиглах боломжтой.

❤️ 2026 ОНД ХАЙР ДУРЛАЛ, ХАРИЛЦААНЫ ХАМГИЙН САЙН ЖИЛҮҮД

1️⃣ НОХОЙ ЖИЛ
Нохой жилтнүүдэд 2026 он харилцаа холбоо, хайр дурлалын хувьд хамгийн идэвхтэй жил болно.Энэ жилд шинэ харилцаа үүсгэх, хуучин холбоогоо бататгах хамгийн тохиромжтой.
Хэрвээ чи хичээж, өөрийн сэтгэлээ нээвэл үнэн сэтгэл, итгэлцэлтэй харилцаа үүснэ. Мөн гэр бүл, найз нөхөдтэй харилцаагаа сайжруулахад боломжтой жил.
Эрч хүчээ зөв чиглүүлж, харилцаандаа анхаарал тавь.
Хэрвээ чи тууштай байвал 2026 он амьдралдаа хайр, бат бөх харилцаа нээх жил болно.

2️⃣ ХОНЬ ЖИЛ
Хонь жилтнүүдэд 2026 он сэтгэл санааны ойлголцол, бүтээлч харилцаа бүхэлдээ идэвхжих жил.Энэ жилд сэтгэл хөдлөлөө зөв удирдаж, хайр дурлалын харилцаагаа сайжруулах боломж гарна.Шинэ танил, хамтран ажиллах харилцаа, найз нөхөдтэй харилцаа илүү гүнзгий болно. Сонсож сурах, бусдыг ойлгох, эерэг харилцааг бэхжүүлэх нь чамд илүү үр дүн өгнө.
Хэрвээ чи бүтээлчээр хандвал 2026 он харилцаа холбоо, хайр дурлалын хувьд хамгийн ашигтай жил болно.

3️⃣ МОРЬ ЖИЛ
Морь жилтнүүдэд 2026 он шинэ боломж, зөв түншлэл, сэтгэл хөдлөлийн үр дүн авчирна.Энэ жилд шинэ хайр, шинэ хамтрагч олох, одоо байгаа харилцаагаа бататгах боломжтой.
Хэрвээ чи тууштай, зөв алхам хийвэл харилцаа холбоо болон хайр дурлалд том өсөлттэй жил.Мөн гэр бүл, хамтрагч, найз нөхөдтэй харилцах харилцаагаа илүү ойлгож, бэхжүүлэхэд тохиромжтой.

4️⃣ ГАХАЙ ЖИЛ
Гахай жилтнүүдэд 2026 он амар тайван харилцаа, гэр бүл, хайр дурлалын бат бөх суурь авчирна. Энэ жилд хуучин гомдол, маргаан, буруу ойлголтыг орхиж, хайр дурлалын харилцаагаа сэргээх боломж гарна.Мөн шинэ харилцаа эхлүүлэхэд ч тохиромжтой, зөв алхам хийвэл бүх харилцаа бат бөх болно.
Уучлах, зөв алхам хийх, зөв хүнээ сонгох нь чиний хувьд амжилттай байна.
Хэрвээ чи зөв алхам хийвэл 2026 он харилцаа, хайр дурлалын хувьд хамгийн үр дүнтэй жил болно.

🥇 БНХАУ-д зохион байгуулагдаж буй Морьт харвааны ОУ-н тэмцээнд Монгол, Малайз, Солонгос, Иран, Турк, Казахстан, Хонгонг,...
14/12/2025

🥇 БНХАУ-д зохион байгуулагдаж буй Морьт харвааны ОУ-н тэмцээнд Монгол, Малайз, Солонгос, Иран, Турк, Казахстан, Хонгонг, Тайвань, Тайланд, Индонез, Макой зэрэг 10 гаруй орны 90 орчим тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Насанд хүрэгчидийн эхний Цамхаг намнах төрөл буюу морь 100 метр замыг 6-7 секундын хурдтай давхин өнгөрөх зуурт гараас 5-6 сумыг 45-50 метрийн холоос харваж эхлээд , бай өнгөртөл шүршдэг төрөлд
Монгол улсын тамирчин “ Талын Дайчид” морьт харвааны клубын багш, дасгалжуулагч Б.Болдбаатарын шавь “ ЗЭВ” клубыг үүсгэн байгуулагч Баатархүүгийн Аягаа АЛТ медалийн болзол хангалаа 🥇

ДЭЛЭН ДЭЭРЭЭС ДЭЛХИЙГ ХУРААСАН
ДЭЭДСИЙН СҮР ХҮЧ БАДАРТУГАЙ🇲🇳

ЭЛДВИЙН ЮМ БАЙХ ЮМАА:Австралийн Маунт-Маседон дахь оршуулгын газарт хамгийн их маргаан дагуулдаг нэгэн булш байдаг. Энэ ...
10/12/2025

ЭЛДВИЙН ЮМ БАЙХ ЮМАА:

Австралийн Маунт-Маседон дахь оршуулгын газарт хамгийн их маргаан дагуулдаг нэгэн булш байдаг. Энэ эрэгтэйн булшин дээр хүний бүтэн биеийн хэмжээтэй эмэгтэй хүний хөшөө харагдана. Нүцгэн хэвтэж буй тэр эмэгтэй яг л булшны чулуун дээр унтчихсан мэт харагдана. Энэ бол ямар нэг санамсаргүй зүйл, ямарч холбоогүй бэлгэдэл биш. Тэр бол талийгаачийн эхнэр нь.

1987 онд Лори Мэтисон (Австралийн “Жеймс Бонд” гэгддэг Австралийн тэнгисийн цэргийн офицер) өөд болсны дараа түүний бэлбэсэн эхнэр уран барималч Питер Шипперхейнд хандан, түүгээр тэдний нандин, мөнхийн холбоог илтгэх дурсгал бүтээлгэжээ. Гэхдээ тэр ямар нэгэн тэнгэрийн элч, эсвэл уй гашууг илэрхийлсэн уламжлалт хөшөөг сонгосонгүй — харин өөрийн биеийн нүцгэн дүрийг (эротик хэлбэрээр) сонгосон байна.

Энэ хөшөө хүн бүрт өөр өөр сэтгэгдэл төрүүлдэг. Зарим нь үүнийг агуу хайрын илэрхийлэл гэж үздэг бол, нөгөө хэсэг нь үүнийг “оршуулгын газрын шоу” хэмээн шүүмжилдэг.

Оршин суугчдын гомдлын дараа эрх баригчид хөшөөг хориглохыг оролдсон ч шүүх түүнийг урлагийн бүтээл гэж үзэн зөвшөөрөл олгосон байна.

Эх сурвалж: Интересный Мир

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА Монгол Улсын...
08/12/2025

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн Ерөнхий продюсер Жан Хо Ги болон тус шоуны Австралийн багийн оролцогч Эдди Уильямс, Солонгосын багийн ахлагч, холимог тулааны тамирчин Ким Дун Хён, кроссфитийн тамирчин Ким Жэ Хун болон Монгол Улсын багийн ахлагч, арслан Б.Орхонбаяр, МУГЖ, уран нугараач Б.Лхагва-Очир нарыг өнөөдөр /2025.12.08/ хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг дэлхийд сурталчилсан төслийн баг болон шоуны оролцогчдод Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэднийг ирэх оны долоодугаар сард хүрэлцэн ирж Үндэсний их баяр наадам үзэхийг урилаа.

Жан Хо Ги: “Өргөн уудам тал нутагтай, үзэсгэлэнт байгальтай , нүүдэлчдийн өвөрмөц соёл бүхий Монгол Улсыг дэлхийд таниулахыг маш их хүссэн. Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно. Ерөнхий сайд Г.Занданшатар таны урилгыг хүлээн авлаа. Урьсанд маш их баярлалаа”

Шинэчлэгджээ 💪🏼
06/12/2025

Шинэчлэгджээ 💪🏼

Тэр чадлаа 💪🏼
06/12/2025

Тэр чадлаа 💪🏼

Netflix-ийн хит шоу “Physical: Asia”-ийн Монголд бэлтгэсэн дөрвөн анги бүхий тусгай шоу буюу спин-офф энэ сарын сүүлээр ...
03/12/2025

Netflix-ийн хит шоу “Physical: Asia”-ийн Монголд бэлтгэсэн дөрвөн анги бүхий тусгай шоу буюу спин-офф энэ сарын сүүлээр үзэгчдэд хүрэхийг БНСУ-ын Joongang Daily сонин мэдээлжээ.

“Physical: Welcome to Mongolia” нэртэй, реалити шоуны форматаар бүтээгдсэн шинэ ангиудад “Physical: Asia”-ийн эцсийн шатанд өрсөлдсөн БНСУ, Монголын багийн оролцогчдын Монгол дахь аяллын талаар өгүүлэх аж.

Шоунд Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр, "Cirque du Soleil" циркийн акробатчин Э.Лхагва-Очир, холимог тулаанч Ким Дун Хён, Crossfit-ийн тамирчин Амотти нар оролцсон болохыг Netflix-ээс баталгаажуулсан байна. Мөн Netflix сошиал сувагтаа Э.Лхагва-Очир гэртээ хоол хийж буйг харуулсан тизер видео цацжээ. Эхний хоёр анги нь 12 дугаар сарын 24-нд, үлдсэн хоёр анги нь 12 дугаар сарын 31-нд гарах юм байна.

Азийн найман улсын 48 тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур ухаанаараа өрсөлдсөн “Physical: Asia” шоу сая сая үзэгчдийг татаж, Netflix-ийн Англиас бусад хэл дээрх хамгийн их үзэлттэй шоунуудын эхний гурван байрт хэдэн долоо хоногийн турш бичигдсэн юм.

Португалын төв банк 2026 оны Дэлхийн Аваргын өмнө Криштиану Роналдугийн 7 дугаарыг бэлгэдэж 7 евро гаргахаар төлөвлөжээ ...
02/12/2025

Португалын төв банк 2026 оны Дэлхийн Аваргын өмнө Криштиану Роналдугийн 7 дугаарыг бэлгэдэж 7 евро гаргахаар төлөвлөжээ ⚽️⚽️⚽️

Таагаарай манайхаан
02/12/2025

Таагаарай манайхаан

Энх-Оргил маань тулалдах нь ээ 💪🏼
01/12/2025

Энх-Оргил маань тулалдах нь ээ 💪🏼

Жинхэнэ алаан болно биздээ? 🔥🔥🔥
01/12/2025

Жинхэнэ алаан болно биздээ? 🔥🔥🔥

Address

Batnyam Purewsuren
Ulaanbaatar

Telephone

+97699004803

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Batnaa/P posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share