Property Podcast Mongolia

Property Podcast Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Property Podcast Mongolia, Podcast, Narnii Road, SBD, 3rd khoroo, Ulaanbaatar.

АМАР АЯЛАЛ 🏕️ЭКСПЕРТИЙН ЯРИАГ ЭНГИЙНЭЭР хүргэдэг “Property” подкастын   дугаарын энэ удаагийн зочноор   компанийн гүйцэт...
02/08/2025

АМАР АЯЛАЛ 🏕️

ЭКСПЕРТИЙН ЯРИАГ ЭНГИЙНЭЭР хүргэдэг “Property” подкастын дугаарын энэ удаагийн зочноор компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга болон ууланд авирагч аялагч Э.Баярбат нар оролцож өөрсдийн аялалын түүхээсээ хуваалцаж мөн аялахад тулгарах хүндрэл бэрхшээлүүд болон ууланд авирах аялал, ганцаараа болон гэр бүл найз нөхдийн хамт аялах бол ямархуу бэлтгэл хангах ёстой вэ зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Avandra компанийн товч танилцуулга:
Аялах бүрт тань найдвартай түнш байхыг зорин ажилладаг уг байгууллага нь эрчим хүч, зөөврийн тоног төхөөрөмж, гадаа амьдралын хэрэгслийг нэг дор төвлөрүүлсэн цогц дэлгүүр юм.
Монголын байгаль цаг уурын нөхцөлд тохирсон ухаалаг аяллын шийдлийг санал болгодог AVANDRA CONCEPT STORE нь дэлхийн шилдэг брэндүүдийн албан ёсны дистрибьютерээр ажилладаг ба EcoFlow зэрэг байгальд ээлтэй, өндөр технологийн цахилгаан нөөцлүүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ худалдан борлуулдаг.

Байгалийг хайрлах ухаалаг аялалын хөтөч

#экспертийняриагэнгийнээр #аялал #ууландавирах #аялалболгайхамшиг #аялалынхэрэгсэл

АМЬДРАХ ТАВ ТУХ 🍀ЭКСПЕРТИЙН ЯРИАГ ЭНГИЙНЭЭР хүргэдэг “Property” подкастын энэ удаагийн зочноор үндэсний ууган компаниуды...
19/07/2025

АМЬДРАХ ТАВ ТУХ 🍀

ЭКСПЕРТИЙН ЯРИАГ ЭНГИЙНЭЭР хүргэдэг “Property” подкастын энэ удаагийн зочноор үндэсний ууган компаниудын нэг болох “Номин Холдинг” компанийн охин компани “Голден Пропертиз” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Шинэхүү зочноор оролцлоо.

Амьдралын хэрэгцээ цөм бүрэн уриатайгаар их хотын төвд сүндэрлэн босч буй “SILK ROAD RESIDENCES” төслийн талаар болон орчин цагийн хэрэглэгчдийн тав тух, амьдрах сууц, аюулгүй байдал болон барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын талаар сонирхолтой сэдвүүдийн талаар чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Төслийн талаар товч мэдээлэл:
Улаанбаатар хотын А зэрэглэлийн байршил, барилга-архитектур, ногоон орчин, үйлчилгээ шийдэл бүхий концепцитой Silk Road Residences төсөл нь орчин үеийн амьдралын шаардлагыг бүрэн хангах өндөр зэрэглэлийн орон сууц, үйлчилгээний цогцолбор төдийгүй, хүүхдийн боловсрол, спорт төвүүд, жилийн 4 улирал ногоон байх болон амьдрах орчны тав тух зэрэг бүх асуудлыг нэг дор шийдсэн цогцолбор хотхон юм.

Бүтнээр үзэх: https://youtu.be/f9JJBT8doCo?si=SzEZO_czJxXtOAM5

#экспертийняриагэнгийнээр #барилга #үлхөдлөххөрөнгө

13/07/2025

ХӨРСНИЙ ДОР НУУГДСАН ҮНЭТ ЗҮЙЛС🇲🇳

ЭКСПЕРТИЙН ЯРИАГ ЭНГИЙНЭЭР хүргэдэг “Property” подкастын баяр наадмын үеийн энэхүү дугаарт АНУ-н (YALE UNIVERSITY)-г Антропологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан хамгийн анхны Монгол хүн болох МУИС Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор Бүрэнтогтохын Жаргалан хүндэт зочноор оролцлоо.

Жаргалан доктор нь Монголын Тарвагатай хөндийн талаар судалгааны төслөөр докторын зэрэгээ хамгаалсан бөгөөд тус сургуульдаа тэнхимийн зочин багшаар (visiting faculty) хүртэл уригдан ажиллаж байсан туршлагатай. Археологич Жаргалан доктор маань одоогоор МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхимд ахлах багшаар ажиллаж байгаа бөгөөд 2022 онд “Нүүдэлчид: археологи, нийгэм, аж ахуй” нэгэн монографи хэвлүүлсэн нь тус салбарын эх хэл дээрх анхны ном болсон юм.

Бид өргөн уудам сайхан нутагаараа аялаж амарч буй та бүхэндээ болон дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа бүхий л Монголчууддаа Монголын газар шороо хөрсний дор нуугдсан үнэт зүйлсүүдийн талаар ярилцсан энэхүү дугаарыг маань тухлан сууж таалан болгооно уу.

Хотол олноороо дэнж хотойтол сайхан наадаарай

🇲🇳 #экспертийняриагэнгийнээр #архелоги Tsagii AmarsaikhanMega Reko

ХӨРСНИЙ ДОР НУУГДСАН ҮНЭТ ЗҮЙЛСЭКСПЕРТИЙН ЯРИАГ ЭНГИЙНЭЭР хүргэдэг  “Property” подкастын баяр наадмын үеийн энэхүү дугаа...
13/07/2025

ХӨРСНИЙ ДОР НУУГДСАН ҮНЭТ ЗҮЙЛС

ЭКСПЕРТИЙН ЯРИАГ ЭНГИЙНЭЭР хүргэдэг “Property” подкастын баяр наадмын үеийн энэхүү дугаарт АНУ-н (YALE UNIVERSITY)-г Антропологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан хамгийн анхны Монгол хүн болох МУИС Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор Бүрэнтогтохын Жаргалан хүндэт зочноор уригдан оролцлоо.

Жаргалан доктор нь Монголын Тарвагатай хөндийн талаар судалгааны төслөөр докторын зэрэгээ хамгаалсан бөгөөд тус сургуульдаа тэнхимийн зочин багшаар (visiting faculty) хүртэл уригдан ажиллаж байсан арвин туршлагатай.

Археологич Жаргалан доктор маань одоогоор МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхимд ахлах багшаар ажиллаж байгаа бөгөөд 2022 онд “Нүүдэлчид: археологи, нийгэм, аж ахуй” нэгэн монографи хэвлүүлсэн нь тус салбарын эх хэл дээрх анхны ном болсон юм.

Бид өргөн уудам сайхан нутагаараа аялаж амарч буй та бүхэндээ болон дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа Монголчууд та бүхэндээ Монголын газар шороо хөрсний дор нуугдсан үнэт зүйлсүүдийн талаар ярилцсан энэхүү дугаарыг маань тухлан сууж таалан болгооно уу.

Хотол олноороо дэнж хотойтол сайхан наадаарай 🇲🇳🇲🇳🇲🇳

#экспертийняриагэнгийнээр #архелоги


МОНГОЛ СОЁЛ  -н ЕРТӨНЦӨДMr.ARTGER (Javkha Ara) on Property Podcast Mongolia! 🎬   подкастын энэ удаагийн зочиноор ARTGER ...
07/07/2025

МОНГОЛ СОЁЛ -н ЕРТӨНЦӨД

Mr.ARTGER (Javkha Ara) on Property Podcast Mongolia! 🎬
подкастын энэ удаагийн зочиноор ARTGER компанийн үүсгэн байгуулагч, контент үйлдвэрлэлийн чиглэлээр тасралтгүй 10 дахь жилдээ ажиллаж буй эксперт Р.Жавхлантөгс оролцож платформ болон #АРТГЭР төслийн тухай дэлгэрэнгүй ярилцав!! 🤙


#ЭкспертийнЯриагЭнгийнээр

МОНГОЛ НООС ДЭЛХИЙДЭКСПЕРТИЙН ЯРИАГ ЭНГИЙНЭЭР хүргэдэг “Property” подкастын хоёр дахь    дугаарт “Шейр монгол” ТББ-н тэр...
28/06/2025

МОНГОЛ НООС ДЭЛХИЙД

ЭКСПЕРТИЙН ЯРИАГ ЭНГИЙНЭЭР хүргэдэг “Property” подкастын хоёр дахь дугаарт “Шейр монгол” ТББ-н тэргүүн Ш. Дэлгэрмаа уригдаж өөрийн ажлын карьер, хонины ноосоор хөрсний 100% органик бордоо дотооддоо үйлдвэрлэж олон улсын зах зээлд худалдан борлуулж буй талаар болон Шейр Монгол төслийнхөө талаар бидэнтэй маш сонирхолтой яриа өрнүүллээ.

Сонирхуулж хэлэхэд Share Mongolia хонины ноосон бордоо нь хонины ноосоор хийсэн байгальд ээлтэй, органик гаралтай бордоо юм. Энэ төрлийн бордоог хонины ноосыг боловсруулах замаар гарган авдаг бөгөөд дараах онцлог, давуу талуудтай:

📌 Товч тайлбар:
• Гарал үүсэл: Монгол хонины байгалийн ноос
• Үйлдвэрлэлийн арга: Ноосыг ус хэрэглэхгүйгээр Герман технологийн хуурай аргаар, боловсруулж, шахмал бөгөөд хөвсгөр хэлбэрт оруулан үйлдвэрлэдэг.
• Хэрэглээ: Ургамал тарих, хөрсний бүтэц сайжруулах, чийг барих, шим тэжээл нэмэхэд ашигладаг

🌱 Давуу талууд:
• Байгалийн гаралтай, хоргүй
• Азот зэрэг шим тэжээл аажмаар ялгаруулдаг – ургамлын өсөлтөд урт хугацаанд дэмжлэг үзүүлнэ
• Чийг барих чадвар өндөр – ус хадгалж, хуурайшилтаас сэргийлдэг
• Хөрсний агааржилт сайжруулна
• Хог ургамлын үргүй, ариун бүтэцтэй

🧑‍🌾 Хэрэглэх заавар:
• Савлагаатай шахмал эсвэл ноосон зулхайг шууд хөрсөнд хийж тарих
• Савтай ургамалд, ногоон байгууламжид, задгай талбайд өргөн хэрэглэгддэг байна.

#экспертийняриагэнгийнээр #шейрмонгол #хониныноосонбордоо #хониныноосонорганикбордоо
#Бордоо #Цэцэг #ургамал #ургац #Тариалан #тариалах #Хөрс #Модтарих

RE/MAX ДОТОР ЮУ ӨРНӨДӨГ ВЭ?ЭКСПЕРТИЙН ЯРИАГ ЭНГИЙНЭЭР хүргэдэг  “Property” подкастын ээлжит дугаарт RE/MAX Star in Mongo...
21/06/2025

RE/MAX ДОТОР ЮУ ӨРНӨДӨГ ВЭ?

ЭКСПЕРТИЙН ЯРИАГ ЭНГИЙНЭЭР хүргэдэг “Property” подкастын ээлжит дугаарт
RE/MAX Star in Mongolia-н брокер эзэмшигч, ҮХХБЭДНХолбооны ТУЗ-ийн гишүүн Г. Одбаяр уригдаж (Odbayar Ganbold) өөрийн ажлын карьер,
олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд #1 компани болох RE/MAX байгууллагын талаар болон Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд өрнөж буй олон сонирхолтой сэдвүүдээр Брокер эзэмшигчтэй илэн далангүй ярилцлага өрнүүллээ.

https://youtu.be/f15YAzMQTIU?si=Mf1U9_SVqAlpaLhL

#экспертийняриагэнгийнээр #үлхөдлөх #үлхөдлөххөрөнгө #үлхөдлөххөрөнгийнзууч

15/06/2025
ЭКСПЕРТИЙН ЯРИАГ ЭНГИЙНЭЭР хүргэдэг  “Property” подкастын ээлжит дугаарт Ард Түмнээ Хайрлая намын дарга Ламжавын Гүндала...
15/06/2025

ЭКСПЕРТИЙН ЯРИАГ ЭНГИЙНЭЭР хүргэдэг “Property” подкастын ээлжит дугаарт Ард Түмнээ Хайрлая намын дарга Ламжавын Гүндалай зочноор уригдан өөрийн ажил, амьдралын түүхээ бидэнтэй хуваалцлаа.

Мөн мөнгөний үнэ цэн, улс төрийн одоогийн нөхцөл байдал болон сошиал орчинд хэрхэн олон органик дагагчтай болсон тухай зэрэг олон сонирхолтой сэдвээр чөлөөт яриа өрнүүллээ.

ЭКСПЕРТИЙН ЯРИАГ ЭНГИЙНЭЭР хүргэдэг  “Property” подкастын ээлжит дугаарт "Алтай Холдинг" ХХК-ийн ерөнхийлөгч Б.Самади бо...
08/06/2025

ЭКСПЕРТИЙН ЯРИАГ ЭНГИЙНЭЭР хүргэдэг “Property” подкастын ээлжит дугаарт "Алтай Холдинг" ХХК-ийн ерөнхийлөгч Б.Самади болон "Хобби Зоон" ХХК-ийн захирал Э.Энхбаяр нар уригдаж өөрийн ажлын карьер, хувийн түүх, одоогийн хийж гүйцэтгэж буй хувийн ажлын туршлага, JCI Монгол байгууллагын үйл ажиллагаа зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар ярилцлага өрнүүллээ.

ЭКСПЕРТИЙН ЯРИАГ ЭНГИЙНЭЭР хүргэдэг “Property” подкастын ээлжит дугаарт "Алтай Холдинг" ХХК-ийн ерөнхийлөгч Б.Самади болон "Хобби Зоон" ХХК-ийн захирал Э.Эн...

   #Амархан  #Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй байршил? 2025 оны байдлаар Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн хамг...
04/06/2025

#Амархан

#Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй байршил?

2025 оны байдлаар Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн хамгийн үнэ цэнтэй байршлууд дараах гол бүсүүдэд төвлөрч байна. Эдгээр нь дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ, бизнесийн идэвхжил, аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын өгөөж зэрэг олон хүчин зүйл дээр үндэслэгддэг.



🏙️ Хамгийн үнэ цэнтэй байршлуудын жагсаалт:

🔹 1. Сүхбаатар дүүрэг – 1, 2, 3, 4-р хороо (Хотын төв)
• Гол бүсүүд: СТӨ, Блю Скай, Туушин, Хүрээ цамхаг, Central Tower орчмын гудамж
• Давуу тал:
• Банк, төрийн байгууллага, оффисууд төвлөрсөн
• Үл хөдлөхийн үнэ хамгийн өндөр ($3,500–5,000/м² зарим тансаг орон сууц)
• Зогсоол, авто хөдөлгөөний ачаалал их ч, “престиж” бүс хэвээр

🔹 2. Зайсан – Хан-Уул дүүрэг (11-р хороо, 15-р хороо)
• Гол бүсүүд: Buddha Vista, River Garden, Time Square, Zaisan Hill
• Давуу тал:
• Цэвэр агаар, нам гүм байдал
• Гэр бүлд ээлтэй орчин, гадаадын элитүүдийн байрлал
• Хувийн сургууль, олон улсын цэцэрлэгүүд ойр
• Үнэ өндөр: $2,800–4,500/м²

🔹 3. Яармаг – Хан-Уул дүүрэг (16-р хороо)
• Гол бүсүүд: King Tower, Japanese Town, Green Residence
• Давуу тал:
• Шинэ хот төлөвлөлт, гүүрэн замтай ойр
• Ипотекийн шинэ төсөл олноор
• Сургууль, эмнэлэг, худалдааны төвүүд (Хүннү Молл)
• Үнэ өсөх потенциалтай бүс
• Үнэ: $1,800–3,200/м²

🔹 4. Нарны зам дагуух бүс – 13-р хороолол (Баянзүрх дүүрэг)
• Гол бүсүүд: Encanto, Olympic Residence, Zaisan Luxury Town (хойд хэсэг)
• Давуу тал:
• Хотын төвтэй ойр, зам сайн
• Шинэ орон сууц, оффисууд нээгдэж байгаа
• Үнэ: $2,000–3,500/м²





✅ Дүгнэлт

Хамгийн үнэ цэнтэй байршил бол Сүхбаатар дүүргийн 1–4-р хорооны төв гудамжууд ба Зайсангийн өндөр зэрэглэлийн хотхонууд юм.
Гэхдээ урт хугацааны өгөөж талаас Яармаг хамгийн ирээдүйтэй байршилд тооцогдож байна.

Та худалдаж авах, түрээслэх эсвэл хөрөнгө оруулах зорилготой байвал хэлээрэй – нарийвчилсан зөвлөмж өгөхөд тусална.

💰 Үнэ цэнийг тодорхойлдог хүчин зүйлс:

Дэлхийн хамгийн үнэтэй үл хөдлөхийн зах зээл. Mapped: The World’s Most Expensive Real Estate Markets 🏡
04/06/2025

Дэлхийн хамгийн үнэтэй үл хөдлөхийн зах зээл.

Mapped: The World’s Most Expensive Real Estate Markets 🏡

Address

Narnii Road, SBD, 3rd Khoroo
Ulaanbaatar
15030

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Property Podcast Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category