HYBE All-in-One Mongolia

HYBE All-in-One Mongolia WE BELIEVE IN MUSIC🎶... Монгол дахь фэнүүддээ зориулав✨.

🚨BTS хамтлагийн SUGA маань өнөөдөр албан ёсоор нийгмийн ажлаа дуусгавар болгосон байна.🥳Тодруулбал Suga 6 сарын 21-нд бу...
19/06/2025

🚨BTS хамтлагийн SUGA маань өнөөдөр албан ёсоор нийгмийн ажлаа дуусгавар болгосон байна.🥳

Тодруулбал Suga 6 сарын 21-нд буюу 2 хоногийн дараа албан ёсоор нийгмийн ажлаасаа чөлөөлөгдөх ёстой байсан ч өөрт үлдсэн өдрийн амралтаа ашиглан өчигдөр буюу 18-нд хамгийн сүүлийн удаа ажиллаж, цэргийн албаа дүйцүүлж дууссан байна.

Ингэснээр BTS хамтлагийн бүх гишүүд цэргийн албаа хааж дуусган, эргэн ирлээ.

~Эх сурвалж: https://www.news1.kr/

//BTS IS BACKK🥹🫶

📍NEWJEANS хамтлагийн Danielle маань өчигдөр буюу 6 сарын 18-нд Японы Киото хотод болсон 'OMEGA AquaTerra 30mm Launching ...
19/06/2025

📍NEWJEANS хамтлагийн Danielle маань өчигдөр буюу 6 сарын 18-нд Японы Киото хотод болсон 'OMEGA AquaTerra 30mm Launching Event'-д оролцсон байна.

NewJeans хамтлагийн гишүүд ADOR-ийн зөвшөөрөлгүй бие даасан үйл ажиллагаа явуулах хориотой бөгөөд бие даасан үйл ажиллагаа явуулбал гишүүн тус бүр 1 тэрбум вон (ойролцоогоор 2.5 тэрбум төгрөг)-ны торгууль төлөх нөхцөлтэй.

Харин Danielle-ийн өчигдөр болсон үйл ажиллагааны хувьд ADOR-той хамтран оролцсон байна.

Өнгөрсөн жил (ADOR-той хийсэн гэрээгээ цуцлахаас өмнө) Danielle OMEGA брэндийн үйл ажиллагаанд оролцох гэрээ хийж, тус брэндийн дэлхийн илч төлөөлөгч болсон ба энэхүү гэрээнд тусгагдсан үйл ажиллагаанууд дуусах хүртэл Danielle ADOR-той хамтран оролцох юм.

~Эх сурвалж: https://www.allkpop.com/

Danielle цаашид бие даасан өөр (OMEGA брэндээс бусад) үйл ажиллагаанууд дээр ADOR-той хамтарч ажиллах талаар ямар нэгэн баттай мэдээлэл гараагүй байна.

📢[BTS хамтлагийн эргэн ирэлтийн мэдээллийн тухай хураангуй]🖇BTS хамтлаг 2025 оны 3-р сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн и...
18/06/2025

📢[BTS хамтлагийн эргэн ирэлтийн мэдээллийн тухай хураангуй]

🖇BTS хамтлаг 2025 оны 3-р сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэхээр төлөвлөж байна гэж хэд хэдэн эх сурвалж мэдээлжээ.

🖇SUGA 6-р сарын 22-нд цэргийн албаа дуусгаснаар бүх гишүүд албаа бүрэн дуусгаж, эргэн ирнэ.

🖇HYBE-ийн төлөөлөгчид "Хуваарь хараахан эцэслэгдээгүй" гэж мэдэгдсэн ч тэд бүгд 3-р сарын дунд үе гэж баталж байна.

🖇TXT мөн 3-р сард эргэн ирэх бөгөөд BTS болон TXT-ийн эргэн ирэлт давхцах магадлалтай.

🖇ENHYPEN хамтлаг BTS-тай давхцахаас сэргийлж эргэн ирэлтээ 1-р сар болгон наашлуулсан.

🖇HYBE-ийн гүйцэтгэх захирал эргэн ирэлтийн өмнө гишүүдэд бэлтгэх, өөрсдөдөө зориулах цаг хугацаа хэрэгтэй гэж онцолсон.

🖇Jin 6-р сараас 8-р сар хүртэл ганцаарчилсан тоглолтоо хийнэ. Энэ нь гишүүд бүгд цэргээс халагдсан ч, тэдэнд эргэн нэгдэх хугацаа хэрэгтэйг харуулж байна.

🖇Гэсэн ч энэ онд багтаан бүрэн эргэн ирэлт хийх магадлал бага ч, урьдчилсан сингл эсвэл ямар нэгэн үйл ажиллагаа хийж магадгүй гэж салбарынхан үзэж байгаа аж.

~Эх сурвалж: https://www.koreaherald.com/

📢[ADOR-ийн албан ёсны мэдэгдэл]"Сайн байна уу, ADOR байна.Өчигдөр болсон давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрээр NewJe...
18/06/2025

📢[ADOR-ийн албан ёсны мэдэгдэл]
"Сайн байна уу, ADOR байна.

Өчигдөр болсон давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрээр NewJeans хамтлаг ADOR-ын харьяа хамтлаг гэдгийг дахин тодорхой, албан ёсоор баталгаажууллаа.

Шүүхийн энэхүү шийдвэрт гүн талархал илэрхийлье.

Бид энэ шийдвэр нь гишүүдийг өөрсдийн байх ёстой газар болох NewJeans хамтлаг руугаа эргэн ирж, уран бүтээлийн үйл ажиллагаагаа сэргээх боломж болно гэж найдаж байна.

Ирэх сард NewJeans хамтлаг дебютээ хийсний 3 жилийн ой тохиох гэж байгаа энэ үед, бид тэдний илүү их өсөлт, хөгжлийг дэмжихийн тулд бүх хүчээ дайчлан ажиллах болно.

Баярлалаа."

~Эх сурвалж: https://www.soompi.com/

//Өчигдөр буюу 6-р сарын 17-нд Сөүлийн Дээд шүүх NewJeans-ийн давж заалдах хүсэлтийг няцааж, анхан шатны шүүхийн “ADOR-оос гадуур бие даасан үйл ажиллагаа явуулахыг хориглосон” шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гарсан билээ.//

~~~Одоо яршиг, нэг нэгнийхээ мууг үзээд байлгүй NewJeans маань хамтлагийн 3 жилийн ойгоороо MinHeeJin-ийг хаяаад буцаад хүрээд ирээсэй.🤞😭

📌‘BTS, TXT-ийн дүү хамтлаг’ – BIGHIT MUSIC-ийн шинэ хөвгүүдийн хамтлаг 8-р сард дебютээ хийнэ.6-р сарын 17-нд JTBC-ийн м...
18/06/2025

📌‘BTS, TXT-ийн дүү хамтлаг’ – BIGHIT MUSIC-ийн шинэ хөвгүүдийн хамтлаг 8-р сард дебютээ хийнэ.

6-р сарын 17-нд JTBC-ийн мэдээлснээр, BIGHIT MUSIC-ийн ихээхэн хүлээлт дагуулж буй шинэ хөвгүүдийн хамтлаг ирэх 8-р сард дебют хийхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд одоо хамтлаг эцсийн шатны бэлтгэлдээ орсон гэжээ.

Уг мэдээлэлд BIGHIT MUSIC хариулахдаа, “Манай шинэ хөвгүүдийн хамтлаг энэ оны 3-р улиралд дебют хийх зорилготойгоор бэлтгэж байна. Тодорхой дебют хийх огноог шат дараалалтайгаар албан ёсоор зарлах болно” хэмээн мэдэгдсэн байна.

Тус хамтлаг нь 2019 онд дебют хийсэн TXT-ээс хойших BIGHIT MUSIC-ийн зургаан жилийн дараах анхны хөвгүүдийн хамтлаг болох юм.

~Эх сурвалж: https://m.entertain.naver.com/home

📢[Мэдэгдэл] BTS гишүүн SUGA-гийн цэргийн үүргээс чөлөөлөгдөх тухай2025 оны 6-р сарын 18Сайн байна уу.BIGHIT MUSIC байна....
18/06/2025

📢[Мэдэгдэл] BTS гишүүн SUGA-гийн цэргийн үүргээс чөлөөлөгдөх тухай
2025 оны 6-р сарын 18

Сайн байна уу.
BIGHIT MUSIC байна.

SUGA тун удахгүй нийгмийн ажилтны үүргээ амжилттай дуусгаж, цэргийн албанаас чөлөөлөгдөх тухай баярт мэдээг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна.

SUGA-гийн чөлөөлөгдөх өдөр ямар нэгэн тусгай арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Олон хүн цугларснаар аюулгүй байдлын эрсдэл үүсч болзошгүй тул та бүхнийг тухайн газарт биечлэн очихгүй байхыг чин сэтгэлээсээ хүсье. Фэнүүдийн өгөх халуун дулаан үгс, урам зоригийг зүрх сэтгэлээсээ түүнд илгээж болно.

SUGA-г үргэлж дэмжиж, хайрласаар ирсэн та бүхэндээ бид үргэлж талархаж байх болно. Манай компани цаашид ч уран бүтээлчдээ дэмжихийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргах болно.

BTS хамтлагийг тууштай хайрлаж, дэмжиж ирсэнд тань дахин баярлалаа.

~Эх сурвалж: https://weverse.io/bts/notice/27861

🔔Яг одоо HOSHI төрсөн өдрийн Weverse live хийж байна.
15/06/2025

🔔Яг одоо HOSHI төрсөн өдрийн Weverse live хийж байна.

Address

Монгол фэнүүдийн зүрхэнд❤️
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when HYBE All-in-One Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category