Nebo

Nebo лайфаааа

Өчигдөр анхны бороо ороход хаврыг хичнээн хайраллаа! Сэтгэл санаа гэгэлзээд дургүй хүндээ ч найр тавьлаа. Өнөөдөр хамаг ...
13/04/2023

Өчигдөр анхны бороо ороход хаврыг хичнээн хайраллаа! Сэтгэл санаа гэгэлзээд дургүй хүндээ ч найр тавьлаа. Өнөөдөр хамаг ажил нураад хажуугаар нь толгой тархи ч өвдлөө. Үүнийг л отож байсан юм шиг гадаа цасан шуурга ч шуурлаа.
Өөрийгөө ойлгох гэж ядаж байхад хаврыг бас ойлгох гэж… Ухаан хүрэхгүй болохоор нь уучхаад унтаад өглөө. Маргааш нь шартсан чигээрээ гудамжаар алхахад шороон шуурга чих дэлсэж, яг л намайг загнаад байх шиг хачин хэмнэлтэй сонсогдлоо.
“Аргыг нь олъё гэхгүй арчаагүй царайлж архи уугаад, Амьдрал бид хоёр угаасаа амархан даваа биш” гэх шиг. Амархан даваа ч биш юмаа,
Хавар дээр л бүдэрчих гээд байдаг болохоос би ч уг нь дажгүй хүн л дээ.
Хаврыг давчихвал
Хаврыг л давчихвал…

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nebo posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share