Xpost.mn

Xpost.mn Баримтаар баталгаажуулна

30/05/2026

Туул гол руу бохироо цутгаж байсан алтны уурхайн үйл ажиллагааг ЗОГСООЛОО

Туул гол руу хаягдал ус хууль бусаар цутгаж байсан "Оюут цахир уул" ХХК-ийн алтны шороон орд болох "Дунд галт" уурхайн үйл ажиллагааг түр зогсоолоо

Дээрх "Оюут цахир уул" ХХК-ийн алтны шороон орд болох "Дунд галт" нь үйл ажиллагаа эрхлээгүй гэх тайлбар тавьсан ч хяналт шалгалтаар үйл ажиллгаагаа эрхлээд зогсохгүй хаягдал усаа Туул гол руу цутгаж буй нь тогтоогдлоо.

Мөн холбогдох 5 төрлийн зөрчил гаргасан тул үйл ажиллагааг нь түр зогсоож, Зөрчлийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлэхээр боллоо.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Заамар суманд ажиллаж байна.

Хотын дарга Б.Пүрэвдагва: Иргэд гар утсаараа эвдэрсэн цахилгааны шон, унжсан утас, таггүй траншейн, эвдэрсэн зам, гэрэлт...
30/05/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва: Иргэд гар утсаараа эвдэрсэн цахилгааны шон, унжсан утас, таггүй траншейн, эвдэрсэн зам, гэрэлтүүлгийн гэмтэл зэрэг аюултай нөхцөлүүдийг зураг, байршилтай нь шууд мэдээлж, нийслэлийн зүгээс шуурхай шийдвэрлэж, үр дүнг эргэн мэдэгддэг платформыг нэвтрүүлнэ.

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан: Төв аймгийн Заамар сумын нутагт орших уурхайн цооногт золгүйгээр амиа алдсан бяцхан охины...
30/05/2026

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан: Төв аймгийн Заамар сумын нутагт орших уурхайн цооногт золгүйгээр амиа алдсан бяцхан охины ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Зүрх эмтэлсэн эмгэнэлт үйлдэл давтагдах учиргүй.

⚠️Төрийн байгууллагууд, хууль тогтоогчид үүнд онцгой анхаарч, иргэндээ ээлтэй, хүртээмжтэй нийгмийг бүрдүүлэх үүргээ ухамсарлаж ажиллая. Онцгой байдлын албан хаагчдаа тоноглох, сургах, чадавхжуулах хэрэгтэйг удаа дараагийн осол, гэмтэл тодорхой харууллаа. Тэд хичээсэн, гэвч хүчин мөхөсдөж байна.

⁉️Дан ганц уул уурхайн салбар гэлтгүй, бүх салбарын аж ахуй нэгж, байгууллага бүр хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт мөрдөж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, сонор сэрэмжтэй ажиллахыг хүсье, хичээнгүйлэн гуйя.

⛔️Та бидний хариуцлагагүй үйлдлийн золиосонд үр хүүхэд минь алтан амиа алдах ёсгүй.

Гуниг, харуусал, эмгэнэлт сургамжийг бидэнд үлдээж, од болон харвасан бяцхан охин минь хүмүүний төрлөө хурдан олох болтугай 🙏

30/05/2026

Н.Номтойбаяр: Олон талт хариуцлагагүй байдлын золиосонд энэ хүүхэд явлаа...

30/05/2026

Н.Номтойбаяр: Маш том сургамж боллоо...

30/05/2026

Нас барсан иргэдийн 1072 хувьцааг өвлүүлэх, ноогдол ашгийг хэрхэн авах талаар Эрдэнэс таван толгой ХХК-аас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж өнөөдөр, маргааш 09-16 цагийн хооронд төв талбай дээр мэдээлэл өгнө

Нээлттэй хаалганы өдөрлөгт ирсэн иргэд ямар мэдээлэл авах боломжтойг Эрдэнэс таван толгой ХХК-ийн үнэт цаас санхүүжилтийн хэлтсийн дарга Л.Ганзул мэдээлэл өглөө.

30/05/2026

Н.Номтойбаяр: Өнгөцхөн зураг харчхаад шүүмжлээд байж болохгүй! Үнэхээр хөндлөнгийн экспертүүд та нар буруу арга тактикаар ажилласан гэдгийг тогтоож гаргаж ирвэл бид хариуцлагаа хүлээхэд бэлэн!

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэТус авто ...
30/05/2026

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ

Тус авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцах, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдэнэ. Мөн Алтай хотхоноос урагшаа Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх уулзварын ачаалал буурах ач холбогдолтой аж.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цооногт унаж амь насаа алдсан 3 настай охины ар гэрт эмгэнэл илэрхийллээ. ЭМГЭНЭЛТөв а...
30/05/2026

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цооногт унаж амь насаа алдсан 3 настай охины ар гэрт эмгэнэл илэрхийллээ.

ЭМГЭНЭЛ
Төв аймгийн Заамар суманд өрөмдлөгийн цооногт унаж амиа алдсан охины аав ээж, ар гэрт Монгол Улсын Засгийн газрын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Онцгой байдал, цагдаа, орон нутгийн албан хаагчид, иргэд хичээн ажилласан боловч гуравхан настай бяцхан охины амь эрсэдсэнд хүн бүрийн сэтгэл зүрх шимширч байна.

Энэ хэрэг явдал бол нэг ам бүлийн хагацал төдий бус хүүхдийн амьдрах эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль стандартын сахин мөрдөх, сахилга хариуцлага суларсаны үр дагавар юм.

Байгаль орчны нөхөн сэргээлт, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллыг тогтолцоогоор нь өөрчлөн сайжруулах шаардлагатай байна.

Иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалах нь төрийн үндсэн үүрэг мөн.
Хуулиар хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох болно.

Хайгуул, олборлолт явуулж буй бүх байршилд хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны нөхөн сэргээлт дэх хуулийн хэрэгжилтэнд төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хариуцсан сайд, агентлаг, аймаг, сумын засаг дарга нарт үүрэг болголоо.

Уул уурхай, зам, барилгын ажил идэвхжиж, амралт, зугаалгын улирал эхэлж буй энэ үед хууль, стандартыг чанад мөрдөн ажиллахыг бүх шатны байгууллага, албан тушаалтанд онцлон анхааруулж байна.

Хүүхдийн эрхийн өдрийг жилд нэг удаа тэмдэглэн өнгөрүүлэх нь хангалтгүй.
Хүүхдийн төлөө За гэж хэлэх төдий бус заавал хийх аян өрнүүлж, сар бүрийн нэгэнд ажлын тайланг хэлэлцэж, үр дүн нэхэн, хариуцлага тооцож ажиллах болно.

Талийгаачийн аав ээж, ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

30/05/2026

А.Дашням: Эцсээ хүртэл амьд байх боломжтой гэж үзэж аврах ажиллагааг үргэлжлүүлсэн

30/05/2026

А.Дашням: Хүүхэд 30 метр гүнд хөндлөн байрлалтай толгойгоорой хажуу тийжээ шигдсэн байрлалтай байсан тул уургалан татах боломжгүй байсан

Address

Baga Toiruu, СБД/хороо 6, Улаанбаатар
Ulaanbaatar
14200

Alerts

Be the first to know and let us send you an email when Xpost.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share