Khaliuna Shares

Khaliuna Shares Clinical Mental Health Therapist/ Клиник Сэтгэл Засалч

Trauma, Depression, Anxiety, Identity, Marriage/ Family Relationships, ADHD, teens issues мэргэшсэн.

16/08/2026

Дараа 7 хоногт бэлдэх Ням гарагийн 10 зуршил

1. Хийх ажлын жагсаалт гаргах — Долоо хоногийн ажлаа төлөвлөж, гэнэтийн зүйлээс сэргийлж, хугацаандаа амжих
2. Хүнсээ цуглуулах — Хэрэгцээт зүйлсээ урьдчилан авч, долоо хоногт илүү зарлага гаргахаас сэргийлэх
3. Эрэмбэлэх — Яаралтай ажлуудыг түрүүлж хийх, шаардлагатай бол бусдыг хойшлуулах
4. Эмхлэх — Орчноо цэгцэлж, шинэ долоо хоногийг цэвэр, зохион байгуулалттай эхлүүлэх
5. Хоол бэлтгэх — Урьдчилж хоол, зууш бэлдэж, өөртөө авч явахад амар болгох
6. Хувцсаа угаах — Эртхэн угааж, долоо хоногийн хувцсаа төлөвлөх
7. Имэйлээ цэвэрлэх — Хэрэггүй мэйлээс татгалзах
8. Гадаа гарах — Дасгал хөдөлгөөн хийж, бие сэтгэлээ дэмжих
9. Санхүүгээ шалгах — Төсвөө хянаж, зөв замдаа байгаа эсэхийг харах
10. Сайн унтаж амрах — Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэх

Сэтгэлзүйч М. Халиун

Улам их мэдлэг мэдээллийг авч өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхийг хүсвэл Follow дараарай!

16/08/2026

Хүүхдүүдээ яаж өөрийгөө ХАЙРЛАЖ сургах вэ?

1. Алдаа гаргах нь зүгээр гэдгийг эртхэн ойлгуул, мятрашгүй өөртөө итгэлтэй хүүхэд ингэж л бүтдэг.

2. Сайхан үг хүүхэддээ байнга хэлж бай. Таны үг л тэдэнд сөрөг амьдралд гэрэл болдог

3. Үр дүнг биш хичээл зүтгэлийг нь магт!
Хичээдэг байх нь амжилттай хүний хамгийн чухал чадвар юм

4. Өөртөө хэрхэн анхаарал тавьж байгаагаа хүүхэддээ харуул. Танаас тэд ирээдүйд биеэ яаж авч явахыг сурдаг.

5. Мэдрэмжээ хуваалцаж сурга. EQ чадвар үүнээс эхэлдэг.

6. Хобби сонгоход нь тусал
Дуртай зүйлээ хийх нь тэднийг аз жаргалтай болгодог.

7. Тэднийгээ аль болох анхааралтай сайн сонс. Тэдний хэлж байгаань ямар чухал, ач холбогдолтой гэдгийн багаас нь ойлгуул! Тэд ч үгний хүчийг ойлгодог хүмүүс болж өснө

8. Хайртай гэдгээ дахин дахин хэлж бай. Хамт байх хугацаа багассаар л байгаа шүү дээ

9. “Үгүй” гэж итгэлтэй хэлж сурга. Хил хязгаар гэдэг ойлголтыг багаас нь тогтоох нь зүгээр.

10. Жижиг амжилтыг нь тэмдэглэ. Жижиг зүйлээс таашаал авч чаддаг хүн хамгийн аз жаргалтай байх боломжтой

Сэтгэлзүйч М. Халиун

Улам их мэдлэг мэдээллийг авч өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхийг хүсвэл Follow дараарай!

15/08/2026

Хувийн байлгах ёстой зүйлс:

• Урт хугацааны зорилго
• Санхүүгийн асуудал
• Харилцааны асуудал
• Дараагийн алхам төлөвлөгөө
• Сул тал-Бусад хүмүүс тэрийг чинь эргүүлээд чиний эсрэг хэзээ нэгэн цагт ашигладаг
• Сайн үйлс хийсэнээ
• Гэр бүлийн асуудал
• Айдас
• Орлогын эх үүсвэр
• Хувийн тэмцэл
• Эмзэг сэдэв
• Шинээр авсан том зүйлс
• Өөрийн дотоод тэмцэл
• Хайр дурлалын амьдрал
• Сөрөг хүнээс холдож байгаагаа
• Бусдын чамд итгэж ярьсан зүйлс

Сэтгэлзүйч М. Халиун

Улам их мэдлэг мэдээллийг авч өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхийг хүсвэл Follow дараарай!

15/08/2026

Охиндоо заавал заах ёстой 23 зүйл

1. Өөрийн үнэ цэнийг мэддэг байх
2. Биедээ хэнийг ч зөвшөөрөлгүй бүү хүргэ
3. Өөртөө итгэлтэй ярьж сурах
4. Анхаарал биш, хүндлэлийг сонгох
5. Аз жаргалаа бусдаас хамааруулахгүй байх
6. Эрч хүчээ хамгаалах
7. Өөрийгөө эхэлж хайрлах
8. Өөрийнхөө төлөө зогсож сурах
9. Санхүүгийн хувьд бие даах
10. “Үгүй” гэж зоригтой хэлж сурах
11. Зөн совиндоо итгэх
12. Жинхэнэ гоо үзэсгэлэн хүний зан чанарт байдаг
13. Алдахаас бүү ай
14. Сониуч байж, үргэлж суралц
15. Үл хүндлэлийг тэвчихгүй байх
16. Чиний дуу хоолой үнэ цэнтэй
17. Сайхан сэтгэлтэй бай, гэхдээ хэнийг ч бүү давраа
18. Хайр бол үйлдэл, зөвхөн үг биш
19. Өөрийгөө хамгаалж сур
20. Найзаа ухаалгаар сонго
21. Зарим хүмүүсээс холдох нь зүгээр
22. Дарамт дунд ч тайван байж сур
23. Өөрийн онцлог чанараараа бахарх

Сэтгэлзүйч М. Халиун

Улам их мэдлэг мэдээллийг авч өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхийг хүсвэл Follow дараарай!

14/08/2026

Аз жаргалын дааврууд хаанаас хэрхэн биенд чинь ялгарч болох вэ?

Эндорфин даавар- Нисэж буй мэдрэмж хүнд төрүүлдэг.

• Дасгал хөдөлгөөн хийхэд
• Инээд алдахад
• Шоколад идэхэд ялгарна

Серотонин дааавар-аз жаргалын даавар

• Нарны гэрэлээс
• Халуун усанд орох
• Жимс идэхэд ялгарна

Окситоцин-хайр мэдрүүлдэг даавар

• Тэврэлт, үнсэлт
• Амьтадтай цаг өнгөрөөх, илэх
• Хүүхэд харах, хүүхэд хөхүүлэх

Допамин- таашаал өгдөг даавар

• Өөртөө анхаарал тавих
• Хөгжим сонсох
• Хобби-гоо хийхэд ялгардаг

Сэтгэлзүйч М. Халиун

Улам их мэдлэг мэдээллийг авч өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхийг хүсвэл Follow дараарай!

13/08/2026

Хүүхэдрүүгээ уурлаж хашгирсны дараа хүүхэдтэйгээ дуугарахгүй байх нь та 2-ын харилцааг бага багаар гэмтээж муутгаж байдаг юм шүү.

Мэдээж би аав нь юм чинь, ээж нь юм чинь, том хүн юм чинь загнах нь зөв гэж бодож болох ч, заавал загнаж хашгирсанаар хүүхэд зөв хүмүүжүүлэнэ гэж байдаггүй. Ямар ч тайлбаргүйгээр учир утгагүй загнуулж өссөн хүүхэд харин ч өөртөө итгэлгүй хүн болж өсдөг.

Мэдээж эцэг эхүүд төгс биш, уурлаж бухимдах тохиолдол гарна, бүгд л хүүхэдрүүгээ хашгичих үе байдаг. Харин тэрний дараа юу гэж тайлбарлах вэ яаж засах вэ гэдэг хамгийн чухал.

Тэгвэл хүүхэддээ юу гэж хэлбэл тэдэнд сэтгэлзүйд гэмтэл учруулахгүй байх вэ?

* “Миний түргэн уур чамайг гомдоосон байх. Уучлаарай! Чи яг одоо юу мэдэрч байгаагаа хэлж болох уу?”

* “Чи юу бодож явдагаа чөлөөтэй илэрхийлж болно шүү! Хоёулаа санал зөрсөн ч гэсэн би чиний өнцөгийг ойлгож, сонсохыг байнга хичээнэ ээ”

* “Миний хашгирсан нь чиний буруу биш. Би хашгирч биш, тайван ярьж сурах болно.”

гэх мэт засах эвлэрэх үгнүүдийг хүүхэддээ хэлж сураарай! Хүүхэд таныг төгс хүн биш, дээрээс харж ярьдаггүй хүн шиг эцэг эх байхыг л хүсдэг.

Сэтгэлзүйч М. Халиун

Улам их мэдлэг мэдээллийг авч өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхийг хүсвэл Follow дараарай!

12/08/2026

Хүн бүр оройтохоосоо өмнө ойлгох ёстой 8 үнэн

1. Материаллаг зүйлс аз жаргал өгдөггүй. Эхэндээ мэдээж жаахан допамин ялгаруулна. Гэхдээ удахгүй тэр мэдрэмж замхран алга болдог
2. Бүх хүний сэтгэлд нийцэнэ гэж хэзээ ч байхгүй. Бусдад таалагдаж аз жаргалыг мэдэрдэг бол насан туршдаа хүний ардаас хөөцөлдөх хэрэгтэй болно
3. Төгс байхын төлөө биш өчигдөр байсан байдлаасаа 1% илүү байхыг л хичээ
4. Яг үхэх гээд хэвтэж байх үед амьдралдаа үзсэн бүтээсэн дурсамж ямар ч эд мөнгө, амжилтаас илүү үнэ цэнтэй
5. Аз жаргал дотроос бий болдог, гаднаас хайх нь зэрэглээ хөөхтэй адил
6. Үйлдэл үгнээс хүчтэй, өөрийгөө дүгнэхдээ ч тэр бусдыг дүгнэхдээ ч тэр бодит үйлдэлийг нь л хар
7. Амьдрал хэзээ дуусах нь тодорхойгүй, тиймээс өнөөдөр хамгийн сүүлийн амьдрах өдөр мэт төсөөлж амьдарч чадвал хүн яг жинхэнээрээ амьдарсан болдог
8. Авьяас гэдэг тууштай хөдөлмөрийг л хэлдэг.

Сэтгэлзүйч М. Халиун

Улам их мэдлэг мэдээллийг авч өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхийг хүсвэл Follow дараарай!

11/08/2026

Хүмүүсийн гаргаж байгаа зан араншинг сэтгэлзүйн үүднээс харж тэд юугаар дутагдаж байгааг нь амархан хэлж болдог.

Жишээ нь;

* Хариуцлага дутмаг хүн бол бурууг бусдад тохно.

* Харилцааны ур чадвар дутмаг бол үргэлж хүмүүсийг хэрүүл өдлөө гэж хэлнэ.

* Сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ дутмаг бол чамайг “хэт эмзэг” хэмээн дутуу дүгнэнэ.

* Өөрийгөө ухамсарлах чадвар дутмаг бол өөрт нь байгаа дутагдлыг бусдаас хайж шүүмжилнэ.

* Шударга зан дутмаг бол үнэнийг өөртөө тааруулж гуйвуулна.

* Хувийн хил хязгаарын мэдрэмж дутмаг бол чиний хил хязгаарыг зөрчинө. Хувийн орон зайг чинь үл хүндлэнэ ойлгохгүй.

* Ёс зүй, зарчим дутмаг бол буруу үйлдлээ зөвтгөнө.

Тухайн хүнд ур чадвар дутуу байна гэсэн үг. Мэдээж үүнийг хэзээ ч сураагүй байж болно. Боловсролоос хол өссөн эсвэл эргэн тойрны хүмүүс нь багад нь тэдэнд энэ талаар зааж өгөөгүйтэй холбоотой. Юутай ч хүний гаргадаг сөрөг зан араншингийн цаана траума байх өндөр магадлалтай байдаг.

Сэтгэлзүйч М. Халиун

Улам их мэдлэг мэдээллийг авч өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхийг хүсвэл Follow дараарай!

10/08/2026

Хүчирхийлэлтэй гэр бүлд хамгийн аюултай хүн нь хүчирхийлэгч биш.

Харин түүнийг хамгаалдаг хүн байдаг.

Хүчирхийлэгч асуудлыг үүсгэгч.
Харин хамгаалагч нь хүчирхийлэгчийг үргэлжлүүлдэг.

Хүчирхийлэгчийг хамгаалж байгаа хүн ихэвчлэн

* “Тэр угаасаа тийм хүн.”
* “Битгий уурлуул.”
* “Чи л ухаантай нь бай.”
* “Зүгээр өнгөрөө.”
* “Гэр бүлээ бод.” гэж хэлээд өнгөрөөдөг

Тэд хүчирхийлэгчийг өөрчлөгдөхийг шаарддаггүй. Харин бусад бүх хүнээс, хүчирхийлүүлж байгаа хүнээс дасан зохицохыг шаарддаг. Хамгийн харамсалтай нь тэд өөрийгөө үнэхээр тусалж байна гэж боддог.
Гэхдээ хүчирхийллийг хамгаалах нь хайр биш.
Хортой харилцааг хамгаалах нь сайн үйл биш.
Хүчирхийлэгчид чамайг шууд шархлуулдаг бол хүчирхийлэлийг хамгаалагчид чиний өвдөлтийг өнгөрсөнд болсон явдал мартах хэрэгтэй гэж ятган өөрсдийн “тайван байдлыг” ямар ч үнэ цэнээр хамаагүй авч үлдэхийг хичээдэг.

Тэгэхээр хүчирхийлэлийг өөгшүүлдэг хүн битгий байгаарай!

10/08/2026

80/20 зарчим

• Эрүүл мэнд: 80% хооллолт, 20% дасгал
• Баян болох: 80% санхүүгийн сахилга бат, 20% тооцоолол
• Аз жаргал: 80% зорилготой байх, 20% таашаал
• Ойлгох: 80% сонсох, 20% ярих
• Ярилцах: 80% сонсох, 20% ярих
• Сайжрах: 80% тууштай байдал, 20% мөрөөдөл
• Суралцах: 80% ойлгох, 20% унших
• Харилцаа: 80% өгөх, 20% авах

Ихэнх хүмүүс эдгээрийн 20% дээр төвлөрдөг учраас үр дүн гардаггүй.

→ “80%-д анхаар, үлдсэн нь өөрөө бүтнэ.”

Сэтгэлзүйч М. Халиун

Улам их мэдлэг мэдээллийг авч өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхийг хүсвэл Follow дараарай!

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Khaliuna Shares posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Khaliuna Shares:

Shortcuts

Share