Ok.mn

Ok.mn Бодит байдлыг та бүхэнд хүргэнэ.

Удаа дараа ёсзүйн зөрчил гаргаж буй М.Нарантуяа-Нараг гишүүнээс нь эгүүлэн татахыг ДЭМЖИХ ҮҮ?
24/02/2026

Удаа дараа ёсзүйн зөрчил гаргаж буй М.Нарантуяа-Нараг гишүүнээс нь эгүүлэн татахыг ДЭМЖИХ ҮҮ?

🚨Сэтгэцийн өвчтэй этгээдийн гарт эхнэр хоёр хүүхдийн амийг алдсан П.Сувданхуяг байр түрээслэхээр 1.8 сая төгрөг бусад ру...
10/02/2026

🚨Сэтгэцийн өвчтэй этгээдийн гарт эхнэр хоёр хүүхдийн амийг алдсан П.Сувданхуяг байр түрээслэхээр 1.8 сая төгрөг бусад руу шилжүүлэн, улмаар мөнгөө авч чадалгүй хохирчээ.‼️

Тодруулбал тэрбээр ийнхүү дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өргөдөл гаргажээ.

"Миний бие П.Сувданхуяг нь байр түрээслэхээр А. Дөлгөөний данс руу 1.858.000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар бидний хувьд ямар нэгэн гэрээ байгуулахаас өмнө хорооны нийгмийн ажилтан тус түрээсийн байрыг хүүхэд байлгах шаардлага хангахгүй гэсэн учраас түрээслэхээ больж буцаад мөнгөө авъя гэхэд үндэслэлгүйгээр буцааж өгөхгүй байгаа болно.

🚨Иймд шүүхийн журмаар А.Дөлгөөнөөс 1.858.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгааг хүлээн авна уу" гэжээ.

🚨Шүүхээс сурагчаа хүчиндсэн багшид 16 жилийн хорих ял оноосон байна.Шүүхийн тоймыг бүрэн эхээр нь оруулав.1. Шүүгдэгч **...
06/02/2026

🚨Шүүхээс сурагчаа хүчиндсэн багшид 16 жилийн хорих ял оноосон байна.

Шүүхийн тоймыг бүрэн эхээр нь оруулав.

1. Шүүгдэгч ****** ОВОГТ *********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 16 (арван зургаа) жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* Энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6. Насанд хүрээгүй хохирогч *********, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

💛Мөн манай улсын баг тамирчдын хувцас VOGUE болон загварын шилдэг хэд хэдэн сэтгүүлийг чимлээ.🤍
05/02/2026

💛Мөн манай улсын баг тамирчдын хувцас VOGUE болон загварын шилдэг хэд хэдэн сэтгүүлийг чимлээ.🤍

🚨Алга болсон хүүхэд Эсэн мэнд олдлоо.
05/02/2026

🚨Алга болсон хүүхэд Эсэн мэнд олдлоо.

Монгол ба Солонгос хүүхдүүдийн үдийн хоолны ялгаа.
04/02/2026

Монгол ба Солонгос хүүхдүүдийн үдийн хоолны ялгаа.

Улсын сургуулийн спорт заалыг бусдад түрээслэх зорилгоор маш их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан сургуулийн захиралд 2 ...
03/02/2026

Улсын сургуулийн спорт заалыг бусдад түрээслэх зорилгоор маш их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан сургуулийн захиралд 2 жил 6 сарын ял, 175сая төгрөгийн төлбөр, 4 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, биеийн тамирын багш нарт 2 жил хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасжээ.

Цаг үеийн асуудлаар өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэл хотын Хан-Уул дүүрэг, 23р хороонд болсон Буга зүй бусаар эндсэн ...
03/02/2026

Цаг үеийн асуудлаар өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэл хотын Хан-Уул дүүрэг, 23р хороонд болсон Буга зүй бусаар эндсэн харамсалтай асуудлыг хөндөж иргэдийн тавьж байгаа шаардлагыг хөндлөө! Энэ бол нэг Буга амь эрсэдсэн асуудал биш! Энэ бол тусгай хамгаалалтын газар нэрийн дор авлагын том сүлжээний асуудал юм шүү!

Иргэд биднээс арга хэмжээ авахыг шаардаад байна! Арга хэмжээ авах боломж бололцоо эрх мэдлийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Нийслэлд өгчих? Хуульдаа өөрчлөлт оруулъя Улсын Их Хурлын гишүүдээ? Хэдий болтол энэ завхралыг зүгээр хараад суух вэ? Хэдийн болтол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам энэ завхралаа үргэлжлүүлэх вэ?

Дархан цаазад газар гэд ЯАМ нь газар олгоод байдаг. Олгосон газар дээр нь эрх мэдэлтнүүд уулыг ам амаар шоронгийн хашаа шиг хашаалаад хүн ан амьтан явах эцэсгүй болгоод бдаг. Арга хэмжээ авцгаая гэхээр хуулиараа манайд Нийслэлд хамааралгүй гэд байдаг.

01/02/2026
💚Улсын аварга О.Хангай өөрийн багш Улсын заан Ц.Мягмарсүрэнд 100 сая төгрөг бэлэглэлээ🤍
01/02/2026

💚Улсын аварга О.Хангай өөрийн багш Улсын заан Ц.Мягмарсүрэнд 100 сая төгрөг бэлэглэлээ🤍

🚨Үзүүртэй төмөр хашаа давахдаа БУГА ГЭДСЭЭ СҮЛБҮҮЛЖ гэмтсэн тул стандартын  бус ХАШААГ БУУЛГАЖ НУРААНА‼️2026 оны 01 дүгэ...
01/02/2026

🚨Үзүүртэй төмөр хашаа давахдаа БУГА ГЭДСЭЭ СҮЛБҮҮЛЖ гэмтсэн тул стандартын бус ХАШААГ БУУЛГАЖ НУРААНА‼️

2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаанд буга гэмтсэн ноцтой тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас дараах албан ёсны мэдэгдлийг хийж байна.
Хууль, стандартын зөрчил:
Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль-ийн
11 дүгээр зүйлийн 11.1.1,
11.1.4-т тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчиж, байгалийн хэв шинж, ан амьтанд хохирол учруулах аливаа үйл ажиллагааг хориглосон байдаг.
Мөн Амьтны тухай хууль-ийн
7 дугаар зүйлийн 7.1-д зэрлэг амьтдын амьдрах орчныг алдагдуулах,
25 дугаар зүйлд амьтныг гэмтээсэн, устгасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхээр тус тус заасан.
Гэвч эдгээр хуулийн заалтыг зөрчиж, тусгай хамгаалалттай газрын орчимд үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгж, байгууллагаас стандартын бус, үзүүртэй төмөр хашаа барьж, албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүйн улмаас зэрлэг амьтан гэмтсэн нь байгаль орчинд бодит хохирол учруулсан үйлдэл гэж үзэж байна.
Өмнөх шаардлага, хэрэгжилт:
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 11 дүгээр сарын А/853 тоот албан даалгавар-ын дагуу Хамгаалалтын захиргаа стандартын бус хашааг буулгах, холбогдох стандартад нийцүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн боловч зарим аж ахуйн нэгж уг шаардлагыг биелүүлээгүй нь энэхүү ноцтой үр дагаварт хүргэсэн байна.
Стандартын шаардлага:
“Зэрлэг амьтанд ээлтэй хашаа” стандарт UCS0304B:2025-д: үзүүртэй, хурц ирмэгтэй,
Зэрлэг амьтдын чөлөөтэй нэвтрэх боломжгүй,
Амьтанд гэмтэл учруулах эрсдэлтэй хашаа барихыг хатуу хориглосон байдаг.
Дээрх зөрчилтэй холбогдуулан:
Зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн барьсан хашааг газар дээр нь буулгах, буга гэмтсэн (эндсэн) асуудлаар мал, амьтны эмчийн дүгнэлт гаргуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээн шалгалт явуулах ажлыг үргэлжлүүлж байна.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа цаашид:
UCS0304B:2025 стандартыг заавал мөрдүүлэх, стандартад нийцээгүй хашаа барьсан аж ахуйн нэгж, байгууллагад хуульд заасан хариуцлага тооцуулах, шаардлага биелүүлээгүй байгууламжийг албадан буулгах, тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчсөн аливаа үйлдэлд тууштай, хатуу арга хэмжээ авах болохыг албан ёсоор мэдэгдэж байна.‼️

🚨Иргэн:Аллагыг харсаар бж цай ууж инээж суугаад Цагаадна... Хүний нүдний аягыг бяцлаад Гэрийн хорио... Харцын хүү зүгээр...
30/01/2026

🚨Иргэн:Аллагыг харсаар бж цай ууж инээж суугаад Цагаадна... Хүний нүдний аягыг бяцлаад Гэрийн хорио... Харцын хүү зүгээр холоос зодоон харсныхаа төлөө 3 жил...

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ok.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share