03/12/2025
UBcab гэх такси дуудлагын газрын үйлчилгээг хараад байсан чинь нэг үлгэр санаанд буучихлаа!
Тэр үлгэрийг мэдэх нь мэдэх байлгүй.
“Үнэгүй морь” үлгэр.
Эрт урьд цагт, нэгэн худалдаачин өөрийн хурдан морийг худалдах гэж зах дээр зогсож байжээ. Түүн дээр нэгэн баян хүн ирээд "Таны морь үнэ хэд хүрч байна, би авъя" гэхэд худалдаачин ингэж хэлжээ.
"Би энэ морийг үнэгүй өгнө. Гэвч надад ганцхан нөхцөл бий. Энэ морины дөрвөн хөлийн дах дахь хадаас бүрийнх нь тоогоор зоос төлнө."
Баян хүн: "Ямар амархан юм бэ? Морь үнэгүй авчихаад, хэдхэн хадаасны үнэ төлнө гэдэг чинь юу л бол. Би зөвшөөрлөө!" гэж баяртайгаар хэлжээ.
Худалдаачин: "Нөхцөл нь энэ. Эхний хадаасны үнэ нэг зоос. Харин дараагийн хадаасны үнэ өмнөхөөсөө хоёр дахин өндөр байна.
• 1-р хадаас: 1 зоос
• 2-р хадаас: 2 зоос
• 3-р хадаас: 4 зоос
• 4-р хадаас: 8 зоос
• ...гэсэн зарчмаар сүүлийн хадаас хүртэл тооцно."
Баян хүн үүнийг 10, 20-хон зоос төлөх хэрэг гарна гэж тооцоолж, ямар ч эргэлзээгүйгээр зөвшөөрч, морийг авчээ. Гэвч морины хөлд нийт 32 хадаас байсан юм.
Төлбөрийн хуваарь сүүлийн хадаас руу ойртох тусам огцом өсөж, 30-р хадааснаас дээш гарахад сая сая зоос болон хувирчээ.
Баян хүн 32 дахь хадаасны төлбөрийг тооцоолоод гайхаж, сандран: "Надад ийм их мөнгө байхгүй! Энэ чинь үнэгүй морь биш, харин төгсгөлгүй өр болох нь!" гэж хэлжээ.
……..
Хэрэв та UBcap дуудаад үйлчлүүлээд үзвэл энэ үлгэр л шууд санаанд чинь буухвий. Өрөнд орохвий 😂! Шинэчлэгдсэн үйлчилгээ, шинэ апп гэснээ 2 км 800 метр зам туулснаа туулсан замын төлбөр 4400 төгрөг, зам туулахдаа зарцуулсан хугацааны төлбөр 6950 төгрөг, апп ашигласны төлбөр 150 төгрөг, дуудлагын төлбөр 3000 төгрөг гээд л 3 км хүрэхгүй газар явснаа төлбөр 15000 гэш 😂😂😂. Ганц удаа залхуураад такси дуудчихсан биш шууд шулуулдаг байна ш дээ, оронд нь Drive Your Energy бакусаа уунгаа тайван гэгч нь алхчихсан бол хамаагүй хурдан хүрэх, цаашлаад 11500 төгрөг хэмнээд халаасанд үлдэж, бакус 3500-р авч уунгаа энергиэ нөхсөн шиг агаарт алхах байж дээ, дараа тэгж алхахаас ухааны юм бодогдлоо энэ тэр.