27/04/2026
📣 ШИНЭ ДУГААРЫН СЭДЭВ — “Нөөц баялаг ба байгалийн төрх”
❇️ Байгалийн нөөц баялаг болон байгалийн төрх, үзэмж нь ойлголтын хувьд дангаараа болонхамтдаа орчин үеийн хэлэлцүүлгийн чухал сэдэв болж байна. Орчин үед шинэ эх үүсвэролох, нөөцийг нөхөн сэргээх зэрэг нь ашигт малтмал олборлох, боловсруулах, байгалийннөөц баялгийг эрчим хүч болгон хувиргахад шаардагдаж байна. Улмаар байгалийнтөрхийн эдийн засаг, улс төр, соёл, аялал жуулчлал зэрэг боломжит нөөц, чадамжуудыгхөндөж байна.XVI зууны дунд үед Европт үүссэн “байгалийн төрх” гэх ойлголт франц хэлэнд“Байгалийн төрх гэдэг нь түүнийг ажиглаж буй хүмүүст үзүүлж буй тухайн улсыннэгэн хэсэг юм” (Le Robert) гэсэн утгаар ойлгогдож ирсэн.Монголд буюу « Байгалийн унаган төрхөөрөө буй газар нутаг” гэсэн утгатай.Монголд гэрман хэлнээс дамжин орж ирсэн “ландшафт” гэх нэр томьёо мөн адилажиглагчийн харах өнцөг, алсын хараа руу чиглэсэн ойлголтыг хэлдэг. Тухайлбал, “нутагдэвсгэрийн ерөнхий төрх байдал” эсвэл газарзүйн нэгжийн хувьд « нутаг дэвсгэрийнерөнхий төрх байдал, газарзүйн нэгжийн хувьд ойлгогдох байгалийн дүр төрх”“Ландшафт” гэх ойлголтын олон янзын хувилбарууд нь заримдаа тухайн орон зайн уудамцар хүрээ, сүр жавхлан, үзэмжит шинж, эсвэл хүний зохион байгуулалт, тохижуулалтыгонцолдог. Өөрөөр хэлбэл, хүний харааны өмнө өрнөх, ландшафтыг ажиглагч төдийгүйтүүнийг “бүтээгч”, “техникч” хүний харцанд илрэх тэрхүү дүр төрхийг тэмдэглэдэг.Хэтийн төлөвийг эрэлхийлэх, байгалийн төрхийг бүтээн бүрдүүлэх болон нөөцийгашиглах явцад барууны сэтгэлгээнд байгаль ба түүний төрх хувьсан өөрчлөгдөж байна.Байгалийн төрх өөрөө орчин болон бүрэлдэж, хүнийг хүрээлсэн орчин болж тогтожтүүний дунд хүн төрөлхтөн төв рүү тэмүүлэх эсвэл төвөөс алсрах хөдөлгөөний дундоршиж байдаг. Иймд, Монголын яруу найргийн сонгодгуудаас дээжлэн уншицгаая: « Оршихуйн гэрэлтхүрээн дотор» (Г.Мэнд-Ооёо) зэрэг мөртүүд хийгээд өвсний үзүүрт салхины амьсгалыгшингээн хүргэх уртын дууг сонсоцгооё.Хэрэв хүний нүд нь ертөнцийг тольдох хамгийн шууд мэдрэхүй мөн бол, байгалийнтөрхийг энэхүү мэдрэхүйн өөрийнх нь нөөц мэдрэхүйгээс сэтгэл хөдлөл рүү шилжиж,эцэст нь хүний доторх мэдрэмж ба яруу найргийн хоорондын тэрхүү заагийг тайлжчөлөөлөх боломж бий биш гэж үү? Тэр л од эрхсийн дунд өөрийн Түүхийг эрэн хайдагхүн шүү дээ. Байгалийн төрх болон түүний нөөцийг хэрхэн сэтгэж байна вэ?
✒️Та бүхнийг энэхүү сэдвээр дараах салбар чиглэлд гүнзгийрүүлэн судалж өөрийн хувьнэмрээ оруулахыг урьж байна:
1. Нийгэм, хүмүүнлэгийн ухаан
2. Хэл, соёл судлал
3. Философи, гүн сэтгэлгээ
НИЙТЛЭЛИЙН ХЭЛБЭР:
• Шинжлэх ухааны өгүүлэл
• Шүлэг, богино философийн зохиол
• Эссе, уран сэтгэмжийн эсвэл туршилтын бичвэр
Хэмжээ: Доод тал нь 1200 үг
Хавсралт: Хувийн товч намтар (CV) хамт ирүүлэх
Хүлээн авах хэл: Монгол болон франц хэл (зарим тохиолдолд орчуулагдах бөгөөд францхэлтэй байх шаардлагагүй)
✉️Нийтлэл хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 6-р сарын 26
Хүлээн авах хаяг: [email protected]
“Нүүдэл” сэтгүүл нь соёл хоорондын ойлголцол, уран бүтээлийн солилцоог дэмжих, олон улсын шинжтэй яриа, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой. Туршлагатай судлаачид, шинээр гараагаа эхэлж буй уран бүтээлчдийн бүтээлийг тэгш хүртээмжтэйгээр хүлээн авах, шинэлэг, эрэл хайгуулч үзэл бодлыг дэмжих болно.