Unread Books

Website

Unread Books Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Unread Books, Book & Magazine Distributor, Unread Media, Ulaanbaatar.
(1)

28/04/2026

⏳ Хоёр зууныг дамнан өрнөх хайр дурлал, ид шидийн түүхээр аялахыг урьж байна!

Өнгөрсөн арваны турш үйлдэлд хөтлөх санаа, урам өгөх түүхээр уншигч тантай хамт байсан Unread-ийн үйл хэрэг түүх өгүүлэгчдийн оригнал бүтээлээр хүрээгээ тэллээ.

Залуу зохиолч А.Пүрэвдорж өвөө, эмээгээсээ сонссон хуучин цагийн түүхээ өөрийн аж төрж буй шинэ цагийн агуулгаар баяжуулж шимтэн донтох давхцал, шунан дурлах өрнөлтэй “Тогоруут Агуй” романаа бүтээжээ.

Романы гол дүр бол Монгол орноор хэрэн хэсэж, ер бусын олон үйл явдлыг гэрчлэх даяанч. Түүний учирсан, бодлоос үл гарах дүрүүдээс Модтой хэмээх арлын Сувраа бүсгүй сэтгэлд нь мөнхрөн үлдэх аж.

Тэдний аж байдлаар эхлэх түүх хөвөрсөөр орчин цагийн Монголд Далай лам шиг харагдах залуу, хоёр нүдийг нь дарсан цагаан мэнгэтэй охиноор үргэлжилнэ. Оноож өгсөн нэргүй эдгээр дүрүүд өөр хоорондоо хэрхэн холбогдож, ид шид мэт үйл явдлууд энгийн л зүйл мэт ар араасаа тохиож буйг олж мэдэх аяллыг уншигч танд үлдээе.

✏️ Эрхлэн гаргагч: Unread Books
🎧 Аудио номыг: Mbook
📖 Хэвлэмэл номыг: Internom Bookstore

📚 Б.Тамирын "Чимэгэ" номын тухайХотын их хөл хөдөлгөөн, тасралтгүй үргэлжлэх чимээ шуугиан дунд бид өөрсдийгөө сонсох сө...
20/04/2026

📚 Б.Тамирын "Чимэгэ" номын тухай

Хотын их хөл хөдөлгөөн, тасралтгүй үргэлжлэх чимээ шуугиан дунд бид өөрсдийгөө сонсох сөхөөгүй явсаар л. Угтаа хүн бүрийн сэтгэлийн гүнд хэзээ ч хөндөгдөөгүй, зөвхөн аниргүй дунд л тодорч үзэгддэг нандин орон зай бий бөгөөд тэр л оршихуйд жинхэнэ амар амгалан, өөрийгөө таних тайтгарал нуугдаж буй биз ээ.

Энэхүү анир чимээгүйгээр хөглөгдөх боломжийг уран бүтээлч Б.Тамирын “Чимэгэ” ном бидэнд өгөх аж.

Хотын их хөл хөдөлгөөн, тасралтгүй үргэлжлэх чимээ шуугиан дунд бид өөрсдийгөө сонсох сөхөөгүй...

📚 3-р сард шинээр хэвлэгдсэн онцлох номуудЭнэ сард уншигчдын дунд олон жил хүлээлт үүсгээд байсан түүхэн боть номоос эхл...
31/03/2026

📚 3-р сард шинээр хэвлэгдсэн онцлох номууд

Энэ сард уншигчдын дунд олон жил хүлээлт үүсгээд байсан түүхэн боть номоос эхлээд орчин үеийн сэтгэл зүйн шинжлэх ухааны бүтээлүүд, хүн төрөлхтний ирээдүйг хүүрнэх сансар огторгуйн зөгнөлт зохиолууд гээд төрөл бүрийн ном худалдаанд гарчээ.

Ингээд гуравдугаар сард шинээр хэвлэгдсэн номуудыг багцлан танилцуулъя.

Selengepress Nepko Publishing Нэпко Хэвлэлийн газар Жангар Nojo Publishing МОНСУДАР хэвлэлийн газар United Business Review BOLOR SUDAR Publishing Blue Strawberry Publishing / Цэнхэр Гүзээлзгэнэ Паблишн Psychology Publishing

Энэ сард хэвлэлийн редакцууд арвин олон ном өлгийдөн авчээ. Уншигчдын дунд олон жил хүлээлт...

📚 Уншигчийн сэтгэгдэл: Залуу насны чин сэтгэл “Тогоруут агуй”Unread Books-ийн анхны бүтээл, шидэт реалист “Тогоруут агуй...
30/03/2026

📚 Уншигчийн сэтгэгдэл: Залуу насны чин сэтгэл “Тогоруут агуй”

Unread Books-ийн анхны бүтээл, шидэт реалист “Тогоруут агуй” романы уншигч "Ritm" хэвлэлийн газрын Ерөнхий редактор Н.Өнөржаргал номын тэмдэглэлээ сийрүүлэн илгээснийг хүлээн аваарай.

Ингээд хоёр зууны тэртээ Монгол орноор хэрэн хэсүүчилж асан даяанч, орчин цагийн Улаанбаатарт амьдрах залуу хоёрын амьдрал, учрал, адал явдал, мөн бодрол бясалгалыг өртөөчлөн үргэлжлэх аялалд гарсан түүний сэтгэгдлийг сонирхъё.

Уг бичвэрийг бидэнд

🌎 10 ертөнц, 10 өнцөг 🗯️: Хэвлэлийн газрууд номын баяртУншигч, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн учран золгодог Үндэсний номы...
20/09/2025

🌎 10 ертөнц, 10 өнцөг 🗯️: Хэвлэлийн газрууд номын баярт

Уншигч, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн учран золгодог Үндэсний номын баяр 38 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн 10 ертөнц, 10 өнцөг буландаа бид аль болох олны хараахан мэддэгүй хэдий ч өндөр үр бүтээлтэй ажиллаж байгаа 10 хэвлэлийн газрын захирал, үүсгэн байгуулагч, редакторуудыг онцолж байна.

Nomad Publishing BOLOR SUDAR Publishing Chimee Books AUM Publishing Хар муур хэвлэлийн газар Tagtaa Publishing Ritm Publishing Arvis Publishing

Уншигч, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн учран золгодог Үндэсний номын баяр 38 дахь удаагаа зохион...

📚 Уншигч танд номын баярын мэнд дэвшүүлье!Ирэх өдрүүдэд шинэ сонин ихтэй манай асраар дайраад гараарай. Бид Сүхбаатарын ...
19/09/2025

📚 Уншигч танд номын баярын мэнд дэвшүүлье!

Ирэх өдрүүдэд шинэ сонин ихтэй манай асраар дайраад гараарай. Бид Сүхбаатарын хөшөөний зүүн хойд талд байрлаж байна.

Address

Unread Media
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Unread Books posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share