Mono.mn

Mono.mn More than news | Уншдаг, боддог, тунгаадаг бүхэнд зориулав!

Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг 94.5 хувийн саналаар дэмжжээ
25/05/2026

Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг 94.5 хувийн саналаар дэмжжээ

25/05/2026

Өнөөдрийн гол СЭДЭВ

- Тоог галзууруулсан УИХ-ын гишүүдийн хүслийн жагсаалт
- У.Хүрэлсүх, Н.Учрал нар мафийн системтэй тэмцэж байна!
- Анхаарах асуудал: Бүртгэлгүй ₮ бүр төрийн авлига, хулгай өөгшүүлдэг!
- Ойрхи дорнодын шинэ мэдээ: Трамп Тегерантай тохиролцож чадав уу?!
- Говийн хөрснөөс “ургасан” үндэсний баялаг: Үндэсний хөрөнгө оруулагчгүйгээр улс орнууд өөдөлсөн түүхгүй!
- Цагаан ордны гаднах буудалцаан
- Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” уралдааны шилдгүүд тодорлоо
- 国家大呼拉尔将对《银行法》进行修订,争取在春季会议上通过
- Без национальных инвесторов у стран нет будущего!
- Mongolia's coal shipments to China surge 61% in April, overtaking Indonesia

More than news

Цөмийн асуудал хамгийн том тээг хэвээр байна. Вашингтон эцсийн гэрээнд Ираны цөмийн хөтөлбөрийг урт хугацаагаар, магадгү...
25/05/2026

Цөмийн асуудал хамгийн том тээг хэвээр байна. Вашингтон эцсийн гэрээнд Ираны цөмийн хөтөлбөрийг урт хугацаагаар, магадгүй 20 жилээр зогсоох амлалт болон зэвсгийн түвшний ураны нөөцөө АНУ-д шилжүүлэн өгөх үүргийг багтаахыг хүсэж байна. Иран эдгээр нөхцөлөөс татгалзаж, цөмийн асуудлыг дараагийн шатанд, хориг арга хэмжээг илүү өргөн хүрээнд цуцлах асуудалтай хамт авч үзэх ёстой гэж мэдэгджээ.

https://mono.mn/n/oyrhi_dornodyn_shine_mede

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд тус компани өнгөрсөн хугацаанд нийтдээ 800 айлын орчин үеийн орон сууц барьсан байна. ...
25/05/2026

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд тус компани өнгөрсөн хугацаанд нийтдээ 800 айлын орчин үеийн орон сууц барьсан байна. Төв замаасаа эхлээд дэд бүтэц, тохижилт нь хотын шилдэг хорооллуудаас дутахгүй. 2025 онд гэхэд л 166 уурхайчин залуу тогтвортой ажиллах гэрээний хүрээнд энэхүү “Цэций” хороололд шинэ байрныхаа түлхүүрийг гардан авч, гэр бүлээрээ төвхнөжээ.

https://mono.mn/n/goviyn_horsnoos_urgasan_u

Вашингтон хотын төвд гарсан энэхүү буудалцаан нь Цагаан ордны Сурвалжлагчдын холбооны оройн зоогийн үеэр Трампыг “тайзна...
25/05/2026

Вашингтон хотын төвд гарсан энэхүү буудалцаан нь Цагаан ордны Сурвалжлагчдын холбооны оройн зоогийн үеэр Трампыг “тайзнаас яаралтай буулгасан” үдшээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа болж байна. Тухайн үед нийслэл хотын нэгэн зочид буудлын хамгаалалтын хаалтыг зэвсэгтэй этгээд дайран орж, Нууц албаны агентыг буудсаны дараа баривчлагдсан юм.

https://mono.mn/n/cagaan_ordny_gadnah_buuda

Хүүхдийн мөнгөний жилийн төсөв гэхэд 1.7 их наяд төгрөг. Огцорсон Х.Нямбаатарын цээжээрээ хамгаалаад байгаа Туулын хурдн...
25/05/2026

Хүүхдийн мөнгөний жилийн төсөв гэхэд 1.7 их наяд төгрөг. Огцорсон Х.Нямбаатарын цээжээрээ хамгаалаад байгаа Туулын хурдны зам гэхэд 2.3 их наядын өртөгтэй. Хэрвээ гишүүдийн хүслийн жагсаалтын 2.9 их наяд дэмжигдвэл ирэх 2027 онд хүүхэд, хөгшдөд зарцуулах мөнгөгүй болно гэсэн үг.

Өмнө нь 76 гишүүнтэй байхад төсвийг 76 гишүүн тойрог тойрог руугаа татаж, аманд ч үгүй хамарт ч үгүй болгодог байсан байдал бол одоо ч хэвээрээ.

https://mono.mn/n/toog_galzuuruulsan_uih-yn

Анхнаасаа хил дээр буруу бүртгэгдсэн, ямар ч бичиг баримтгүй орж ирсэн тэр их бараа "Нарантуул", "Да хүрээ" гэх мэт төвл...
25/05/2026

Анхнаасаа хил дээр буруу бүртгэгдсэн, ямар ч бичиг баримтгүй орж ирсэн тэр их бараа "Нарантуул", "Да хүрээ" гэх мэт төвлөрсөн том захууд дээр бууна. Тэндээсээ цаашлаад 21 аймаг, 330 сум руу ямар ч хяналтгүйгээр, баримтгүй сүлжээ болоод тарчихдаг. Тэгэхээр улс даяар баримтгүй худалдааны аварга том масс үүсчихэж байгаа учраас төр эдийн засгаа бодитоор бүртгэж, хянах ямар ч боломжгүй болчихож байгаа юм.

https://mono.mn/n/anhaarah_asuudal_noat-yn

Иран улс дайныг зогсоох, Ираны боомтуудад тавьсан АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлтийг цуцлахаас эхлэх суурь хэлэлцээрийг...
25/05/2026

Иран улс дайныг зогсоох, Ираны боомтуудад тавьсан АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлтийг цуцлахаас эхлэх суурь хэлэлцээрийг байгуулахыг эртнээс шаардаж ирсэн бөгөөд үүний хариуд Иран хэлэлцээ үргэлжлэх хугацаанд Хормузын хоолойг түр нээж, тээврийн хураамжаас чөлөөлөхөөр санал болгож байгаа юм. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар, Иран АНУ-ын хориг арга хэмжээний улмаас гадаадад царцаагдсан хөрөнгөө нэн даруй чөлөөлүүлэхийг хүсэж байгаа бөгөөд мөн Ливанд гал зогсоох хэлэлцээрийг хамруулахыг шаардаж байна.

https://mono.mn/n/oyrhi_dornodyn_shine_mede

Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах “Залуу судлаач” уралдаан амжилттай зохион байгуулагда...
25/05/2026

Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах “Залуу судлаач” уралдаан амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. Уламжлал болсон энэхүү уралдаанд өмнөх жилүүдэд дунджаар 20–45 судлаачийн бүтээл ирдэг байсан бол энэ жил 200 гаруй судлаач 79 судалгааны бүтээлээ ирүүлж, эцсийн шатанд 7 бүтээл шалгарч, шүүгчдийн өмнө бүтээлээ танилцуулсан юм.

https://mono.mn/n/mongolbankny_neremzhit_za

Л.Оюун-Эрдэнэ огцроогүй бол “Огцрох амархан” жагсаалын залууст аль хэдийн хилсээр хэрэг тохоод шоронд хорьчихсон байх ба...
25/05/2026

Л.Оюун-Эрдэнэ огцроогүй бол “Огцрох амархан” жагсаалын залууст аль хэдийн хилсээр хэрэг тохоод шоронд хорьчихсон байх байлаа. Юу үнэн, энэ үнэн. Туулын хурдны замыг эсэргүүцвэл захиргаадалтын арга хэмжээ авна гэж Л.Оюун-Эрдэнэ сүрдүүлж зогссон нь саяхны үйл явдал. Иймээс Л.Оюун-Эрдэнэ огцроогүй бол Туулын хурдны замыг эсэргүүцсэн хүмүүс ч цагдаа, шүүхийн дарамт, сүрдүүлэгт өртөх байв. Иргэд талбай дээр гарч жагсах нь бүү хэл олон нийтийн сүлжээнд ил цагаан шүүмжлэхээс айхад хүрэх байсан.

https://mono.mn/n/uhurelsuh_nuchral_nar_man

Үндэсний хөрөнгө оруулагч “Энержи ресурс” компани уул уурхайн салбартаа төдийгүй Монголдоо үйл ажиллагаа, татвар хураамж...
25/05/2026

Үндэсний хөрөнгө оруулагч “Энержи ресурс” компани уул уурхайн салбартаа төдийгүй Монголдоо үйл ажиллагаа, татвар хураамж, нийгмийн хариуцлагатай байдлаараа нэгд эрэмбэлэгддэг.

Тус компани группийн хэмжээндээ улсын төсөвт 512 тэрбум төгрөгийн татвар, хураамж тушаажээ. Үүний 71 тэрбум нь АМНАТ буюу байгалийн баялгийн төлбөр. Энэ их мөнгө юунд зарцуулагддаг вэ гэвэл бидний хүүхдүүдийн сурдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тэтгэвэр тэтгэмж болон хувирдаг.

https://mono.mn/n/goviyn_horsnoos_urgasan_u

Address

Sukhbaatar District
Ulaanbaatar
13004

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mono.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share