26/11/2025
Ирэх жил дэлхийн түүхэн дэх хамгийн их хүн үзэж, сонирхох, анхаарлын төвд байх хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) болох гэж буй билээ. Дөрвөн жилд ганц удаа болох ДАШТ-г найман настнаас наян настай буурал гээд бүгд шимтэн үздэг.
Та бүгдийн бүхий л харилцагч, хэрэглэгч нар ДАШТ-ийг гарцаагүй шимтэнэ гэдэгт итгэлтэй байна. Ийм учраас харилцагч, хэрэглэгч нартаа цаг үетэйгээ нийцсэн, чанартай, үнэ цэнтэй бэлэг юу юу байж болох вэ? гэж та бүхэн эрэлхийлж буй болов уу. Тэгвэл таны хайж буй үнэ цэнтэй бэлэг байгаад баяртай байна. Ямар бэлэг вэ гэж үү?
Энэ бол “Хөлбөмбөг - Бүрэн нэвтэрхий толь” юм. 400+ хуудастай уг бүтээлд дэлхийн тэргүүн спортын тухай бараг л “бүх зүйл” бий дээ ⚽️🏟️🗺️