02/06/2026
Гүйлт бол машины түүхийн зөвхөн нэг л хэсэг.
Машины хаалгыг нээгээд суух төдийд л өмнөх эзэмшигч нь хэрхэн унаж эдэлж байсан нь шууд харагддаг.
Олон жил хаягдаж хоцорсон, бага гүйлттэй машинаас илүү цаг тухайд нь үйлчилгээг нь хийлгэж, тогтмол цэвэрлэж, гамтай унасан өндөр гүйлттэй машин хамаагүй дээр.
Суудлын элэгдэл, жолооны хүрдний байдал, элдэв үнэр, толбо, зураас болон ерөнхий цэвэрлэгээ зэрэг нь зөвхөн хянахын тооноос илүү машины бодит түүхийг хэлээд өгнө.
Тийм ч учраас туршлагатай худалдан авагчид зөвхөн гүйлтийн тоо харахаас илүү машины яг одоогийн бодит байдал, эдэлгээг маш сайн шалгадаг.
Та хянах дээрээ 180,000 км-тэй ч цэмбэгэр машиныг сонгох уу, эсвэл 110,000 км-тэй мөртлөө арчилгаагүй хаягдсан машиныг сонгох уу?