Prism.mn

Prism.mn Таны мэдлэг, мэдээлэл авах эх сурвалж

Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханЗавхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэ...
18/06/2026

Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхан

Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.

Тахилгын ёслолын өмнөх орой аймгийн хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа. Дараа нь туульч “Аргиль цагаан өвгөн” тууль хайлсан байна.

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн шинэ давлагаа эхэлж байна Монголын төр нийгэм, түүх, соёл, спорт, боловсрол, эр...
20/05/2026

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн шинэ давлагаа эхэлж байна

Монголын төр нийгэм, түүх, соёл, спорт, боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л салбарт үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжлийн төлөө ухамсарт амьдралаа зориулсан, түүхийн гэрч болсон эрхмүүдийг урьж намтар түүхийг хүүрнэдэг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг зогсоод удаж байна.

Найруулагч Б.Баатарын санаачилгаар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, П.Анужин нарын хөтлөн явуулснаар Монгол түмэнд хүрсэн энэ нэвтрүүлгийг үргэлжлэн явуулахаар уран бүтээлчид ажилдаа оржээ. Шинэ нэвтрүүлгийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, П.Анужин нар хөтөлнө.

Урт хугацаанд завсарласны дараах нэвтрүүлгийн шинэ зочноор Хөдөлмөрийн баатар, Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Сумьяаг урьжээ. "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн шинэ давлагаа болох дугаар 2026 оны 5-р сарын 23-ны өдөр цацагдах нь.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээУИХ-ын дарга С.Бямбац...
14/05/2026

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.14/ УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

1993 онд зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц 92.7 хувь, 1997 онд 85.1 хувь, 2001 онд 82.9 хувь, 2005 онд 74.98 хувь, 2009 онд 73.59 хувь, 2013 онд 66.5 хувь, 2017 онд 68.27 хувь, 2021 онд 59.29 хувь болж буурчээ. Сонгуулийн үндсэн зарчмын нэг болох бүх нийтийн байх, бүх нийтийн оролцоог бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага байсаар байгаа нь сонгуульд оролцож буй сонгогчдийн ирц, оролцоо тогтмол буйгаас харагдана.

Мөн сонгуулийн ирц, оролцоо буурч байгаа гол шалтгаан, нөхцөлийг тодорхойлох зорилгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 2025 онд 21 аймаг, 330 сумын нийт 11700 сонгогчийн хамруулсан “Сонгогчийн зан төлөвийн судалгаа”-ны тайланд дурдсан үр дүнгээс үзвэл сонгуульд оролцоогүй шалтгааны 33.9 хувь нь “санал авах өдөр байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байсан”, 7.7 хувь нь оюутан, орон нутагт оршин суух хаягтай”, 0.5 хувь нь “гадаад улсад байсан” зэрэг шалтгаантай байсан гэдгийг төсөл санаачлагчид танилцуулгадаа онцолжээ.

УИХ-ын 2025 оны “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 77 дугаар тогтоолоор “хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гадаад улсад байгаа болон Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа боловч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаягнаас өөр газарт байгаа иргэн, оюутан, суралцагчид, сонгуулийн санал авах өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч, уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтан зэрэг сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэх, санал өгөх боломжит хувилбарыг тодорхойлж, эрх зүйн орчныг бий болгох талаар санал боловсруулах”-ыг үүрэг болгосон байна.

ХУУЛИЙН ТӨСӨЛД, хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэд, эсвэл хотод сурч байгаа оюутнууд тухайн газартаа саналаа өгөхөд өөрийнх нь албан ёсны бүртгэлтэй хаяг дээрээс санал нь шууд бүртгэгдэх, улмаар орон нутаг, гадаадад ажиллахаар явж буй иргэд сонгуулийн албан ёсны санал хураалт болохоос өмнө урьдчилж санал өгөх боломжийг нээж байна. Түүнчлэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд хоёр өдрийн дотор санал өгдөг байсныг нэмж 5 өдөр болгох зохицуулалтыг тусгасан гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир хэлэв.

Мөн санал авах өдөр тухайн сонгогчийн харьяа хэсгийн хороо хамаарах аймаг, нийслэлээс өөр нутаг дэвсгэрт байгаа сонгогчийн саналыг авах, түүнд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.

Эмгэнэл илэрхийлье, Соёлын яам Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, сэтгү...
11/05/2026

Эмгэнэл илэрхийлье, Соёлын яам

Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр таалал төгсжээ. Уран бүтээлийн хамтрагчид, түүний бүтээлийг шимтэн уншигчид болсон Монголын ард түмэн харамсан гашуудсан үгс цахим орчинд хөвөрч байна.
Уран бүтээлчийн хувьд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны цахим хуудаснаа байршуулсан эмгэнэл нь харин эмгэнэл биш, элэглэл тохуурхал шиг “юм” байв.
ССАЖЗЯ-ны эмгэнэлд,
“Амьддаа бие биеэ хайрла” гэсэн түүний үг нь ганцхан шүлгийн мөр биш. Энэ бол монгол хүний амьдралын гүн ухаан, хүн чанарын мөнх дуудлага юм. “Ижийтэйгээ байхад”, “Тэнгэр шиг бай”, “Хүн хүнийхээ түшиг” зэрэг нь үе үеийн уншигчдын нулимс, инээд, ухаарлыг дагуулж, сэтгэлийн гүнд мөнхийн гэрэл асааж явсан билээ...” гэжээ.

“Амьддаа бие биеэ хайрла”, “Тэнгэр шиг бай” шүлэг нь төр нийгмийн нэрт зүтгэлэн, яруу найрагч О.Дашбалбарын, “Ижийтэйгээ байхад” шүлэг нь Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг гэдгийг дунд сургуулийн сурагчид ч мэдэх учиртай.

Гэвч Монгол Улсын Соёлын яаманд үүнийг мэдэхгүй түшмэл сууж, хиймэл оюун ухаанаар “ажлаа хийлгээд” суудаг нь илэрхий болов. Уран зохиолоор А-гүй юм гэхэд талийгаачийн овгийг нягтлалгүй “Шагдарын ...” гээд буруу бичиж суудаг чадваргүй, сэтгэлгүй албаттай төрийн яам.
Эмгэнэл нэртэй гутамшиг болсон хэдэн өгүүлбэрээ дахин дахин засаад ч үг хэллэг ядмаг тул яамныхаа цахим хуудаснаас бүр мөсөн устгасан харагдана.

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан нь гадаадад томилолттой яваа аж. “Би гадаадад явна. Алдаа гаргасан хүнд хариуцлага тооцно” гэж өөрөөсөө зайлуулсан хариулт өгсөн Ж.Алдаржавхлан сайдтай ССАЖЗЯ-нд эмгэнэл илэрхийлье!

Хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоото...
04/05/2026

Хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийн орлогоос 2025 онд 507.1 тэрбум төгрөг, мөн сангийн 2025 оны хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоос 68.5 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлжээ.

Дээрх орлогыг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд тэгш хуваарилан бүртгэсэн бөгөөд нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөгт хүрч нэмэгдлээ гэж ГБХНХЯ-наас мэдээлэв.

Та өөрийн нэрийн дансны үлдэгдлийг шалгах бол:

И-Монголиа апп дахь Профайл цэс рүү нэвтэрч- Төрд байгаа миний мэдээлэл хэсэгт дарж, "Чингис хаан" үндэсний баялгийн санг сонговол таны хуримтлалын дансны мэдээлэл харагдана. Мөн насанд хүрээгүй хүүхдүүдийн тань мэдээлэл орсон байх болно.

Д.Трамп сэтгүүлчидтэй оройн зоог барих үеэр буун дуу гарч, сэжигтэн баривчлагджээ АНУ-ын Вашингтон хотод 4-р сарын 25-ны...
26/04/2026

Д.Трамп сэтгүүлчидтэй оройн зоог барих үеэр буун дуу гарч, сэжигтэн баривчлагджээ

АНУ-ын Вашингтон хотод 4-р сарын 25-ны орой орон нутгийн цагаар 23.00 цагийн орчимд Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордны сэтгүүлчидтэй уулзсан оройн хоолны үеэр буун дуу гарчээ. Зэвсэглэсэн этгээд хамгаалалтын шалган нэвтрүүлэх цэг рүү дайрсан бөгөөд Ерөнхийлөгч Трампыг яаралтай гаргасан байна. Түүний танхимын гишүүд ч бүгд хамгаалагдсан байна.

Сэжигтнийг Калифорни мужийн 31 настай эрэгтэй гэж тодорхойлсон бөгөөд түүнийг галт зэвсэг ашиглан хүч хэрэглэж холбооны албан тушаалтан руу дайрсан гэх хэрэгт холбогдуулан шалгана гэж АНУ-ын Колумбиа дүүргийн хууль сахиулах байгууллагын ажилтан CNN-д мэдээлжээ.
“Энэ эрийг баривчилсан. Хууль хяналтын байгууллагынхан түүний амьдардаг орон сууц руу явсан. Тэр Калифорнид амьдардаг. Миний бодлоор тэр өвчтэй хүн. Бид ийм зүйлийг болохыг хүсдэггүй” гэж Ерөнхийлөгч Д.Трамп уг явдлын дараа хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Улаанбаатарт маргааш 17 градус дулаан🌞
21/04/2026

Улаанбаатарт маргааш 17 градус дулаан🌞

Хаягдал ясаар органик бордоо, тэжээл, онгоцны түлшний түүхий эд үйлдвэрлэж байнаМонгол Улс жилд 15 мянган тонн бордоо хо...
21/04/2026

Хаягдал ясаар органик бордоо, тэжээл, онгоцны түлшний түүхий эд үйлдвэрлэж байна

Монгол Улс жилд 15 мянган тонн бордоо хоёр хөршөөсөө импортолдог. Гэтэл хотын баруун зах Эмээлтэд жилд 20 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр бий. Улсынхаа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бордооны хэрэгцээг бүрэн хангаад илүү гарсныг нь экспортлох боломжтой “Protein Mongolia” ясны үйлдвэр ажиллаж байна.

Энэ үйлдвэр хаягдаж буй малын яс, дайвар бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор боловсруулж, байгальд ээлтэй, органик бордоо, мал, амьтны тэжээл үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрийн бордоог газар тариалан, төмс, хүнсний ногоо, мод үржүүлгийн салбарт өргөн хэрэглэдэг аж. Хоногт 30-50 тонн малын хаягдал яс, махыг боловсруулж, 30-35 тонн бордоо, тэжээл үйлдвэрлэдэг.

“Protein Mongolia” үйлдвэр мөн малын яснаас тос гаргаж, 2023 оноос БНСУ-д экспортолж эхэлжээ. Уг тосоор солонгосууд онгоцны түлш үйлдвэрлэдэг байна. Одоогоор 3000 тонн ясны тос БНСУ руу экспортлоод буй тухайгаа “Protein Mongolia” үйлдвэрийн захирал Н.Оюунбат ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад танилцуулав.

Сайд Ц.Идэрбат малын гаралтай түүхий эд, тэр тусмаа арьс, шир, дайвар, яс зэргийг үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгохыг дэмжиж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцжээ.

Тус үйлдвэр хаягдал ясыг байгалийн эрдсээр баяжуулсан органик бордооноос гадна мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, шувууны аж ахуйнуудад нийлүүлдэг. Итали технологийг Монголд нэвтрүүлсэн “Protein Mongolia” ясны үйлдвэр цаашид нунтаг органик бордоогоо үрлэн хэлбэртэй болгон үйлдвэрлэх, улмаар экспортод гаргахаар ажиллаж байна. Ясны тосны экспортоо нэмэгдүүлэх зорилгоор 2500 тоннын багтаамжтай агуулахтай болжээ.

Бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хязгаарлагдмал, төрийн дэмжлэг сул зэргээс шалтгаалан тус үйлдвэр хүчин чадлынхаа 30-хан хувиар ажиллаж байна. Газар тариалангийн салбарт импортын бордоо нийлүүлсээр буй нь дотоодын үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж буй үйлдвэрийн удирдлагууд учирлаж байв.

Сайд Ц.Идэрбат, Үндэсний үйлдвэрлэгчид экспортлогчид болж байж хөгжинө. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдээ төрөөс татаас, хөнгөлөлт үзүүлж дэмжинэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэв.

ТАРИМАЛ НАРСАН ОЙ Дархан-Уул аймгийн Хонгор сумын Моностойн амандой судлаач, ойн аж ахуйн инженер, биологийн ухааны докт...
10/04/2026

ТАРИМАЛ НАРСАН ОЙ
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Моностойн аманд
ой судлаач, ойн аж ахуйн инженер, биологийн ухааны доктор Г.Цэдэндашийн санаачлан хэрэгжүүлсэн 70 га талбайн ойжуулалт бодит үр дүнгээ өгч байна.

Орон нутгийн 4 нисэх буудлыг олон улсын нислэгтэй болгоноХөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудал өнгөрсөн жил орг...
07/04/2026

Орон нутгийн 4 нисэх буудлыг олон улсын нислэгтэй болгоно

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудал өнгөрсөн жил оргил ачааллын үедээ өдөрт 70-80 онгоц авч байв. Энэ жил 100 хүрэх төлөвтэй байна. Засгийн газрын шийдвэрээр Япон улстай нисэх буудлын дараагийн төслөө хэрэгжүүлэх, 11 гарцтай шинэ нисэх буудлын өргөтгөлийг барих гэрээ хэлцэл хийж байна.
Мөн орон нутгийн дараах 4 нисэх буудлыг олон улсын нислэгтэй болгон өргөтгөх гэж байна. Үүнд:
-Өмнөговийн Гурвансайхан
-Хөвсгөлийн Мөрөн
-Ховдын Ховд
-Баян-Өлгийн Өлгий гэсэн дөрвөн нисэх буудлыг сонгожээ.
Эхний ээлжинд Гурвансайхан нисэх буудлыг өргөтгөх ажлыг эхлүүлсэн бөгөөд өргөтгөлд шаардагдах 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Өмнөговь аймгийн орон нутгийн төсвөөс гаргаж байна.
Өргөтгөлийн бүтээн байгуулалтыг энэ хаварт нь гүйцэтгэж, ирэх 7-р сараас БНСУ, Япон, БНХАУ-ын хотуудаас жуулчдыг шууд нислэгээр хүлээн авахаар төлөвлөжээ.

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar
13120

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Prism.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share