Mongol Briefer: World Affairs

Mongol Briefer: World Affairs 🔎 Чөлөөт судлаач, Монгол брифэр | 🌏 Олон улсын харилцааны онцлог үйл явдлын талаар товч бичиж мэдээлэл солилцоно, байр суурь, санал бодлоо хуваалцана.

Тойм 14. Улс орон онцлог: Монгол цэргийн жагсаал (Mongol Parade) -Mongolia celebrates its National Flag Day 🇲🇳🇲🇳 on July...
10/07/2026

Тойм 14. Улс орон онцлог: Монгол цэргийн жагсаал (Mongol Parade) -

Mongolia celebrates its National Flag Day 🇲🇳🇲🇳 on July 10, 2026 with a massive military parade in Sukhbaatar Square, featuring over 8,500 personnel and 90 units of equipment, including newly introduced domestic armored vehicles and drones.

🪖 The country's modern military parade history dates back to 1921 when General Sukhbaatar first marched his troops following the People's Revolution, a tradition that later adopted Soviet-style elements during the socialist era. Today, this annual event has evolved from a showcase of military might into a deeply respected state ritual dedicated to passing the value of independence down to the younger generation.

🇲🇳 Монгол Улс 2009 оноос эхлэн жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдрийг "Төрийн далбааны өдөр" болгон тэмдэглэж, Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсдаг уламжлал тогтсон билээ. Энэ жилийн хувьд Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улсын 820, Ардын хувьсгалын 105 жилийн түүхт ойнууд тохиож буй тул Засгийн газрын шийдвэрээр цэргийн ёслолын жагсаалыг зэвсэгт техниктэй, бүрэн дэлгэмэл байдлаар зохион байгууллаа. Парадад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч алхан, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг зэрэг 90 гаруй нэгж техник оролцсон байна.

Сонирхолтой нь, энэ удаагийн жагсаалаар Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэсэн хуягт болон хөнгөн байлдааны машинууд, мөн шинээр нэвтрүүлсэн дронуудыг олон нийтэд анх удаа танилцуулсан нь түүхэн онцлог үйл явдал болов.

Орчин цагийн Монголын цэргийн парадын түүхийг сөхвөл, анх 1921 оны Ардын хувьсгалын ялалтын дараа Жанжин Д.Сүхбаатар цэргүүдээ жагсааж байсан түүхтэй бөгөөд социализмын үед Зөвлөлтийн загвараар томоохон ойн жилүүдэд л техниктэй парад хийдэг байжээ. Харин өнөөдөр энэхүү парад нь зөвхөн цэрэг армийн сүр хүчийг харуулахаас гадна, тусгаар тогтнолын үнэ цэнийг залуу хойч үедээ өвлүүлэх төрийн хамгийн хүндэтгэлтэй зан үйл болон өргөжсөн аж.





#ТөрийнДалбааныӨдөр
#ЦэргийнПарад

Тойм 13. Үйл явдал: 1986 оны Владивостокийн санаачилга, Монгол Улсын 40 жилийн өөрчлөлт | Reply 19861986 он - Монгол орн...
16/03/2026

Тойм 13. Үйл явдал: 1986 оны Владивостокийн санаачилга, Монгол Улсын 40 жилийн өөрчлөлт | Reply 1986

1986 он - Монгол орны хөдөөгийн байдал "шалдар булдар", цагийн байдал ч still ороо бусгаа байжээ.

Гэхдээ 1986 он гэхэд сүүлийн 20 жил нь нэлээд үсрэнгүй ахицтай он жилүүд байж. Монгол Улс НҮБ-д элсээд 25 жилийн ойгоо тэмдэглэж, 99 улстай дипломат харилцаатай, хүн ам нь 1.9 сая, үүний тал нь 20-иод насны залуус, эдийн засаг нь 2.1-2.5 тэрбум ам.доллар (НҮБ, Дэлхийн банк) буюу одоогийнхоос яг 10 дахин бага байжээ. Гол ялгаа нь тухайн үед манай эдийн засаг ЗХУ-аас 90% хамааралтай байсан бол одоо урд хөршөөс 90% хамааралтай болж. Яахав эдийн засаг 40 жилд 10 дахин тэлжээ.

Хамгийн гол үйл явдал: М.Горбачевын "Владивостокийн санаачилга": Монгол Зөвлөлтийн "хаалттай дагуул" улсаас харьцангуй нээлттэй, бие даасан гадаад бодлого руу шилжих бэлтгэл үе

1986 он бол Монгол Улсын гадаад харилцаа, геополитикийн байр суурьт шийдвэрлэх эргэлт гарсан түүхэн үе. Тухайн үед дэлхий дахин "Хүйтэн дайн"-ы төгсгөл шатанд шилжиж, ЗХУ, социалист лагерь тэр чигээрээ "өөрчлөн байгуулалт", "ил тод байдал" гэж ид ярьж эхэлж байсан үе.

ЗХУ-ын удирдагч М.Горбачев 1986 оны 7-р сард Владивосток хотноо "алдарт" илтгэлээ тавьсан. Энэ нь Монголын хувьд маш том өөрчлөлт байв. Учир нь Горбачев Зөвлөлтийн цэргийн тодорхой хэсгийг Монголоос гаргахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Энэ нь ЗХУ, БНХАУ-тай харилцаагаа сайжруулахын тулд хийж буй "буулт" байж.

🇷🇺🇨🇳 Орос, Хятадын харилцааны "дулаарлыг" дагаад БНМАУ-БНХАУ-ын хооронд энэ онд Консулын гэрээ байгуулагдсан байна. Улмаар өмнөд хөрштэй харилцан хилээ нээх, иргэд зорчих, худалдаа хийх, төмөр замын тээвэр, шууд нислэгийн асуудал хөндөгдөж, идэвхжиж эхэлжээ.

🇲🇳🇨🇳 Энэ гэрээ нь Монгол Улсын "хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах" орчин үеийн гадаад бодлогын анхны шанг татсан үйл явдал байжээ.

🇲🇳🇺🇸 Түүнчлэн удалгүй 1987 оны 1-р сарын 27-нд БНМАУ АНУ-тай дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосон 100 дахь улс болж байв. Одоогийн "Гуравдагч хөрш"-ийн бодлогын үндэс суурийг тавьсан үйл явдал гэж болох байх.

Тойм №12. Үйл явдал, өрнөл: "Epic Fury", Mad March - Зөвхөн Ираны асуудал биш, дэлхийн нийтийн асуудал.АНУ, Израилын зүг...
03/03/2026

Тойм №12. Үйл явдал, өрнөл: "Epic Fury", Mad March - Зөвхөн Ираны асуудал биш, дэлхийн нийтийн асуудал.

АНУ, Израилын зүгээс Ираны эсрэг "Epic Fury" ажиллагааг эхлүүлснээр бүс нутгийн төдийгүй дэлхийн геополитик, эдийн засгийн тогтолцоонд хүчтэй газар хөдлөв. Орос, Украины дайны нөлөөгөөр дэлхийн эдийн засаг үлэмж “доройтож”, томоохон өөрчлөлтүүд гарч байгаа, шууд, шууд бус оролцогч улсуудын батлан хамгаалахын зардал үлэмж нэмэгдсэн, зөвхөн Украины сэргээн босгоход 486 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцож байгаа. Энэ нь үнэ цэнийн хувьд Дэлхийн 2-р дайны дараа бүхэл Европыг сэргээн босгосон “Маршаллын төлөвлөгөө”-ний төсвөөс даруй 3 дахин их, Иракыг сэргээн босгосноос 8 дахин их. Дайн яг одоо зогссон ч үр дагавар, хохирол нь ойрын жилүүдэд арилахгүй байх. Тэгтэл нэмээд “Ираны асуудал дэгдэв”.

1. АНУ, Израил Ираны 130 гаруй хот, суурин, 2000 орчим обьектод цохилт өгч, цэрэг, иргэний дэд бүтцүүд томоохон хохирол амсчээ. Хамгийн гол нь, Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хаменей амь үрэгдсэн нь Исламын ертөнцөд, ялангуяа Шиит урсгалыг дагагчдын дунд хүчтэй эсэргүүцэл үүсгэх шинжтэй. Пакистан, Ливан, Йемен, Ирак гээд Ираныг дэмжигч мусулманчууд АНУ-ын ДТГ руу “дайрч” байна, ерөнхийдөө Benghazi 2.0 болох эрсдэлтэй гэсэн үг.

2. Вашингтоны гол зорилго нь Ираны дэглэмийг хурдан хугацаанд саармагжуулах, "урьдчилан сэргийлэх цохилт"-ууд өгч буулгаж авах, Израилыг пуужингийн аюулаас хамгаалахад чиглэсэн. Гэвч Иран тийм ч “зөөлөн чихэр биш” бололтой. Иран зөвхөн Израил бус, бүс нутгийн 15 улс, тэдгээрийн нутаг дэвсгэр, Америкийн цэргийн баазуудад цохилт өгөв. Тус бүс нутаг дахь Америкийн цэргийн баазуудаас Турк дахь цэргийн баазад л цохилт өгсөнгүй, цохилтын цэц оновч нь дараагийн асуудал. Дээр нь Ормузын хоолойг хаачихлаа. Энэ хоолой нь Сауд, Ирак, Кувейт, АНЭУ, Катар гэсэн Персийн булангийн газрын тос экспортлогч орнуудын хувьд далайн цорын ганц гарц. Одоо газрын тосны үнэ эрс нэмэгдэж, дэлхийн эдийн засаг тогтворгүй болох эрсдэлтэй гэж эдийн засагчид таамаг уралдуулж байна.

Эндээс үзэхэд, энэ мөргөлдөөн, эсвэл дайн ч гэх юм уу урт хугацаанд сунжрах магадлал өндөр, мөн цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэлтэй аж. Европын орнууд, мөн газрын тос экспортлогч булангийн орнууд “оролцох” нь гарцаагүй боллоо, хэн хэн нь хохирол амсана. Хамгийн гол нь, Ираны дэглэм мөхлийн ирмэгт ирэхдээ "цөмийн зэвсэг" хэрэглэх эцсийн арга хэмжээ авч болзошгүйг судлаачид анхааруулж байна.

Ямартаа ч ойрд тэр зүгээс мэдээ тасрахгүй, үр дагавар нь бидний амьдралд жижиг, томоор нөлөөлөх нь ээ.

Тойм №11. Тоо баримт: Тааламжгүй этгээд ба орчин цагийн дипломат харилцаан дахь бодит жишээ"Persona non grata" буюу "Таа...
13/02/2026

Тойм №11. Тоо баримт: Тааламжгүй этгээд ба орчин цагийн дипломат харилцаан дахь бодит жишээ

"Persona non grata" буюу "Тааламжгүй этгээд" гэх ойлголт нь 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенцын 9 дүгээр зүйлд тусгагдсан, аль нэг улсын дипломатыг хүлээн авагч улс нь ямар нэгэн тайлбар өгөх үүрэггүйгээр нутаг дэвсгэрээсээ гаргах, хүлээн зөвшөөрөхгүй байх эрх зүйн зохицуулалт, ойлголт юм. ⚖️

Түүхэн практикт энэхүү заалтыг гэмт хэрэг үйлдсэн, дотоод хэрэгт оролцсон эсвэл улс төрийн зөрчилдөөн үүссэн үед голчлон хэрэглэж ирж. Тэгвэл 2014 оны Крымын асуудал, 2018 оны Скрипалийн хэрэг явдал, мөн Украины дайнаас болж ОХУ-ын дипломатуудыг олноор нь "Persona non grata" хэмээн улсаасаа хөөж гаргасан явдал энэ ойлголт, үзэгдлийн хувьд “дэлхийн дээд амжилт” тогтоожээ. 📉
Тухайлбал, 2018 онд Скрипалийн хэргээс үүдэж АНУ болон Европын холбоо зэрэг 20 гаруй улс нэгэн зэрэг Оросын 150 гаруй дипломатыг улсаасаа хөөж байв. Хамгийн оргил үе нь 2022 онд Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш тохиож, зөвхөн нэг жилийн дотор барууны орнуудаас 400 гаруй Оросын дипломат төлөөлөгч "тааламжгүй этгээд"-ээр зарлагдан, эх орондоо буцсан тоо баримт бий.

Дипломат харилцааны тухай Венийн конвенцын 9 дүгээр зүйл дэх энэхүү ойлголт нь олон улсын харилцаанд хэрэглэгдэж буй улс төрийн хүчтэй эсэргүүцлийн нэг хэлбэр хэвээр байна.

✅ Like & Follow хийж нэгдээрэй.

#ДэлхийнМэдээ #ОлонУлсынХарилцаа #Тойм #МонголБрифэр,

11/02/2026

🌏 Mongol Briefer: World Affairs

📚 Мэдлэгт дусал нэмэр!

Амар байна уу? Mongol Briefer пэйжээр дамжуулан олон улсын харилцааны онцлох үйл явдал, дэлхий дахинд өрнөж буй үйл явцыг товч тойм, баримтад суурилсан, ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ. Мөн уншихад хялбар, цэгцтэй байдлыг эрхэмлэнэ

✅ Like & Follow хийж нэгдээрэй.


#ДэлхийнМэдээ #ОлонУлсынХарилцаа #Тойм #МонголБрифэр

🔎 Хиймэл оюун намайг төсөөлж буй нь VS өөрийгөө төсөөлж буй нь (өөрт нь яаж ханддагийг харуулж) 😅👇
09/02/2026

🔎 Хиймэл оюун намайг төсөөлж буй нь VS өөрийгөө төсөөлж буй нь (өөрт нь яаж ханддагийг харуулж) 😅👇


Тойм 10. Үйл явдал, өрнөл: Алт, мөнгөний үнийн өсөлт-савлагаа аюулын дохио юу?⚠️ Алт, мөнгөний үнэ огцом өсөх нь санхүүг...
04/02/2026

Тойм 10. Үйл явдал, өрнөл: Алт, мөнгөний үнийн өсөлт-савлагаа аюулын дохио юу?

⚠️ Алт, мөнгөний үнэ огцом өсөх нь санхүүгийн ертөнцөд ихэвчлэн "Аюулын дохио" эсвэл "Тодорхойгүй байдлын илэрхийлэл" гэж тооцогддог.

📈 Сүүлийн саруудад алт, мөнгө огцом өсөөд дараа нь хүчтэй унах магадлалтай байгаа нь зах зээл Трампын урьдчилан таашгүй бодлого, ам.долларын сулрал, эдийн засгийн системд итгэх итгэл "хямарч болзошгүйг" харуулж байна. Сүүлийн хэдэд өдрүүдэд үнэ савлаж, унасан шалтгаан нь суурь эрсдэл арилсанд бус, харин хэт хөөрсөн үнээс ашиг түгжих давалгаа өрнөсөнтэй холбоотой аж. Дунд, урт хугацаанд долларын сулрал ба төв банкуудын алт худалдан авалт үргэлжилбэл алт, мөнгө, дагаад үнэт металлуудын өсөлтийн чиг хандлага хэвээр үргэлжилнэ гэсэн таамагтай байна.

Хүмүүс ч алт руу "хошуурч" байх шиг байна, алтны үнэ өсөөд, гэхдээ бас нэг сонирхолтой дүр зураг нь Монгол банкинд алт тушаалт 2026.1-р сард 10 хувь буурсан байх юм, олборлолтойгоо холбоотой юу, тушаалттайгаа холбоотой юу? бүү мэд.

📊Товчоор бол зах зээлийн ерөнхий хандлага нь:
1. Богино хугацаанд (ойрын өдрүүд, долоо хоногоор) алт, мөнгө савлаж, дахин унах эрсдэл бий — ашиг түгжих, зах зээлийн сэтгэлзүй тогтворгүй хэвээр.
2. Дунд, урт хугацаанд (сар, жилээр) гол суурь хүчин зүйлс өөрчлөгдөөгүй тул ерөнхий чиглэл нь өсөх магадлал давамгай хэвээр.

🚫 Гэвч энэ мэдээлэл зөвхөн ажиглалт, таамаг, хэн нэгнийг шууд худалдан авалт, хөрөнгө оруулалт хийх шийдвэрт ятгаагүй, дэмжээгүй шүү!

Санхүүгийн зах зээлд "Юу өснө, тэр заавал унана" гэсэн зарчим бий. Огцом өсөлтийн дараа "Үнийн засвар" заавал явагддаг.
1970-аад оны газрын тосны хямрал, 2008-2011 оны санхүүгийн хямрал гээд түүхэн, бэлэн сургамжууд байна. Энэ удаад 2020-2025 ч юм уу ямар ч байсан цар тахал + дайн/геополитикийн тодорхойгүй байдлаас үүдэлтэй хямрал байж болох юм.

Манай пэйжийг дагаарай! Follow and Share!

#ЭдийнЗасаг #Алт #СанхүүгийнТойм #ДэлхийнМэдээ #ОлонУлсынХарилцаа #Тойм #монголбрифэр

Тойм 9. Үйл явдал, өрнөл: Уругвайн Ерөнхийлөгч Бээжинд айлчилж байна. Ингэснээр тэрээр 2026 оны 1-р сард БНХАУ-д айлчилс...
02/02/2026

Тойм 9. Үйл явдал, өрнөл: Уругвайн Ерөнхийлөгч Бээжинд айлчилж байна.

Ингэснээр тэрээр 2026 оны 1-р сард БНХАУ-д айлчилсан 6 дахь төр, засгийн тэргүүн болж байна, түүний өмнө Бээжинд Английн, Канадын, Ирландын, Финландын Ерөнхий сайдууд, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч дараалан айлчлав. БНХАУ-ын дипломат алба нь утгаараа өндөр идэвхжилтэй ажиллаж байна, дагаад бизнес боломж, шинэ яриа хэлэлцээ, хэлцэл үүсч л байгаа.

Дээрээс нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ намар АНУ-д айлчлах урилга авчихсан, ирэх сард АПЕК-ийн форум, 11-р сард АПЕК-ийн өндөр түвшний зочид оролцуулж Гуанжуо-д чуулган зохион байгуулна, дахиад хэдэн ч айлчлал, арга хэмжээ байгааг бүү мэд. Ер нь бүс нутгийн томоохон айлчлал, арга хэмжээ тасрахгүй шинжтэй. Нэг үгээр бол БНХАУ руу чиглэсэн анхаарал, идэвхжил нэмэгдэнэ л гэсэн үг.

Ер нь Ши Жиньпиний засаглалын үед буюу 2010 оноос Бээжинг чиглэсэн айлчлалын тоо нэлээдгүй нэмэгджээ, улмаар цар тахлын өмнөх хэдэн жилд БНХАУ гадаад айлчлал, арга хэмжээ, дипломат үйл ажиллагааны цар хүрээгээрээ АНУ-ыг гүйцэж, жилд дунджаар 85 орчим улс орны удирдагчдыг хүлээн авдаг болж байв. Хэдийгээр цар тахлын үед хил хаагдснаар энэ байдал өөрчлөгдсөн ч сүүлийн 3 жилд улс төр, геополитикийн тодорхойгүй байдлаас болоод Бээжинг чиглэсэн айлчлалууд эргээд нэмэгдэх хандлагад шилжлээ.

Товчоор, манай урд хөршийг зорьсон зочид, гийчид, “ашиг, боломж” эрэлхийлсэн бизнесмен, хөрөнгө оруулагчдын анхаарал нэмэгдэж байгаа гэсэн үг.

#БизнесБоломж

Тойм 8. Улс орон, онцлог: ТОГ ТАСАРЛАА!  1 сар тасарвал юу болох вэ?🔌 Цахилгаан эрчим хүч бол орчин үеийн соёл иргэншлий...
02/02/2026

Тойм 8. Улс орон, онцлог: ТОГ ТАСАРЛАА! 1 сар тасарвал юу болох вэ?

🔌 Цахилгаан эрчим хүч бол орчин үеийн соёл иргэншлийн "амин сүнс", нийгэм, эдийн засгийн "гол хөдөлгүүр". Тоггүйгээр хот "хот биш", өнөөгийн нийгэм "нийгэм биш".

🚫 1 сарын хугацаанд тог тасарвал яах бол?

Хоол хүнс, усны хангамж зогсож (насосууд ажиллахгүй), харилцаа холбоо, банк санхүүгийн систем зогсож, төрийн үйлчилгээ, зохицуулалт хямралд орно, ерөнхийдөө нийгмийн эмх замбараагүй байдал үүснэ. Манайх шиг хүйтэн газруудад барилга байгууламжийн дулааны шугам хөлдөж хагарна, улмаар дэлхий даяараа уламжлалт ахуйдаа найдаж "өнгөрсөн үедээ" зочилно.

⚡ Гэвч дэлхий даяар бүхэлдээ тоггүй болно гэж байхгүй, өндөр түвшний хөгжилтэй буюу өндөр түвшний зохион байгуулалттай, өндөр түвшний зорилготой улс орнууд тог тасрах эрсдлийг шийдэх богино, урт хугацааны шийдэл, гарц гаргалгаатай, нөөц төлөвлөгөөтэй.

Манай улсын хувьд харин гарц, шийдэл, нөөц план бий болгож амжаагүй, бусдаас хамааралтай тул асар их хохирол амсана. Учир нь манай эрчим хүчний систем 90% нүүрснээс шууд хамааралтай, гол нь ДЦС-ууд 40-60 жилийн насжилттай хуучирсан техник нь “ТОГ ТАСРАХ” эрсдэлийг илүү бодитой, хөнөөлтэй болгож байгаа аж.

🌍 Товчоор дэлхий дахин "дата" алдах, санхүүгийн алдагдалд орохоос эмээж байхад, Монголчууд бид давхар "хөлдөх" 🥶 аюулд орох эрсдэлээс айж байна.

Үргэлжлэл бий... ✍️

#ЭрчимХүч #ТогТасарлаа

02/02/2026

7 хоног бүр 2 тойм 🤞
Aiming for 1-2 briefs per week

#монголбрифэр

Address

Ulaanbaatar
13380

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongol Briefer: World Affairs posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share