SBN tv

SBN tv 2006 онд байгуулагдсан Монголын Телевизүүдийн Холбооны гишүүн мэргэжлийн телевиз
(1)

Манай телевиз:
Программ,Нэвтрүүлэг
Мэдээ
Кино, гадаад нэвтрүүлэг
Маркетинг
Инженер техник
Захиргаа, Хүний нөөц гэсэн албадаас бүрддэг.

Улсын арслан Э.Батмагнай анхны багш, спортын мастер, чөлөөт бөхийн дасгалжуулагч С.Мөнхдуулдахдаа олон жилийн хөдөлмөр, ...
13/08/2025

Улсын арслан Э.Батмагнай анхны багш, спортын мастер, чөлөөт бөхийн дасгалжуулагч С.Мөнхдуулдахдаа олон жилийн хөдөлмөр, заавар зөвлөгөөг нь үнэлж, талархлын бэлэг болгон автомашин гардуулжээ. “Миний амжилтын хамгийн том эзэн бол багш минь” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлсэн байна.

Монгол Улсын арслан Энхтүвшингийн Батмагнай энэ өдрүүдэд төрөлх нутаг Баянхонгор аймагтаа арслан цолны мялаалга наадмаа ...
13/08/2025

Монгол Улсын арслан Энхтүвшингийн Батмагнай энэ өдрүүдэд төрөлх нутаг Баянхонгор аймагтаа арслан цолны мялаалга наадмаа зохион байгуулж байна. Наадамд нутгийн иргэд, бөхийн дэмжигчид, алс холоос зорин иржээ. Тэд шинэ арсландаа баяр хүргэн, халуун алга ташилтаар угтав. Мөн аймаг, сумын бөхчүүд барилдаж, уяачид морьдоо сойж, урлаг соёлын арга хэмжээ өрнөсөн нь наадмыг улам өнгөлөв

Singapore Raffles International Music Festival уралдаанд дэлхийн 15 орны 2000 гаруй авьяаслаг хөгжимчид Solo, Chamber, E...
13/08/2025

Singapore Raffles International Music Festival уралдаанд дэлхийн 15 орны 2000 гаруй авьяаслаг хөгжимчид Solo, Chamber, Ensemble төрлүүдээр ур чадвараа сорин өрсөлдлөө. Монгол Улсаас Solo (ганцаарчилсан) төрөлд Монголын Улсын Консерваторийн 10 дугаар ангийн сурагч Амарсайханы Хосбаяр Алтан цомын эзэн боллоо. Chamber Music (цөөхүүл) ангилалд Амарсайханы Хосбаяр, Төмөрийн Үйлэнзаяа нар Гран-при шагнал хүртэж, Гала тайзнаа уригдан тоглов. “Doremi Music School Mongolia” хөгжмийн сургалтын төвийн сурагчид ч амжилтаар дүүрэн оролцлоо.

12/08/2025

МӨНХИЙН БАЯН ГАЛ ХХК-ИЙН АЖИЛЧДЫН СПОРТЫН 8-Р ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

11/08/2025

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан "Болзошгүй гамшгийн үеийн төсөв хөрөнгийг шийдэж өгмөөр байна" гэв.

Оюутан цэргүүд 2000 гаруй шуудай хог цэвэрлэж, усархаг борооны улмаас үүссэн эрсдлийг буурууллааСүүлийн өдрүүдэд орсон у...
11/08/2025

Оюутан цэргүүд 2000 гаруй шуудай хог цэвэрлэж, усархаг борооны улмаас үүссэн эрсдлийг буурууллаа
Сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооны улмаас уулын усаар дагтаршиж урссан хог хаягдал голын сайр, жалга дагуу хуримтлагдан, эрүүл ахуйн эрсдэл үүсэх нөхцөл бүрджээ. Энэ эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ҮБХИС-ийн “Шар хад” сургалтын төвд алба хааж буй оюутан цэргүүд нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, байгаль орчны аюулгүй байдлыг хангах олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон байна. Оюутан цэргүүд Цагаан даваанаас эх авсан үерийн урсгалын дагуух 5 км орчим газраас нийт 2000 гаруй шуудай хог хаягдлыг цуглуулж, ангилан цэвэрлэжээ.

11/08/2025

Дэлхийн цахим спортын салбарт нэр хүндтэй "The Mongolz" багийн чадварлаг гишүүн М.Азбаяр буюу Senzu-гийн 19 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний ур чадвар, багийн тоглолтод оруулсан хувь нэмэр нь Монголын цахим спортын хөгжилд чухал байр суурь эзэлдэг юм

Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 60 жилийн ойн хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлжээ . Барилдаан Баянзүрх д...
11/08/2025

Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 60 жилийн ойн хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлжээ . Барилдаан Баянзүрх дүүргийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд тэрээр долоо даван түрүүлжээ

Тэрээр NCAA Division II лигт өрсөлдөх бөгөөд уг багт элссэн анхны монгол тамирчин боллоо. Багийн ахлах дасгалжуулагч Ашл...
11/08/2025

Тэрээр NCAA Division II лигт өрсөлдөх бөгөөд уг багт элссэн анхны монгол тамирчин боллоо. Багийн ахлах дасгалжуулагч Ашли Рэйли-Росс түүнийг “зүрх сэтгэлтэй, өндөр IQ-тай тоглодог, олон улсын туршлагатай” хэмээн онцлов.

МУГТ Н. Нандинхүсэл, Монголын 3x3 шигшээ багийн плэймэйкер, ДАШТ-ий мөнгөн медальт тамирчин АНУ-ын Florida Institute of Technology-д суралцаж, Florida Tech Panthers эмэгтэй сагсан бөмбөгийн багт элсэв.
Тэрээр NCAA Division II лигт өрсөлдөх бөгөөд уг багт элссэн анхны монгол тамирчин боллоо. Багийн ахлах дасгалжуулагч Ашли Рэйли-Росс түүнийг “зүрх сэтгэлтэй, өндөр IQ-тай тоглодог, олон улсын туршлагатай” хэмээн онцлов.

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг 41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторитой боллоо.3400 метр м...
09/08/2025

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг 41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторитой боллоо.
3400 метр мкв, 4 давхар, 200 автомашины зогсоолтой шинэ амбулаторийн барилгыг улсын комисс хүлээж авсан. Ирэх сарын гуравны өдрөөс үйлчлүүлэгчдээ хүлээн авна. Шинэ амбулатори өдөрт 1000 хүртэлх хүнд бүрэн, цогц үйлчилгээ үзүүлнэ. Кабинет бүр мэдээллийн цахим хөтөчтэй, үйлчилгээ хариуцсан тусдаа сувилагчтай байх зэрэг зохион байгуулалт хийжээ. Ингэснээр үйлчлүүлэгч олон дахин дугаарлах, өрөө дамжих гэх мэт хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ авах юм.

2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улс...
09/08/2025

2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна

Ховд аймгийн их эмч П.Өөдөсмаа 11 жил орон нутгийн эрүүл мэндийн салбарт зүтгэжээ.Ховд аймгийн их эмч Өөдөсмаа нь өрх, с...
09/08/2025

Ховд аймгийн их эмч П.Өөдөсмаа 11 жил орон нутгийн эрүүл мэндийн салбарт зүтгэжээ.

Ховд аймгийн их эмч Өөдөсмаа нь өрх, сум, бүсийн эмнэлэг гэсэн гурван шатны эрүүл мэндийн байгууллагад 11 жил тасралтгүй ажиллаж, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Address


Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Telephone

+97611301641

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when SBN tv posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to SBN tv:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Opening Hours
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share

Бидний түүх

Эрхэм зорилго Үндэсний хэмжээнд хэвлэл мэдээллийн олон талт үйл ажиллагаа явуулж, айл бүрт аз жаргал түгээж, хүн бүрийн танин мэдэхүйн хөтөч байна.