
04/07/2025
Ф. А. Кудрявцев. “Буриад Монгол ард түмний түүх”
Зохиогчийн үзэж байгаагаар Буриадууд тархай бутархай байсан нь Оросууд тэднийг эрхэндээ оруулах үндсэн боломжийг бий болгожээ. Тэд бэлчээрийн сайныг хайж цөөхүүлээ айлан суудаг байжээ. гол эрхэлдэг аж ахуй нь нүүдлийн МАА. Голдуу адуу, үхэр, хонь, ямаа үржүүлнэ. Монголтой залгаатай хэсэгт тэмээ үржүүлнэ. Морио ихэд хайрлана. МАА нь арилжаа худалдаа, хоол хүнс, эсгий гэр, хувцса хунарын гол эх сурвалж болно.
Харин ан гөрөө бол Буриадуудын хувьд 2 дахь чухал ач холбогдолтой аж ахуй байжээ. ангийн гол олз нь булга, минж, халиу, янгир, хүдэр, хэрэрм, чонон, булга болно. Худалдаа арилжааны гол хэрэгсэл бол ангийн үс байв. минж, булганы арьс үнэтэйд тооцогдоно. Голдуу нум сумаар ан хийнэ. Ан гөрөөнд эмэгтэйчүүд нь оролцоно. Загасчлах ч гэсэн бас л нэг аж ахуйн салбар. Харин 17-р зуунаас газар тариалан бага зэрэг эрхэлж эхэлсэн бололтой. Гэхдээ ан гөрөө, МАА, загасчлалаас гадна хүдэр боловсруулах, дархан мужааны ажил, давс олборлох ажил хийж байсныг дурьдах нь зүйтэй. Дархан хүн төмөр шүтэх үзэл газар авсан. Өвчтэй, унтаж буй хүний дэргэд тавьсан хутга, сүх хамгаалах чадалтай гэж итгэнэ.
Худалдаа арилжааг ихэд сонирхоно. Буриадууд Монголчуудтай, Эвэнкүүдтэй, Хятадуудтай наймаа хийдэг байсан. Хятадад булганы үс их үнэд хүрнэ. Харин хариуд нь торго, тансаг эдлэл, хилэн болон бусад барааг Монголоос дамжуулж авна. Олон малтай нь эрх мэдэл эзэмшдэг байсан гэж зохиогч бичжээ. Чухамхүү ангийн нөөц байгаа гэж үзсэн, тэр нь Хятадад ч тэр, Баруун Европт ч тэр үнэд хүрдэг учраас Оросууд Булганы харуурал болтол энд ан хийсэн. Сибирийн ангийн үс нь Хаант Оросын төсвийг тогтоогч чухал эд зүйл хүртлээ ач холбогдолтой болсон юм. бас нэг зүйл байгаа нь газар доорхи үнэт металлууд. Улмаар энэ бүхний төлөө Оросууд Сибирь рүү тэлсэн бөгөөд Буриадуудаас гадна эвенкүүд гээд бүгдийг эзэмшилдээ авчээ. Тэднийг бас ан хийхэд дайчлна, улмаар тэднээс ангийн үсийг бараг зүгээр шахуу авна.
Монголын хаад Буриадуудыг өөрийн харьяаных гэж үздэг байв. гэхдээ зөрчил бол гардаг байсан. Хоорондоо байлдах тохиолдол ч байсан бололтой. Буриадуудын шүтлэг нь бөө мөргөл. Байгалийн хүчн бөө мөргөлд тусгалаа олсон. Байгалийн бүх зүйлсийг амьтай гэж үзнэ. Гал тахих үзэл түгээмэл тархсан. Галдаа сүү, өөх, тос, архины дээж өргөнө. Уул ус байгаль эзэн өөрийн гэсэн савдагтай, эзэнтэй гэж үзнэ. Өргөл өргөхгүй бол савдаг уурлана гэж үзнэ. Бөө удган нь цөөн тохиолдлоос бусдаар бол удам дамжина. Ард түний өгсөн өргөл барьцыг бөө өөртөө авна.
Гэхдээ галт зэвсгийн хүчээр Байгалийн чанад дахь нутгийг Оросууд хараандаа оруулсан байна. Петр Бекетов, Курбат Иванов, Василий Кадисинов гэсэн нэрнүүд гарах бөгөөд эдгээр зуутын дарга нар Буриадын овог аймгуудтай тулалдаж эхэлжээ. Буриадуудын зэвсэг тааруухан, бас хоорондоо тархай бутархай, хүн ам цөөн байсан нь тэдний ялагдах гол шалтгаан болсон байна. харин үүний эсрэг монголчууд цэргээр Оросын хүрээ рүү довтолдог байжээ.гэсэн ч Монгол дотооддоо нэгдэл байсангүй учраас хоорондын дайн нь тэднийг туйлдуулж, жлмаар Оросын эсрэг нэгдсэн, системтэй арга хэмжээ авах тэр боломжийг үгүй хийсэн байна. Буриад овгуудын хоорондын зөрчлийг ч Оросууд сайн ашиглана. Хооронд нь байлдуулна. Яг л Англи болон Францууд Умард Америкт Индиан уугуул овгуудыг хооронд нь яс хаяж дайтуулдаг шиг. Хүн ам цөөн суудаг аугаа том газар нутгийг Оросууд анх удаа колоничилсон байдаг. Тархай бутархай байсан учраас Сибирийн ард иргэд төр бүрдүүлж чадаагүй, анги давхар болж ялгараагүй байхад нь Оросууд орж иржээ. Эрхүү хот их ач холбогдолтой. Сибирьт амуу тариа, буудай, овьеос, маалинга тарина. Сибирийн газар нь өнгөн хэсэгтээ хар, жаахан элстэй, гүндээ шаварлаг хөрстэй учраас хөх тариа, маалинга, сагаг, шар будаа зэргийг тарихад тохиромжтой ажээ. Энэ нь хүнсний хангалтыг тодорхой хэмжээнд сайжруулсан. Худалдаа, газар тариалан хөгжсөнөөр хотууд худалдааны заниглааны үүрэг гүйцэтгэх болжээ.
Хүн ам цөөхөн учраас Дорнод Сибирьт ХАА-н бүтээгдэхүүний үнэ орон нутагт хямд байлаа. Хямд үнээр хонины арьс, нэхий, ангийн үс, хонины нэхий, ХАА-н гаралтай бүтээгдэхүүн худалдан авч хэрэгцээтэй газар нь өндөр үнээр зарна. Орос худалдаачид Хятад руу ангийн үс, хонины нэхий, арьс шир зардаг байсан юм. Хятадаас тариа будаа аваад хойд зүгт орших Эвенкүүдэд өндөр үнээр дамлан зарна. Газар тариалан хөгжсөн ч гэсэн МАА нь Буриадуудын амжиргааны гол хэсэг байсан. Газар тариалагийн ажлыг Оросууд Буриадуудад зааж өгсөн гэж хэлэхэд нэг их буруудахгүй. Оросууд улаан буудай, төмс, маалинга зэрэг ногоог Сибирьт авчирсан. Улмаар газар тариалан эрхлэх болсоноор Буриадууд эсгий гэрээс гадна модон байшин барьж суурьших болжээ. Энэ нь нүүдэл тодорхой хэмжээнд буурах шалтгаан болсон. Бууриа сэлгэх нь газрын гарц, малын тооноос хамаарна. Олон малтай бол хаваржаа болон намаржаанд бууна.
Сибирийг колоничлох ажил зөвхөн цэргийн хүчээр явж байсангүй. Газар тариалан эрхлэх, загасны агнуур хийх, ан гөрөө хийх гэх зэргээр Оросууд бага багаар нэмэгдэх болов. Бас хамжлагат ёс, дарлалаас зугатааж ирсэн хүмүүс Сибирь рүү цувах болов. Энэ үед Буриад бүсгүйчүүдийг худалдан авч адислаад сүмийн тариачдад эхнэр болгон өгнө. 17-р зууны дундаас эхлэн ялтнууд, бослого хөдөлгөөн гаргасан хүмүүсийг Сибирь рүү цөлөх болжээ. Хаант засаг нь Сибирийг улстөрийн өрсөлдөгчдөө дарах нэг арга хэрэгсэл болгон ашиглах болжээ.
Орос болон Чин гүрэн эхлээд 1698 оны Нерчүгийн гэрээгээр, дараа нь 1727 оны Буурын гэрээгээр хил хязгаараа тогтоож, худалдаа хийх болсоноор Буриад эрчүүд цэрэгт татагдаж, улмаар хил дээр хуваарилагдах болжээ. Буриадууд зоригтой, шаргуу тулалдана. Хил зөрчиж ирсэн Монголчууд болон Хятадуудыг барьж авдаг байв. Буриадуудын хүчийг батлан хамгаалахад ашиглах Оросын бодлого хоёрдмол шинжтэй байсан. Нэг талаас Буриадууд бослого хөдөлгөөн гаргахаас сэргийлж тэдэнд буу зэвсэг зарахыг хориглож байсан. Нөгөө талаас Буриадуудыг хил хамгаалах албанд нум сумтай зүтгүүдэг байжээ.