Kherlen.mn

Kherlen.mn ХҮРТЭЭМЖТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ ХҮН БҮРТ

30/05/2026

#ЯгОдоо
Хэнтий аймагт мөндөр орж байна

29/05/2026

СОНСООД Л СЭТГЭЛ УУЖИРМААР САЙХАН ДУУЛЖЭЭ ТҮҮНИЙГ...

Монгол Улсын аварга адуучин,
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан,
Соёлын өв тээгч,
Аймгийн алдарт уяач,
Аймгийн аварга малчин,
Сумын заан Очирын Баттулга гэдэг.

Монгол гэрийнхээ хойморт уяхан сайхан хоолойгоороо дуулж, олны сэтгэлийг хөдөлгөж байна.

Түүний дуунд монгол ахуй, тал нутгийн уужим сэтгэл, өв соёлын үнэ цэнэ шингэсэн мэт...

Ийм сайхан өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа эрхэм танд талархал илэрхийлье. 🇲🇳

#МонголАхуй
#СоёлынӨв
#ОчирынБаттулга

29/05/2026

ҮДИЙН ЦАЙНЫ ХАЧИР | дугаар-1
"Хашаандаа сайхан амьдаръя"

Зочин: Дармаасэдийн Наранцэцэг (Рина Нараа)

“ҮДИЙН ЦАЙНЫ ХАЧИР” цуврал контентын эхний дугаарт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн иргэн, хүмүүсийн сайн мэдэх Рина Нараа буюу Дармаасэдийн Наранцэцэгийнхээр зочиллоо.

Тэрээр 1985 оноос хойш хашаандаа хүнсний ногоо тариалж эхэлсэн бөгөөд мод тарьж ургуулаад 20 гаруй жилийг үджээ. Өдгөө хашаандаа 10 гаруй төрлийн мод, жимс болон хүнсний ногоо тарьж, өөрийн хөдөлмөрөөрөө ногоон орчныг бүрдүүлэн, хашаандаа сайхан амьдрах бүрэн боломжтойг үлгэрлэн харуулж байна.

Анх мойлны ясыг булж ургуулж эхэлсэн нь өнөөдөр олон төрлийн мод буттай, өнгө үзэмжтэй тохижсон сайхан хашааны эхлэл болсон тухайгаа энэ удаагийн дугаарт хуучиллаа. 🌱


#РинаНараа
#НогоонОрчин
#ХашааныТохижилт
#ХэрлэнСум

29/05/2026

Санасан нь сэтгэл дэвтэж байна даа
Kherlen.mn FOLLOW хийгээрэй

28/05/2026

“БИ Ч ГЭСЭН БОДООДХОЁ”


дугаар-1

ZorigooTV | Kherlen.mn хамтарсан “Хүүхдүүд зөвлөж байна” цувралын эхний дугаарыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагчид болон Хэнтий аймгийн Цагдаагийн газартай хамтран бэлтгэлээ.

Энэ дугаарт хүүхдүүд насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцох талаар өөрсдийн үзэл бодол, зөвлөгөөг хуваалцлаа.

🚦 Замын хөдөлгөөнд соёлтой оролцож,
🚫 Насанд хүрээгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байцгаая.

#ХүүхдүүдЗөвлөжБайна #Хэнтий #ЦагдаагийнГазар

26/05/2026

ХЭНТИЙ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ МИНИ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНД 15 СУМ, 10 КЛУБЫН 170 ГАРУЙ БАГИЙН 1000 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА

Address

Khentii
Undur Khan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Kherlen.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share