02/11/2025
ТӨРИЙН НЭР БАРЬСАН “РЕКЕТИЙН ХААН” Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ХЭРЭГТНИЙ ШИРЭЭНД СУУЛГАХ ЦАГ БОЛСОН!
Рекет энэ үгийг Монголчууд 2000 оны үеэс утгыг нь мэддэг болсон. “Цагаан шонхор” компаний захирал Ч.Энхтайван, түүний өрийг барагдуулах албаныхан гэх “Ландага” Л.Батцэнгэл, “Монхоон” Ганбаатар, “Ков” Энхтүвшин бусдыг рекетлэсэн гээд л шуугиж байлаа. Удалгүй “Центрпионтын зодоон” гэгчээр бүгд дээлээ нөмөрсөн. Хожим нь Л.Батцэнгэл ярилцлагандаа:
-1999 оны хавар Сансарын тунельд байдаг Солонгос шөнийн клубт ороод “Намайг Ландага Батцэнгэл гэдэг” та нар муусайн! Монгол охидыг тайчиж, солонгосчуудад зардаг хэн бэ? Эднийг хамгаалах хүн байдгийн шүү! гэж хэлсэн. Гэгээн цагаан өдөр гэгээн дүрээрээ явж ороод нэр усаа хэлээд рекетлэнэ гэж юу байх вэ? ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж заналтайгаар биднийг хонгилоор оруулсан гэж ярьсан байдаг. Рекет гэдгийг Холливудын киноноос л харж байсан монголчууд жинхэнэ, цэвэр цусны рекетүүдийг толгой дээрээ 5 жил залж, улсаа дампуурлын ирмэг дээр авчирч, эх орноо тонон дээрэмдүүлсэн нь харамсалтай.
“Рио Тинто” цаашлаад Оюутолгойгоос 20 сая доллар рекетлэсэн хэрэгт экс Засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин ямар ч тайлбар өгч чадсангүй. Энэ бол хуулийн санкцынхаа хувьд авлига хээл хахуулийн хэрэг биш юм. Цэвэр рекетийн хэрэг байсан, ер нь Л.Оюун-Эрдэний Засгийн толгойд гарсан бүлэглэл ганц Эрдэнэс Оюутолгой компани ч биш гадна дотны олон арван компаниудыг төрийн нэр барьж рекетлэж, олон арван сая доллар олж хөлжсөн аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Ардын намынхан урьд нь авлига авч, хулгай хийдэг байсан. Харин Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл төрийн нэр барьж рекет, дээрэм маягийн юм хийдэг нь илэрлсэн. Нэг гараараа гадны компаниудыг амьтай, амьгүй тролл, нацист фашистуудаа илгээж, дүүжлүүрийн тавцанд авааччихаад, нөгөө гараараа их хэмжээний буюу олон сая доллар “саагаад” энийгээ нууцын тамга дарчихаад хувьдаа завшаад сууж байсан. Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нарын Эрдэнэс Оюутолгойгоос рекетлэсэн 20 сая доллар бол нийт 55 мянган багшийн цалинг 1.3 төгрөгөөр нэмэх хэмжээний мөнгө! гэжээ. Төрийн рекетчдэд сүнсгүй болтлоо дарамтлуулсан Эрдэнэс Оюутолгой компаний удирдах зөвлөлийнхөн “Биднийг дарамталж 20 сая доллар авсан нь үнэн. Гомдолтой, хохирлоо барагдуулмаар байна” гэж хэвлэлийн хурал зарлажээ. Төрийн рекетчдийн хувьд ганцхан Рио тинтогоор дуусах хэрэг биш юм. Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн БЭТ-ээр очсон П.Сайнзориг гишүүн онгоцоор зугаалж, өөрийн хүмүүсийг тус компаний ажилд олон арваар нь шахаж, эд хөрөнгийг нь сүйтгэж байсан баримтыг дурдвал далай далай. Өнөөдөр энэ мэт төрийн нэр барьсан увайгүй рекетчүүдээс болж хувь, хувьсгалын компаниуд хаалгаа барих дээрээ тулжээ!
Харин хэргийн эзэд Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа мэтээрээ туг тахин ард нь үлдэх нүхээ малтаж байна. Иймээс төрийн нэр барьж, рекет, дээрэм хийсэн Л.Оюун-Эрдэнийг хэрэгтний ширээн суулгаж, яллах цаг болжээ.
Horiotoi.mn