12/05/2023
Аав, ээж 2-той ярилцчихвал бүх зүйл сайхан болчихдог. Өнөөдөр яасан гээч ээж, аав гээд л тэр өдөр болсон үйл явдлыг ярих хамгийн сайхан нь. Найзууд маань гайхдаг л юм, одоо хүртэл жоохон хүүхэд шиг аав ээждээ бүх юм аа яридаг юм уу? гээд л. Тэгэлгүй яахав, би бусдын нүдэнд том хүн шиг харагддаг ч ээж аавынхаа нүдэнд үргэлж жоохноороо, нялх хэвээрээ л байдаг. Хичээлээ л хий аав ээж 2 нь бүгдийг болгоно гээд л миний төлөө хичээдэгт нь бүр хайртай. Ээж аав 2-ийнхоо миний л төлөө, намайг юугаар ч дутаахгүй сайн сайхан бүх л зүйлсийг өгөх юмсан гэж нойр хоолоо хасан байж өдөр бүр хөдөлмөрлөж байгааг нь хархаар би одоо байгаагаасаа илүү их хичээж, мундаг, сайн сайхан зүйлсээр дүүрэн хүн байхыг хүсдэг дээ...