
15/08/2025
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын дээд хэмжээний уулзалт өнөөдөр буюу баасан гарагт Аляска мужийн Анкоридж хотын "Joint Base Elmendorf"-Richardson цэргийн баазад болохоор товлогдсон. Дээд хэмжээний уулзалт болох "Joint Base Elmendorf-Richardson" бол АНУ-ын хуурай замын болон агаарын цэргийн хүчнийг нэгтгэсэн цэргийн бааз юм. АНУ болон ОХУ-ын Ерөнхийлөгч нарын Украины асуудлаар хэлэлцэх анхны дээд хэмжээний уулзалт Америкийн цагаар өдрийн 11 цагт эхэлнэ. В.Путины онгоц Алякса мужийг зорин нисэж байна.