
20/08/2025
Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сард Японы Токио хотод 🇯🇵 эхэлнэ.
Тус тэмцээнд гавьяат тамирчин Б.Сэр-Од дэлхийн чансааны 66 дугаарт эрэмбэлэгдэж, 12 дахь удаагаа ДАШТ-д уралдах эрх авсан билээ. Түүнээс гадна Монголын марафон гүйлтийн гурван тамирчин уралдах эрхээ авсан юм.
Тодруулбал, олон улсын хэмжээний мастер Ц.Бямбажав 82 дугаар байрт жагссан үзүүлэлтээр Токиог зорихоор болжээ. Харин эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар ч мөн ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан байна. 👏🇲🇳
Дэлхийн 200 гаруй орны баг тамирчид 🏅 49 багц медалийн төлөө өрсөлдөх энэхүү томоохон тэмцээнийг есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд Централ ТВ 📺 Монгол орон даяар албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ. 🎉