Өнгө Студи

  • Home
  • Өнгө Студи

Өнгө Студи Reels мэдээ
видео контент
Холбоо барих дугаар- 80106799

14/09/2025

Гавьяат сэтгүүлч Самбуугийн Бараанасантай таван жилийн өмнө цөөн хором ярилцаж байжээ.
Цаг хугацаа он жил хурдан юм аа.

13/09/2025

Монгол Улсын Гавьяат барилгачин, Зөвлөх инженер, Гурван тамир ХХК-ийн захирал Жийлээгийн Нэргүй нийт барилгачдадаа мэндчилгээ дэвшүүллээ.

Архангай аймаг, Эрдэнэбулган сум Булган хангай хороололд байрлах Түрээсийн орон сууцанд Ахмад настан, залуу гэр бүл сонг...
10/09/2025

Архангай аймаг, Эрдэнэбулган сум Булган хангай хороололд байрлах Түрээсийн орон сууцанд Ахмад настан, залуу гэр бүл сонгон шалгаруулах зар:
- Тавигдах шаардлагад нийцсэн иргэд 2025 оны 9 сарын 10-ны өдрөөс 9 сарын 17-ны өдрийн ажлын цаг дуусахаас өмнө бүрдүүлэх материалаа [email protected] хаяг руу илгээнэ үү.

10/09/2025

Архангай аймгийн Хотонт суманд Старбакс капсул кофе шоп үүд хаалгаа нээлээ.
Улсын чанартай төв зам дагуу байрлах "Артхан" ресторан зочид буудлын нэг давхарт энэхүү кофе шоп нь байрладаг.

26/08/2025
Айрагны ач тусАйраг нь шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн амттай сүүн ундаа юм. Гүүний сүү нь бусад мал...
28/07/2025

Айрагны ач тус

Айраг нь шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн амттай сүүн ундаа юм. Гүүний сүү нь бусад малын сүүтэй харьцуулахад альбумин, аминдэм, сүүний чихрийн агууламжаар илүү. 1 литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна. Гүүний сүүний тослог үнээнийхээс бараг 3 дахин бага боловч харьцангуй нам температурт хайлж биед түргэн шингэж боловсордог эмчилгээний чанараараа онцлог юм. Оросын эрдэмтэн П.Ю.Берлин сүрьеэ өвчний нян гүүний сүү, айрагны тосонд үржиж чаддаггүй болохыг нотолсон байна.

Гүүний сүүний найрлаганд тос 2%, уураг 2.2%, лактоза 6.6%, С аминдэм 2.5-8.5 милграмм байна. Монголчууд 2000 жилийн тэртээгээс айраг хийж хэрэглэж иржээ. Гүүний сааманд чихэр 6-8% байдаг. Айраг исэх үед түүний сахар нь архины спирт, нүүрсхүчлийн хий болон задардаг.

Айраг исгэхийн тулд саамыг шүүж цэвэрлээд хөрөнгөтэй хольж 3000-5000 удаа бүлдэг. Айрагны найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй А, С, В, Е зэрэг бараг бүх амин дэмүүд бий. Айраг кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдэс бодисоор үнээний сүүнээс давуутай бөгөөд шингэц сайтай байдаг.

1. Эмчилгээ сувилгаанд тэжээлийн ач холбогдолтой, нян устгах чадвартай, 1 литр гүүний айраганд 20 гр тос, 23 гр уураг, 35 гр чихэрлэг агуулагдах бөгөөд 453.7 ккал илчлэгтэй.

2. Гүүний сүү буюу саам болон үнээний сүүгээр энэхүү тансаг ундааг хийх бөгөөд Халх Монголчууд гүүний сүүгээр, харин Баруун Монголчууд гүү, үнээний сүүгээр айраг исгэдэг байна.

3. Манай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон зуун жилийн түүхтэй. Гүүний айргийг манайхаас гадна Казах, Киргиз улс, Автономит Башкир мөн Халимаг улсад хийдэг аж. Монгол орны хувьд айраг өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд айргаараа алдартай.

4. Гүүний айргийг зун, намрын улиралд хийдэг уламжлалтай боловч гүүг нэмэгдэл тэжээлээр тэжээсэн нөхцөлд жил тойрон сааж айраг исгэж болно. Гүүний айраг манай хүн ардын зун цагт өдөр тутмын хэрэгцээт хүнсний чухал зүйл болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болж иржээ.

5. Саам болон айргийн бүрэлдэхүүний 1.8-2.2 орчим хувийг эзэлдэг уургийн бодис сүүн хүчлийн бактерын нөлөөгөөр үхрийн сүүтэй адил нягт элгэн бүрэлдэхгүй харин үл мэдэг жижиг язмаг үүсгэдэг учир ходоод гэдэсний ажиллагааг хүндрүүлдэггүй, хялбархан шингэдэг байна.

6. Айргийн бүрэлдэхүүнд чухал амин хүчлүүд байх бөгөөд амин хүчлийн найрлагын хувьд айраг нь төгс чанарт тэжээлийн зүйл юм. Үүгээр айраг нь эхийн сүүтэй ойролцоо юм.

7. Айргийн найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй бараг бүх витамин агуулагдаж байдаг. Айраг А, С, В витаминаар маш баялаг. Насанд хүрсэн хүний биед өдөрт А витамин 1 мг, Д витамин 0.002 мг, С витамин 50-75 мг, В витамин 2-3 мг, РР витамин 20 мг гэх мэт витаминууд шаардлагатай байдаг гэсэн норм байдаг аж. 1л айрагт 0.3-0.4 мг А витамин, 95-100 мг С витамин, 100-200 мг аскорбины хүчил байдаг байна. Айрагт Д витамин ихээр агуулагдах бөгөөд Е витамин 1л сааманд 0.65-1.05 мг байна.

8. Айраг кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр үхрийн сүүнээс давуу талтай. Айраг нь ялзруулагч бактер, гэдэсний савханцар, стафилококк зэрэг хөнөөлт болон сүрьеэ, хижиг, балнад, иж балнад мэт халдварт өвчний үүсгэгчийн өсөлт, үржилтийг саатуулах, гэдсэн дэх ялзралын процессыг зогсоох, гэдэсний рH-ийг хүчиллэг орчинд байлгах үйлчилгээтэй. Айргийн энэхүү сувилал эмчилгээний чанар нь нэг талаар хөрөнгийн бичил биетүүдийн ялгаруулдаг антибиотик бодис, нөгөөтэйгүүр исэлтийн үр дүнд бий болдог үлэмж хэмжээний сүүний хүчлийн хэмжээтэй шууд холбоотой.

9. Монголчууд эрт дээр vеэс айрагны эмчилгээний чанарыг мэддэг байсан. Айргаар дээр vед ханиалга, мэдрэлийн гаралтай өвчин гээд бараг бvх төрлийн өвчин эмгэгийг анагаадаг байжээ. Айраг ууснаар хvний нойр хэвийн байдалдаа орж, гэдэсний vйл ажиллагаа, артерын даралт тогтворждог байна.

10. Айрагны сайн тал, эмчилгээний ач тусыг дурьдаад байвал барагдахгүй ч, нэг сөрөг тал нь харшлыг сэдрээдэг тухай мэргэжилтнүүд зөвлөж байна. Ерөнхийдөө төрөл бүрийн харшилтай хүмүүс аль болох исгэлэн чанарын идээ ундыг уухаас татгалзах хэрэгтэй байдаг аж. Ялангуяа зуны улирал иргэд айраг ихээр хэрэглэдэг бөгөөд айраг харшилтай хүний харшлыг улам сэдрээж хүндрүүлэх аюултай байдаг учир аль болох бага хэрэглэх хэрэгтэй юм.

26/07/2025

💎ЭРДЭНЭ ХОТХОН💎 УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ

📣Архангай аймгийн Цэцэрлэг хотод шинэ суурьшлын А бүс Булган хангай хороололд баригдаж эхэлсэн үйлчилгээний төвтэй, 48 айлын орон сууц болох "ЭРДЭНЭ ХОТХОН"-ы захиалга нээгдлээ.

🎈МАНАЙ ХОТХОНЫ ДАВУУ ТАЛУУД:
🍀Цэнгэг агаар, хөрсний бохирдолгүй эрүүл орчин
🌳Ногоон байгууламж, тоглоомын талбай, амралтын бүс
🏙Гаднах орчны харууц, үзэмж сайтай
💁Төвийн дулаанд холбогдсон
👨‍🌾 Төрийн байгууллагуудтай ойрхон
👷Төмөр карказан барилга
🏢Металл фасадтай
🏬24 цагийн цахилгаан шат
🏢Цэлгэр том тагт, шилэн балкон
🚙Автомашины гадна зогсоол, дулаан граж
💯Ухаалаг системээр бүрэн тоноглогдсон
🏠Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй

Байршил: ТОСК-оос чанх урагшаа 300 метр, Прокурорын газрын зүүн талд

💸Төлбөрийн уян хатан нөхцөлүүд:
🎀100% бэлэн төлөлтөд хөнгөлөлт
🪄Ипотекийн зээл болон Ногоон зээл
🎊Хүүгүй хуваан төлөх боломж
🎁Хөрөнгийн ухаалаг менежменттэй

🪟Өрөөний сонголт
- 2 өрөө: 53,44м2, 61,16м2, 52,87м2 63,18м2
- 3 өрөө: 70,37м2

🆗Ашиглалтад орох хугацаа: 2026 оны III улирал

☎️Мэдээлэл авах утас: 99087306, 99626231, 99957612, 80087306

13/12/2024
24/11/2024

😇Танд дараах шинж тэмдэг илэрч байна уу
🔵Хүзүү нуруугаар хөөрч хөших, чилэх
🔵Хуян хөөрөх, булчин чангарах
🔵Толгой өвдөх, цусны даралт ихсэх
🔵Бие сулрах, нойргүйдэх
🔵Дархлаа суларч, амархан өвдөх
🔵Хөл, гараар дагаж өвдөх, бадайрах
🔵Амархан ядрах
🔵Арьс гуужиж, цахлайтаад байвал уламжлалт эмчилгээний бариа заслын эмчид хандаарай.

👨‍⚕️Эмчилгээний бүтэн биеийн багц бариа 60,0 мянга. Үүнд найман төрлийн үйчилгээ багтдаг.
1.Гурвалсан мэдрэлийн нүүр, чих, булчин суллах цэгэн бариа
2. Шавар эмчилгээ
3. Шарлага эмчилгээ
4. Бүтэн биеийн цэгэн бариа
5. Бүтэн биеийн суваг нээх бариа
6. Галт болон
7. Гулгуур бумба
8. Чихний лаа

👶👧👦Хүүхдийн багц бариа 3 хоногийн 150 мянга.
6 төрлийн үйчилгээнээс бүрддэг.
- Бүтэн биеийн шар тосон бариа
- Бүтэн биеийн дархлаа дэмжих цэгэн бариа
- Цэр ховхлох зөгийн балтай татлага
- Толгой доргилтын бариа
- Шарлага, физик эмчилгээ
- Бумбатай тогшилт цээжний хэсэгт хийнэ.

☎️Та цаг авахаар бол: 95101979, 88390599 дугаарт залгаарай
📍Хаяг: Шунхлай штс-ийн урд, Эрдэнэт төвийн нэг давхар Уламжлалт эмчилгээний бариа засал, аура энергийний төв.

ОХУ-ын  Владивосток хотноо зохион байгуулагдсан модон барилдааны спортын “Колмар’’ цомын төлөөх тэмцээнээс -100 кг-ийн ж...
05/09/2024

ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдсан модон барилдааны спортын “Колмар’’ цомын төлөөх тэмцээнээс -100 кг-ийн жинд Архангай аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахмад Н.Ганболд хүрэл медаль хүртлээ.
Баяр хүргэе. 👏👏👏

29/07/2024

Утсаа удаан ширтэж болохгүй😁😁😁

🌍 Өнөөдөр Парис-2024 зуны Олимпын наадамд өрсөлдөх Монгол улсын баг тамирчид! ❤️🇲🇳
28/07/2024

🌍 Өнөөдөр Парис-2024 зуны Олимпын наадамд өрсөлдөх Монгол улсын баг тамирчид! ❤️🇲🇳

Address


Telephone

+97680106799

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өнгө Студи posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өнгө Студи:

  • Want your business to be the top-listed Media Company?

Share