20/08/2025
Сүүлийн үед дэлхий даяар олон газарт газар хөдлөлттэй хүчтэй үер болсны улмаас олон хүн амьтад амь эрсдэж, алга болж, гэмтэж, гэр орноо алдсан.
Энэ жил болсон үер болон хохиролоос дурдвал:
1. 2025.01.12–13 – Бразил, Vale do Aço
Minas Gerais мужид хүчтэй борооноос үүдэлтэй үерийн улмаас 12 хүн амиа алдаж, 180 орчим хүн орон гэргүй болжээ. Үерийн ус олон байшин, замыг сүйтгэсэн.
2. 2025.03.07–09 – Аргентин, Bahía Blanca
Хүчтэй усархаг бороо, гэнэтийн үерийн улмаас 17 хүн нас барж, 1 хүн алга болсон. Мөн 200 гаруй хүн орон байргүй болж, онц байдал зарласан.
3. 2025.03 сараас хойш – Боливи (улсын хэмжээнд)
Улс даяар үер олон сар үргэлжилж, 55 гаруй хүн нас барж, 593,000 гаруй гэр бүл үерийн нөлөөнд өртжээ. Гэр хорооллууд, зам харилцаа, хөдөө аж ахуйд ихээхэн хохирол учирсан.
4. 2025.05.28–29 – Нигери, Mokwa (Niger State)
Хүчтэй үер, далан сэтэрсний улмаас 500+ хүн нас барж, 600+ хүн алга болж, 200 гаруй хүн гэмтсэн. Мөн 4,000 гаруй айлын орон байр устаж үгүй болсон.
5. 2025.06–07 сар – Пакистан (нийт улс даяар)
Хүчтэй үерийн улмаас 200 гаруй хүн нас барж, олон арван хүн алга болжээ. 560 орчим хүн гэмтэж, олон мянган хүн нүүлгэн шилжихэд хүрсэн.
6. 2025.07.01 орчим – Энэтхэг, Химачал-Прадеш
Гималайн бүс нутгаар хүчтэй аадар бороо орж, үер, хөрсний гулсалт үүссэн. Үүний улмаас 78 хүн нас барж, 29 хүн алга болсон байна. Зам, байр олон газарт нурж эвдэрсэн.
7. 2025.07.02 – Ирланд, Dromcollogher
Үерийн улмаас олон байшин усанд автсан ч албан ёсны нас баралт бүртгэгдээгүй. Гэвч онцгой байдлын албаныхан олон хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
8. 2025.07.03 – АНУ, Нью Жерси (Plainfield)
Хүчтэй үерийн улмаас 2–4 хүн автомашин дотор амь эрсдэж, олон байшин, машин эвдэрч сүйдсэн. Хотын зарим хэсгийг хааж, нөхөн сэргээлт хийж байна.
9. 2025.07.04 – АНУ, Техас (Kerr County)
Түүхэнд бичигдэхүйц том үер болсноор 134–135 хүн нас барж, 160 гаруй хүн алга болсон байна. Үер олон байшинг нурааж, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.
10. 2025.07.16–21 – БНСУ, Gapyeong, Sancheong
Сүүлийн долоо хоногт хүчтэй аадар борооноос үүдэн үер, хөрсний нуралт болж, 17 хүн нас барж, 11 хүн алга болжээ. Мөн 13,000 гаруй иргэн түр орогнол руу шилжсэн.
Манайх шиг ус зайлуулах системгүй улсад энэ аюул бол бүр их ноцтой. Тиймээс ард түмэн та бүхэн минь дор дороо үерийн энэ аюулаас сонор сэрэмжтэй байж аль болох гол уснаас болгоомжтой байхыг хүсье.
Хөдөө гадаа зугаалгаар явахдаа нуур, далай, голтой зэрэгцээ нам доор буудаллахгүй байсан нь өлзийтэй байхаа. Бага насны хүүхдүүддээ хором бүр анхаарал тавиарай.
Бас нохой муураа гадаа байлгадаг уядаг бол ядаж урт гинжтэй байлгаж аль болох дээшээ үсрээд гарах боломжтой тавцангууд байлгахыг хичээнгүйлэн гуйж байна.
Манайх шиг багахан ширүүн бороонд цагийн дотор балардаг хотод эдгээр улсууд шиг орвол маш том аюул нүүрлэнэ. Тиймээс аль болох анхаарал болгоомжтой байхыг хичээгээрэй 🙏