Хүрээлэн

  • Home
  • Хүрээлэн

Хүрээлэн ТАНЬЯ, ХАЙРЛАЯ, ХАМГААЛЪЯ!

Төслийн танилцуулга

БИД ХЭН БЭ?
Манай нийгэмлэг нь мэргэжлийн гэрэл зурагчид, баримтат киноны уран бүтээлчид, биологичид, сэтгүүлчид, судлаач, сонирхогчдоос бүрдсэн төрийн бус байгууллага юм.

БИД ЮУНЫ ТУЛД НЭГДСЭН БЭ?
Монгол оронд 138 зүйлийн хөхтөн, 487 зүйлийн шувуу, 22 зүйлийн мөлхөгч, 75 зүйлийн загас, 6 зүйлийн хоёр нутагтан бий. Монгол улсад гэрэл зургийн болон кино урлаг хөгжөөд 80

жил болсон ч зэрлэг амьтдын фото болон дүрс бичлэгийн нэгдсэн сан дутмаг байна. БАЙХГҮЙ-МЭДЭХГҮЙ-ХАЙХРАХГҮЙ-ХАЙРЛАХГҮЙ. Мэдлэг бол байгаль хамгааллын хамгийн сайн арга хэрэгсэл юм. Бид үүний л тулд нэгдсэн.

Одоо хаагуур аялж зураг авах вэ гэж үү? Хангайн бүсээр Булган, Хөвсгөл, Архангайгаар зурагтай даа.Cardoctormn
29/06/2025

Одоо хаагуур аялж зураг авах вэ гэж үү? Хангайн бүсээр Булган, Хөвсгөл, Архангайгаар зурагтай даа.
Cardoctormn

Хээрийн хоол амттай.Зураг авалтын үеэр хоол хийх цаг хомс, хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Тэр дундаа Очир Дагинасынх ...
20/06/2025

Хээрийн хоол амттай.
Зураг авалтын үеэр хоол хийх цаг хомс, хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Тэр дундаа Очир Дагинасынх онцгой.

Алтайн өвөр говийн бэрх замыг BFGoodrich дугуйтай саадгүй тууллаа.Амьдрал, Аялалын-Аз жаргалаа урт байлга. Шалгарсан ман...
20/06/2025

Алтайн өвөр говийн бэрх замыг BFGoodrich дугуйтай саадгүй тууллаа.
Амьдрал, Аялалын-Аз жаргалаа урт байлга.
Шалгарсан манлай BFGoodrich.

Cardoctormn

31/05/2025

🐻 Мазаалайд зориулсан тусгай тэжээл

"Очирдагинас" компани нь 🌱 “Хүрээлэн” төсөл болон 🏞️ Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсгийн захиргаатай хамтран мазаалайд зориулсан уураг, кальцаар баялаг тусгай махан тэжээл бэлтгэж, Алтайн өвөр говийн шанд, баянбүрдүүдэд хүргүүллээ.

Мазаалай баавгай 🐾 хэдийгээр хольмог идэштэн боловч, говийн хатуу ширүүн нөхцөлд ан гөрөө хийх нь тун ховор тул голчлон ургамлаар хооллож, бараг л “ногоон” идэштэн болжээ 🌿

Хавар ичээнээс гарсаны дараа, мазаалайн дуртай хоол бажууна, хөмөл зэрэг ургаагүй хуурай гандуу цагт уургаар баялаг махан тэжээл тавьж өгөх санаачлагыг манай хамт олон гаргаж Алтайн өвөр говийн ус шанд, баянбүрдүүдэд байрлуулсан тэжээлийн цэгүүдэд ГИДЦГ-ын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны хамт олон, байгаль хамгаалагч нарын хамт түгээн байршууллаа.

🤝 #Очирдагинас 🐻 #Мазаалай 🛡️
🌍 #БайгальХамгаалал 📍 #ГовийнИхДарханЦаазатГазар
📸 #ХүрээлэнТөсөл

Мазаалай манай гарагийн хамгийн эрс тэс уур амьсгалтай газар нутгуудын нэг манай орны их говийн хүйтэн өвөл, халуун зуны...
30/05/2025

Мазаалай манай гарагийн хамгийн эрс тэс уур амьсгалтай газар нутгуудын нэг манай орны их говийн хүйтэн өвөл, халуун зуныг даван туулж идэш тэжээлийн эрэл хайгуул хийн тэнүүчлэн амьдардаг баавгай юм.
Мазаалай баавгай хэдийгээр хольмог идэштэн боловч асар уудам их говьд ан гөрөө хийж мах олж идэх нь тийм ч амар биш учир бараг л “ногоон” идэштэн болжээ.
Хавар ичээнээс гарсаны дараа, мазаалайн дуртай хоол бажууна, хөмөл зэрэг ургаагүй хуурай гандуу цагт уургаар баялаг махан тэжээл тавьж өгөх санаачлагыг ОчирДагинас ХХК-ийн хамт олон гаргаж Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа болон “Хүрээлэн” төсөл хамтран ажиллах санамж бичиг үйлджээ.
Энэ ажлын хүрээнд манай зургийн баг ОчирДагинасынхны мазаалай баавгайд зориулан үйлдвэрлэсэн уураг, кальцаар баялаг хагас тонн махан тэжээлийг тээвэрлэн Алтайн өвөр говийн ус шанд, баянбүрдүүдэд байрлуулсан тэжээлийн цэгүүдэд ГИДЦГ-ын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны хамт олон, байгаль хамгаалагч нарын хамт түгээн байршуулж, их говийн нууцлаг эрхэмийг ойроос ажиглалаа.

Очир Дагинас Говийн Их Дархан Цаазат Газар "А" хэсэг

"Хүрээлэн" зургийн багийн  ээлжит нэгэн аялал Алтайн өвөр говийн зүгт. Мазаалай баавгайн эрэлд.Очир Дагинас Cardoctormn ...
22/05/2025

"Хүрээлэн" зургийн багийн ээлжит нэгэн аялал Алтайн өвөр говийн зүгт. Мазаалай баавгайн эрэлд.

Очир Дагинас Cardoctormn Off-Road Mongolia

Биологийн  олон яиз байдлыг хамгаалах олон улсын өдөр.“ОчирДагинас” ХХК нь Монгол орны хамгийн ховор хөхтөн амьтан Мазаа...
22/05/2025

Биологийн олон яиз байдлыг хамгаалах олон улсын өдөр.

“ОчирДагинас” ХХК нь Монгол орны хамгийн ховор хөхтөн амьтан Мазаалай баавгайд зориулан нэмэлт уураг, кальцаар баялаг махан тэжээл үйлдвэрлэн бэлджээ.
Хаврын хуурай гандуу, идэш тэжээл хомс цагт Мазаалайг ичээнээс гарах үед нь нэмэлт тэжээл тэр тусмаа уургаар баялаг махан тэжээл тавьж өгөх нь говийн баавгайг хамгаалах үйлсэд ОчирДагинасын хамт олны оруулж буй сайхан санаачлага юм.

Мөн “ОчирДагинас” ХХК нь “Bio” брэндийн шинэ бүтээгдхүүн “МАЗААЛАЙ” элэгний нухашны борлуулалт бүрээс 100 төгрөгийг Мазаалайг хамгаалах ажилд зориулахаар шийдвэрлэжээ.

Энэхүү санал санаачилга нь бүтээгдэхүүний сурталчилгаа бус, үндэсний бахархалт Мазаалай баавгайг хамгаалахад чиглэсэн бодит дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Очир Дагинас #байгальхамгаалал

Залуу хус модод...залуу нас.
29/10/2024

Залуу хус модод...залуу нас.

Баянхонгорт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэ Монгол компани Геоэкологийн хүрээлэн, Говийн их дархан цаазат газрын “А” хэсги...
09/07/2024

Баянхонгорт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэ Монгол компани Геоэкологийн хүрээлэн, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран Эхийн гол, Шинэжинст сумын төв, Уртын гол баг, Эрдэнэшанд баг, Хүрэнгийн үзүүр зэрэг газар хайлаас, улаан сухай, заг зэрэг 11,241 модыг тариалжээ.
Их говьд ойжуулалт хийж байгаа ажилд нь амжилт хүсье!

#эрдэнэмонгол
Баянхөндий төсөл

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, Идрэн багийн нутаг Ламын тооройн худагт Эрдэнэ Монгол компанийн хамт олон нарны өргүү...
05/07/2024

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, Идрэн багийн нутаг Ламын тооройн худагт Эрдэнэ Монгол компанийн хамт олон нарны өргүүр байрлуулж, хөв цөөрөм хийсэн нь хөв өдрийн аль ч цагт усаар дүүрэн байх юм байна.
Төв азийн хэт гандуу энэ цөлийн зэрлэг амьтад жигүүртэн шувуудын амьдралыг тэтгэсэн сайхан ажил болжээ.
Энэ задгай усан дээр хэн хэн цуглах бол? Төсөөлдөө…?

Мазаалай, хавтгай тэмээ, цоохор ирвэс, монгол хулан адуу, хар сүүлтий, аргаль хонь, янгир ямаа, саарал чоно, шилүүс, ооч ёл, бүргэд… олон зүйлийн шувууд…

#эрдэнэмонгол
Баянхөндий төсөл

Бажууна. (Rheum nanum)Мазаалай бол элдэв идэштэн амьтан. Түүний хүнсэнд ургамал хавьгүй илүү. 70 хувь нь ургамал бол үлд...
03/07/2024

Бажууна. (Rheum nanum)
Мазаалай бол элдэв идэштэн амьтан. Түүний хүнсэнд ургамал хавьгүй илүү. 70 хувь нь ургамал бол үлдсэн 30 хувь нь амьтны гаралтай идэш.
Мазаалай бажууны үндсийг нь ухаж иддэг учир ирэх жил ургахгүй байх талтай. Тиймээс мазаалай баавгайн дуртай хоол болох бажууныг тариалахаар зарим нэг хариуцлагатай аж ахуйн нэгжүүд шийджээ. Зөвхөн Монголын говьд дэндүү цөөхөн үлдэж хоцорсон мазаалай баавгайг олон нийт мэддэг, хамгаалах талаар сэтгэл, санаачилга гаргацгааж байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай!

#эрдэнэмонгол
Баянхөндий төсөл

14/06/2024

Address


Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Telephone

+97688116010

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хүрээлэн:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Opening Hours
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share