16/11/2025
The Wolves Always Come at Night киногоо яаж Монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллсан тухайгаа найруулагч Габриел Бради нэр хүнтэй Filmmaker Magazine ярилцлага өгснийг орчуулан хүргэж байна.
Univision Mongolia DDish видео сангаас үзээрэй
Кино урлагийн эмх замбараагүй, сэтгэл хөдлөлөөр дүүрэн үйл явц нь халамж, ёс зүйгээс салангид зүйл биш.: Габриэль Брэди The Wolves Always Come at Night бүтээлийнхээ тухай
Габриэль Брэдигийн Чоно ҮҮр Шөнөөр Ирдэг -The Wolves Always Come at Night кино нь хөдөөнөөс хот нүүж ирсэн ирсэн Даваа, Заяа хосын тухай өгүүлнэ. Тэд уламжлалт малчин ахуйгаа үргэлжлүүлэх сайхан мөрөөдөлтэй ч тэдний мэддэг амьдралыг бүрмөсөн өөрчилсөн аймшигт шуурга тэднийг хөршүүдийнхээ нэгэн адил ажил хайж, Улаанбаатар хотын зах руу нүүхээс аргагүйд хүргэнэ.
Энэ бол энгийн мэт боловч амьдралын хэв маяг болон нүүдэлчин мөн чанараа алдсан тухай өгүүлэх сэтгэл татам түүх — авьяаслаг австрали найруулагчийн кино хэлээр тун уран дүрслэгдсэн бүтээл. Гэвч энэхүү “докуфикшн” драмын хүчирхэг, онцгой талыг бүрдүүлж буй зүйл нь уг киноны гол дүрүүд өөрсдийн бодит амьдралын шилжилт, түүнээс үүдсэн сэтгэлзүйн сорилтыг маш шударга, зоригтойгоор дахин бүтээсэн явдал юм.
Filmmaker сэтгүүл Брэдитэй (Island of the Hungry Ghosts, 2018) ярилцжээ. Уг кино 2024 оны Торонтогийн кино наадамд нээлтээ хийсний дараахан Австралийн 2026 оны Оскарын (Олон улсын шилдэг кино, Шилдэг баримтат кино) төрөлд албан ёсны нэр дэвшигчээр сонгогдсон билээ.
Filmmaker: Та анх Даваа, Заяа нартай хэрхэн танилцаж, тэдэнтэй хамтран ажиллахаар болсон бэ?
Брэди: Эхэндээ би Улаанбаатарт ажилладаг, туршлагатай сэтгүүлч Доржпagma Дугартай хамтран ажилласан. Тэр хотод шинээр ирсэн нүүдэлчин айлуудтай уулзаж судалгаа хийж байсан юм. Тэдгээрээс нэг нь Даваа, Заяа болон тэдний хүүхдүүд байлаа.
Анхны уулзалтын үеэр тэд өөрсдийн түүхийг хуваалцах хүсэлтэй нь илт байсан. Бид тэднийг бус тэд биднээс “ярилцлага авч буй” мэт санагдсан.
Даваа, Заяа хоёр Монголын малчдын зуд байгалийн гамшгаас үүдэлтэй нүүдлийн бодит түүх. Тэр уулзалтын үеэр Даваа надад “хотод ирснээс хойш унтахаасаа өмнө би мориныхоо амьсгал, чимээг мэдэрч, хатирч явах чимээг сонсдог. Үүнийг бодит биш гэж мэддэг хэрнээ үнэхээр амьд мэт сонсогддог” гэж хэлсэн.
Тэр үед түүний нутгаа, малаа алдсан шаналал нь бараг биет юм шиг, түүнийг хаа ч явсан дагах гуниг мэт санагдсан. Кино найруулагчийн хувьд би түүхийг дуу, дүрсний хэлээр хэрхэн өгүүлэхийг тэр дороо төсөөлж эхэлсэн.
Filmmaker: Монгол багийнхантай ажиллах ямар байв? Баруунаас ирсэн найруулагчийн хувьд хүндрэл тулгарсан уу?
Брэди: Би продюсер Ариунаа Цэрэнпилтэй олон жилийн турш танил. Бид анх 2008 онд, би Монголд амьдарч, МҮОНТ-д ажиллаж байхдаа танилцсан. Цаг хугацааны явцад бид гаднын ба дотоодын өнцгийг хослуулсан хамтын бүтээлийн тухай ярьж эхэлсэн.
Ариунаа бол үнэхээр туршлагатай продюсер. Тэр гайхалтай баг бүрдүүлсэн. Манай 1-р туслах найруулагч Эрдэнэ Энхжаргал Орост киноны сургууль төгссөн тул миний Кубын EICTV-д эзэмшсэн кино хэлтэй ойролцоо, нэг ойлголцоод явчих боломжтой байв.
Мөн Доржпагматай хамтрах нь энэ төсөлд онцгой тохирсон. Сэтгүүлчид үнэхээр сайн судлаачид! Эхэндээ хэлний бэрхшээл байсан ч цаг хугацааны явцад бид үгээр бус дохио зангаагаар ойлголцохуйц түвшинд хүрсэн. Кино төгсөх үед бид зүгээр л нүдээрээ ойлголцдог болсон.
Filmmaker: Даваа, Заяа хоёрын гүн мэдрэмжтэй “тоглолт” үнэхээр гайхалтай. Гэхдээ тэд мэргэжлийн жүжигчин биш болохоор хэцүү түүхээ хуваалцах нь сорилт байсан бол уу. Зохиолыг хамт бичсэн ч гэсэн эмзэг хэсгүүдийг тоглуулахдаа та ямар арга хэмжээ авч байв?
Брэди: Баримтат кино хийх хоёр арга байдаг гэсэн буруу ойлголт бий. Нэг бол “урлагийн төлөө золиос гаргах”, эсвэл эсрэгээрээ “хэт зөөлөн хандаж бүхнийг мөлийлгэх” гэх мэт.
Харин энэ киног хийх явцад би ойлгосон: кино урлагийн эмх замбараагүй, сэтгэл хөдлөлөөр дүүрэн үйл явц нь халамж, ёс зүйгээс салангид зүйл биш юм байна.
Хамтран оролцогчид бүтээлч үйл явцын бүрэн эрхтэй хэсэг болох тусам, бид бүгд юу хийх гэж байгаагаа илүү тодорхой ойлгох тусам илүү аюулгүй орчин бүрддэг. Тэр аюулгүй байдал дунд л жинхэнэ бүтээлч эрсдэл гаргах орон зай бий болдог. Бид уламжлалт кино зохиол бичээгүй. Харин өдөр бүр тэдний туршлага, түүнийг хэрхэн үнэнчээр, бас киноны хэлээр илэрхийлж болох тухай ярилцдаг байсан.
Мөн би өмнөх кино Island of the Hungry Ghosts-доо ажилласан Пох Лин Литэй хамтран, “мэдээлэл олборлохгүй” арга барил хэрэглэсэн. Өнгөрсөн хугацааны үйл явдлыг эргэн харж тоглуулах шийдвэр ч энэ аргачлалаас үүдэлтэй — ингэснээр тэд өвдөлттэй дурсамжаасаа тодорхой хэмжээгээр зай авч, илүү аюулгүйгээр эргэн орж чадсан.
Filmmaker: Таныг гибрид хэлбэртэй кинонд татагддаг гэж мэднэ. Энэ хэлбэр таныг баримтат эсвэл уран сайхны кино дангаараа хийж чадахгүй зүйлийг хийх боломж олгодог гэж үздэг үү?
Брэди: Миний хувьд энэ нь бүтээл тус бүрээс хамаарна. Wolves киноны хувьд, малчид амьдралынхаа хамгийн хүнд мөч — малаа алдсан яг тэр мөчид бид камер тавихыг хүсээгүй. Тиймээс өнгөрсөн үйл явдлыг эргэн сэргээн бүтээх шаардлага гарсан. Энэ нь тэдэнд тодорхой зай бий болгож, хүнд дурсамжтай илүү нээлттэй харьцах боломж өгсөн.
Гибрид киноны мөн чанар ихэвчлэн нөхцөл байдал, киноны хандлагаас үүдэн тодордог. Ажлын нөхцөл өөрөө гибрид хэлбэрийн шаардлагатай байдлыг бий болгодог. Энэ нь бидэнд киноны хэлээ илүү нарийн, уран боловсруулах боломж олгосон.
Бүх кино бол тавилт. Харин би тэр тавилтыг нууцлах бус, уран сайхны шинжийг нь харуулах, кино хэл рүү гүнзгий шумбах дуртай. Ер нь би “дундах орон зай” руу татагддаг.
Filmmaker: Амьтан, газар нутаг, хүн гэсэн сэдвийг хөндсөн кинонууд нэмэгдэж байна. (Жишээ нь, Тамара Котевскагийн The Tale of Silyan мөн энэ талаар өгүүлдэг.) Та үзэгчдэд болон бодлого боловсруулагчдад юу ойлгуулахыг хүсч байна вэ?
Брэди: Саяхан Энэтхэгт нэг эр надтай кино үзсэний дараа уйлсаар ирж уулзсан. Бид хэсэг сууж ярилцсан. Тэр хоёр хайртай үхрийнхээ тухай ярьсан — хот руу нүүхдээ зарахаас аргагүй болсон ч хотод байхад тэр хоёр үхэр нь өөр дээр нь ирээд байгаа мэт мэдрэмж төрдөг гэж.
Хүмүүс түүнээс энэ тухай ярихад нь шоолдог гэнэ. Гэвч тэр маш гүн зүйлийг хэлж байсан: малгүй малчин байна гэдэг хүүхэдгүй эх хүнтэй адил юм.
Back to selection “Diving Into the Mess and Chaos of Cinema Doesn’t Have to Exist Apart from Care and Ethics”: Gabrielle Brady on The Wolves Always Come at Night The Wolves Always Come Out at Night by Lauren Wissot in Directors, Interviews on Nov 14, 2025 Gabrielle Brady, hybrid documentary, T...